Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2017/01177

 

 

 

 

 

 

   2017 оны 04 сарын 26 өдөр

    Дугаар 181/ШШ2017/01177

  Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:  Ц.М ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  С ХХК-д холбогдох

С ХХК –ийн IP сүлжээний газрын  Fixed сүлжээний албаны  GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М,  хариуцагчийн төлөөлөгч Ө.Ж, Ц.Э, С.Г, түүний өмгөөлөгч Ч.Н, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ц.М нь С ХХК-д Ахлах инженер албан тушаалд 2013 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Хэлтсийн менежер албан тушаалд тушаалд дэвшин ажилласан.

Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан.  Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр ажил дээрээ очиход Хүний нөөц, захиргааны албанаас дуудаж С ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг гардуулсан, улмаар ажил үүрэг гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэн ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тойрох хуудас зуруулж, тойрох хуудсыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр хэмээн бичүүлэн ажил хүлээлцэх акт үйлдэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр ажил хүлээлцсэн.

Намайг ажил үүрэг гүйцэтгэх боломжоор хангалгүй, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалин олгосон. Тушаал 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарна тэр үед ирээд аваарай гэж хэлсэн. Би  2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн Б-01 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг авсан.

                                                        -1-

Уг тушаалд  хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ,Мэдэгдэл өгөөд ажиллах боломжоор хангалгүй, шууд ажил хүлээлцсэн учраас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлэээ авахаас татгалзсан.

Ц.М ийн ажилаа хийж байсан компьютер болон бусад эд зүйлсийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  хураан авч ажил хийх боломжоор хангаагүй, ажиллаж байсан хэлтэс нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 13 ажлын байртай  байсан бол 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 7 ажлын байртай болсон. Ц.М ийн ажиллаж байсан хэлтэс нь татан буугдсан гэж үзэж байна.  Цалингийн хувьд маргаан байхгүй, бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг дуустал цалингаа авсан, нэг сарын тэтгэмж авсан нь үнэн.

С йн  алба, хэлтэс татан буугдсан тул нийт 21 ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас нь чөлөөлсөн тул хөдөлмөрийн тухай хуулиар бөөнөөр халагдах үед ажил олгогч 45 хоногийн өмнө мэдэгдэх,тэтгэмжийн хэмжээг тохиролцох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Иймд Ц.М ийг С ХХК –ийн IP сүлжээний газрын  Fixed сүлжээний албаны  GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон тоо бүтцийн өөрчлөлт хийхэд гадаад хүчин зүйл бас нөлөөлсөн. Манай эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн 4 жилд эрс муудсан, манай компанийн бүх тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирдэг, валютын ханш 58%-иар өссөн, барилгын салбар унаснаас  IPTV үйлчилгээ эрс буурсан зэрэг шалтгаануудаар группын санхүүгийн байдал доройтсон.Банкнаас 3 удаа зээл авсан, өнгөрсөн 4 жилд 4 тэрбумын алдагдалтай байгаа, үйл ажиллагааны зардал 88-95% болж өссөн.  Иймээс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш бүтцийн өөрчлөлт явагдсан. 

С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А-337 дугаартай тушаалаар Fixed сүлжээний албаны бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, ажлын байруудын нэршил, орон тоог шинэчлэн батлахдаа 27 орон тоотой байхаар батлагдсан боловч  GPON сүлжээ угсралтын хэлтэс 2 сул орон тоотой, Н.Төрмөнх, Н.Энх-Амгалан, Х.Шинийннэгэн нар өөр алба руу шилжсэн,  VOIP системийн хэлтэс 1 сул орон тоотой, Интернет суурь сүлжээний хэлтсийн Ө.Сайханцэцэг дикреттэй, Ө.Мөнх-Эрдэнэ өөрийн саналаар ажлаас гарсан, төлбөр тооцооны хэсгийн Э.Хашхүү өөр алба руу шилжихээр өргөдөлөө өгсөн зэрэг шалтгаанаар бүрэн бус бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.

Тиймээс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар IP, сүлжээ ашиглалтын албаны чиг үүрэг, ажлын байрны нэршил, орон тоог шинэчлэн баталж IPTV , төлбөр тооцооны хэлтэс , суурь сүлжээ, GPON сүлжээний хэлтэстэй, 17 ажилтантай байхаар баталж орон тоог хассан тул О.Энхбат, Ц.М , Ц.Мөнхтулга нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. 

Суурь сүлжээний хэлтсийн GPON сүлжээний хэлтэстэй нэгтгэж нийт 7 ажилтантай байх, үүнээс GPON сүлжээний ахлах инженер 1, сүлжээний инженер 1, техникч 1 байхаар баталсан тул орон тоо хасагдсан.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны

                                                            -2-

өдрийн 22 дугаар тогтоолоор С ХХК-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд IP сүлжээний газрын Fixed сүлжээний албаны GPON сүлжээ угсралтын хэлтсийн “Хэлтсийн менежер” орон тоо хасагдах шаардлагатай болсон.

 Бид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил  олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ц.М д Мэдэгдэх хуудас гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Ц.М д өөр албанд ахлах инженерийн ажил санал болгосон боловч ажиллахгүй гэсэн санал өгсөн.

Энэ мэдэгдэх хуудсыг ажил олгогчийг төлөөлж тус компанийн Хүний нөөц, эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн миний бие өөрөө  гардуулж өгөхдөө ажпаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажил үүргээ хэвээр гүйцэтгэх, энэ хугацааны цалин хөлсийг компанийн зүгээс саадгүй олгох талаар тайлбарлаж хэлсэн. Ц.М д 2017 оны 1 дүгээр сард 2.108.000 төгрөг, 2 дугаар сард 939.526 төгрөгийн цалин хөлс, ажпаас халагдсаны тэтгэмжид 1.800.000 төгрөгийг тус тус олгож журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн.

Нэхэмжпэгч Ц.М ийг ажил хүлээлцэхийг албадсан шаардсан зүйлгүй. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.7.-ийн 6.7.1.6-аас 6.7.1.24-д заасны дагуу бүх алхамуудыг хийж хамгийн сүүлд би өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан материалыг ажлаас гарсан ажилтнуудын шүүгээнд хийдэг.

 Гэтэл Ц.М дур мэдэн тойрох хуудасны маягтыг компьютерээс хэвлэн авч, хүмүүсээр гарын үсэг зуруулан, өөрийн эзэмшиж байсан компьютер болон эд зүйлээ хүмүүст тараан хүлээлгэж өгсөн баримт үйлдчихээд одоо шүүхэд ирээд ажил хийх боломжоор хангаагүй гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.  

 Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д заасны дагуу Ц.М нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр тушаалаа гардан авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  дэвтрээ гардан авсан болно.

Иймд Ц.М ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                      ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

            Нэхэмжлэгч нь С ХХК –ийн IP сүлжээний газрын  Fixed сүлжээний албаны  GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, орон тоо хасагдсан тул Ц.М ийг ажлаас чөлөөсөн гэж  маргажээ.

            С ХХК –ийн IP сүлжээний газрын  Fixed сүлжээний албаны  GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерээр ажиллаж байсан Ц.М ийг тус “байгууллагын бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдсан” үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 02-ны  өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус байгууллагын Б-01 дугаартай тушаал, тус байгууллагын ТУЗ-ийн  2016 оны 12  дугаар  сарын  02-ны  өдрийн  22  дугаартай   “Бүтэц   зохион  байгуулалтыг

                                                                        -3-

шинэчлэн батлах тухай” тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай “ IP, Сүлжээ ашиглалтын албаны чиг үүрэг, ажлын байрны нэршил, орон тоо , ажилтнуудын томилгоог батлах тухай” тушаал,түүний хавсралтууд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тус байгууллагын дүрэм, дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 5,6,31-49,65-77,78-79,133-156-р хуудас/

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Ц.М ийг “С ХХК бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгт өөрчлөлт орж, орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

            Ц.М нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан байна.

            Ажил олгогч нь ажилтан Ц.М тэй 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г-Х-14/247 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 45-49-р хуудас/

            *С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15-А/51 дугаартай тушаалаар Fixed сүлжээний албаны бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, ажлын байруудын нэршил, орон тоог шинэчлэн  Fixed сүлжээний алба нь IPTV систем хэлтэс, Интернет суурь сүлжээний хэлтэс, GPON сүлжээ угсралтын хэлтэс, VOIP системийн хэлтэс, нягтлан бодох бүртгэлийн хэлтэстэй, GPON сүлжээ угсралтын хэлтэс нь хэлтсийн менежер 1, ахлах инженер 1, сүлжээний инженер 4, техникч 3 нийт 9 орон тоотой байхаар батлан ажиллаж байжээ. /хх-ийн 87-89-р хуудас/

            **С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А-337 дугаартай тушаалаар Fixed сүлжээний албаны бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, ажлын байруудын нэршил, орон тоог шинэчлэн  Fixed сүлжээний алба нь IPTV системийн хэлтэс, Интернет суурь сүлжээний хэлтэс,  GPON сүлжээ угсралтын хэлтэс, VOIP системийн хэлтэс, төлбөр тооцооны хэсэгтэй, GPON сүлжээ угсралтын хэлтэс нь хэлтсийн менежер 1, ахлах инженер 1, сүлжээний инженер 3, техникч 3 нийт 8 орон тоотой байхаар батлан ажиллаж байжээ. /хх-ийн 51-62-р хуудас/

            С ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 12 дугаар саргын 02-ны өдрийн 022 дугаартай тогтоолоор С ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлаж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна./хх-ийн 78 -р хуудас/

            ***Дээрх тогтоолын дагуу С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар С ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж   IP Сүлжээ ашиглалтын алба, Сахүү бүртгэлийн алба, Хүний нөөц, Хууль эрх зүйн алба гэсэн 3 албатай, IP Сүлжээ ашиглалтын алба нь IPTV, төлбөр тооцооны хэлтэс, Суурь сүлжээ GPON сүлжээний хэлтэс гэсэн 2 хэлтэстэй, Сүлжээ хяналтын хэсэгтэй, Суурь сүлжээ GPON сүлжээний хэлтэс нь ахлах инженер 1, сүлжээний инженер 1, техникч 1 нийт 3 орон тоотой байхаар баталжээ. /хх-ийн 65-77-р хуудас/

            Өөрөөр хэлбэл Ц.М ийн ажиллаж байсан GPON сүлжээ угсралтын хэлтэс нь 2016 оны 5 дугаар сарын 02-ний өдөр хэлтсийн менежер 1, ахлах инженер 1, сүлжээний инженер 3, техникч 3, нийт  8 орон тоотой байсан  бол 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ахлах инженер, сүлжээний инженер, техникч  гэсэн  3 орон  тоотой  болж  хэлтсийн  менежерийн  орон  тоо  хасагдсан

                                                                        -4-

 

 байна.

Ажил олгогч нь  ажилтан Ц.М ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.- д “ орон тоо хасагдсан” үндэслэлээр ажлаас чөлөөлж, дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мөн хуулийн 40.5.-д заасны дагуу нэг сарын өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ тус байгууллагын  ТУЗ-ын тогтоолууд, мэдэгдэх хуудас болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 5, 6, 65, 77-р хуудас/

            Ажил олгогч С ХХК  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т зааснаар ажилтанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон байна

С ХХК –ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар Fixed сүлжээний албыг IP, Сүлжээ ашиглалтын алба нэртэй болгон,  IPTV системийн хэлтсийг Төлбөр тооцооны хэсэгтэй нэгтгэж   “IPTV, төлбөр тооцооны хэлтэс” нэртэй, Интернет суурь сүлжээний хэлтсийг GPON сүлжээ угсралтын хэлтэстэй нэгтгэн “Суурь сүлжээ, GPON сүлжээний хэлтэс” нэртэй болгож тус байгууллагын бүтэц өөрчлөгдсөнөөр GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн орон тоо хасагдсан болох нь зохигчийн тайлбар, А-337, А/02 дугаартай тушаалуудаар нотлогдож байна. /хх-ийн 62,77-р хуудас/

Ажил олгогч нь С ХХК –ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж орон тоо хасагдсан үндэслээр Ц.М тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан ” гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгодог. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалдаг.

Ажил олгогч нь С ХХК –ийн IP сүлжээний газрын  Fixed сүлжээний албаны  GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтан Ц.М ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Ц.М д 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг гардуулсан өгч, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тойрох хуудас зуруулж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр ажил хүлээлцэн, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй гэж мэтгэлцэж байгаа боловч  2017 оны 1 дүгээр сард 2.108.000 төгрөг, 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны цалинд 939.526 төгрөг, ажпаас халагдсаны тэтгэмжид 1.800.000 төгрөгийг тус тус хүлээн авсан болох нь зохигчийн тайлбараар болон бусад баримтаар  тогтоогдож байна.

 Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлахдаа хуульд заасан хугацааны өмнө урьдчилан мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д” Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр, хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэсэн байх бөгөөд ажилтан Ц.М нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хийсэн хөдөлмөрийнхөө үр дүнд гэрээгээр тохирсон цалингаа бүрэн авсан талаар талууд маргаагүй болно. 

                                                -5-

 

 

Мөн С ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.7.д “Ажилтанг ажлаас чөлөөлөх үйл явц”-ыг нэг бүрчлэн тайлбарлан тусгажээ. Үүнд:

6.7.1.6.Хүний нөөцийн мэргэжилтэн ажилтанд тушаалыг танилцуулан журмын 6,7 дугаар хавсралтын дагуу ажил хүлээлцэх акт, Тойрох хуудсыг тайлбарлан өгнө.

6.7.1.7.Ажилтан тойрох хуудасны дагуу Бүтээмжийн мэргэжилтэнд оффист нэвтрэх үнэмлэхээ өгч , ээлжийн амралтаа бодуулна.

....

6.7.1.22.ХНХ-ийн мэргэжилтэн, НДД дээр бичилт хийж ажилтнаас ажлаас гарах ярилцлагын хуудсыг бөглүүлнэ.

6.7.1.23.ХНХ-ийн менежер, ЗА-ны захирал  ажилтантай ажлаас гарах ярилцлагыг хийнэ.

6.7.1.24. Хүний нөөцийн мэргэжилтэн ажилтны хувийн хэргийн материалд тооцоогүйг баталсан тойрох хуудсыг ярилцлагын хуудас, хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалын хамт хавсаргаж материалыг ажлаас гарсан ажилтнуудын шүүгээнд хийнэ гэж тус тус заасан байх тул  ажилтан Ц.М ийг дээрх дарааллын дагуу тойрох хуудсыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зуруулсан, ажил олгогч түүний компьютер, эд зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хураан авч түүнийг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 38,111,121-125-р хуудас/

Иймд С ХХК-ийн IP сүлжээний газрын  Fixed сүлжээний албаны  GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ц.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан С ХХК-ийн IP сүлжээний газрын  Fixed сүлжээний албаны  GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ц.М ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.М улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4, 119.7-д  зааснаар  шийдвэр  танилцуулан  сонсгож,  7  хоног

                                               

-6-

өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            -7-

 

                          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                      -6-