Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1774

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/01774

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, бага тойруу 7/1-д байрлах “Төрийн банк” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9016001018, регистрийн дугаар 5341469/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, Монел 28 дугаар гудамж 602 тоотод оршин суух Галтмай овогт Жадамбын Пүрэвдулам /РД:ЙР70123065/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 16 байр 38 тоотод оршин суух Хошууд овогт Дугаржавын Цэцэгмаа /РД:ЦГ60121768/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэлд 41,273,358.13 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Жадамба овогтой Пүрэвдулам, хамтран зээлдэгч Дугаржав овогтой Цэцэгмаа нар нь Төрийн банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дугаар 15/56 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувь, сарын 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 3,330,686.77 төгрөг, үндсэн хүү 2,631,853.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,559.46 төгрөг, нийт 5,989,100 төгрөг төлсөн байна. Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн бөгөөд зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан. Зээлдэгч нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэл гаргах үеийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлдэгч Жадамба овогтой Пүрэвдулам, хамтран зээлдэгч Дугаржав овогтой Цэцэгмаа нар нь үндсэн зээл 26,669,313.23 төгрөг, үндсэн хүү 13,386,130.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,217,914.62 төгрөг нийт 41,273,358.13 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд нийт зээлийн төлбөр 41,273,358.13 төгрөгийг зээлдэгч Жадамба овогтой Пүрэвдулам, хамтран зээлдэгч Дугаржав овогтой Цэцэгмаа нараас гаргуулж Төрийн банкинд олгуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 16 дугаар байр, 38 тоот хаягт байрлалтай Ү-2204005684 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэжээ.

                    

Хариуцагч Д.Цэцэгмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Дугаржавын Цэцэгмаа нь Төрийн банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээл авсан. Төрийн банкнаас нэхэмжилсэн 41,273,358.13 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг хялбаршуулсан замаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Пүрэвдулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Жадамба овогтой Пүрэвдулам нь Төрийн банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээл авсан. Төрийн банкнаас нэхэмжилсэн 41,273,358.13 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг хялбаршуулсан замаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Ж.Пүрэвдулам, Д.Цэцэгмаа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэлд 41,273,358.13 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч Ж.Пүрэвдулам, Д.Цэцэгмаа нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 41,273,358.13 төгрөгийг  хүлээн зөвшөөрсөн нь  хариуцагч нарын тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах  үндэстэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэлд 41,273,358.13 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ж.Пүрэвдулам, Д.Цэцэгмаа нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,317 төгрөгнөөс 182,158.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 182,158.3 төгрөгийг нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д буцаан олгож, хариуцагч Ж.Пүрэвдулам, Д.Цэцэгмаа нараас 182,158.3 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.

3. Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4. Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

        ШҮҮГЧ                                          Д.ЦЭРЭНДОЛГОР