Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2576376 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн, ВЕ82020113 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 87 дугаар байр, 128 тоотод оршин суух, Эрдэнэбилэгийн Орхонтуулд холбогдох,

Гэрээний үүрэгт 91.128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Э.Орхонтуул нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 91.128 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                                 Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Э.Орхонтуулд холбогдуулан 91.128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Э.Орхонтуул нь нэхэмжлэлийн шаардлага болох 91.128 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбараа бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Орхонтуулд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 2.275 төгрөг, хариуцагч Э.Орхонтуулаас улсын тэмдэгтийн хураамжид 2.275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ