Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч                                           С.Мөнхсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         П.Пүрэвсүрэн    

Улсын яллагч                                                      Э.Болор

Иргэийн төлөөлөгч                                             Д.Баяраа, Б.Отгонбилэг

Хохирогч                                                              Ч.Отгонтөгс

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Даариймаагийн Амарсанаа, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанжинхүү овогт Баалайхүүгийн Төрбат, Тайчууд овогт Төртогтохын Баяртогтох нарт холбогдох эрүүгийн 201510010069 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  Дорноговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо 24-30 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 1999 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 10000 төгрөгөөр торгох ялаар, 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын  хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар  суллагдсан, хэрэг хариуцах чадвартай. Тайж овогт Дариймаагийн Амарсанаа /ЕЙ72062811/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15 –р хороо Дамбадаржаагийн 20-26 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Жанжинхүү  овогт Баалайхүүгийн Төрбат /ФА81092270/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой,хилийн албаны офицер эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2-р баг 2-р хэсэг 19-р байрны 7 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 2000 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2002 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай. Тайчууд овогт Төртогтохын Баяртогтох / МЮ76013173/

Прокурорын яллах дүгнэлтээр:  Яллагдагч Д.Амарсанаа нь 2015 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн үед олон нийтийг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчиж Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Хараа” зочид буудалд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Ч.Отгонтөгсийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй цээртэй бүдүүлэг үгээр доромжлон түлхэж биед нь халдсан, улмаар тус буудлын 402 тоот өрөөнд иргэн Т.Баяртогтох, Б.Төрбат нарыг өмнөх өдөр нь хот хооронд хүн тээвэрлэх асуудлаас болж маргалдсаныг шалтаг болгон Т.Баяртогтохын баруун гарт нь хутгалж хүндэвтэр, Б.Төрбатын баруун гарт нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулан танхайрсан.

Яллагдагч Б.Төрбат, Т.Баяртогтох нар нь мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Б.Төрбат нь “..Амарсанаа буудалд 1 шил архитай ирээд хувааж уугаад хоорондоо маргалдаж зодолдсон” гэж, Т.Баяртогтох нь “...Төрбат орноосоо босоод Амарсанаатай хамт авчирсан архийг нь хувааж уусан. Тэгээд Амарсанаа, Төрбат хоёр архиа ууж байгаад хоорондоо хэрэлдэж маргалдан зодолдсон” гэж шунахайн сэдэлтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт  мэтгэлцэгч   талуудаас   дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Амарсанаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Төрбат нарын байгаа өрөөнд орох үед Төрбат хэвтэж байгаад босоод ирсэн. Тэгээд намайг чи юу хийж байгаа пизда вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн найз нар дээрээ ганц шил архи аваад ирлээ гэж хэлсэн. Тухайн үед Баяртогтох, Тулгаа, Төгсөө, Бааяа нар унтаж байсан ба Төрбат бид 2 миний авч орсон архийг задлаад тус бүр 1 удаа уусан. Архи ууж байхдаа Төрбатад чи намайг орой хүн ачаад явах гэж байхаад миний хүмүүсийг тараачихлаа гэж хэлтэл Төрбат босож ирээд бид нарыг яваагүй байхад чи түрүүлж явдаг хэн юм бэ, чи ер нь яах гээд байгаа юм гэж хэлээд намайг дарж унагаагаад цээжин дээр гараараа 1 удаа цохисон. Тэгээд бид  барьцалдаж муудалцах үед халаасанд байсан түлхүүрийн оосорт байдаг хутгаа гаргаж ирээд Төрбатын баруун шуу хэсэгт нь 1 удаа хутгалсан. Төрбат энэ намайг хутгалчихлаа гээд орилох үед Баяртогтох босч ирээд намайг цохих шиг болсон. Тэгэхээр нь би хутгатай гараараа Баяртогтохын гарыг хаах үед гар нь зүсэгдчихсэн юм шиг байна лээ. Тэгээд муудалцаад байж байтал гаднаас Пунцагдаш, Хатанбаатар нар орж ирээд Төрбат, Баяртогтох нарыг эмнэлэг рүү аваад явсан юм. Ингээд байж байтал цагдаа нар ирсэн юм” гэх мэдүүлэг /1р хх-ийн 64-65/

Шүүгдэгч Б.Төрбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Амарсанаа, Пуга, Хатанбаатар, Энх-Амгалан нар орж ирээд Амарсанаа бид нарт хандаж андуудтайгаа ганц шил архи уухаар ирлээ гэж хэлсэн. Тэгээд Хатанбаатар, Энх-Амгалан нар өрөөнөөс гараад Пуга, Амарсанаа 2 үлдсэн бөгөөд би Амарсанаад хүмүүс унтаж байна аажуухан бай гэж хэлсэн чинь Амарсанаа миний өөдөөс Чойрын лалрууд чинь хүрээд ирлээ, ийм байдаг юм гэж надтай муудаж маргалдсан, надтай муудаж байхдаа миний гарыг хутгалсан ба тухайн үед өрөөнд унтаж байсан хүмүүс босч ирээд Баяраа ах Амарсанаа бид 2-ийн дундуур орж ирээд салгасан тэгэхээр нь би гарынхаа цусыг тогтоож аваад Баяртогтох, Амарсанаа нарын хажууд байсан орон дээгүүр гараад өрөөнөөс гарч эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг дээр байж байсан чинь их удалгүй миний араас Баяртогтох ах лайтай пиздануудаас болж намайг бас хутгалчихлаа гэж хэлээд орж ирсэн. ...Би анх түүнээс 7 сая төгрөг нэхэмжилсэн надад 3 сая төгрөг өгсөн өөр мөнгө байхгүй гэж хэлсэн. 7 сая төгрөг нэхэмжлэх болсон шалтгаан нь Амарсанаад хутгалуулснаас болж ямар нэг орлогогүй 2-3 сар болсон, би 1 сардаа 2 сая төгрөгний орлоготой байдаг байсан юм. Тийм болохоор л уг мөнгийг нэхэмжилсэн. Амарсанаагаас 3 сая төгрөгийг Замын-Үүд суманд бэлнээр авсан. Амарсанаагаас мөнгө авахын өмнө эмчилгээний зардлыг өөрөө гаргаж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54, 2- р хх-ийн 50/

 Шүүгдэгч Т.Баяртогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “ ...нэг мэдсэн чинь Амарсанаа, Төрбат нар хоорондоо муудаж барилцаж авахаар нь би орноосоо босоод салгасан ба намайг салгах үед нь Төрбатыг Амарсанаа хутгалсан ба би яг хутгалж байхыг нь хараагүй, Амарсанаа, Төрбат нарыг салгаж дундуур нь орж байгаад л би хутгалуулсан. Тэгээд л намайг Бааяа ах эмнэлэг рүү хүргэж өгөхөөр намайг аваад явсан, Төрбат Амарсанаагаар хутгалуулчихаад л миний өмнө гараад явсан би түүний араас эмнэлэг рүү явсан. ... Амарсанаа, Төрбат нар хоорондоо маргалдаж зодолсон нь үнэн гэхдээ их хугацаа ороогүй 5-10 минутын хооронд л болсон хэрэг. ...Би Амарсанаагаа 7 сая төгрөг авсан. Өмнө өгсөн мэдүүлэгтээ Төрбат бид 2 нийт 10 сая төгрөг авсан байснаа хэлж мэдүүлж байсан юм. Надад байгаа баримтууд нь энэ болохоос надад эмчилгээ хийлгэж эм авсан өөр бусад баримт байсан юм шүүх хуралд орсны дараа шаардлагагүй байх гэж бодоод хаячихсан. Амарсанаагаас авсан мөнгө миний эмчилгээнд зарцуулагдсан өөр бусад ашиг харсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58,99 2-р хх-ийн 52/

Гэрч Ч.Отгонтөгс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 03 дугаар сарын 29-ний 03 цагийн үед намайг ажилтай байх хугацаанд үл таних 4-н залуу орж ирсэн бөгөөд надаас хот хооронд явдаг жолооч нар ямар өрөөнд байгаа бэ гэж асуусан ба тухайн үед эдгээр хүмүүс архи уучихсан байхаар нь ямар нэг зүйл болж магадгүй гэж бодоод жолооч нарын буусан өрөөг зааж өгөөгүй. Тэгээд 4-5 минутын дараа нөгөө 4-н залуу дахиж манай буудал руу орж ирээд Амарсанаа гэх хүн намайг хараагаад танай буудлын 402 тоотод байгаа гэж хэлээд надтай маргалдсан юм. Тэгээд л надтай маргалдаж байгаад нөгөө 4-н залуу шууд л дээшээ гараад явчихсан бөгөөд би уг хүмүүсийг дагаад дээш нь гарсан ба эдгээр хүмүүс 402 тоот өрөөнд орсон. Буудлын өрөөнд ороод Амарсанаа нь над руу хандаж энэ муу гичий худлаа хэлээд байгаа юм гэж хэлээд над руу юм шидсэн бөгөөд түүний шийдсэн зүйл нь намайг оноогүй юм. Тэгсэн чинь өрөөнд байсан нэг залуу ахын дүү гаръя гээд намайг дагуулаад өрөөнөөс гарсан ба намайг доошоо дагуулаад өрөөнөөс гарсан ба намайг доошоо буугаад 2 давхарын ойролцоо явж байхад 402 тоотод түжигнэж дуугарсан. Тэгэхээр нь буцаад дээш гартал өрөөнд байсан нэг ах гараа хутгалуулчихсан өрөөнөөс гарч ирсэн бөгөөд би буцаж доош буугаад цагдаад мэдэгдсэн. Уг хэрэг 4-5 минутын хооронд л болж өнгөрсөн. Тэгээд цагдаа нарыг ирэхэд дахиад нэг залуу гараа хутгалуулсан байсан. Тухайн үед буудалд байсан хүмүүс унтаж амарч байсан. ... буудлын өрөөнд ороод ч гэсэн над руу юм шидэж танхайрсан. ... надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247/

Хохирогч Т.Баяртогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “ ... 2015 оны 03 дугаар сарын 28-нд Хараа зочид буудалд Төгсөө, Бааяа, Гантулга бид 4-үүлээ 22 цагийн үед орсон. Төрөө түрүүлээд буудлын өрөө аваад амарч байсан. Бид ороод шууд унтаж амарсан. Биднийг унтаж байхад шөнө 03 цагийн үед Амарсанаа ирчихсэн Төрөөтэй урьд орой талбай дээр хүн авахаас болоод маргалдаж байсан асуудлаар дахин хоорондоо маргалдаж муудаад байсан. Намайг босоход Төрөөгийн баруун гарын шуу хэсэгт нь хутгалсан байсан. Тэгээд би босоод тэр хоёрын дундуур нь орж салгах гэж байгаад баруун гараа хутгалуулсан. Төгсөө миний гарыг боож өгөөд Бааяа ах машин бариад эмнэлэг рүү явсан. Тухайн үед Төрөө надаас түрүүлж эмнэлэг рүү явсан байсан. Төрөөг хэн эмнэлэг авч явсныг мэдэхгүй. Намайг очих үед Амарсанаа Улаанбаатар хот руу явахаар өөрийн машиндаа 2 хүн суулгачихсан байсан бөгөөд өи Амарсанаагийн машин руу Төрбаттай хамт очоод Амарсанаатай хамт хот явах байсан 2 хүнийг өөр машинд шилжүүлж суулгаад Амарсанаатай Төрбат бид 2 маргалдаж муудалцсан Амарсанаагаас салсан. Тэгээд тухайн өдрийнхөө 20 цагийн үед Замын-Үүд сумын Хараа буудалд Төрбат, Бааяа, Төгсөө, Гантулга нарын хамт очиж хонохоор болсон бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө буюу 28-ны 03 цагийн үед бид нарыг унтаж байтал манай өрөөний хаалгыг гаднаас нь нүдээд байсан. Тэгэхээр нь  Төгсөө босоод хаалга онгойлгож өгтөл Амарсанаа гаднаас согтуу 1 шил архи барьчихсан найзууд дээрээ 1 шил архитай хүрээд ирлээ хувааж ууя гэсэн чинь Төрбат орноосоо босоод Амарсанаатай авчирсан архийг нь хувааж уусан. Тэгээд Амарсанаа Төрбат хоёр архиа ууж байгаад хэрэлдэж маргалдан зодолдсон юм. Тэгээд Төрбат Амарсанааг газар унагаад цээжин хэсэг рүү нь нэг удаа цохиод гөлөг минь чи зүгээр байгаарай гэж хэлээд дээрээс нь боссон бөгөөд Амарсанаа босож ирээд Төрөөтэй дахин марган хоорондоо зууралдаад Амарсанаа халааснаасаа жижиг эвхдэг хутга гаргаж ирсэн юм. Тэгээд Амарсанаа Төрбатыг хутгатай гараараа цохиж түүний баруун гарыг хутгалж гэмтээсэн. Тэгэхээр нь би Төрбат Амарсанаа 2-ыг салгах гэж дундуур нь орсон бөгөөд тэр 2-г салгах гэж байхдаа Амарсанаад хутгалуулсан. Тэгээд л цагдаа нар ирсэн.  ... яг хэрэг гарах үед би Амарсанаатай муудаж маргалдах шалтгаан болоогүй, түүнтэй муудаж маргалдаагүй намайг унтаж байхад л орж ирсэн. Тухайн үед Амарсанаад хутгалуулах үед би хувцасаа өмсөж ч амжаагүй байсан юм.  ... эмчилгээний зардал Амарсанаагаас 10 сая төгрөг авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19,  30-31, 2-р хх-ийн 22/

Хохирогч Т.Баяртогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “ ... би 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд суманд Хараа зочид буудлын өрөөнд /яг хэдэн тоот гэдгийг санахгүй байна/ Амарсанаатай муудаж баруун гартаа хутгалуулсан. ... буудлын өрөөнд орж ирээд нэг их удалгүй 5-10 минутын хооронд л болсон хэрэг болсон. ...би Амарсанаагаас эмчилгээний зардалд 3 сая төгрөг авсан. Одоо биеийн байдал зүгээр” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24/

Хохирогч Б.Төрбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “ Би 2015 оны 03 дугаар сарын 28-наас 29-нл шилжих шөнө Замын-Үүд сум Хараа зочид буудалд Баяртогтох, Бааяа, Тулгаа, Төгсөө нарын хамт бууж хоорондоо хөзөр тоглож байгаад 22 цагийн үед унтаж амарсан. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 28-ны 03 цагийн үед манай Амарсанаа над руу залгаж хаана байгаа юм найз нь ганц юм аваад очих уу тэгээд хамт ууя гэж хэлсэн. Тэгээд Амарсанаа нэг их удалгүй буудалд 1 шил архитай ирсэн, яг ямар архи байсан талаар сайн санахгүй байна Амарсанааг архи авч орж ирэхэд Төгсөө босож хаалга тайлчихаал эргээд орондоо орж хэвтсэн. Амарсанаа бид хоёр архиа  хувааж ууж байгаад урьд орой нь хот руу авч явах байсан 2 хүмүүсийнхээ асуудлаас болж хоорондоо маргалдсан юм. Амарсанаа бид хоёр архиа уугаад жоохон халчихсан байсан болохоор нэг нэгнийгээ янз бүрийн үгээр доромжилж байгаад хоорондоо зууралдаад зодолсон бөгөө би Амарсанааг газар унагаад цээж рүү нь нэг цохьсон юм. Тэгсэн чинь Амарсанаа газраас босож ирээд надтай дахиж зууралдаад барьцалдаж байгаад миний гар луу цохьсон юм.тэгсэн чинь Амарсанаа миний гарыг хутгатай гараараа цохиод зүссэн байсан. Амарсанаа хутга хэзээ гаргаж ирсэн талаар нь хараагүй надтай муудаж зодолдож байхдаа л гаргасан байх. Тэгээд Амарсанаа миний гарыг зүсчихээр нь Баяртогтох ах орноосоо босч ирээд бид 2-г салгаад намайг өмөөрөөд Амарсанааг нэг цохьсон чинь Амарсанаа хутгатай гараараа хаасан чинь Баяртогтох ахын гар нь хутганд нь зүсэгдсэн. Тэгээд л цагдаа нар ирж эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28/

Гэрч И.Энхтөгс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “ ... 2015 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Замын-Үүд сумын Хараа зочид буудалд Төрөө, Тулгаа, Батбаяр, Баяраа нарын хамт мөнгөө нийлүүлж нэг өрөө аваад буудалд хоносон. Буудалд ороод бид нар архи дарс уугаагүй. Тэр орой Төрөө согтуу байсан. Шөнө унтаж байхад шөнийн 03 цаг өнгөрч байхад утас дуугарсан, дараа нь миний өөрийн утас дуугарсан. Тэгээд утсаа автал Амраа байсан. Амараа Төгсөө хаана байна гэж асуухад нь Хараа буудлын 402 тоот өрөөнд унтаж байна гэж хариулсан. Тэгтэл хаалга тогшихоор нь би хаалга нээхэд Амараа, Хатнаа, Пугаа, Энх-Амгалан нар байсан. Би хаалга нээж өгчихөөд буцаад орондоо орсон. ... нээх удалгүй Төрөө Амараад чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Би өндийгөөд хартал Хатнаа Төрөөгийн гарыг боогоод байж байсан. Энэ асуудал маш хурдан хугацаанд болсон. Тэгтэл Баяраа Амарааг чи яаж байгаа юм бэ гээд маргалдаад байх шиг байсан. Нэг харсан чинь Баярааг Амараа хутгалсан. Баяраагийн гарыг би босоод орны даавуугаар боож байтал 2 цагдаа орж ирсэн. ...Төрөө Амараа нар архи ууж байгаад маргалдаж Амараа Төрөөг хутгалсан гэж буруу мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед архи уух хугацаа болоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17/

Гэрч Д.Дашпунцаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “ ...тэгээд Хатанбаатартай уулзаад Амарсанаа бид нар Замын-Үүд сумын Хараа буудалд ирсэн бөгөөд Хараа буудал руу Амарсанаа, Энх-Амгалан, Хатанбаатар бид 4 ороод Амарсанаа буудлын үйлчлэгчээс энд хонож байгаа жолооч нар байна уу гэж асуусан чинь хүн ирээгүй ээ, одоо хүмүүс амарч байна гэж хэлсэн. ... Тэгээд буудлын үүдэнд байхгүй байхаар нь буудлын үйлчлэгчээс хаана байгаа юм гэж асуутал дээшээ шатаар гарсан гэж надад хэлсэн. Тэгээд би буудлын шатаар дээшээ гарч байтал 4 давхарт шатны хажуу талын өрөөний хаалга нь онгорхой байхаар нь уг өрөө рүү ортол Амарсанаа, Хатанбаатар нараас гадна 4-5 хүн байсан. Намайг буудалд орох үед нэгнийх нь гар нь зүсэгдсэн байдалтай байхаар нь би гар нүүрийн алчуур шиг зүйл ураад гарынх нь ардуур боож цусыг нь тогтоосон. ...Намайг Амарсанаагийн араас буудал руу орох үед Амарсанаа Төрбатыг хутгалсан байсан. Баяртогтохыг хэзээ хутгалсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би буудалд эдгээр хүмүүстэй муудаж маргалдсан зүйл байхгүй. Намайг буудал руу орох үед л ийм асуудал болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/

Гэрч Б.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгээд Улаанбаатар Замын-Үүд хооронд явдаг Баяртогтох, Тулгаа, Төрөө болон Төгсөө нарын хамт Замын-Үүд сумын Хараа буудалд хонохоор орсон. ...Тэгээд намайг унтаж байтал манай өрөөнд хүмүүс түжигнэлдээд байсан бөгөөд би сэрээд хартал надтай хамт буудалд хонож байсан Төрөө нь баруун гар талдаа хутгалагдчихсан гарнаас нь цус гараад байж байсан. Тэгэхээр нь би айсандаа өрөөн дотор байсан 2 том крисел сандалны ард хэвтэж байхад Баяртогтох бас гартаа хутгалуулсан бөгөөд би буйдангийн араас гараад Баяртогтохын гарыг нь буудлын дэвсгэр даавууг ураад боож цусыг нь тогтоогоод буудлын өрөөнөөс авч гараад машинд суулгаад эмнэлэг рүү явсан. Намайг Баяртогтохыг буудлын өрөөнөөс аваад гарч байх үед цагдаа нар надтай зөрөөд буудлын өрөө рүү орсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/

Гэрч Б.Хатанбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгээд Замын-Үүд суманд ирж хүмүүсээ буулгачихаад Жинчин зочид буудлын үүдэнд машиндаа унтаж байтал Амарсанаа, Пуга, Энх-Амгалан нар ирээд намайг сэрээгээд Хараа буудалд хүргээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би тэр 3-ыг Хараа буудалд хүргэж өгөөд буулгачихаад Хараа буудлын үүдэнд машиндаа унтах гээд байж байтал буудлын үйлчлэгч нь хашгираад Амарсанааг хөөж туугаад байх шиг байхаар нь Амарсанаагийн араас нь ортол Амарсанаа буудлын 4 давхарт өрөөнд дотор Төрөөгийн гар луу нь хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би Төрөөг эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36/

    - Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн

     1. Б.Төрбатын биед баруун шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

     3. учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно.

     4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 45 хуудас/

    - Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн

1. Т.Баяртогтохын биед баруун гарын тохойн үений хэсэг дахь булчин, шөрмөс, судас гэмээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

     3. учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно.

     4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 48 хуудас/

- Д.Амарсанаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 68/

- Д.Амарсанаагийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тэмдэглэл, 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 196 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, өршөөл үзүүлэх комиссын тогтоол /1-р хх-ийн 69-77/,

- Т.Баяртогтох, Б.Төрбат нарын эмчилгээ хийлгэсэн баримт /1-р хх-ийн 78-81/

- Т.Баяртогтохын ял шийтгэгдсэн эсэх шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, 2000 оны 03 дугаар сарын 29-ний 30 дугаартай Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 2002 оны 04 дүгээр сарын 26-ны 125 дугаартай Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 100-114/,

- Б.Төрбатын ял шийтгэгдсэн эсэх шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 117-120/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 261 дугаартай шинжээчийн

1. Т.Баяртогтохын биед баруун гарын тохойн үений хэсэг дахь булчин, шөрмөс, судас, мэдрэл гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниуах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна.

5. Урьд гаргасан шүүх эмнэлэгийн шинжээч эмч П.Гаваасүрэнгийн гаргасан №18 тоот дүгнэлтийн 3-р хэсгийн Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно гэсэн нь үндэслэлгүй байна  гэх дүгнэлт /2-р хх-ийн 42-43/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 406 дугаартай шинжээчийн

1. Т.Баяртогтохын биед баруун гарын шууны тараагуур судас, мэрэл, шөрмөс, тохойн үений дотор талын булчин гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.3.1-д зааснаар цус алдалтын шокын хүнд хэлбэрт орсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна.

5. Урьд гаргасан шүүх эмнэлэгийн шинжээч эмч П.Гаваасүрэнгийн гаргасан №18 тоот дүгнэлтийн 1, 3, 4-р хариултууд мөн шүүх эмнэлэгийн бүрэлдэхүүнтэй гаргасан №261 тоот дүгнэлтийн 1, 3-р хариултууд үндэслэлгүй байна  гэх дүгнэлт /2-р хх-ийн 94-95/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 577 дугаартай шинжээчийн

1. Т.Баяртогтохын биед баруун гарын тохойн үений хэсэг дахь булчин, шөрмөс, судас, мэдрэл гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Т.Баяртогтохын баруун шууны тараагуур судас гэмтэж цус алдалтын шокын хүнд хэлбэрт орсон нь тогтоогдохгүй байна.

2. Т.Баяртогтохын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниуах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна.

3. Цус алдалтын шокийг өвчтөний биеийн байдал болон цус алдалтын хэмжээ, амин үзүүлэлтүүдийг /судасны лугшилтын тоо, артерын даралт/ харьцуулж тодорхойлдог  гэх дүгнэлт /2-р хх-ийн 107-108/

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Амарсанаа нь 2015 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн үед олон нийтийг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчиж Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Хараа” зочид буудалд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Ч.Отгонтөгсийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй цээртэй бүдүүлэг үгээр доромжлон түлхэж биед нь халдсан, улмаар тус буудлын 402 тоот өрөөнд иргэн Т.Баяртогтох, Б.Төрбат нарыг өмнөх өдөр нь хот хооронд хүн тээвэрлэх асуудлаас болж маргалдсаныг шалтаг болгон Т.Баяртогтохын баруун гарт нь хутгалж хүндэвтэр, Б.Төрбатын баруун гарт нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулан танхайрсан үйл баримт тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанжинхүү овогт Баалайхүүгийн Төрбат, Тайчууд овогт Төртогтохын Баяртогтох нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Тайж овогт Дариймаагийн Амарсанааг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Дариймаагийн Амарсанааг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5,  52.10-д зааснаар шүүгдэгч Д.Амарсанаад оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/  сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Амарсанаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Д.Амарсанаад оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийн ялыг өршөөн хасч, шүүгдэгч Д.Амарсанаагийн биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн иштэй эвхдэг хутга  1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.  

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Баяртогтох, Б.Төрбат нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Амарсанаад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ

ШҮҮГЧИД                                                А.ЦЭРЭНХАНД

                                                               Л.БАТЖАРГАЛ