Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1736

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/01736

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Отгонтэнгэр худалдааны төвийн 2 давхарт байрлах “Улиастай хөдөлгөгч хүч” ХЗХ /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9031002054, регистрийн дугаар 5888301/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрхан гудамж, 966 тоотод оршин суух Сартуул овогт Галсандоржийн Бадамзул /РД:ШВ82052116/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрхан гудамж, 966 тоотод оршин суух Боржигон овогт Мухлаашийн Насаа /РД:АГ84033109/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэлтгэлд 2,780,868 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянаад     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай хороо нь Нийслэлийн ядуурлыг бууруулах сангийн хөтөлбөрийн зээлээс тус хоршооны гишүүн Г.Бадамзул, хамтран зээлдэгч М.Насаа нарт 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ/2016030311 тоот зээлийн гэрээ, БГ/2016030311/ тоот барьцааны гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг, сарын 1,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл зээлдүүлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу нэг ч удаа төлөөгүй бөгөөд өнөөг хүртэл зээлийн төлбөрөө байнга хоцроож төлж байсан. Одоогийн байдлаар нийт 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 270,200 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 540,000 төгрөг, нийт 810,200 төгрөг төлсөн. Үүнээс зээлийн хүүд 235,332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,947 төгрөг, зээлийн үндсэн төлөлтөөс 534,922 төгрөг хасагдсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч 2,465,078 төгрөг үлдсэн. Хоршооны төлөөлөл хэд хэдэн удаа зээлдэгчтэй биечлэн уулзаж, зээл төлөх тухай албан мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй. Иймээс үндсэн зээл 2,465,078 төгрөг, хүү 258,992 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,798 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 2,780,868 төгрөгийг хариуцагч нарын барьцаа хөрөнгөөс гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М. Насаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг зөвшөөрч, 2,780,867 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Г.Бадамзул шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч 2,780,867 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн барагдуулж дуусна гэжээ.

                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Улиастай хөдөлгөгч хүч” ХЗХ нь Г.Бадамзул, М.Насаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэлтгэлд 2,780,867 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч Г.Бадамзул, М.Насаа нар нь 2,780,868 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч нарын тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар зөвшөөрснийг батлах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

   1. “Улиастай хөдөлгөгч хүч” ХЗХ-ны нэхэмжлэлтэй М.Насаа, Г.Бадамзул нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэлтгэлд 2,780,867 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.Насаа, Г.Бадамзул нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,780,867 төгрөгийг  2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Улиастай хөдөлгөгч хүч” ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,444 төгрөгөөс 29,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 29,722 төгрөгийг, хариуцагч М.Насаа, Г.Бадамзул нараас 29,722 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Улиастай хөдөлгөгч хүч” ХЗХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                 

ШҮҮГЧ                                               Д.ЦЭРЭНДОЛГОР