| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01708/и |
| Дугаар | 1819 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 1819
| 2017 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2017/01819 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9-д байрлах, “Жи Мобайл” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011041082, регистрийн дугаар 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 46 дугаар гудамж, 694 тоотод оршин суух Боржигон овогт Дугарсүрэнгийн Мөнгөнтуяа /регистрийн дугаар НУ74060446/-д холбогдох
1156633 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Дугарсүрэн овогтой Мөнгөнтуяа нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай компанитай 1156633 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний үүргийн биелэлтэд 120,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 60,000 төгрөг, нийт 180,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дугарсүрэн овогтой Мөнгөнтуяад холбогдох 180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн маргаанд хариуцагч Д.Мөнгөнтуяа нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 180,000 төгрөгөөс 120,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 60,000 төгрөгөөс татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь Д.Мөнгөнтуяад холбогдуулан 1156633 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Мөнгөнтуяад холбогдох 1156633 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 180,000 төгрөгөөс 120,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 60,000 төгрөгөөс татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи Мобайл” ХХК нь 1156633 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Д.Мөнгөнтуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 180,000 төгрөгөөс 120,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 60,000 төгрөгөөс татгалзаж зохигчид эвлэрснийг баталж, Д.Мөнгөнтуяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,050 төгрөгнөөс 3,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 3,025 төгрөгийг, хариуцагч Д.Мөнгөнтуяагаас 3,025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР