Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/422

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч Х.Нарангуа,

хохирогч, шүүгдэгч Б.Х, Б.Б, тэдний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

................... овогт Б. Х;

............. овогт Б ................... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............................ дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. ................... овогт Б. Х нь Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 26-нд ........................ төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “................” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ............................................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, тус дүүргийн ...................................... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:.........................).

 

2. ............. овогт Б ................... нь Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 26-нд ................................... төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, хувиараа ачааны автомашинаар тээвэр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ............................................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, тус дүүргийн ............................................ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:....................).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Б.Х нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ...........................................................тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн нөхөр Б.................. бусадтай хардан маргалдаж, улмаар түүний чихнээс нь зулгааж, эрүү, хүзүүг нь маажиж, нурууны зүүн доод хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь нуруунд шарх, хоёр чихний ар хэсэг, баруун чих, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;

Б.................... нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр .............................................................. тоот гэртээ эхнэр Б.Х бусадтай хардлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр рүү нь 2-3 удаа алгадаж, цохиж, баруун шилбэ рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь дээд ур................. зүүн хэсэгт цус хуралт, дээд ур................. дотор салстын зүүн хэсэгт язарсан шарх, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х, Б.................... нараас: Мэдүүлэг гаргахгүй гэцгээв.

 

            Б.Х, Б.................... нар нь хохирогчоор мэдүүлэхдээ: Одоо биеийн байдал хэвийн байгаа. Хохирол нэхэмжлэхгүй гэцгээв.

 

Хоёр.Эрүүгийн .............................. дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.......................... мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ........................., ........................ тоот гэртээ С хамт байж байхад манай эхнэр Х над руу согтуу залгаад, хэрүүл хийж, өөр хүүхэнтэй хардаад байхаар нь уур хүрээд 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад ганцаараа уугаад байж байтал эхнэр Х Б гэх эмэгтэйтэй хамт 18 цагийн үед гэрт орж ирээд надтай хэрүүл хийгээд байсан тул би гараад явсан. Гадаа байж байгаад гэртээ ортол Х, Б хоёр явчихсан байхаар нь гэртээ галаа түлээд байж байтал 19 цагийн үед Х, Б хоёр гаднаас буцаж орж ирээд Х надтай хэрүүл маргаан хийж, эд зүйлс шидээд байхаар нь өөдөөс нь хэрүүл хийсэн. Тэгтэл Х намайг өшиглөөд цохиод байхаар нь холд гээд нүүр рүү нь түлхсэн. Тэгсэн чинь ширээн дээрээс бор өнгийн модон иштэй хутга аваад миний зүүн бөөрний дээд хэсэгт нэг удаа хатгасан. С, Б хоёр Хын хутгыг булааж авсан. Миний зүүн бөөр орчмоос нойтон оргихоор нь хартал цус гарч байхаар нь орон дээр хэвтсэн. Х миний төрсөн дүүгийн эхнэртэй намайг хардаж хутгалсан. Би Хыг цохиж зодсон асуудал байхгүй. Холд гээд ам руу нь хоёр удаа түлхсэн. Миний биеийн зүүн бөөр орчим өвдөж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),

 

2. Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:

“...Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр найз Бгийн хамт тус бүр 3 ширхэг 0.5 литрийн Нийслэл нэртэй пиво хувааж уусан. Тухайн үед нөхөр ...................тэй хардалтаас болж утсаар хэрэлдэж, маргалдаад 18 цагийн үед ........................., ............................тоотод байрлах гэртээ найз Бгийн хамт очтол нөхөр ................... 0.5 литрийн Хараа нэртэй архи С гэх залуугийн хамт уучихсан сууж байсан. Бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэж, хэсэг хэрэлдэж байгаад би гарч яваад хэсэг хугацааны дараа буцаж гэртээ орж иртэл нөхөр ................... өөрийнхөө төрсөн дүүгийн эхнэр Булгаатай утсаар “энэ бид хоёрыг хардаад байна” гэж хэлээд байхаар нь миний уур хүрч дахин хэрүүл хийж барилцаж авсан. Манай нөхөр миний уруул руу 2-3 удаа алгадаж цохисон. Мөн баруун шилбэ рүү нэг удаа өшиглөж, толгой руу 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд ширээн дээр байсан бор иштэй хутгыг  аваад зүүн бөөрнийх нь ойролцоо нэг удаа хатгачихсан юм. Хэсэг хугацааны дараа цус гарахаар нь эмч, цагдаа дуудсан. Миний биед учирсан шарх эдгэрч байгаа. Өөр ямар нэгэн зовуурь байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст  хэргийн 44-45 дугаар тал),

 

3. Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр найз Хын хамт 0.5 литрийн 5 ширхэг пиво хувааж уусан. Тухайн үед Х нөхөртэйгөө мессежний тухай яриад, өөр эмэгтэйтэй хардаж хэрэлдээд байх шиг байсан. 18 цагийн үед намайг “хоёулаа манай гэрт оччихоод ирье” гэхээр нь бид ........................., .................-................. ................. тоот гэрт нь явж очсон. Түүний нөхөр ................... хамт ажилладаг залуугийнхаа хамт халамцуу байж байтал Х нөхөртэйгөө учиргүй хэрэлдээд байсан. Би боль гэж хэлээд Хын лагерын байшин руу явсан. 19 цагийн орчимд дахин гэртээ ирээд нөхөр Б хардаж, маргалдаж муудалцсан. ..................., Х бие биенийхээ өөдөөс юм шидэлцээд байхаар нь ......................... туслах ажилтан залуу бид хоёр болиулах гэж зөндөө оролдоод дийлээгүй. Тэгтэл Х гэнэт ширээн дээр байсан бор өнгийн модон иштэй хутгыг аваад ................... дээр очих шиг болсон. Туслах залуу хутгалчихлаа гээд орилохоор нь гүйж очоод Хын баруун гарт байсан хутгыг булааж аваад гал тогооны шүүгээний доод хэсэгт хийж нуусан. Тэгсэн чинь ......................... зүүн бөөрний ойролцоо хэсгээс цус гарч байгаа харагдсан. ................... юу ч дуугарахгүй орон дээр хэвтэхэд Х цагдаа, эмнэлэг дуудсан. Тухайн үед намайг харахад ..................., Х хоёр бие биенээ цохиж байгаа харагдсан. ................. Х чихнээс нь татаж зулгааж, мөн эрүү, хүзүүнээс нь маажиж, өшиглөж байсан. Харин ................... Хыг зөрүүлээд түлхэж, хөл рүү нь нэг удаа өшиглөж, түлхээд, ам руу нь нэг удаа алгадаж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),

 

4. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ........................., .................-................. ................. тоотод найз ......................... гэрт хамт байж байтал гаднаас түүний эхнэр Х нь Б гэх эмэгтэйн хамт орж ирээд нөхөртэйгөө хэрүүл маргаан хийж байгаад гараад явсан. Удалгүй 19 цагийн орчимд буцаж орж ирээд нөхөртэйгөө дахин хэрүүл маргаан хийж, бие биенийхээ өөдөөс эд зүйл шидэлцээд байхаар нь Б гэх эмэгтэй бид хоёр салгах гээд дийлээгүй. Тэгтэл Х ширээн дээрээс бор өнгийн модон иштэй хутга аваад ................... дээр явж очоод зүүн бөөрнийх нь ойролцоо нэг удаа хатгаад авахаар нь би Хын хутгатай гарыг нь барьж байгаад Бг дуудсан. Б хүрч ирээд Хын баруун гарт байсан хутгыг булааж аваад гал тогооны шүүгээний доор хийж нуусан. ................... юу ч дуугарахгүй орон дээр очоод хэвтсэн. Х ................. элдвээр харааж байгаад цагдаа, эмч дуудсан. ................... Хын ам руу 1-2 удаа алгадаж, өшиглөж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал),

 

5. Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“...Б.................... 2021 оны 02 дугаар сарын сүүлчээр Б.Хтай маргалдаж байгаад хутгалуулж, урандаа ганц нэг удаа цохисон гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар тал),

 

6. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:“...2021 оны 02 дугаар сарын сүүлчээр ................. Хт хутгалуулсан гэж сонссон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар тал),

 

7. Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр найз Бгийн хамт тус бүр 3 ширхэг 0.5 литрийн Нийслэл нэртэй пиво хувааж уусан. Тухайн үед нөхөр ...................тэй хардалтаас болж утсаар хэрэлдэж, маргалдаад 18 цагийн үед ........................., .................-................. 15 дугаар гудамжны 26 тоотод байрлах гэртээ найз Бгийн хамт очтол нөхөр ................... 0.5 литрийн Хараа нэртэй архи С гэх залуутай хувааж уугаад сууж байсан. ................... бид хоёр хардалтаас болж хэрэлдэж байгаад би Бтай хамт гэрээс гарч яваад хэсэг хугацааны дараа буцаж гэртээ ортол ................... өөрийн төрсөн дүүгийн эхнэр болох Булгаатай утсаар ярьж “бид хоёрыг Х хардаад байна” гэж хэлчхээд инээгээд байхаар нь миний уур хүрээд ...................тэй хэрүүл хийж байгаад барилцаж автал баруун гараараа миний ам болон ур................. зүүн хэсэг рүү 2-3 удаа алгадаж цохиод, баруун шилбэ рүү нэг удаа зүүн хөлөөрөө өшиглөж, толгой руу 3-4 удаа цохисон. Миний уур хүрээд зөрүүлж чихнээс нь зулгааж, хүзүүнээс нь маажиж, цохисон, ширээн дээр харагдаж байсан бор өнгийн модон иштэй хутгыг баруун гартаа барьж ......................... зүүн бөөрнийх нь ойролцоо нэг удаа хатгатал хажуу талаас Б, С хоёр салгаж, бид хоёрыг холдуулсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөртэйгөө эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 202-203 дугаар тал),

 

8. Шүүгдэгч Б.......................... мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ........................., .................-................. 15 дугаар гудамжны 26 тоот гэртээ найз С хамт байж байтал эхнэр Б.Х утсаар халамцуу яриад, хэрүүл маргаан хийж, өөр хүүхэнтэй хардаад байхаар нь уур хүрээд дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи авч ганцаараа уугаад сууж байтал Б.Х гаднаас Бгийн хамт 18 цагийн үед орж ирээд надтай дахин хэрүүл маргаан хийгээд байхаар нь би гэрээс гарч Баянхошууны эцсийн буудлаар явж байгаад буцаад гэртээ орж ирэхэд Х, Б хоёр явчихсан байсан. Би галаа түлж, гэдэс чанаж идэх гээд сууж байтал гаднаас Х, Б хоёр буцаж орж ирсэн. Тэгтэл Х дахин надаас хэрүүл гуйж орилоод, өөр хүүхэнтэй хардаж, бидний дунд хэрүүл маргаан болсон. Б.Х намайг толгой түрүүгүй цохиж, хоёр чихнээс зулгааж, хүзүүнээс маажиж, өшиглөөд байхаар нь уур хүрээд зөрүүлээд баруун хөлөөрөө зүүн хөл рүү нь нэг удаа өшиглөчихөөд, холд гэж хэлээд ам руу нь нэг удаа түлхсэн. Дайраад байхаар нь баруун гараараа 2 удаа алгадсан. Тэгсэн чинь Б.Х орилж чарлаж, уурлаж байгаад ширээн дээрээс бор өнгийн модон иштэй хутгыг аваад миний зүүн бөөрний орчимд нэг удаа хатгасан. С, Б хоёр Б.Хын гарт байсан хутгыг булааж авсан. Миний зүүн бөөр орчмоос нойтон оргихоор нь хартал цус гарч байсан ба орон дээр очиж хэвтсэн. Хэсэг хугацааны дараа эмч, цагдаа нар манай гэрт орж ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эхнэртэйгээ эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 215-216 дугаар тал),

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.......................... биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1684 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний баруун хэсэгт 6х0.2 см, эрүүний баруун буланд 0.5х0.4 см, баруун чихний дотор хэсэгт 1.1х0.8 см, ар хэсэгт 0.2х0.1 см 5-6 ш, зүүн чихний ард 0.8х0.1 см зулгаралттай. Бүсэлхий нурууны зүүн хэсэгт 2.5 см 2ш оёдол бүхий шархтай, шарх цэвэр, бага зэрэг хаван хавдартай.

Дүгнэлт:

1. Б.......................... биед нуруунд шарх, 2 чихний ар хэсэг, баруун чих, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Ганзориг/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дугаар тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б.Хын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1668 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Дээд ур................. зүүн дээд хэсэгт 3х2.5 см хөхөлбөр шаргал цус хуралттай, бага зэргийн хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, дээд ур................. зүүн хэсэгт 0.6х0.2 см цайвар шаргал өнгөр бүхий язарсан шархтай, хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун шилбэний урд доод хэсэгт 6х3.5 см, дотор дунд хэсэгт 1х1 см, 1х2 см, 1х1 см хөх шаргал цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй.

Дүгнэлт:

1. Б.Хын биед дээд ур................. зүүн хэсэгт цус хуралт, дээд ур................. дотор салстын зүүн хэсэгт язарсан шарх, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой. /Шинжээч эмч Ц.Нандинцэцэг/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дугаар тал),

 

11. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:

“...Үзүүлэгч Б.Хын биед учирсан дээд ур................. зүүн хэсэгт цус хуралт, дээд ур................. дотор салстын зүүн хэсэгт язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтэл байсан. Харин баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэн шинэ гэмтлүүд. Баруун шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин дээд уруулд учирсан цус хуралт, язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 193 дугаар тал),

 

12. Б.Хын “Натур” эмнэлэгт үзүүлсэн компьютер томографийн оношилгоо, зураг (хавтаст хэргийн 194-195 дугаар тал),

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 694 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй. /Шинжээч А.Азжаргал/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 75-78 дугаар тал),

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 695 дугаартай "...1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Хын гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжлэгдэж буй Б.Хын гарын хээний дардас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. Шинжлэгдэж буй Б.Хын гарын хээний дардас урьд нь санд бүртгэгдээгүй байна. /Шинжээч Т.Оюунжаргал/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 82-84 дүгээр тал),

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 696 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн “Хараа” нэртэй 0.5 литрийн тунгалаг шилний гадаргуугаас илэрсэн 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. /Шинжээч Э.Нарантунгалаг/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 90-93 дугаар тал),
 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1287 дугаартай “...Бор иштэй өнгийн хутга дээр цус илэрсэн. Уг цус нь O /I/ бүлгийн харьяалалтай байна. /Шинжээч М.Өнөржаргал/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 108-109 дүгээр тал),

 

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1283 дугаартай “...1.2.3.4.5. Шинжилгээнд ирүүлсэн “Хараа” гэсэн шошготой лонхонд байгаа 380 мл орчим шингэнд 38%-ийн этилийн спиртийн агуулга илэрч байна. Этилийн спирт нь хүнсний зориулалтын архины найрлаганд ордог болно. Уусмалын орчин саармаг буюу хүчтэй хүчил, шүлт, мансууруулах бодис агуулаагүй байна. /Шинжээч А.Батбаяр/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 113-115 дугаар тал),

 

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1288 дугаартай “...Б.Хын гэх баруун, зүүн гарын хумсанд цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. /Шинжээч М.Өнөржаргал/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 117-118 дугаар тал),

 

19. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-11 дүгээр тал),

 

20. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 22 см урттай, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсгийн урт 11 см урттай цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн модон иштэй хутга, 1 ширхэг 0.5 литрийн Хараа нэртэй архины шил зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

21. Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 20-23 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 24-31 дүгээр тал), .........................ны хамтарсан багийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

 

22. Хохирогч Б.......................... Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хэвтэн эмчлүүлсэн 1311 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 67-73 дугаар тал),

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

23.Шүүгдэгч Б.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 124 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 170 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 125 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 126 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 127 дугаар тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 128 дугаар тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 129-131 дүгээр тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 132-155 дугаар тал), “Голомт банк”-ны дансны хуулга (хавтаст хэргийн 156-166 дугаар тал),

 

24. Шүүгдэгч Б.......................... иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 173 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 192 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 174 дүгээр тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 175 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 176 дугаар тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 177 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 178 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 179-181 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Х, Б.................... нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Х, Б.................... нар нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ........................., .................-................. ................. тоотод хардалтын улмаас хоорондоо маргалдаж, харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Учралгэрэлээс “шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж”, хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч Б.Х, Б.................... нар нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Х, Б.................... нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ........................., .................-................. ................. тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн нөхөр Б.................. бусадтай хардан маргалдан, улмаар түүний чихнээс нь зулгааж, эрүү, хүзүүг нь маажиж, нурууны зүүн доод хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “нуруунд шарх, хоёр чихний ар хэсэг, баруун чих, эрүү, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;

Шүүгдэгч Б.................... нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ........................., .................-................. ................. тоот гэртээ эхнэр Б.Хыг  бусадтай хардлаа гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүр рүү нь 2-3 удаа алгадаж, цохиж, баруун шилбэ рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь “дээд ур................. зүүн хэсэгт цус хуралт, дээд ур................. дотор салстын зүүн хэсэгт язарсан шарх, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйл баримт нь:

-Хохирогч Б.......................... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эхнэр Х Б гэх эмэгтэйтэй хамт 18 цагийн үед гэрт орж ирээд надтай хэрүүл хийгээд байсан тул би гараад явсан. Гадаа байж байгаад гэртээ ортол Х, Б хоёр явчихсан байсан. ...19 цагийн үед Х, Б хоёр гаднаас буцаж орж ирээд Х надтай хэрүүл маргаан хийж, эд зүйлс шидээд байхаар нь өөдөөс нь хэрүүл хийсэн. Тэгтэл Х намайг өшиглөөд цохиод байхаар нь холд гээд нүүр рүү нь түлхсэн. Тэгсэн чинь ширээн дээрээс бор өнгийн модон иштэй хутга аваад миний зүүн бөөрний дээд хэсэгт нэг удаа хатгасан. С, Б хоёр Хын хутгыг булааж авсан. Миний зүүн бөөр орчмоос нойтон оргихоор нь хартал цус гарч байхаар нь орон дээр хэвтсэн. Х миний төрсөн дүүгийн эхнэртэй намайг хардаж хутгалсан. ...Миний биеийн зүүн бөөр орчим өвдөж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),

-Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэртээ найз Бгийн хамт очтол нөхөр ................... 0.5 литрийн Хараа нэртэй архи С гэх залуугийн хамт уучихсан сууж байсан. Бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэж, хэсэг хэрэлдэж байгаад би гарч явсан. Хэсэг хугацааны дараа буцаж гэртээ орж иртэл нөхөр ................... өөрийнхөө төрсөн дүүгийн эхнэр Булгаатай утсаар “энэ бид хоёрыг хардаад байна” гэж хэлээд байхаар нь миний уур хүрч дахин хэрүүл хийж барилцаж авсан. Манай нөхөр миний уруул руу 2-3 удаа алгадаж цохисон. Мөн баруун шилбэ рүү нэг удаа өшиглөж, толгой руу 3-4 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст  хэргийн 44-45 дугаар тал),

-Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х нөхөртэйгөө мессежний тухай яриад, өөр эмэгтэйтэй хардаж хэрэлдээд байх шиг байсан. ...Х нөхөртэйгөө учиргүй хэрэлдээд байсан. Би боль гэж хэлээд Хын лагерын байшин руу явсан. 19 цагийн орчимд дахин гэртээ ирээд нөхөр ...................э хардаж, маргалдаж муудалцсан. ..................., Х бие биенийхээ өөдөөс юм шидэлцээд байсан. ...Х гэнэт ширээн дээр байсан бор өнгийн модон иштэй хутгыг аваад ................... дээр очих шиг болсон. Туслах залуу хутгалчихлаа гээд орилохоор нь гүйж очоод Хын баруун гарт байсан хутгыг булааж аваад гал тогооны шүүгээний доод хэсэгт хийж нуусан. ......................... зүүн бөөрний ойролцоо хэсгээс цус гарч байгаа харагдсан. ................... юу ч дуугарахгүй орон дээр хэвтэхэд Х цагдаа, эмнэлэг дуудсан. .................... Х чихнээс нь татаж зулгааж, мөн эрүү, хүзүүнээс нь маажиж, өшиглөж байсан. Харин ................... Хыг зөрүүлээд түлхэж, хөл рүү нь нэг удаа өшиглөж, түлхээд, ам руу нь нэг удаа алгадаж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),

-Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х нь Б гэх эмэгтэйн хамт орж ирээд нөхөртэйгөө хэрүүл маргаан хийж байгаад гараад явсан. Удалгүй 19 цагийн орчимд буцаж орж ирээд нөхөртэйгөө дахин хэрүүл маргаан хийж, бие биенийхээ өөдөөс эд зүйл шидэлцээд байсан. Тэгтэл Х ширээн дээрээс бор өнгийн модон иштэй хутга аваад ................... дээр явж очоод зүүн бөөрнийх нь ойролцоо нэг удаа хатгаад авахаар нь би Хын хутгатай гарыг нь барьж байгаад Бг дуудсан. Б хүрч ирээд Хын баруун гарт байсан хутгыг булааж аваад гал тогооны шүүгээний доор хийж нуусан. ................... юу ч дуугарахгүй орон дээр очоод хэвтсэн. Х ................. элдвээр харааж байгаад цагдаа, эмч дуудсан. ................... Хын ам руу 1-2 удаа алгадаж, өшиглөж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал),

-Гэрч Т.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Б.................... 2021 оны 02 дугаар сарын сүүлчээр Б.Хтай маргалдаж байгаад хутгалуулж, урандаа ганц нэг удаа цохисон гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар тал),

-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2021 оны 02 дугаар сарын сүүлчээр ................. Хт хутгалуулсан гэж сонссон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... ................... бид хоёр хардалтаас болж хэрэлдэж байгаад ...гэрээс гарч яваад хэсэг хугацааны дараа буцаж гэртээ ортол ................... өөрийн төрсөн дүүгийн эхнэр болох Булгаатай утсаар ярьж “бид хоёрыг Х хардаад байна” гэж хэлчхээд инээгээд байхаар нь миний уур хүрээд ...................тэй хэрүүл хийж байгаад барилцаж автал баруун гараараа миний ам болон ур................. зүүн хэсэг рүү 2-3 удаа алгадаж цохиод, баруун шилбэ рүү нэг удаа зүүн хөлөөрөө өшиглөж, толгой руу 3-4 удаа цохисон. Миний уур хүрээд зөрүүлж чихнээс нь зулгааж, хүзүүнээс нь маажиж, цохисон ба ширээн дээр харагдаж байсан бор өнгийн модон иштэй хутгыг баруун гартаа барьж ......................... зүүн бөөрнийх нь ойролцоо нэг удаа хатгатал хажуу талаас Б, С хоёр салгаж, бид хоёрыг холдуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 202-203 дугаар тал),

-Шүүгдэгч Б.......................... мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Б.Х утсаар халамцуу яриад, хэрүүл маргаан хийж, өөр хүүхэнтэй хардаад байсан. Х гаднаас Бгийн хамт 18 цагийн үед орж ирээд надтай дахин хэрүүл маргаан хийгээд байсан. ...гаднаас Х, Б хоёр буцаж орж ирсэн. Тэгтэл Х дахин надаас хэрүүл гуйж орилоод, өөр хүүхэнтэй хардаж, бидний дунд хэрүүл маргаан болсон. Б.Х намайг толгой түрүүгүй цохиж, хоёр чихнээс зулгааж, хүзүүнээс маажиж, өшиглөөд байхаар нь уур хүрээд зөрүүлээд баруун хөлөөрөө зүүн хөл рүү нь нэг удаа өшиглөчхөөд, холд гэж хэлээд ам руу нь нэг удаа түлхсэн. Дайраад байхаар нь баруун гараараа 2 удаа алгадсан. Тэгсэн чинь Б.Х орилж чарлаж, уурлаж байгаад ширээн дээрээс бор өнгийн модон иштэй хутгыг аваад миний зүүн бөөрний орчимд нэг удаа хатгасан. С, Б хоёр Б.Хын гарт байсан хутгыг булааж авсан. Миний зүүн бөөр орчмоос нойтон оргихоор нь хартал цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 215-216 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.......................... биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1684 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дугаар тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б.Хын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1668 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дугаар тал),

-Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 193 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1287 дугаартай “...Бор иштэй өнгийн хутга дээр цус илэрсэн. Уг цус нь O /I/ бүлгийн харьяалалтай байна. /Шинжээч М.Өнөржаргал/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 108-109 дүгээр тал),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-11 дүгээр тал),

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 22 см урттай, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсгийн урт 11 см урттай цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн модон иштэй хутга, 1 ширхэг 0.5 литрийн Хараа нэртэй архины шил зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

-Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 20-23 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 24-31 дүгээр тал), .........................ны хамтарсан багийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

-Хохирогч Б.......................... Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 1311 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 67-73 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн хэрэг үйл явдал гарахад хохирогч, шүүгдэгч Б.Х нь хэрүүл маргааныг эхлүүлсэн улмаар хохирогч Б.................... түүнийг түлхэхэд Б.Х нь хутга барьж Б.......................... биед халдаж гэмтэл учруулсан нөхцөл байдал, нөгөө талаас шүүгдэгч Б.................... нь Б.Хыг 2-3 удаа алгадаж цохих, хөл рүү нь өшиглөж, толгой руу нь 3-4 удаа цохих зэрэг үйлдэл хийсэн зэрэг нь тэдний хэн аль нэг нь аргагүй хамгаалалт буюу өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй, харилцан маргалдаж, бие биенийхээ эрүүл мэндэд халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, довтолгооны эсрэг гэх үйлдлийн шинж байдал тогтоогдоогүй болно.

Иймд хохирогч Б.......................... эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Б.Хын үйлдэл, хохирогч Б.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Б.......................... үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Мөн хэргийн үйл баримт, нотлох баримтаас дүгнэхэд хохирогч, шүүгдэгч Б.Х, Б.................... нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдал болон эр, эмийн хардалт, тэдгээрийн хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэргээс гэмт хэрэг гарсан байна.

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Х, Б.................... нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Харин прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд яллагдагч, шүүгдэгч Б.................. хохирогч “Б.Хишигжаргал”-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж бичсэн буюу хохирогчийн нэрийг буруу бичиж алдаатай яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд шүүх хохирогчийн нэрийг зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн гэрч Б.Сийг гэрчээр тогтоосон тогтоолд нэрийг нь буруу бичсэн байх бөгөөд прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, бусад ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хангалттай хэрэгжүүлээгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

 

  Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.......................... эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч  Б.................... нь хохирогч Б.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.Х, Б.................... нар нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга ашигласан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б....................д мөн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулж, ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Учралгэрэл дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Х, Б.................... нар нь анхнаасаа үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн бие биедээ төлөх төлбөргүй, Б.Х, Б.................... нар тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгч нарт хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Х, Б.................... нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтууруулах ундаа хэрэглэж, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.................. 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд ялыг ялгамжтай оногдуулсан болно.

 

3. Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 см урттай, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсгийн урт 11  см, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, 0.5 литрийн Хараа нэртэй архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж; хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Б.Х, Б.................... нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................... овогт Б. Х, ............. овогт Б ................... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.................. 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.................... нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.................... нар нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Б.Х, Б.................... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Б.Х нь шүүгдэгч Б....................эс, хохирогч Б.................... нь шүүгдэгч Б.Хаас нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 22 см урттай, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсгийн урт 11  см, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, 0.5 литрийн Хараа нэртэй архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Х, Б.................... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Х, Б.................... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА