| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01809/и |
| Дугаар | 1775 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 1775
| 2017 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2017/01775 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг батлах тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 71-15 тоотод байрлах “Арвижих гипс” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011502012, регистрийн дугаар 5872464/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Токио гудамжид байрлах “Сэрж Интернэшнл” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011118058, регистрийн дугаар 2651629/-д холбогдох
Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,570,200 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Арвижих гипс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ- “Арвижих гипс” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Сэрж Интернэшнл” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Арвижих гипс” ХХК нь хариуцагч “Сэрж Интернэшнл” ХХК-иас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Арвижих гипс” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Сэрж Интернэшнл” ХХК-д холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Арвижих гипс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,000 төгрөгнөөс 120,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 120,500 төгрөгийг нэхэмжлэгч “Арвижих гипс” ХХК-д буцаан олгож, хариуцагч “Сэрж Интернэшнл” ХХК-иас 120,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Арвижих гипс” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР