Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/515

 

 

 

 

 

 

 

2021          07          28                                   2021/ШЦТ/515       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Ш.Энхбаатар /томилолтоор/,

Шүүгдэгч Д.Х, Т.М, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Яринпил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х нарт холбогдох эрүүгийн 2109000000527 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух, урьд:

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/1793 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Т.М, /РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгзэр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, оршин суух, урьд:

 

 Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Х, /РД: /,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Т.М нь Д.Хтай санаатай нэгдэн, хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 2394 грамм бүхий дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар нойтон цэвэр жин нь 2394 грамм бүхий делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ гэх сэтгэцэд нөлөөт бодис, хуванцар сав “АТ9612961” серийн дугаартай мөнгөн дэвсгэрт зэргийг Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүртэл биедээ хадгалсан,

 

мөн Т.М нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7-395 тоот үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу Цамба нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг эвдлэн нэвтэрч Тундар 0,7 литр архи 3 ширхэг, Хайникен лаазтай 0,5 литр пиво 14 ширхэг, Соёрхол 0,5 литр архи 3 ширхэг, Витрал 0,75 литр вино 1 ширхэг, Россонобиле вино 1 ширхэг, Креманобиле 0,75 литр вино 1 ширхэг, ЖП чанет 0,75 литр вино 4 ширхэг, каркет 0,75 литр вино 2 ширхэг, Паучино 0,75 литр вино 1 ширхэг, кабертат саужнон 0,75 литр дарс 1 ширхэг, мойнтмайрик 0,75 литр вино 1 ширхэг, кастел 0,75 литр улаан дарс 1 ширхэг, маркет 0,75 литр дарс 1 ширхэг, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлан хохирогч Д.Эрдэнэсувдад нийт 501.600 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Д.Х нь Т.Мтэй санаатай нэгдэн, хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нойтон цэвэр жин нь 2225 грамм бүхий делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар нойтон цэвэр жин нь 2225 грамм бүхий делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ гэх сэтгэцэд нөлөөт бодисыг Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүртэл биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2102001820089 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Т.Мгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 143-145 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Хгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 153-155 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...Т.Мөнх-Эрдэнийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийхийн өмнө нь түүний биед мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураар гаргаж өгөхийг санал болгоход миний цүнх дотор ууттай өвс гэх ургамал байгаа гэж хэлээд өөрийн барьж явсан цэнхэр өнгийн гар цүнхнээс цагаан өнгийн ууттай өвс мэт зүйл гаргаж ирээд өөр эд зүйл байхгүй гэснээр түүний гаргаж өгсөн цагаан өнгийн ууттай ногоон өнгийн ургамлыг №1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 2469.9 грамм жинтэй, цагаан уутан дотор 0.5 литрийн хуванцар сав гарсан ба савны ерөөл хэсэгт цоолж 50 төгрөгийн дэвсгэртийг хуйлж байрлуулсан мөнгөн дэвсгэрт байсныг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав...” гэжээ /1хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...Иргэн Д.Х түүний үүрч явсан цэнхэр өнгийн гадаргуутай, бор өн,гийн оруулгатай, 3-н тасалгаа бүхий үүргэвчинд үзлэг хийхэд үүргэвчний том хэмжээтэй тасалгаанд хар өнгийн хуванцар гадаргуутай, дууны өсгөгч 1 ширхэг, мөн цайвар өнгийн 2 давхар гялгар уутанд хийсэн, ойролцоогоор 2 кг орчим жинтэй, өвс мэт зүйл байсныг гэрэл зургийн аргаар баримтжуулан, хойшлуулшгүйгээр хураан авч, тэмдэглэлд тусган, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэжээ /1хх-ийн 17-19 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Д.Хн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Тамир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...би тухайн өдрийн өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүрийн хүргэлтийн ажлаа хийж байгаад 15 цагийн үед хорооллын Имарт дэлгүүрийн ойролцоо Х гэх найзтайгаа уулзахаар болж яваад очтол Х танихгүй залуугийн хамт ирсэн. Тэр залуугийн нэрийг нь одоо санахгүй байна, тухайн үед Хгийн цэргийн он жав гэж байсан. Тэгээд Х намайг “машинд чинь 30.000 /гучин мянга/-д бензин хийгээд өгье чи найздаа Борнуур сум руу яваад өгөөч” гээд гуйгаад байхаар нь “миний машин муу болохоор явж чадахгүй бай”х гэж хэлсэн. Тэр үеэр Тэлмэн гэх манай найз машинтайгаа хийцгүй явж байна гэж утсаар ярьсан чинь Х “чи өөрөө явж чадахгүй бол найзын чинь машинд бензин хийгээд өгье, чи найздаа хэлчих” гэж хэлэхээр нь Тэлмэн рүү залгаад “машинд чинь бензин хийгээд өгье, чи ойрхон юманд яваад өгөөч” гэж найзынхаа өмнөөс гуйсан чинь Тэлмэн “за” гэсэн. Тэгээд Х, Хгийн найз бид 3 таван шарын байрны ойролцоо миний машиныг тавиад тэндээсээ Тэлмэнгийн машинд суугаад Борнуур сум руу гарцгаасан. Х найзынхаа хамт “юм аа харчихаад ирье” гэж хэлээд машинаас буугаад явчихсан. Тэр хооронд Тэлмэн бид хоёр машиндаа хүлээгээд үлдсэн. 30-40 орчим минутын дараа тэр 2 нэг, нэг тор өвс түүчихсэн орж ирсэн, тэгээд “болчихлоо” гээд хот руу буцаад хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 55 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Тэлмэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 сарын 20-ны өдөр найз Тамир над руу 13 цагийн үед залгаад “ойрхон явах ажил гарчихлаа машин байна уу тус болооч” гэж надаас гуйсан. Тухайн үед хүргэн Болор-Эрдэнийн Соната 7 маркийн машин сул байсан. “Бензин тосоо хийвэл сул машин байна” гэж хэлсэн. 1-р хорооллын ард талын зам дээр Тамиртай 19 цагийн үед уулзсан. Тамир хоёр танихгүй залуугийн хамт ирсэн. “Хааш аа явах юм бэ” гэхэд “Дарханы замаар хойшоо явна” гэж хэлэхээр нь би “зам мэдэхгүй шүү явах замаа мэдэх юм байгаа биз дээ” гэхэд “мэднэ” гэж М гэх залуу хэлсэн. Тэд нар хотоос гараад пиво уугаад яваад байсан. Хотоос 10 гаран км газар явсны дараа тосгон шинэ газар очсон. Энүүгээр тэрүүгээр гэж М зам заасан. Тосгоноос хойд зүг рүү 1 км яваад зогссон. М гэх залуу газраа олохгүй байна гэж хэлсэн. Машинаас буугаад ольё гэж хэлсэн. Тухайн үед таг харанхуй байсан. Би машиндаа сууж байгаад хэсэг унтчихсан байна. Тамираа намайг сэрээгээд “явъя нөгөө хоёр чинь ирчихлээ” гэж хэлээд бид нар хот руу явсан. Газраа олохгүй байгаа юм уу айлд очих гээд байгаа юм уу гэхэд нэг газар л гэж хэлсэн. Хотод шөнө орж ирээд хамт явсан хүмүүсээ буулгасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-60 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Түвшинтөгөлдөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...тухайн өдөр Д.Хг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн замын хойд талын автобусны буудал орчим явж байх үед нь саатуулан шалгахад өөрийн үүрч явсан цүнхэндээ каннабис гэх нэршилтэй ургамлыг авч явж байсан. Мөн түүнээс хаанаас түүсэн талаар асуухад өөрийн найз Т.Мтэй хамт Төв аймгийн Борнуур сумаас түүж ирсэн, манай найз сая зурагтын эцэст байх гэр лүүгээ явсан гэж мэдэгдсэн болохоор Баянгол дүүргийн 11 хороонд байрлах зурагтын эцэс гэх автобусны буудал дээр явж очиход ардаа үүргэвч үүрсэн үл таних залуу автобусны буудал дээр зогсож байхаар нь саатуулж шалгахад мөн биедээ каннабис гэх нэршилтэй ургамал авч явж байж болзошгүй байсан тул саатуулан шалгасан..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5167 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Х /РД:УШ94091151/-ын биеэс хойшлуулшгүйгээр хураан авсан, ойролцоогоор 2 кг орчим жинтэй цайвар өнгийн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл 2020.09.21” гэж хаягласан цагаан өнгөтэй гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Х /РД:УШ94091151/-ын биеэс хойшлуулшгүйгээр хураан авсан, ойролцоогоор 2 кг орчим жинтэй цайвар өнгийн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл 2020.09.21” гэж хаягласан цагаан өнгөтэй гялгар ууттай ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинал / delta-9 tetrahydrocannabinol / илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинал / delta-9 tetrahydrocannabinol / нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн нойтон цэвэр жин нь 2225 грамм байна...” гэжээ /1хх-ийн 102-104 дүгээр хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5168 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн “Дашбадрахын Х УШ94091151” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Дашбадрахын Х УШ94091151” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol / илэрч байна.

3. Манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй байна.

4. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol / нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно...” гэжээ /1хх-ийн 106-108 дугаар хуудас/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн №958 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Д.Х нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Д.Х нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Д.Х нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Д.Х нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Д.Х нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8.Д.Хд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9.Д.Х нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэжээ /1 хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5169 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 1. “...Шинжилгээнд ирүүлсэн “М НБ9431414 2020.09.21 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “М НБ94031414 2020.09.21” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинал /tetrahydrocannabinol / илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинал / tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно..” гэжээ /1хх-ийн 114-116 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5170 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1.  “...шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан хуванцар сав, “АТ9612961” серийн дугаартай мөнгөн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан хуванцар сав, “АТ9612961” серийн дугаартай мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol / илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol / нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн нойтон цэвэр жин нь 2394 грамм байна...” гэжээ /1хх-ийн 118-120 дугаар хуудас/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн №1013 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Т.М нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт шинж үгүй байна.

2. Т.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Т.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Т.М нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. Т.М нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Т.М нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7.Т.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Т.М нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна...” гэжээ /1 хх-ийн 122-123 хуудас/,

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

 

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

 

 Хохирогч Г.Эрдэнэсувд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 4 сарын 17-ний өдрийн 21 цагт Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо Рашаантын 7-39 тоот Цамба дэлгүүрээ хаагаад 15-ныөдрийн 07 цаг 30 минутын үед дэлгүүртээ иртэл зүүн урд талын цонх онгорхой дотор эмх замбараагүй болсон байхаар нь цагдаа дуудсан. ...Тундар0 7 л архи 3 ш /55.500/, Хайникен лаазтай 0.5 л пиво 14ш /50.400/, Соёрхол 0.5 л архи Зш /46.500/ витрал 0.75л вино 1 ширхэг /43.000/, Россонобиле 1 ш вино /25,700/, Креманобиле 0.75л вино 1 ш /25.700/, ЖП чанет 0.75л вино 4ш /90.800/, Каркет 0.75 л вино 2ш /41.000/, паучино 0.75 л вино 1ш /30.000/, кабертат саужнон 0.75 л дарс 1ш /20.500/, Мойнтмайрик 0.75 л вино 1 ш /21.500/, Кастел 0.75 л улаан дарс 1ш /30.000/, Маркет 0.75 л дарс 1ш /14.500/ нийт 520.800 төгрөгийн эд зүйл алдагдсан байсан, мөн орлогын бэлэн 40.000 төгрөг...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 179 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Бурмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 23 цаг 30 минутын үед манай дүү болох Т.М нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорол, Рашааны 7- 438 тоотод байх манай гэрт байж байгаад манай хашаанд байх гэр лүүгээ орж унтлаа гээд гараад явсан. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 01 цаг өнгөрч байхад 2 тортой юм барьж эгчдээ бэлэг өгнө гээд ороод ирсэн. Тэгээд би тортой юмыг нь олон ширхэг дарс, пиво байсан. Тэгээд би хаанаас авсан талаар нь асуухад М надад “эгчээ би төмөр хаалгатай дэлгүүр дээрэмдчихлээ аль үнэтэйгээс нь сонгож аваад гараад ирсэн” гэсэн ороод ирсэн чинь 3 шил архи нэмэгдчихсэн байсан. Тэгээд цагдаа нар ирээд Мөнх- Эрдэнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 182-184 дүгээр хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний үнэлгээний тайланд “...нийт 461.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2хх-ийн 192-193 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...Гэрч Э.Бурмаагаас:

1. Хэйеникэн нэртэй 500 граммтай пиво 7 ширхэг 1 ширхэгийг нь задалчихсан байсан.

2. 3 ширхэг Тундра /TUNDRA/ нэртэй 700 грамын архи,

3. Грэначэ /GRENACHE/ нэртэй 2 ширхэг дарс 1 ширхгийг нь задлаад бага зэрэг уучихсан байсан.

4. 1 ширхэг Кастел /CASTEL/ дарс,                 

5. 2 ширхэг Чэнэт /Chenet/ нэртэй дарс,

6. 1 ширхэг Витрал /Vitral/ нэртэй дарс,

7. 1 ширхэг Ла Чамиза /LA CHAMIZA/ нэртэй дарс,

8. 1 ширхэг Крэм ноблэ /CREMA NOBILE/ нэртэй дарс,

9. 1 ширхэг Монтмерак /MONTMEYRAC/ нэртэй дарс,

10. 1 ширхэг Палиас дэ Франц /PALIAS DE FRANCE/ нэртэй дарс,

11. 1 ширхэг Паустино /Faustino VII/ нэрийн дарсыг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 цаг 20 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэжээ /2 хх-ийн 209 дүгээр хуудас/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 210 дугаар хуудас/,

 

Хохирлын тооцоо гаргасан жагсаалтад “...нийт 114.700 төгрөгийн хохиролтой байна...” гэжээ /2хх-ийн 212 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1302 дугаартай дүгнэлт /2хх-ийн 201-203 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Хн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 174 дүгээр хуудас, 2 хх-ийн 6 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-н 2 дугаар хуудас/, гэрч С.Ганзоригийн мэдүүлэг /1хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Ц.Ханбүргэдийн мэдүүлэг /1хх-ийн 44-46 дугаар хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоол /1хх-ийн 198-200 дугаар хуудас/, ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 3 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 4 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 5 дугаар хуудас/,  депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 67-75 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 7 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 1 дүгээр хуудас, 3хх-ийн 1 дүгээр хуудас/, гэрч Э.Болормаагийн мэдүүлэг /1хх-ийн 47-49 дүгээр хуудас/, гэрч Э.Бурмаагийн мэдүүлэг /1хх-ийн 50-52 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-н 195 дугаар хуудас, 2хх-н 243 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоол /1хх-ийн 207-209 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 8 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 9 дүгээр хуудас/,  гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 10 дугаар хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 46-66 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/1793 дугаартай шийтгэх тогтоол /2хх-ийн 24-26 дугаар хуудас, 3хх-ийн 17-22 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоол /3хх-ийн 4-6 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №25 дугаартай шийтгэх тогтоол /3хх-ийн 7-11 дүгээр хуудас/, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот /1 хх-ийн 173 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн тухай

 

Шүүгдэгч Т.М Д.Х нар санаатай нэгдэн, бүлэглэн гүйцэтгэн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 2394 грамм, 2225 грамм бүхий дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн улмаар Т.М нь нойтон цэвэр жин нь 2394 грамм бүхий делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ гэх сэтгэцэд нөлөөт бодис, хуванцар сав “АТ9612961” серийн дугаартай мөнгөн дэвсгэрт зэргийг Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүртэл биедээ хадгалсан, Д.Х нь нойтон цэвэр жин нь 2225 грамм бүхий делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ гэх сэтгэцэд нөлөөт бодисыг Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүртэл биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Мгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Хгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл,

 

Шүүгдэгч Д.Хн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл,

 

Гэрч Б.Тамирын “...30-40 орчим минутын дараа тэр 2 нэг, нэг тор өвс түүчихсэн орж ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Түвшинтөгөлдөрийн “...тухайн өдөр Д.Хг саатуулан шалгахад өөрийн үүрч явсан цүнхэндээ каннабис гэх нэршилтэй ургамлыг авч явж байсан. Мөн түүнээс хаанаас түүсэн талаар асуухад өөрийн найз Т.Мтэй хамт Төв аймгийн Борнуур сумаас түүж ирсэн, манай найз сая зурагтын эцэст байх гэр лүүгээ явсан гэж мэдэгдсэн болохоор Баянгол дүүргийн 11 хороонд байрлах зурагтын эцэс гэх автобусны буудал дээр явж очиход ардаа үүргэвч үүрсэн үл таних залуу автобусны буудал дээр зогсож байхаар нь саатуулж шалгахад мөн биедээ каннабис гэх нэршилтэй ургамал авч явж байж болзошгүй байсан тул саатуулан шалгасан..” гэсэн мэдүүлэг, 

 

Гэрч Б.Тэлмэнгийн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5167 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5170 дугаартай дүгнэлт,

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5168 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5169 дугаартай дүгнэлт,

 

 Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн №958 дугаартай дүгнэлт,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн №1013 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.Х, Т.М нар нь бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан нь дээрх нотлох баримтуудаар нотолсон байх тул Д.Х, Т.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлэгийн зориулалтаар, нарийн чанд хяналтан дор хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгч нараас зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур, худалдаалах зорилгогүйгээр хэрэглэхээр түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт үйлдэл хийжээ.

 

Прокуророос Т.М, Д.Х нарт яллах дүгнэлт үйлдэхдээ тэдгээрийг бүлэглэн, санаатайгаар нэгдэж хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэж дүгнэж зүйлчилсэн атлаа Т.М нь нойтон цэвэр жин нь 2394 грамм, Д.Х нь нойтон цэвэр жин нь 2225 грамм бүхий делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ гэх сэтгэцэд нөлөөт бодис тус тусдаа түүж бэлтгэсэн мэтээр  үйл баримтыг зөрүүтэй дүгнэснийг шүүх зөвтгөж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нар 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс 2394 грамм, 2225 грамм бүхий дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ гэх сэтгэцэд нөлөөт бодисыг түүх үйлдэлд хамтран санаатай нэгдэж, үүнээс үүсэх үр дагавар, хүрэх үр дүн нэг байх хууль зүйн ойлголтыг агуулах тул түүсэн бодисын хэмжээг ялгаж зааглах боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Иймд шүүх шүүгдэгч Т.М, Д.Х нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хуульд зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаангүй” гэсэн санал гаргасныг тэмдэглэв.

 

Хулгайлах гэмт хэргийн тухай

 

Шүүгдэгч Т.М нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7-395 тоот үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу “Цамба” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэн нэвтэрч Тундар 0,7 литр архи 3 ширхэг, Хайникен лаазтай 0,5 литр пиво 14 ширхэг, Соёрхол 0,5 литр архи 3 ширхэг, Витрал 0,75 литр вино 1 ширхэг, Россонобиле вино 1 ширхэг, Креманобиле 0,75 литр вино 1 ширхэг, ЖП чанет 0,75 литр вино 4 ширхэг, каркет 0,75 литр вино 2 ширхэг, Паучино 0,75 литр вино 1 ширхэг, кабертат саужнон 0,75 литр дарс 1 ширхэг, мойнтмайрик 0,75 литр вино 1 ширхэг, кастел 0,75 литр улаан дарс 1 ширхэг, маркет 0,75 литр дарс 1 ширхэг, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас хохирогч Д.Эрдэнэсувдад нийт 501.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 

 

Хохирогч Г.Эрдэнэсувдын “...2021 оны 4 сарын 17-ний өдрийн 21 цагт Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо Рашаантын 7-39 тоот Цамба дэлгүүрээ хаагаад 15-ны өдрийн 07 цаг 30 минутын үед дэлгүүртээ иртэл зүүн урд талын цонх онгорхой дотор эмх замбараагүй болсон байхаар нь цагдаа дуудсан... нийт 520.800 төгрөгийн эд зүйл алдагдсан байсан, мөн орлогын бэлэн 40.000 төгрөг...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Бурмаагийн “...Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 01 цаг өнгөрч байхад 2 тортой юм барьж эгчдээ бэлэг өгнө гээд ороод ирсэн. Тэгээд би хаанаас авсан талаар нь асуухад М надад эгчээ би төмөр хаалгатай дэлгүүр дээрэмдчихлээ аль үнэтэйгээс нь сонгож аваад гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг, 

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний үнэлгээний тайлан,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хэрэг болсон даруйд хохирогчоос өөрийн эзэмшлийн дэлгүүрээс эд зүйлс алдагдсаныг мэдүүлж, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, шүүгдэгчээс хохирогчийн зарим эд зүйлсийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр бэхжүүлж, хохирогчид хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

 

Шүүх шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаангүй” гэсэн санал гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Г.Эрдэнэсувдад учирсан нийт 501.600 төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 346.900 төгрөгийн эд зүйлсийг буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /2 хх-ийн 209-210/, тогтоогдсон ба шүүгдэгчээс үлдэгдэл 154.700 төгрөгийн хохирлыг мөнгөн хэлбэрээр шүүх хуралдааны явцад буцаан төлсөн болох нь тус тус тогтоогдсон байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд, шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тус бүрийг тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд төлөх төлбөргүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Т.М, Д.Х нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.М, Д.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 2 жил хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Т.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.

 

Шүүгдэгч нарын 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-нд шилжих шөнө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 15-нд шилжих шөнө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэг тус бүр нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор…2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан…“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,… гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/,...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.”гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүйгээс гадна тэдгээр нь байнгын оршин суух хаягтай болох нь тогтоогдсон.

 

Ийнхүү шүүгдэгч Т.М, Д.Х нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус бүрийг сольж шийдвэрлэв.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн хулгайлах гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан байх тул түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.М хэд хэдэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух тоот газраас, шүүгдэгч Д.Хг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, газраас тус бүрийг явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус бүрт хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/1793 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1513 дугаар магадлалаар  шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт 3.150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000   төгрөгөөр торгох ял шийтгэсэн ба тус ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баримтаар тогтоогдсон байна. 

 

Т.Мөнх-Эрдэнийн тус шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан нөхцөл шаардлагыг хангасан байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/1793 дугаартай шийтгэх тогтоолоор түүний эдлээгүй үлдсэн 3.150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлэв.   

 

Шүүгдэгч Т.М нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 104 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасч, 3 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоов. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалах, эд мөрийн баримтаар хураагдсан 2225 грамм, 2394 грамм жинтэй өвс мэт зүйл, цагаан өнгийн хуванцар сав зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг зохих байгууллага буюу Монгол банканд шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, сэтгэцэд нөлөөт бодисын хор аюулыг ухамсарлаагүй, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Мөн хулгайлах гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

            2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Х, Т.М нар нь бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Х, Т.М нарт 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Т.Мд 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай. 

 

6. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Т.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, тус бүрт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

            7. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

           

            8. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/1793 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийт 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсаныг сольсон 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  хорих ял оногдуулсаныг сольсон 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоосугай.

           

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 104 хоногийг эдлэх ялаас хасч 3 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдлэх хэмжээг тогтоосугай.

 

            11. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалах, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2225 грамм, 2394 грамм жинтэй өвс мэт зүйл, цагаан өнгийн хуванцар сав зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгах, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг зохих байгууллага буюу Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, тоот газраас, шүүгдэгч Д.Хг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, газраас тус бүрийг явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус бүрт хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, Д.Х нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

15. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

16. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            17. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х, Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ДУЛАМСҮРЭН