Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1816

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/01816

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9016001007, регистрийн дугаар 2578697/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намяанжугийн гудамж, 8-237 тоотод байрлах, “Одтой далай очир” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011229102, регистрийн дугаар 5372046/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44/6 байр, 20 тоотод оршин суух, Тайжууд овогт Жамбалдагвын Очирбат /регистрийн дугаар НХ73022211/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44 Б байр, 30 тоотод оршин суух, Борхоо овогт Дашзэвэгийн Ганбат /регистрийн дугаар ЧЛ71110718/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 60,723,369.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Зээлдэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч “Одтой далай очир” ХХК, Д.Ганбат нар нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Хас банк”-тай зээлийн 5001113430 дугаартай гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 22,56 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Талууд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5001113430 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, гэрээний ерөнхий хугацааг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгчид нь зээлийн 5001113430 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон дараахь хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: Баталгаат ипотекийн 1510003799-01 дугаартай гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2204028366 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44 дүгээр байрны 6 дугаар байр, 20 тоот хаягт байрлалтай 51,7 м.кв талбайтай орон сууц. Баталгаат ипотекийн 1510003799-02 дугаартай гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2205016065 дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хорооолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44Б байр, 30 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай хувийн сууц. Барьцааны 5000867288 дугаартай гэрээгээр хавсралт нэгд дурдсан 3106 УНО улсын дугаартай Тоёота ланд крузер 100 маркийн автомашин. Хавсралт хоёрд дурдсан 0559 УНБ улсын дугаартай Тоёота аллион маркийн автомашин. Хавсралт гуравт дурдсан 65,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий цемент зэргийг тус тус барьцаалсан. Батлан даалтын 5001113430 дугаартай гэрээгээр иргэн Жамбалдагвын Очирбат нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцахаар үүрэг хүээлсэн. Зээлдэгчтэй байгуулсан 5001113430 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардлаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24  дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 5001113430 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дараахь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн үндсэн төлбөр 60,454,27 төгрөг, зээлийн хүү 224,194,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,838,90 төгрөг, нийт 60,723,369,66 төгрөг байна. Иймд зээлийн нийт төлбөр болох 60,723,369,66 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар зээлдэгч “Одтой далай очир” ХХК, Д.Ганбат, Ж.Очирбат нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан, барьцаа хөрөнгөө хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү? Улсын тэмдэгтийн хураамжид Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дансанд 461,567 төгрөг төлсөн болно” гэжээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:

“Нэг талаас “Хас банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, Д.Мөнхзул нар нөгөө талаас иргэн Ж.Очирбат, “Одтой далай очир” ХХК, иргэн Д.Ганбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ нар нь доорхи нөхцөлөөр эвлэрч энэхүү гэрээг байгуулж байна. Үүнд: Зээлдэгч нар нь нэхэмжлэлийн дүнгээс шүүхийн шатанд 10,000,000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 50,723,369.66 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн барагдуулна. Төлвөл зохих төлбөрөөс 20,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд барьцаа хөрөнгө болох Ү-2205016065 дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 44Б байр, 30 тоот, 40 м.кв талбайтай орон сууцыг банк барьцаанаас чөлөөлж өгнө. Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заасан 50,723,369.66 төгрөгийг төлөөгүй нөхцөлд дараахь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Үүнд: Ү-2204028366 дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44 дүгээр байрны 6 дугаар байр, 20 тоот хаягт байрлах 51,7 м.кв талбайтай орон сууц, Ү-2205016065 дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44Б байр, 30 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай орон сууц, 20,000,000 төгрөгөө төлсний дараа 5,000,000 төгрөгийн төлөлт төлсөн нөхцөлд 5000867288 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан 3106 УНО улсын дугаартай Ланд крузер 100 маркийн автомашин, 0559 УНБ улсын дугаартай Тоёота аллион маркийн автомашиныг банк барьцаанаас чөлөөлнө. Барьцааны 5000867288 дугаартай гэрээнд заасан 65,000,000 төгрөгийн цемент бусдад худалдсан байх тул үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй болсныг талууд зөвшөөрөв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч “Одтой далай очир” ХХК, Ж.Очирбат, Д.Ганбат нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 60,723,369.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Н.Ариунзаяа, Э.Лхагвасүрэн нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Хас банк” ХХК нь хариуцагч “Одтой далай очир” ХХК, Ж.Очирбат, Д.Ганбат нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 60,723,369.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 60,723,369.66 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 50,723,369.66 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн барагдуулах, төлвөл зохих төлбөрөөс 20,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд барьцаа хөрөнгө болох Ү-2205016065 дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 44Б байр, 30 тоот, 40 м.кв талбайтай орон сууцыг “Хас банк” ХХК нь барьцаанаас чөлөөлөх, хэрэв эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд 50,723,369.66 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Ү-2204028366 дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44 дүгээр байрны 6 дугаар байр, 20 тоот хаягт байрлах 51,7 м.кв талбайтай орон сууц, Ү-2205016065 дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44Б байр, 30 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлтийг хангуулахаар, төлвөл зохих төлбөрөөс 20,000,000 төгрөгийг төлсний дараа 5,000,000 төгрөгийн төлөлт төлсөн тохиолдолд 5000867288 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан 3106 УНО улсын дугаартай Ланд крузер 100 маркийн автомашин, 0559 УНБ улсын дугаартай Тоёота аллион маркийн автомашиныг “Хас банк” ХХК нь барьцаанаас чөлөөлөх, Барьцааны 5000867288 дугаартай гэрээнд заасан 65,000,000 төгрөгийн цемент бусдад худалдсан байх тул үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй болсныг талууд зөвшөөрч тус тус зохигчид эвлэрснийг баталж, “Одтой далай очир” ХХК, Ж.Очирбат, Д.Ганбат нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,567 төгрөгнөөс 230,783.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 230,783.5 төгрөгийг нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д буцаан олгож, хариуцагч “Одтой далай очир” ХХК, Ж.Очирбат, Д.Ганбат нараас 230,783.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР