Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1773

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/01773

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Усны гудамж 1-т байрлах “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9016001013, регистрийн дугаар 2693771/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, Тэдмэнтийн 20/1 байр 20 тоотод оршин суух Цэдэндамбаагийн Жаргалсайхан /РД:УЕ59040154/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт, 95,827,124.40 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ц.Жаргалсайхантай ЭХ-15/009 тоот зээлийн гэрээ байгуулж, 110,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээл зориулалтаар жилийн 18 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ЭХ-15/009 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж дараах эх хөрөнгө болон эрхийг барьцаалсан. Үүнд: Индүү BOMAG ногоон УД:7941 УБ, АД: 220493, Хийн дугуйт индүү KAWASAKI KR 200 УД:3441, АД:2290-19, Ачигч ZL-30 B-2 УД:7940УБ, АД:10915, Дэвсэгч MITSUBUSHI УД:3440УБ, Доргиурт индүү XCMG 252L УД:3442УБ, Ачааны машин /3-5 тонн/ УД:7940УБ, АД10915, Артогнёдир УД:3444УБ, Булдёзар УД:9822УБ, АД:D272, Ачааны машин KIA RHINO УД:2325УБ, САД:KN3LAPRK005625

2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ТЗ-15/009 тоот батлан даалтын гэрээгээр “Түшиг тулга” ХХК нь үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үл маргах журмаар хариуцахаар тохиролцсон. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өдийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардсаар ирсэн. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 17,285,792.81 төгрөг, үндсэн хүү 32,819,178.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,896,529.11 төгрөг нийт 52,001,500.00 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЭХ-15/009 тоот зээлийн гэрээг цуцлаж, зээлийн өр, төлбөрийг барагдуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж байна. Зээлдэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: үндсэн зээл 92,714,207.19 төгрөг, үндсэн хүү 2,699,153.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 413,763.65 төгрөг, нийт 95,827,124.40 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Зээлдүүлэгч, зээлдэгч талуудын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЭХ-15/009 тоот зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл 92,714,207.19 төгрөг, үндсэн хүү 2,699,153.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 413,763.65 төгрөг, нийт 95,827,124.40 төгрөгийг хариуцагч Ц.Жаргалсайхан, “Түшиг тулга” ХХК нараас гаргуулах, Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 19-ний  өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:

“Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК нөгөө талаас Ц.Жаргалсайхан нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулав. Үүнд: 1/ Хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний өр төлбөрт үндсэн зээл 92,714,207.19 төгрөг, үндсэн хүү 2,699,153.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 413,763.65 төгрөг, нийт 95,827,124.40 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд бүрэн төлж барагдуулна. Зээлийн төлбөр төлөх график 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд үлдэгдэл 80,827,124.40 төгрөг гэсэн хуваариар тус тус төлнө. Зээлдэгч нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд өр төлбөртөө тооцон орон сууц банкны өмчлөлд шилжүүлэг өгч төлбөрийг барагдуулж болно. 2/ Энэхүү гэрээний 1-р зүйлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд дор дурьдсан зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг талууд харилцан тохиролцсон болно. Үүнд: Индүү BOMAG ногоон УД:7941 УБ, АД: 220493, Хийн дугуйт индүү KAWASAKI KR 200 УД:3441, АД:2290-19, Ачигч ZL-30 B-2 УД:7940УБ, АД:10915, Дэвсэгч MITSUBUSHI УД:3440УБ, Доргиурт индүү XCMG 252L УД:3442УБ, Ачааны машин /3-5 тонн/ УД:7940УБ, АД10915, Артогнёдир УД:3444УБ, Булдёзар УД:9822УБ, АД:D272, Ачааны машин KIA RHINO УД:2325УБ, САД:KN3LAPRK005625. 3/ Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, шүүгчийн захирамжаар баталгаажсанаар хүчин төгөлдөр болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК нь хариуцагч Ц.Жаргалсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт, 95,827,124.40 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ц.Жаргалсайханд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК нь хариуцагч Ц.Жаргалсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт, 95,827,124.40 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний өр төлбөрт үндсэн зээл 92,714,207.19 төгрөг, үндсэн хүү 2,699,153.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 413,763.65 төгрөг, нийт 95,827,124.40 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд буюу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд үлдэгдэл 80,827,124.40 төгрөг гэсэн хуваариар тус тус төлөхөөр, Зээлдэгч нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд өр төлбөртөө тооцон орон сууц банкны өмчлөлд шилжүүлэг өгч төлбөрийг барагдуулж болно. Хэрвээ эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн өр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Индүү BOMAG ногоон УД:7941 УБ, АД: 220493, Хийн дугуйт индүү KAWASAKI KR 200 УД:3441, АД:2290-19, Ачигч ZL-30 B-2 УД:7940УБ, АД:10915, Дэвсэгч MITSUBUSHI УД:3440УБ, Доргиурт индүү XCMG 252L УД:3442УБ, Ачааны машин /3-5 тонн/ УД:7940УБ, АД10915, Артогнёдир УД:3444УБ, Булдёзар УД:9822УБ, АД:D272, Ачааны машин KIA RHINO УД:2325УБ, САД:KN3LAPRK005625 барьцаа хөрөнгүүдээр гүйцэтгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, Ц.Жаргалсайханд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637,086 төгрөгнөөс 318,543 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 318,543 төгрөгийг нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д буцаан олгож, хариуцагч Ц.Жаргалсайханаас 318,543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР