| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02186/и |
| Дугаар | 1742 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 1742
| 2017 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2017/01742 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 1 гудамж, 756 тоотод оршин суух Мэргэд овогт Цэгмэдийн Цэрмаа /Регистрийн дугаар ПЮ68061568/-ийн Д.Дэлгэртэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Цэрмаа, гэрч Д.Ганцацрал, гэрч М.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Цэрмаа шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би Давга овогтой Дэлгэртэй 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдөр танилцаж, 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2002 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Д.Энхсолонго, 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Д.Ганцоожийг төрүүлсэн. Тэр цагаас хойш охин Д.Ганцацралын хашаанд тусдаа гэрт амьдарч байгаад нөхөр Д.Дэлгэр маань 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зуурдаар нас барсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Охин Д.Энхсолонго, хүү Д.Ганцоожид тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2000 оны 01 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Цэрмаа нь нас барагч Д.Дэлгэртэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Д.Дэлгэртэй 1999 онд танилцаж, 2000 оноос хамт амьдарч байсан боловч гэрлэлтээ батлуулаагүй байсан, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр буюу Д.Дэлгэрийг нас барах хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт гаргасан байх бөгөөд дээрх байдлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй байна.
Хэрсүүд овогт Давгын Дэлгэр /регистрийн дугаар ИЮ58070817/ нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн №0000194750 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-6/
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт “...Өрхийн тэргүүлэгч Хэрсүүд овогт Давгын Дэлгэр /РД:ИЮ58070817/, Мэргэд овогт Цэгмэдийн Цэрмаа /РД:ПЮ68061568/, Мэргэд овогт Цэрмаагийн Ганцоож /РД:ИЭ07251610/, Мэргэд овогт Цэрмаагийн Энхсолонго /РД:ПЮ02262147/...” гэж бүртгэгдсэн байна. /хх-5-6/ Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1032 дугаартай тодорхойлолтод ...“ИЮ58070817 тоот үнэмлэхтэй Давга овогтой Дэлгэр нь ам бүл 4, Дунд дарь эх 1-756 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байсан...” гэж тодорхойлсон байх бөгөөд энэ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д баг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хүн ам, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх, тодорхойлно гэсний дагуу хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж үзнэ.
Хүсэлт гаргагч Ц.Цэрмаа, нас барагч Д.Дэлгэр нарын дундаас 2002 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Д.Энхсолонго, 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Д.Ганцоож төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн Г-439, 0037960, Г-248 дугаартай гэрчилгээ, хүсэлт гаргагчийн тайлбар болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-8/
Шүүхэд дуудагдсан гэрч Д.Ганцацрал “...Миний аав Давга овогтой Дэлгэр нь Цэгмэд овогтой Цэрмаатай 1999 оноос 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан нь үнэн бөгөөд хоёр сайхан хүүхдийн эцэг, эх юм. Миний хоёр дүү Д.Энхсолонго, Д.Ганцоож нар нь миний хойд ээж Ц.Цэрмаагаар овоглосон болно. Эд нар маань одоо манай хашаанд хамт амьдарч байгаа..”, гэрч М.Уламбаяр “...Миний авга ах Давга овогтой Дэлгэр, Цэгмэд овогтой Цэрмаа нар 1999 оноос ахыг нас барах хүртэл хамт амьдарч, хоёр сайхан хүүхэд төрүүлсэн нь үнэн...” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Мэргэд овогт Цэгмэдийн Цэрмаа /Регистрийн дугаар ПЮ68061568/ 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Хэрсүүд овогт Давгын Дэлгэр /Регистрийн дугаар ИЮ58070817/-тэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР