Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1815

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/01815

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Өнөр хороолол, 2-99 тоотод байрлах, “Кондитер-Улаанбаатар” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011212040, регистрийн дугаар 2626942/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп 42 байр 7 тоотод оршин суух Барга овогт Ванганжилийн Батбадам /РД:УУ73032901/-д холбогдох

 

3,238,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Кондитер-Улаанбаатар” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Нарантуул ОУХТ-н өргөтгөл №50 худалдаа эрхлэгч В.Батбадам барааны үлдэгдэл төлбөр болох 3,055,000 төгрөг ба алданги 183,300 төгрөг, нийт 3,238,300 төгрөгийг гаргуулах тухай. Иргэн В.Батбадам нь 2016 оны 01 сараас 2017 оны 02 сарыг хүртэл хугацаанд удаа дараа нэхэмжлэх болон мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрөө бүрэн гүйцэд барагдуулаагүй болно. Иймээс үлдэгдэл төлбөр болох 3,238,300 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч В.Батбадамын тайлбартай танилцлаа. Түүний тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөрч алданги болох 183,300 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч В.Батбадам шүүхэд гаргасан тайлбартаа- В.Батбадам би “Нарантуул ОУХТ-н өргөтгөлийн №50 худалдаа эрхэлж ажилладаг. “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн борлуулагч н.Номинчулуунтай харилцаж бараа авч тооцоо хийдэг. 2016 оноос бизнесийн үйл ажиллагаа удаашралтай байсаар ирсэн. Үлдэгдэл тооцоог бага багаар өгч багасгаж байгааг харгалзан үзэж хугацаа тохирч график өгөхийг хүсч байна. Танай компанитай 2001 оноос хойш бараа борлуулж тогтмол харилцаж цаг тухай бүрт нь тооцоог хийж тооцдог байсан. Захын бизнесийн үйл ажиллагаа багасаж борлуулалт муудсантай холбож ойлгоно уу. Барааны үнэ 3,055,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 183,300 төгрөгийг төлөхгүй байхыг хүсч байна. Хариу тайлбараа өгөх хуулийн 14 хоногийн хугацаа шаардлагагүй” гэжээ.                 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Кондитер-Улаанбаатар” ХХК нь В.Батбадамд холбогдуулан 3,238,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, В.Батбадамд холбогдох 3,238,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,238,300 төгрөгөөс 3,055,000 төгрөгийг төлж барагдуулах тухай тайлбарыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 183,300 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан тухай хүсэлтүүдийг ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Кондитер-Улаанбаатар” ХХК нь В.Батбадамд холбогдуулан 3,238,300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч В.Батбадам нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,238,300 төгрөгөөс 3,055,000 төгрөгийг төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 183,300 төгрөгөөс татгалзаж зохигчид эвлэрснийг баталж, В.Батбадамд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,800 төгрөгнөөс 33,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 33,400 төгрөгийг нэхэмжлэгч “Кондитер-Улаанбаатар” ХХК-д олгож, хариуцагч В.Батбадамаас 33,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Кондитер-Улаанбаатар” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Д.ЦЭРЭНДОЛГОР