| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 2021/ШЦТ/701 |
| Дугаар | 2021/ШЦТ/701 |
| Огноо | 2021-06-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч “.................” ХХК-ийн төлөөлөгч З.Т, өмгөөлөгч Ч.АтарБ,
шүүгдэгч Ц.Э, өмгөөлөгч Д.Баттөмөр,
шүүгдэгч С.Э, өмгөөлөгч Г.Хандсүрэн,
шүүгдэгч Н.Т, өмгөөлөгч Б.Чинбат,
шүүгдэгч Г.Ш, өмгөөлөгч О.Баяраа,
гэрч Т.Б, өмгөөлөгч Г.Баяржаргал,
гэрч Л, өмгөөлөгч Ц.Баасанжаргал, орчуулагч Д.Сүхболд,
гэрч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
.......... овогт Ц. Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт;
......... овогт С. Э,
........... овогт Г. Ш,
.............. овогт Н. Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..................... дугаартай, 9 хавтаст хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. .......... овогт Ц. Э нь Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ................... төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр, 5 хүүхдийн хамт иргэний бүртгэлээр ................................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................................................. тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон;
-2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж, дээрх оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон;
-2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ................. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ялыг биелүүлж дуусгасан, (РД:.....................).
2. ............. овогт С. Э нь Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ................ төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................................................. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:...................).
3. ........... овогт Г. Ш нь Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ................ төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, эх, хүүхдийн хамт ................................. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
- 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоож байсан, (РД:..............).
4. .............. овогт Н. Т нь Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр .......................... төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт ..................................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан;
- 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, (РД:......................).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Э нь Ж.Б бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн хооронд ................................тоот хашаанд байрлах С.Я эзэмшлийн чингэлэгт нэвтэрч 100 кг Х гэх эмийн ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас С.Я 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан;
-үргэлжилсэн үйлдлээр С.Э, Г.Ш, Н.Т нартай бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор .............. улсын дугаартай “..............” маркийн автобус, .............. улсын дугаартай “...........” маркийн., .............. улсын дугаартай “..............” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг ашиглан ..................................... нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаан дахь чингэлгийн цоожийг эвдэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч З.Тгийн эзэмшлийн 1 кг нь 50.000 төгрөгийн үнэ бүхий 2.214 тн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, З.Тд 110.700.000 төгрөгийн буюу хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 112.200.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт;
Шүүгдэгч С.Э, Г.Ш, Н.Т нар нь Ц.Этэй бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор .............. улсын дугаартай “..............” маркийн автобус, .............. улсын дугаартай “..............” маркийн микробус, .............. улсын дугаартай “..............” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг ашиглан ...................................... хашаан дахь чингэлгийн цоожийг эвдэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч З.Тгийн эзэмшлийн 1 кг нь 50.000 төгрөгийн үнэ бүхий 2.214 тн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, З.Тд 110.700.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх дараах бичгийн болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:
1. Шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: Ж.Б бүлэглэн хохирогч Я дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хулгайлан авсан. Энэ нь сүүлд Х гэж нэр нь өөрчлөгдсөн. Энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч байна.
Хохирогч З.Тгийн ургамлыг хулгайлсан үйлдэл дээр энэ хэргийн захиалагч нь ..................-ын иргэн Я гэх хүн юм. Би 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Я “...............” ХХК дээр очиж уулзахад .................. орчимд цемент зарна гэсэн хаягтай аж ахуйн хашаан доторх контейнерт хятадуудын хууль бусаар бэлтгэсэн дэрэвгэр жиргэрүү гэх ургамал байгаа. Түүнийг надад аваад ир гэж хэлсэн. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа хэлэхэд мөрдөгч нар “ойлголоо, та нар байцаалтаа өгөөд явж бай” гэж хэлээд явуулдаг байсан. Сүүлд ................. дүүргийн Цагдаагийн хэлтсээс Т, Э, Ш нараас “Я өгсөн ургамлууд хураагдсан байгаа” гэж хэлээд байцаалт авсан байсан. Энэ гурван хүн өмгөөлөгч авъя гэхэд нь “та нар өмгөөлөгчөөр яах гэж байгаа юм” гэж хэлээд өмгөөлөгч авхуулаагүй байсан. Мөн энэ хэргийг Б гэх хүн бид дөрөвтэй хамт үйлдсэн. Мөн Я, ..............нарыг хулгайн эд зүйлийн захиалагч гэдгийг бүгд мэдэж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд байцаагч нар эдгээр хятадуудын талаар яриулдаггүй. Намайг Хорих 461 дүгээр ангид хоригдож байхад Э, Т, Ш нар дээр ирж хятадуудын талаар мэдүүлэг өгөхгүй байх талаар ярьж байсан. Мөн намайг мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрэн сурвалжилсан. Тухайн үед би 21 дүгээр хорооллын орчимд байрлах нийтийн байранд 1 жил гаран хугацаанд амьдарсан. Тухайн үед намайг эрэн сурвалжлахгүйгээр олох боломжтой байсан. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас гэртээ байсан. Би энэ хэргийг Т, Э, Ш, Б гэх 4 хүнтэй бүлэглэн үйлдэж, захиалагч Я гэх хятад хүнд аваачиж өгсөн. Энэ хэргийн талаар гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлнө. Гэхдээ гол нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хятадуудтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн Монголчуудыг л барьж авдаг. Хулгайлсан ургамлыг борлуулж олсон 110 сая төгрөгөөс би өөрөө 27.000.000 төгрөг авсан, Яд 48.000.000 төгрөг өгсөн, энэ талаар баримт байхгүй. Бөд 1.000.000 төгрөг өгсөн. Бусад хүмүүст 14.000.000 төгрөг өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.
2. Шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: Байцаагч Б нь Т, Ш бид гуравт “Э дээр очоод гурван хятад хүнийг энэ хэрэгт байхгүй, та нар өөрсдөө энэ хэргээс мултрахаа бод гэж хэлээд ир” гээд эргэлтийн бичиг өгч явуулж байсан. Би энэ хэргээс 14.000.000 төгрөг авсан. Энэ мөнгөөрөө Т. загварын, улаан өнгөтэй машин худалдан авсан. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.
3. Шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: Энэ хэрэгт Б гэх хүнийг хамт байх ёстой гэж үзэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэдэг хүн хамт байсан талаар удаа дараа мөрдөгч Л хэлж байсан боловч “Бийн талаар та нар ярьж болохгүй” гэж хэлсэн. Удаа дараа Бийн үйлдлийн талаар мэдүүлж байсан боловч Б энэ хэрэгт яллагдагчаар татагдаагүй, гэрчээр мэдүүлэг өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Бийн хамт тавуулаа явсан. Машиныг Б манаж хоносон. Дараа нь “............” машиныг Б угаалгасан. Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Тухайн үед Б 1 кг ургамлыг 42.500 төгрөгөөр тооцоо хийнэ гэж хэлсэн. Би энэ хэргээс 14.000.000 төгрөг авсан. Ш, Э нар руу тус тус 14.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг Э Я гэх хятадад өгнө гээд аваад явсан. Б Бгаас мөнгө авсан гэдэг. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.
4. Шүүгдэгч Г.Ш мэдүүлэхдээ: Я, Э хоёр мөнгөний талаар ярьж байхыг би сонссон. Мөн Б гэх хүн бидэнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн. Энэ талаар шалгуулах хүсэлтэй байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиныг Б явж угаалгасан. Байцаагч нарт энэ талаар хэлдэг байсан. Байцаагчид өмгөөлөгч авъя гэж хэлэхэд бид гурвыг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Сүүлд бид гуравт эргэлтийн бичиг хийж өгөөд “Ээд хятадуудыг байхгүй гэж мэдүүлэг өгөөрэй гээд хэлчихвэл та гурвын хэргийг энд хаана” гэж хэлж явуулсан. Би энэ хэрэгт 14.000.000 төгрөг авсан. Үүнээс 2.000.000 төгрөгийг буцаан төлсөн байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.
5. Хохирогч “..............” ХХК-ийн төлөөлөгч З.Т мэдүүлэхдээ:
Би “................” ХХК-г 2012 онд үүсгэн байгуулсан юм. Манай компани эм импортоор оруулж ирж сувиллын газруудад нийлүүлдэг байсан. Улмаар Монголоос эм, эмийн ургамал бэлтгэх шаардлага гарч 2017 онд ургамлыг стандартын дагуу бэлтгэх тендерт оролцож манай компани 3 тонн ургамал бэлтгэх, нийлүүлэх зөвшөөрөл авсан. Тендерт оролцсон төсөл 450.000.000 төгрөгийн төсөл байсан. Орон нутгаас тухайн ургамлыг бэлтгэхэд килограмм тутамд 10.000 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд төлдөг бөгөөд нэг суманд дунджаар 20.000.000 төгрөг төлсөн. Байгаль орчны яаманд байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд 20 орчим сая төгрөг төлдөг. Үүний дараа Байгаль орчны яамнаас ургамлаа түүх зөвшөөрөл авахын тулд 1 тонн тутамд 4.000.000 төгрөг төлдөг. Би эдгээр зардлыг оролцуулж нэхэмжлээгүй. Зөвхөн ургамлын үнийг л нэхэмжилсэн. Шүүгдэгч нар ургамлын 1кг-ийн үнийг 50.000, 42.500 төгрөгөөр зарсан гэж мэдүүлж байгаа боловч ургамлыг түүх, хураах, хатаах гэх мэт процесс нь ажиллагаа ихтэй, зардал өндөртэй байдаг. Тухайлбал ургамлыг нойтноор нь түүж, ширхэг бүрээр нь хатаадаг. Хатаахад урт хугацаа зарцуулж, сүүлд нь тээвэрлэдэг. Иймээс тээвэрлэж ирсэн, маш их зардал гаргаж бэлтгэсэн ургамлаа хулгайд алдахаас урьдчилан сэргийлж ................................. ойролцоох манаачтай, сарын түрээстэй контейнерт хадгалсан боловч хулгайд алдчихсан.
Манай компани ургамлыг түүж бэлтгэх, хатаах, тээвэрлэх бүх ажиллагааг явуулаад гаалиар гаргах үед гаалийн маргааны асуудал үүсэж, тодорхой хугацаанд хүлээх шаардлагатай болсон. Экспортын зардал 1 тонн тутамд 4.000.000 төгрөг Бог тул манайх шиг жижиг компаниуд хамтарч контейнер түрээсэлдэг юм. Эхний удаа 2019 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны хооронд контейнер руу хулгай орсон. Тухайн үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд М гэх байцаагч ирж үзлэг шалгалт явуулж, эд зүйл алдагдсаныг тогтоосон. Үүний дараа дахин хулгай орсон. Би дэрэвгэр жиргэрүү ургамлыг алдсан цаг хугацаанаас хойш 10 гаран хоног явж ургамал алдагдсан тухайн бүс нутаг орчмын аж ахуйн нэгжүүдээс камерын бичлэгийг гуйж гаргуулж байсан. Ингээд камерын бичлэгээс үзэхэд 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед шүүгдэгч нар манай контейнер дээр ирсэн байдаг. Тэгээд мөн 03 цагийн орчимд “..............” маркийн, .............. маркийн автомашинууд ирсэн байсан. Хэргийг цагдаа нар илрүүлж, би өөрөө ..............гэх хүнийг хайж олон хоног явсны дараа ......... ................. дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс олж, барьж авсан. Тухайн үед би өөрөө .... барьж өгсөн. Надаас хулгайлсан ургамлыг надад хүлээлгэж өгнө гэхээр нь явж очиход муудсан, хатсан байсан. Тэр ургамал нь одоог хүртэл хадгалагдаж байгаа. Шүүгдэгч нарын ярьж байгаа ..................-ын иргэн Я гэх хүнийг би мэдэхгүй. Энэ ургамлыг импортлох бизнест маш олон өрсөлдөгч нар байдаг. Хэн юу хийснийг би мэдэхгүй. Хэрэгжүүлж байсан 450.000.000 төгрөгийн төслийн 100 гаран сая төгрөгийг би Банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авсан, 200 гаруй сая төгрөгийг өөрөө хувиасаа гаргаж, бусдаас 100 гаруй сая төгрөг зээлж байж бүрдүүлж төслийг хэрэгжүүлж, мөнгөөрөө бүтээгдэхүүнээ бэлэн болгоод байж байхад энэ шүүгдэгч нар ургамлыг хулгайлсан. Надтай хамт 1 контейнерт ургамлаа хадгалж байсан “.....................” ХХК-ийн ургамлыг би хариуцаж байсан тул тэдгээр нь надаас хохирлоо нэхэмжилж, шүүгдэгч нарын үлдээсэн байсан ургамлыг надаас авч явсан. Харин энэ хэргийн улмаас би хохироод их удаж байна. Шүүгдэгч нарын ярьж байгаа зүйл надад хамаагүй. Хэн нь ургамлыг цааш авч явсан нь ч хамаагүй. Би 2012 оноос компанийн үйл ажиллагааг босгох гэж хичээж яваа хүн. Энэ хэргийн улмаас Хэнтий аймагт ажиллаж байгаа манай 3 мэргэжилтэн цалингаа ч авч чадахгүй байна. Мөн шүүгдэгч нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас миний дараагийн хэрэгжүүлэх гэж байсан Европ руу экспорт хийх зорилго гурван жилээр хойшилсон. Шүүгдэгч нар надад өнөөдөр ургамлын үнээр хохирлыг төллөө гэхэд надад учирсан бүх хохирол барагдахгүй юм. Энэ талаар бүх нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой. Иймд надад учирсан хохирлыг аль болох түргэн хугацаанд барагдуулж өгөхийг хүсье. Надад хохирлоо барагдуулах чухал байна. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.
6. Гэрч Т.Б мэдүүлэхдээ: Би ..............гэх хүнийг танихгүй. Тухайн үед Яд 1 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг 50.000 төгрөгөөр зарсан. Үүнээс би 8.250.000 төгрөг авсан. Мөн шүүгдэгч Н.Тд тусад нь 8.250.000 төгрөг өгсөн. Тухайн үед Тгийн дансанд би мөнгө хийгээгүй, Т над руу хэн хэний дансыг явуулж байсныг санахгүй байна. Б гэх хүнийг би огт танихгүй. Надаас Б гэх хүн мөнгө аваагүй гэв.
7. Гэрч ..................-ын иргэн ..............мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ш, Т нар дэрэвгэр жиргэрүү ургамал худалдах үед би байсан. Гэхдээ ургамлыг би худалдаж аваагүй, манай найз худалдан авч байсан ба ургамлыг багцаагаар 1кг-ийг нь 50.000 төгрөгөөр авсан байх. Манай найз ургамал худалдан авч байхад энэ дөрвөөс өөр хэн байсныг санахгүй байна. Худалдаж авсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг Яг Хань аваад явсан. Би Б гэх хүнийг танихгүй гэв.
8. Гэрч Ч.Б мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 29-нд Т намайг дуудахаар нь очиход 5 хүн байсан. Тэнд шүүгдэгч болох энэ 4 хүн байсан. Би маргааш нь машинаа авах гээд очиход Б угаалгах гээд авч явсан байсан гэв.
Хоёр. Эрүүгийн ............................ дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд: Үүнд:
I. Шүүгдэгч Ц.Э нь Ж.Б бүлэглэн иргэн С.Я эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:
1. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “............................тоот хашаанд байх чингэлгийн цоожийг эвдэж хулгай орсон байна” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар тал),
2. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 24-26 дугаар тал),
3. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ............................ тоотод Н.Н гэрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 32-39 дүгээр тал),
4. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Эээс “Frest” гэсэн бичигтэй .................... хөлдөөгчийг хураан авч, Н.Н хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 40, 3 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр тал),
5. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ................... улсын дугаартай, ................. маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай прокурорын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 44-49 дүгээр тал),
6. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ................. улсын дугаартай, ................. маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 52-56, 59 дүгээр тал),
7. Хохирогч С.Я мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:
“................................. ...би өөрийн эзэмшлийн 40 тоннын контейнорыг байрлуулсан байсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэнээс “таны контейнерт хулгай орсон байна” гэж утсаар мэдэгдсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, шууд 3-61 гарамд байх өөрийн контейнер дээр очиход хаалга нь хагас онгорхой, цоожийг нь таслагчаар эвдсэн байсан. Дотор нь ороод үзэхэд ... 20 ширхэг ногоон өнгийн уутанд савласан 2016 онд хувь хүнээс 100 килограммыг 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан “Х” эмийн ургамал алга болсон байсан. Тухайн эмийн ургамлын 1 килограммыг 15.000 төгрөгөөр худалдаалдаг юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дугаар тал),
8. Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:
“...2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл би Я гэдэг хүний манаачаар ажилласан. Я нь ............................тоотод байрлах манай хашаанд нэг том контейнер авчирч эд зүйлээ хураасан. 2018 оны 12 дугаар сард намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд контейнерт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр тал),
9. Шүүгдэгч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын дундуур намайг гэртээ унтаж байхад Б ах .............. хуучин эцсийн автобусны буудал дээр гараад ир гэсэн. Би өөрийн .............. улсын дугаартай саарал өнгийн “..............” маркийн машинтай ганцаараа очсон. Б ганцаараа өөрийн .............. дугаартай .............. маркийн саарал өнгийн машинтай байсан. Хамт юманд яваад ирье гэсэн. Б машинтай ............... уулаар даваад ............... тэр хавьд нэг айлын гадаа хашааны үүдэнд очсон. Б өөрөө хашаа давж орсон. Дотроос нь шуудайтай эд зүйл шидээд, ...машиндаа ач гэсэн. Нийт 20 гаран шуудайтай зүйл ачсан. Баруун туруунд очоод Б намайг ав гээд өөрөө гэр рүүгээ явсан. Танихгүй хоёр Өвөрмонгол надаас 600,000 төгрөгөөр худалдан авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 134-136 дугаар тал),
-яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн “...Надад Ж.Б хамт 5 удаагийн үйлдлээр бусдын эд зүйл хулгайлсан зүйл байхгүй. 2019 онд цагдаа дээр баригдаж ирэх үед айгаад худлаа хэлсэн. Ж.Б хамт 1 удаа хулгай хийсэн бөгөөд тэр нь контейнор байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 232-233 дугаар тал),
10. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 675 дугаартай “... Иргэн С.Я Х эмийн ургамлыг 1.500.000 төгрөгөөр ... үнэлсэн” үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 98-100 дугаар тал),
II. Шүүгдэгч Ц.Э, С.Э, Н.Т, Г.Ш нар бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож “...............” ХХК-ийн буюу З.Тгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд.
1. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ................................., ................................. зам дагуу аж ахуйн нэгж байгууллагын хашаанд байх чингэлгийн цоожийг эвдэлж, дотор нь байсан дэрэвгэр жиргэрүү ургамал хулгайд алдагдсан гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар тал),
2. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 09 цаг 15 минутаас 09 цаг 50 минутын хооронд ................................., .................. өртөөний эсрэг талд ертөнцийн зүгээр хойшоо харсан төмөр гүйдэг хаалгатай блокон хашаанд буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 156-160 дугаар тал),
3. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг 40 минутаас 20 цаг 10 минут хүртэл хугацаанд хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн буюу ................................., ................................. зам дагуу байрлах Ч.Р эзэмшлийн 6 гэсэн дугаартай, хөх өнгийн хаалга нь онгорхой чингэлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...уг чингэлэгт хураалттай байсан жижиг оврын шуудай нь 24 ширхэг байх ба нийт 490.7 кг, ...том оврын тааран шуудай нь 56 ширхэг байх ба нийт 2460.8 кг, ...уг чингэлэгт нийт 2 тонн 951.5 кг байгалийн ургамал гэх дэрэвгэр жиргэрүү ургамал байсныг тэмдэглэл болгон үйлдэв. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 163-177 дугаар тал),
4. Хохирогч “...............” ХХК-ийн төлөөлөгч З.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн:
“...Би “...............’ ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай. Манай компани гадаад худалдаа, эмийн болон ашигт ургамал тарималжуулах, нөхөн сэргээх, түүж бэлтгэх, ойн дагалдах баялаг нөхөн сэргээх, ашиглах, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Байгалийн ховор ургамлыг түүж бэлтгэх тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу авч, дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг ...түүж бэлтгэх ажлыг 2017 оны 9 дүгээр сард эхлүүлж, 2017 оны 10 дугаар сарын сүүлээр нийт 3 тонн 270 килограммыг хатаасан байдлаар түүж бэлтгэж дууссан. ....................................ны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Р хашаанд чингэлэгт 20 килограммаар савласан 158 шуудай нийт 3 тонн 280 кг, том оврын тааран шуудайнд 33-78 кг-ын хооронд савласан 81 шуудай буюу нийт 3 тонн 685 кг, нийт 6 тонн 965 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг буулгасан. Тэгтэл тухайн чингэлэгт анх 2019 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны хооронд хулгай орж 1.8 тонн хэмжээтэй дэрэвгэр жиргэрүү хулгайд алдагдаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байх хугацаан дахин 2019 оны 3 дугаар сарын 28-наас 2019 оны 3 дугаар сарын 29-нд шилжих шөнө хулгай орж, манай компанийн түүж бэлтгэсэн дэрэвгэр жиргэрүү ургамал хулгайд алдагдсан. Хоёр дахь хулгай орсны дараа цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж шалгахад тухайн чингэлэгт 50 кг-ын шуудайтай 24 ширхэг, том оврын тааран шуудайтай 56 ширхэг, нийт 80 ширхэг шуудайтай 2 тонн 951 кг хэмжээтэй ургамал үлдсэн байсан. ...1 килограммыг нь 55.000 төгрөгөөр үнэлэхэд нийт 121.770.000 төгрөгийн хохирол учирсан байна. 1 кг ургамлыг түүж бэлтгэхэд Байгаль орчны яаманд өгдөг тэмдэгтийн хураамж 3.000 төгрөг, экспортын хураамж 4.000 төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 10.000 төгрөг, уг ургамлыг түүж бэлтгэхэд гарсан зардал 38.000 төгрөг болон хатаах ажлын явц, тээврийн зардал, ажилчдын өдрийн цалин янз бүр, улсад төлсөн татвар гэх зэрэг зардал ордог учраас 55.000 төгрөгөөр бодож үнэлж байгаа юм. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 15-17 дугаар тал),
-хохирогчоор 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дахин өгсөн “...Уг чингэлэгт манай компанийн нийт 158 шуудай буюу 3 тонн 280 кг дэрэвгэр жиргэрүү ургамал байсан. Харин “......................” ХХК-ийн 38-78 кг-ын 81 ширхэг том тааран шуудай буюу 3 тонн 685 кг, нийт 6 тонн 965 кг дэрэвгэр жиргэрүү ургамал байсан. Одоо .................... 24 шуудай, тааран 56 шуудай буюу нийт 80 шуудай 2 тонн 951 кг дэрэвгэр жиргэрүү ургамал үлдсэн байсан. 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 2 тонн 214 кг дэрэвгэр жиргэрүү ургамал алдагдсан гэсэн тооцоо гарсан. Уг ургамлуудыг чингэлэгт шуудайлаад жинлэж хураасан. Энэ талаар би өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авсан байдаг. Хадгалалтыг би хариуцаж байсан гэдэг утгаар үлдэгдэл дэрэвгэр жиргэрүү ургамлыг “......................” ХХК-д хүлээлгэн өгч, хоорондоо өр авлагагүй болсон болохоор тус компани уг хэрэгт ямар нэгэн хамааралгүй. Би өөрийн ургамлыг хараад таньж байсан. Тааран шуудай нь манай чингэлэгт байсан ургамлын шуудай мөн байсан. Зохих зөвшөөрлүүдийг хуульд заасан үндэслэлийн дагуу баримтаа бүрдүүлж 2018 оны 01 дүгээр сард экспортлох гэтэл Гаалийн ерөнхий газраас эцсийн бүтээгдэхүүн биш байсан шалтгаанаар хилээр нэвтрүүлэхийг хориглосон. Энэ талаар бид Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлэхийг хүлээж, хадгалж байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн ................. тал),
-хохирогчоор 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн:“...Надад бэлнээр нийт 18.245.000 төгрөг өгсөн. Бусад төлбөр барагдаагүй, нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 23 дугаар тал),
-хохирогчоор 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн “...Би Хятад улсын иргэн С гэх хүнээс алдагдсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хэрчиж жижиглэсэн байдлаар 11 шуудай, нийт 146 кг 720 г буцааж авсан. 20 шуудай дэрэвгэр жиргэрүү ургамлын хог авсан. Хогийг ашиглах боломжгүй учир хохиролд тооцохгүй хаяна. 146 кг 720 г дэрэвгэр жиргэрүү ургамлыг мөнгөн дүнд шилжүүлэхэд 1 килограммыг 50.000 төгрөгөөр бодоход нийт 7.336.000 төгрөг болж байна. Ингээд бэлнээр 18.245.000 төгрөг, үүн дээр 7.336.000 төгрөг, нийт 25.581.000 төгрөгийн хохирол барагдсан. Нийт 110.700.000 төгрөгийн хохирлоос хасаад 85.119.000 төгрөгийн хохирол барагдаагүй байна. ...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 158 дугаар тал),
5. Гэрч ............../..................-ын иргэн S овогтой Z/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:
“.../Я/, /Ж х/ ...би энэ хоёртой харилцаа хамаарлын хувьд гэвэл миний С гэх хүнээс түрээсэлж байгаа .................................ны нутаг дэвсгэрт авто оношилгооны төвийн харалдаа байдаг нэг давхар “Г” хэлбэртэй, улаан өнгийн тоосго болон төмөр хавтан оролцсон байшинтай блокон хашаанд Z -ы зуучилж танилцуулснаар 2199 кг хэмжээтэй дэрэвгэр жиргэрүү гэх шар өнгийн шуудайтай, нийллэг материалтай барааг Y худалдан авч, миний түрээсийн хашаанд 1-2 хоног түрээсэлж байлгаад хэдэн төгрөг өгье гэхээр нь зөвшөөрөөд тавиулсан. Түрээсийн төлбөр гэж 100.000 төгрөг өгөхөөр нь авсан. Анх энэ барааг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 20.00 цагийн үед улсын дугаарыг нь санахгүй байна, цэнхэр, цагаан өнгө орсон, чингэлэгтэй буюу амбаартай ачааны машин, нөгөөдөх нь жижиг суудлын .................... машинтай 7-8 Монгол эрэгтэй залуучууд ирж хоёр машинаас буулгаад 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр /Я/ болон /Л/ гэх хоёр Хятад хүн очоод авсан юм шиг байна лээ. Манай хашаанд уг барааг буулгахдаа гэрээ хийгээгүй, амаар тохиролцсон. Авч явсныхаа дараа үдээс хойш нь 16.00-17.00 цагийн хооронд /Я/ гэрт ирээд надад “би бараагаа авч яваад зарчихсан, гэрт чухал ажил гарсан тул маргааш Хятад руу буцлаа” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2019 оны 3 дугаар сарын 31-ний өглөө сэрсэн чинь гэрээс гараад явчихсан байсан. 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Цагдаагийн газраас намайг дуудахаар нь очихоосоо өмнө би /Я/-ы утас руу залгаж “над руу цагдаагаас залгасан, ямар учиртайг нь мэдэхгүй байна, чиний бараа ямар нэгэн зөрчилтэй байсан юм уу” гэж асуусан чинь /Я/ “би энэ барааг хэргээр худалдаж аваагүй, санаандгүй худалдаж авсан” гэж хэлсэн. Бас бараагаа хулгайд алдсан тэр хүн нь /Я/-тай хамт нэг нутагт байдаг Хятад хүн юм байна лээ. Тэр хоёр бие биенээ таньдаг гэж /Я/ надад хэлсэн. /Ж/ надтай 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр холбогдож чатаар зураг явуулан “3 тонн орчим дэрэвгэр жиргэрүү байна, танай найз чинь худалдаж авах уу” гэж асуухаар нь би тэр үед /Я/-тай хамт байсан болохоор утсаа өгсөн чинь тэр хоёр хоорондоо холбогдоод авна, аваад ир гэж хэлж байсан. Би тэрэнд оролцоогүй. Тухайн үед тэр хоёр миний утасны вичатаар харилцаж байгаад дараа нь өөрсдийнхөө утсаар харилцсан байх. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2199 кг-г буулгаад маргааш нь аваад явсан. Дараа нь 100 орчим кг-г эхний өдөр ирсэн микро, истана шиг маркийн машинтай Т гэдэг залуу хашааны гадаа ирсэн байна гэж над руу ярихаар нь би /Я/-тай хамт хашаа руу очсон чинь Т /Я/-тай уулзаад нөгөө 100 орчим кг барааг нь худалдаж авсан. Нэг килограммыг нь 50.000 төгрөгөөр бодож худалдаж авсан гэж /Ж/ надад хэлсэн. /Я/ зөвхөн Хятад улсад л дэрэвгэр жиргэрүү ургамлыг 100 тонныг импортлох эрхтэй. Монгол Улсад тийм эрхтэй гэдгийг нь мэдэхгүй байна. Монгол Улсын 22 компанитай гэрээтэй гэж өөрөө надад хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 27-30 дугаар тал),
-гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн “.................... дүүргийн ................. хороо, .................. тоот ...хашаанд байсан дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь ..................-ын иргэн Яын өөрийнх нь өмчлөлийн ургамал байгаа юм. Уг ургамлыг Я гэж надаас гадна уг барааг зарсан В мэдэж байгаа. Уг хүн ургамлыг Яд зарсан. Мөн уг ургамлыг худалдаж авсан мөнгө шилжүүлсэн баримт нь байдаг. Манай хашаанд байсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хэрчигч машиныг Я 2019 оны 02 дугаар сарын үеэр авчирсан байх гэж бодож байна. Дээрх хашаанд байгаа ургамлыг 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Я худалдаж авч манай хашаанд байрлуулсан. Я дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг экспортлох, импортлох зөвшөөрөлтэй. Монгол Улсын хилээр экспортлох зорилгоор манай хашаанд байрлуулж байсан. Би хамтран ажилласан зүйл байхгүй. ...Би хааяа Ятай утсаар холбогддог. Өөрийнх нь ургамлыг цагдаагийн байгууллагаас хураасан талаар мэдэж байгаа, энэ талаар хэлэхэд “бид хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, хулгайн эд зүйл гэсэн бол анхнаасаа авахгүй байсан” гэж ярьж байсан. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр авсан ургамлыг .............. хотоос худалдаж авч байсан. Т гэх орчуулагч нь дэрэвгэр жиргэрүү гэх ургамал байна гэж хэлээд ...худалдаж авахаар болсон. ...1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг 50.000 төгрөгөөр тооцож авсан. Уг мөнгийг Я өөрөө гаргасан. ................. дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хураагдсан дэрэвгэр жиргэрүү ургамал 100 хувь /Я/-ы ургамал байгаа юм. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 34-36 дугаар тал),
6. Гэрч /..................-ын иргэн/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үдээс хойш Б гэх эмэгтэй над руу залгаж “эмийн ургамал авах Хятад хүн байвал олж өгөөч” гэж хүсэхээр нь би энэ талаар С-д хэлэхэд уг эмийн ургамлын дээжийг харах хүсэлт тавиад Б нь манай ажил дээр авчирсан. Атга хэрээтэй хатсан байдалтай, модорхог эд зүйл байхаар нь зургийг нь дарж С-гийн ви чатаар явуулсан. Намайг зураг явуулсны дараа ..............нь зөвшөөрч Бтай өөрөө холбогдсон. .................болон Б нар нь над руу ви чатаар холбогдож тооцоогоо хэрхэн хийх талаар асуухад нь өөрсдөө мэд гэж хэлсэн. Б нь надад 4 хүний дансны дугаар өгсөн. Харин С-гийн хувьд төлбөрөө яаж тооцсоныг ойлгоогүй. 2019 оны 3 дугаар сарын 29-ний орой 20-21 цагийн орчимд ..............болон Монгол Улсын иргэн Т.Г .................... дансанд ургамлын мөнгийг шилжүүлсэн. Би Г хандаж “С-гээс явуулсан мөнгөнөөс 690.000 төгрөгийг суутгаад, үлдсэнийг нь Бгаас ирүүлсэн дансанд хуваагаад шилжүүлээрэй” гэж хэлэхэд Г бүх мөнгийг шилжүүлсэн. Би бусадтай нийлж эмийн ургамал болон дэрэвгэржиргэрүү худалдаж авч, цааш зарж борлуулсан асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 43-45 дугаар тал),
-гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн “...Монгол Улсад байхад Б над руу утсаар яриад “............. гэх ургамал байна, худалдаж авах хүн байна уу” гэж асуухаар нь би асууж сураглая гэж хэлээд өмнөх танил ..............рүү утсаар залгаж “ийм ургамал байна, авах уу” гэж асуухад зургийг нь явуулчих гэхээр нь би Бгаас зургийг нь чатаар аваад явуулсан. Тэгтэл ..............“энэ ургамлыг авъя” гэж хэлэхээр нь би Бтай холбож өгөн. /Я/ гэдэг хүнийг танихгүй. Өмнө нь С-тэй хамт хоол идэж байхад ..............Я-ийг дагуулаад ирж байсан, тэр үед харж байсан. Тухайн үед би өөрийн картыг найздаа өгсөн байсан учраас Г дансаар дамжуулан мөнгө шилжүүлсэн. Түүнээс биш Г бид хоёр энэ наймаанд оролцоогүй. 690.000 төгрөгийг авч үлдсэн асуудал нь гэвэл ..............надаас 30.000.000 төгрөг зээлээд 20.000.000 төгрөгийг буцааж өгөөд, 10.000.000 төгрөг үлдсэн байсан, бага багаар төлж байсан ба тэр мөнгөнөөс нь би суутгаж авсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 46-49 дүгээр тал),
7. Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...Би .................................... дугаар хороонд байрлах “...............” нэртэй авто угаалгын газарт машин угаагчийн ажил хийдэг. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би Б гэх залуугийн хамт “..............” маркийн автомашиныг угаасан. Тус машин нь хүн тээвэрлэх зориулалттай жижиг оврын автобус байсан. Бид хоёр зөвхөн дотор талыг нь угаасан. Машиныг угаахад ...баруун, зүүн талын суудлуудыг авсан, зөвхөн хойд дөрвөн суудлыг үлдээсэн байсан. Тус машин нь нэлээн шороо тоосны бохирдолтой байсан. Машиныг угаах явцад баруун талын цонхны доогуур нарийхан, гарын хурууны чинээ урт ургамлын үндэс шиг зүйл харагдаж байсан. Би бүгдийг нь автомашины тоос соруулагчаар соруулсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 52 дугаар тал),
8. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед ажил дээрээ байхад 50 орчим насны ах ганцаараа ирээд жижиг автобус угаах уу гэж асуухаар нь би угаана гэж хэлэхэд тун удалгүй нөгөө ах цагаан шаргал өнгөтэй “..............” маркийн автомашин унаад ирсэн. Тус машин нь хүн тээвэрлэх зориулалттай жижиг оврын автобус байсан. Би Б ахын хамт зөвхөн дотор талыг нь угаасан. Машиныг угаахад дотор талд нь ямар нэгэн эд зүйл байгаагүй. Заалан хэсгийн баруун, зүүн талын суудлуудыг авсан байсан санагдаж байна. Би урд хэсэг буюу хянах, нүүрний шил зэргийг угаасан болохоор хойд заалан хэсэгт ямар нэгэн эд зүйл байсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. .............. маркийн автомашин нь нэлээн шороо тоосны бохирдолтой байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 56-57 дугаар тал),
9. Гэрч Ч.Р мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 29-ний өглөө гэртээ манаач Ц над руу утсаар залгаж “нөгөө чингэлэгт дахин хулгайч орчихлоо” гэсний дагуу яваад очиход цагдаагийн бүрэлдэхүүн ирчихсэн үзлэг хийж байсан. Би энэ талаар уг чингэлэгт дэрэвгэр жиргэрүү ургамлыг хийж хадгалуулж байсан Тд гар утсаар мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 60-61 дүгээр тал),
10. Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт байхад Б надад хандаж “дэрэвгэр жиргэрүү ургамал байдаг юм, энэ ургамлыг манай найз Т зарах гээд байгаа юм, би Тг Хятад иргэдэд холбон өгч дэрэвгэр жиргэрүү ургамлыг зарах гэж байгаа, энэ ажил бүтвэл найзад нь 3.000.000 төгрөг орж ирэх юм, тэр мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг чамд өгнө” гэж ярьсан. Тэгээд цаасан дээр миний .................... дугаартай дансыг бичиж аваад манай гэрээс явсан. Тухайн өдрийн 21 цагийн орчимд Б өөрийнхөө .................... дугаараас залгаж “.................... дансаа шалгаарай, мөнгө орох байх шүү” гэж хэлэхэд 21 цаг 48 минутад миний .................... .................... дугаартай дансанд .................... дугаартай данснаас 20.000.000 төгрөг, 21 цаг 49 минутад 7.495.000 төгрөг орсон. Б гаднаас нөхөр А хамт орж ирээд .................... өөрийн .......................... дугаартай данс руу 1.900.000 төгрөг, дараа нь Т гэх нэртэй хүний .......................... дугаартай данс руу 22 цаг 28 минутад 10.000.000 төгрөг, 22 цаг 32 минутад 5.000.000 төгрөг, 22 цаг 34 минутад 2.000.000 төгрөг, 22 цаг 55 минутад 1.000.000 төгрөгийг тус тус хийлгэсэн. Маргааш нь дахин Т гэх хүний данс руу 750.000 төгрөгийг 10 цаг 16 минутад шилжүүлсэн. Одоо миний дансанд найз Бгийн үлдэгдэл мөнгө байгаа. Нөгөөдөр нь манай гэрт найз Бг ирэхээр нь үлдэгдэл мөнгөө авах уу гэж асуухад байж бай, дараа авна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар тал),
-гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б над руу яриад “нөгөө мөнгөө шилжүүлчих” гэхээр нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үлдсэн мөнгө болох 6.845.000 төгрөгийг Бгийн данс руу шилжүүлж өгсөн. Ингээд мөнгө нь дууссан, миний хувьд мөнгө авсан зүйл байхгүй. Энэ мөнгө нь ямар учиртай мөнгө байсан талаар мэдэхгүй, ерөнхийдөө надад хамаагүй асуудал. Миний хувьд Бтай хамаатан садангийн, сайн таньж мэддэг хүмүүс болохоор буруу зүйл бодолгүй тус дэм болж байна гэж бодоод Бгийн хэлсэн үгээр хийсэн. Т гэдэг таньдаг хүн нь Бд “нэг юм авах хүн байна уу, сураглаад олоод өг, зараад өг” гэж хэлсэн юм шиг байна лээ. Б надад “таньдаг хүн нь юм зараад өг гэсэн, би тэрийг нь авах хүн байна уу асуугаад олж өгч байгаа, тэгээд тэндээс нь ашиг ч гэх юм уу, хөлс ч гэх юм уу мөнгө авч байгаа” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж мэдсэн бол зарж өгөхгүй, орооцолдохгүй байсан байх гэж бодож байна. Б картаа эвдсэн тул би тусалсан төдий юм. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар тал),
-гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн “...Би тухайн мөнгийг хаанаас ямар учиртай мөнгө орж ирж байгаа гэдгийг мэдээгүй. Б банкны картаа хугалсан учир ашиглах боломжгүй байна, тиймээс намайг банкны карттай байсан учир ашиглуулаач гэсэн. Тухайн үед .................... миний .................... гэсэн дансны виза карт надад байсан. Тухайн мөнгөнөөс надад ашигласан зүйл байхгүй, бүгдийг нь буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 162 дугаар тал),
11. Гэрч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“...Т миний төрсөн эгч Н. хүүхэд байгаа юм. Шын гэр нь манай хажууханд байдаг болохоор таньдаг. .............. улсын дугаартай “............. ..............” маркийн бага оврын автобус нь миний төрсөн ах А эзэмшлийн автобус юм. Би айлын хашаанаас өөрийн гэрийн тавилга, эд зүйлээ авч 1 дүгээр хорооллын одоогийн түрээслэн амьдарч байгаа байрандаа зөөх санаатай 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12.00 цагт А ахын гэрт очиж учир шалтгаанаа хэлээд автобусыг нь гуйхад ав гэхээр нь автобусыг нь би жолоодож гараад тавилга авах нөгөө айлдаа очсон чинь гэртээ байгаагүй. Гар утас руу нь залгахад “ажлаас чөлөө өгөхгүй байна, амралтын өдөр ирээд авчих” гэж хэлсэн. ....................... гэртээ ирээд байж байхад шөнө 00 цагийн үед Т над руу залгаад “та ирээд жаахан юм зөөгөөд өгөөч, хүний юм байгаа юм, би сайн мэдэхгүй байна, хөлс мөнгийг нь өгнө, .................. өртөөний баруун талд шатахуун түгээх станц байгаа, тэнд хүрээд ир” гэхээр нь би автобустай яваад очтол Т “..............” маркийн ачааны микро шиг машинтай, Э, Э гэдэг хоёр залуу нь .................... “....................” маркийн машинтай явцгааж байсан. .................... “....................” маркийн автомашиныг дагаад яв гэхээр нь би араас нь дагаад явтал төв засмал замаас ертөнцийн зүгээр баруун салаад, блокон хашаа дагаж урагшаа эргээд, чигээрээ хашаагаа дагаж явахад хажуугаар бохирын суваг шуудуй урсаж байсан, 100 гаруй метр яваад шороон зам дуусаж мухар таарахад наанаа эргээд зогс гэхээр нь би эргээд зогстол хашааны гадна цагаан цайвар шуудайтай зүйлс овоолсон байсан. Э, Э, Ш, Т нар нөгөө шуудайтай зүйлүүдийг миний жолоодож явсан автобус болон Тгийн жолоодож явсан машинд ачсан. .................... дугаар гудамжинд миний өмнө нь амьдарч байсан хашаанд автобусаа оруулаад ачаагаа буулгахгүй орхисон. “....................” машин нь мөн ачаагаа буулгахгүй хашаанд орсон. .................... маркийн автомашин бас ирээд зогссон. Би өглөө эмнэлэг рүү хүүхдээ авч явах ажилтай болоод шууд гэр рүүгээ такси бариад явсан. Маргааш өглөө нь би 10 цаг өнгөрч байхад автобус орхисон хашаанд яваад очтол ачааг нь бүгдийг нь буулгаад байшингийн хажууд овойлоод шуудайтай нь тавьсан байсан. Автобус шороо тоос болчихсон байхаар нь авто угаалгын газарт угаалгачхаад шууд А ахын гэрт очиж автобусыг нь хүргэж өгсөн. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед хүүхдээ аваад эмнэлэг явах гэж байхад Т утсаар яриад “та гараад ирээч” гэхээр нь гараад очтол өчигдрийн явж өгсөн ажлын хөлс шүү гээд 500.000 төгрөг өгсөн. Би А ахаас автобус авчхаад гэр рүүгээ явах замдаа Тгийн ажлаар ороод гарсан. Тэгэхэд намайг автобустай явааг мэдээд юм зөөгөөд өг гэсэн байх. Би Тгээс юу зөөх гэж байгаа юм, хулгайн юм биш биз дээ гэхэд үгүй ээ, Хятадуудын юм байгаа юм, юу нь танд хамаагүй, өвс юм шиг байна лээ гэхээр нь би дүүдээ итгээд юм асуугаагүй. Би Тд итгээд явсан болохоос тэрийг хулгайн эд зүйл, хориотой ургамал гэж юу ч мэдээгүй. Яагаад шөнө зөөгөөд байгааг нь ойлгоогүй. Машинд багтахгүй байна, та яваад өгөөч гэхээр нь л явж өгсөн. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 73-75 дугаар тал),
12. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:
“...Би өөрийн .................... улсын дугаартай “....................” маркийн 5 тонны бүхээгтэй машинаар ....................... барилгын барилгын зах дээр зогсож ачаа ачдаг.
2019 оны 3 дугаар сарын 29-нд 17 цагийн үед зогсоол дээрээ ачаа ачих зорилгоор зогсож байтал “..............” маркийн машин ирж зогсоод, махлаг, 27-30 орчим насны эрэгтэй хүн бууж ирээд намайг “ачаа ачих уу” гэхээр нь “хаанаас, хаашаа, ямар хэмжээтэй, юу ачих юм бэ” гэж асуусан чинь тэр залуу “100 гаруй шуудай гахайны тэжээл байгаа, ..................аас ачаад ..................................................... буулгана” гэж хэлсэн. Бид хоёр хөлсөө тохироод, 150.000 төгрөгөөр ачна гэж хэлсэн чинь миний утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. Үүнээс хойш 1 цаг гаруйн дараа над руу залгаад “чамаар ачаагаа ачуулахаар боллоо, .................... хуучин давхар “....................” дэлгүүрийн өмнө ирээд ярьчих” гэж хэлэхээр нь би шууд хөдлөөд оч гэсэн газар нь очоод утсаар ярьтал 10 гаруй минутын дараа надтай уулзсан залуу явган алхаж ирээд миний машинд суугаад “....................” төвийн урд талын гудамжаар явж байгаад зүүн гар тийш эргэж эхний хаалгаар нь хойш ухарч орон амбаар шиг зүйлээс 5-6 тооны залуучууд бүдэг ногоон өнгийн нийллэг материалан шуудайтай зүйл ачсан. Би тухайн үед машин дотроо сууж байсан болохоор юу ачиж байсныг мэдэхгүй. Мөн хашаанд байсан жижиг оврын автобуснаас шуудайтай зүйл буулгаж ачаад байсан. Тэндээсээ миний машинд надтай хамгийн анх уулзсан залуу суугаад, миний араас .................... “....................” маркийн машин дагаад явсан. Мын уулзвараар урагш эргээд автобус-2 бааз руу эргэдэг уулзвараар баруун эргэж 200-300 метр яваад замынхаа урд талд хүрэн өнгийн гүйдэг хаалгатай хашаагаар орж, урагшаа нарийн гудамж шиг замаар яваад “Г” хэлбэрийн байшингийн өмнө зогссон. Бор өнгийн хаалганы өмнө буулгаад намайг явж бай гэсэн. Би тооцоогоо хийчхээд явна гэж хэлсэн чинь намайг хүлээж бай гээд 1 цаг гаран хүлээсэн. Би дансны дугаараа өгөхөд утсаар яриад “чамайг жаахан удаачихлаа гээд 200.000 төгрөг хийчихлээ шүү” гэж хэлээд, би гэр рүүгээ явсан. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ зогсож байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Ачаа буулгасан хашаанд хоёр хятад хүн байсан, мөн ачаа буулгаж байсан хүмүүс хужаа хүн харахаар уур хүрээд байх юм гэж яриад байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 77 дугаар тал),
13. Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:
“...”...............” маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Анх худалдаж авах үед дүү Тгийн нэр дээр гэрчилгээг нь гаргуулсан байсан, нэр дээрээ шилжүүлж чадахгүй явсаар байгаад 4 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би Тг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан талаар мэдэхгүй байна. Миний дүү Т нь ...бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Эхнэр, 1 хүүдийн хамт амьдардаг. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 82 дугаар тал),
14. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:
“...Би өөрийн .............. улсын дугаартай “.................. ..................” маркийн жижиг оврын автобусыг С гэх хүнээс 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 4.000.000 төгрөгийг төлж дуусаагүй учир уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг өөр дээрээ шилжүүлж аваагүй байсан. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дүү Б 15 цагийн үед манай гэрт ирээд “манай эхнэр салаад явчихлаа, би хүүхэдтэйгээ .................... байр хөлслөх гээд нүүх хэрэгтэй байна, та автобусаа өгөөч, гэрээ нүүлгэчээд орой авчраад өгье” гэхээр нь машинаа өгөөд явуулсан. Орой 21 цагийн үед ирэхгүй байхаар нь утсаар нь ярихад “нөгөө орох байрны хүн нь ирээгүй байна” гэж хэлэхээр нь “тэгвэл маргааш өглөө эрт аваад ирээрэй” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 10 цагийн үеэс эхлэн ...би олон удаа утсаар ярьсан боловч одоо очиж байна, одоо машинаа угааж байна гэсээр 15 цагийн үед миний машиныг угаалгасан байдалтай ирсэн. Тэгээд 10 хоногийн дараа цагдаагийн хэлтэс дээр дуудаж байна гээд иртэл машинаар чинь хулгайн эд зүйл зөөсөн байна гэхээр нь би хулгайн гэмт хэрэг үйлдэх үед миний машиныг ашигласан гэдгийг нь мэдсэн. Миний машиныг авч яваад ямар нэгэн шан харамж өгсөн зүйл байхгүй. Сүүлд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд “хүн намайг юм зөөгөөд өгөөч, 500.000 төгрөг өгье гэхээр нь би ................................. урд хэсгээс .................. хүртэл ачаа зөөсөн” гэж хэлсэн. Юу зөөсөн талаар надад тодорхой зүйл хэлээгүй....Би гэмт хэрэг үйлдээгүй мөртлөө өөрийн машиныг битүүмжлүүлэх гээд байгаад гомдолтой байна. Би автобусаараа сургууль, цэцэрлэгүүдтэй гэрээгээр хүүхэд зөөдөг. Цагдаагаас ирсэн хүмүүс машинаа битгий хөдөлгөөрэй гэсэн болохоор одоо хүртэл би машинаараа ажил хийж чадахгүй байна. Би машинаа зарж борлуулж, бусдад шилжүүлэхгүйгээр өөрийнхөө хэрэгцээнд ашиглаж байх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр тал),
-гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн“...Миний автобусны одоогийн зах зээлийн үнэ 12.000.000 төгрөг гэж байна лээ. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 87-88 дугаар тал),
15. Гэрч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:
“................. улсын дугаартай “............. ..............” маркийн бага оврын автобус миний нэр дээр бүртгэлтэй байдаг нь үнэн. А ах худалдаж авахдаа 3.000.000 төгрөг дутуу өгсөн болохоор би мөнгөө гүйцээж авч байж нэр шилжүүлж өгнө гээд нэр шилжүүлээгүй байгаа юм. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 92 дугаар тал),
16. Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:
“...Хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. .................... миний ................... дугаарын данс руу орой 22 цагийн үед 14.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тухайн үед Ш гэртээ байгаагүй. Удалгүй ороод ирэхээр нь миний данс руу хүн андуураад 14.000.000 төгрөг шилжүүлчих шиг боллоо гэж хэлсэн чинь хүн андуураагүй, би ................... улсад байх дүү Тгөөс зээлсэн юм гэж хэлэхээр нь би итгээд, тийм бол хоёулаа өр ширээ дарж дуусгая гэж хэлсэн. Тэгээд би уг мөнгөнөөс БНСУ-руу явах гээд 5.000.000 төгрөг дансанд байршуулсан. Үүнээс өөрөөр үрсэн зүйл байхгүй. Мөнгө дансанд орсноос хойш 2-3 хоногийн дараа намайг гэртээ байхад цагдаагаас явж байна гээд хоёр хүн орж ирсэн. Шыг хаана байгаа талаар асуухаар нь юу болсон талаар асуухад танай нөхөр хулгайн гэмт хэрэгт холбогдсон, ...нөхрөө олж өг гэж хэлсэн. Би гэрээ түгжээд хадмын гэр рүү явж байтал Ш танихгүй дугаараас залгаад “би гэрийн гадаа ирчихсэн байна, чи хаана байна” гэж асуухаар нь “чамайг цагдаа нар хайгаад явж байна, юу болоод байгаа юм” гэж хэлсэн чинь “би өөрөө мэдэж байна, одоо очлоо” гээд бид хоёр замдаа уулзаад хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Манай нөхөр Ш бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 95 дугаар тал),
-гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “Тухайн үед .................... миний карт нөхөр Шд байсан. Ш миний картын дугаар, мобайл банкны кодыг мэддэг. Мөнгө орж ирсэн талаар надад мессэжээр мэдээлэл ирэхээр нь гайхаад хүн андуурсан байх гэж бодоод нөхөртөө хэлэхэд нөхөр дүү Тгөөс зээлж авсан гэж хэлэхээр нь би итгэсэн. ...Би гэмт хэргийн замаар мөнгө орж ирсэн гэдгийг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр тал),
17. Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:
“...Дээрх Япон улсад үйлдвэрлэгдсэн .............. улсын дугаартай “........................” ачааны микробус тээврийн хэрэгсэл нь миний одоогийн ажиллаж байгаа ...................” компанийн эзэмшилд байдаг. Уг тээврийн хэрэгслийг жолоодож би албан үүргээ гүйцэтгэдэг. Түүнээс миний нэр дээр байдаг хувийн өмч биш юм. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ...хадам дүү болох Т над руу 16 цагийн үед гар утсаар яриад “ахаа би өөрийнхөө байрнаас үлдсэн тавилгаа зөөх гэсэн юм, та надад .............. улсын дугаартай “........................” маркийн микробусаа түр өгч байгаач, би хурдан зөөчхөөд буцаагаад байрлуулж тавьчхаад хэлье” гэж гуйсны үндсэн дээр би зөвшөөрч өгсөн. 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 17 цагийн үед ........................ дүгээр хорооллын уулзвар орчимд Ттэй уулзаад автобусаа аваад гэртээ харьсан. ...Манай компани ........................ аймагт барилгын ажил авч хийх болсон тул 2019 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр машинаа янзлаад ........................ аймаг руу хөдөө явуулсан. Одоо энэ машин эвдэрчихсэн, сэлбэгийг нь Япон улс руу захиалаад хүлээж байгаа юм. Би хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж байгаа талаар мэдсэн бол машинаа өгөхгүй байсан. Мөн өөрийг нь тийм гэмт хэрэг хийлгэхгүй хориглох байсан. ...Энэ тээврийн хэрэгсэл компанийн өмч бөгөөд манай захирал хулгайн хэрэгт тээврийн хэрэгсэл ашигласан талаар мэдээгүй байгаа. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 97 дугаар тал),
18. Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:
“...Би .................................ны нутаг дэвсгэр, зүүн тийш Улаанбаатар хот орох төв засмал зам дагуу байрлах “...............” ХХК-ийн аж ахуйн хашаанд сахиул, манаачаар ажилладаг. ...2019 оны 3 дугаар сарын 29-ний өглөө манай нөхөр босож гадаа гарснаа эргэж орж ирээд нөгөө өмнө нь хулгай орсон контейнерт дахиад хулгай орсон юм шиг байна, хаалга нь онгорхой байна гэхээр нь би гараад харсан чинь хашаанд байрлуулсан байсан чингэлгүүдийн ертөнцийн зүгээр баруун талаасаа хоёр дахь чингэлэгт буюу өмнө нь хулгай орсон чингэлэгт хулгай орсон байхаар нь шууд цагдаа дуудаад үзлэг хийлгэсэн. Миний харснаар өмнө нь хулгай орсны дараа үлдсэн байсан шуудайтай эд зүйлүүдээс ихэнх нь алга болчихсон байхаар нь чингэлэгт ойролцоогоор 60-70 уут шуудай орчим үлдсэн байх гэж санаж байна. Тэрийг цагдаа нар тоолоод үлдээгээд явсны дараа Р эхнэрийнх нь төрсөн ах Хятад хөгшин хүн ирээд нөгөө хулгай орсон чингэлгийг үлдсэн бараатай нь ачаад явсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 100-101 дүгээр тал),
19. Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр танил болох Т гэх залуу над руу залгаад “жаахан юм зөөгөөд ажил хийгээд өгөөч” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 18 цагийн үед гэрт нь яваад очтол Тгийн хашаанд том оврын “...........” маркийн ачааны машин орж байсан. С /Ш/, Т, өөр хоёр нас тогтсон ах болон мөн Э гэж хүн байсан. Тэд нийлж байгаад Тгийн хашаанд буусан байсан ургамал мэт шар шуудайтай эд зүйл байсныг машинд ачаад бид ........... захын зүг явж байгаад бор жижиг гүйдэг хаалгатай хашаа руу ороод машинаас ачсан эд зүйлсийг буулгаад хужаа нарт өгөөд байсан. Би машинд суугаад хүлээж байсан. Бид 23 цагийн үед тухайн хужаа нараас салаад ХМК-ийн “....................” төвийн гадаа очиж АТМ орсон. С гэх хүн надад 500.000 төгрөг өгөхөд Т “С ахаа 500.000 төгрөг нэмээд өгчих” гэж хэлсэн чинь надад 500.000 төгрөг нэмж өгөөд, надад бэлэн 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд яг буугаад явах гэж байх үед С гэх хүн “ахын дүү хэл амаа мэдээрэй, урт хэл хүзүү ороох болно шүү” гээд нэлээн дарамтлах маягийн хэлсэн. Би тэр өгсөн мөнгийг ерөөсөө үрээгүй байгаа. Яагаад гэвэл надад жаахан сэжигтэй санагдсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 124-125 дугаар тал),
-гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дахин өгсөн:“...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед ус авахаар гудамжны үзүүрт байх “.................” угаалгын газрын гүний худаг руу очтол Б бага оврын автобусаа угаалга дотор угааж байсан. Тухайн үед ...би урд хоёр сандал, ард талынх нь хоёр сандлын бүрээсийг хийлгэж өгчхөөд гэртээ усаа оруулаад байж байтал Т над руу утсаар яриад намайг жаахан юм ачилцаад өгөөч гэхээр нь ... 17 цагийн үед Тгийн эгчийн гэрийн хашаанд очиход Ш, Т, Э нар .................... бүхээгтэй ачааны машинд шар өнгийн шуудайтай зүйл ачиж байсан. Сүүлд хужаа нарт өгөх үед дэрэвгэр жиргэрүү ургамал гэдгийг нь мэдсэн. Машинд ачиж дуусаад “..............” маркийн машинд суугаад ...........гийн авто оношилгооны урд талд байх хашаанд гурван хятад хүнд өгсөн. Тэндээс .................... .................... төв дээр очиж С гэх ах “чимээгүй байгаарай” гээд надад бэлэн 1.000.000 төгрөг өгсөн. Тухайн үед ойролцоогоор 60 гаран шуудайтай зүйл байсан. Би эхлээд хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Орой нь Э буюу С ах надад нэг сая төгрөг өгөхдөө “за ахын дүү найз нөхөд болон өөр хүмүүст энэ талаар чимээгүй, аятайхан байгаарай” гэж зандрангуй байдлаар хэлсэн. Энэ үед л би хулгайн эд зүйл байсан байна гэж мэдсэн. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 127 дугаар тал),
-гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дахин өгсөн “...Надад худлаа хэлсэн зүйл байхгүй. Би хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Бусдын эд зүйл хулгайлахаар бэлтгэж, хулгайлах хэрэгт оролцоогүй. Намайг ганцаараа явж байхад Ш, Т нар юм зөөж байхаар нь тус болсон. Э ах надад бэлэн 1.000.000 төгрөг өгсөн, чимээгүй байгаарай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр тал),
20. Гэрч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын дундуур байх, ..................-ын иргэн над руу залгаж “дэрэвгэр жиргэрүү зарж байгаа хүн байна уу, дээрх эмийн ургамал байвал над руу холбогдоорой, би авна шүү” гэж хэлэхэд нь би хүмүүсээс асууж өгье гэж хэлсэн. Түүнээс хойш Т, С нар над руу залгаж “хийх наймаа байна уу, Хятадууд ийм юм, тийм юм байна уу гэж а сууж байна уу” гэхээр нь би “хэд хоногийн өмнө ..................-ын иргэн дэрэвгэр жиргэрүү ургамал асуугаад байсан” гэж хэлсэн. ...Тухайн үед Т .................................ны нутаг дэвсгэрт байрлах “М” эм зүйн шинжлэх ухааны гадна очиж уулзаад ..............................-д дэрэвгэр жиргэрүү ургамлын дээжийг өгсөн гэсэн. Маргааш өглөө нь ...Т, Ш нараас ..................-ын үл таних иргэн 256 кг дэрэвгэр жиргэрүү хүргэж өгөөд, 1 кг-г нь 42.500 төгрөгөөр тооцож, худалдаж аваад нийт 10 орчим сая төгрөг болсон гэсэн. Би энэ тухай ..............................-аас сонссон. ...Саяхан арваад хоногийн өмнө С /Ш/ над руу залгаж “байгалийн ургамал болох дэрэвгэр жиргэрүү авдаг хүн чинь байгаа юу” гэж асуухаар нь орой g-тай холбогдож дэрэвгэр жиргэрүү авах уу гэхэд би эргээд залгая, хүнээс асууя гээд гар утсаа тасалчихсан. Маргааш нь С над руу залгаж нөгөө хүн чинь яасан бэ, хариу өгсөн үү гэж асуухаар нь над руу залгаагүй гэж хэлсэн. Тухайн өдөр С /Ш/-ыг ярьсны дараа -тай утсаар ярихад дахиад ургамлын дээж авъя гэж хэлсний дагуу Т нь -д дэрэвгэр жиргэрүү ургамлаа үзүүлсэн гэсэн. Орой нь Т, Ш нар дэрэвгэржиргэрүү ургамлаа өгье гэхэд хэдэн тонн байгаа талаар асуухад 3 орчим тонн байгаа гэж С хэлж байсан. нь өнөөдөр дэрэвгэр жиргэрүү ургамал авчирч өгөх боломжтой юу, цэвэрхэн үү, хуурай, шороогүй биз дээ гэж асуухаар нь Т, Ш нараас асуухад ямар нэгэн асуудал байхгүй, цэвэрхэн гэж хэлсэн. Тухайн өдрийн орой Т, С нар -д таньдаг хятад иргэдэд 3 тонн орчим дэрэвгэр жиргэрүү хүргэж өглөө гэж ярихад нь надад 2 тонн 200 кг дэрэвгэр жиргэрүүг 1 кг-г 50.000 төгрөгөөр тооцож, 110.000.000 төгрөг болсон. Би дээрх мөнгийг авахаар Тгээс ирүүлсэн гурван хүний данс, дээрээс нь өөрийн үеэл эгч болох О дансыг -д явуулсан. нь хэсэг хугацааны дараа над руу залгаж “энэ залуучуудыг хашаанаас гар, мөнгө удахгүй дансанд нь орно, данснуудаа шалгаарай” гэж хэл гэхээр нь хэлэхэд Т, С /Ш/ нар мөнгө орохоор явна гээд байсан. Хэсэг хугацааны дараа О данс руу 27.400.000 төгрөг, Тгийн данс руу 10.000.000 төгрөг, дараа нь 5.000.000 төгрөг, тэрний дараа 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Маргааш нь дахин Тгийн данс руу 750.000 төгрөг шилжүүлсэн. Миний тооцоогоор О дансанд 8.250.000 төгрөг үлдсэн байснаас 1.900.000 төгрөгийг өөртөө шилжүүлж авсан. Одоо үлдэгдэл мөнгө нь О дансанд байгаа. Маргааш нь ..................-ын иргэн -д өөрийн данс болох .......................... дугаартай дансыг явуулахад баярлалаа гээд 1.000.000 төгрөг өгсөн. ...Би хаанаас түүж бэлтгэснийг нь мэдэхгүй. Надад С /Ш/, Т нар хэлэхдээ ....................... аймгаас бэлтгэсэн, манай ахын юм байгаа юм гэж байсан. Өөрөөр тодорхой зүйл ярьдаггүй. Би А хандаж “С, Т хоёр надаар уламжлуулж бусдад дэрэвгэр жиргэрүү зарж борлуулсан, тэрнээс орж ирж байгаа мөнгө” гэж хэлсэн. Би О дансанд үлдсэн мөнгийг хэлээгүй. Учир нь Т бид хоёр хоорондоо гар утсаараа үгсэн тохиролцож, 1 килограмм тутмыг 42.500 төгрөгөөр зарж борлуулсан гэж хэлсэн. Тэгээд зөрүү мөнгө 16.500.000 төгрөг болсноос тал мөнгө буюу 8.250.000 төгрөгийг О данснаас шилжүүлсэн. Одоо үлдэгдэл мөнгө нь миний мөнгө байгаа юм. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 132-134 дүгээр тал),
-гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр миний танил Ш над руу Тгийн утсаар яриад “нөгөө Хятад хүн чинь байгаа юу, 3 тонн дэрэвгэр жиргэрүү байна, авах уу гээд асуугаад өг” гэхээр нь би Хятад нөхөрт хэлэхэд ...дахиад дээж үзье гэсэн. Энэ талаар би өмнөх мэдүүлэгт хэлсэн байгаа. Ер нь бол ийм ургамал авна гэж надад хэлж байсан. Би тэрийг багын найз Тд хэлсэн чинь манай ахад ийм ургамал байгаа гээд зарах болсон. ... тухайн үед нэг килограммыг нь 50.000 төгрөгөөр авна гэхээр нь би Тд хэлсэн чинь 42.500 төгрөгөөс доош битгий буулгаарай, тэрнээс илүү гарсан мөнгийг чи өөрөө ав гэж хэлээд утсаа таслаад удалгүй эргэж залгаад нэг килограммыг нь 50.000 төгрөгөөр авах юм бол нэг килограммаас 7.500 төгрөг унах юм байна, энийг хоёулаа хувааж авъя, ахад 42.500 төгрөгөөр зарж байгаа гээд хэлсэн, энэ нийт 2 тонн 200 кг болж байна, ингээд бодохоор чи бид хоёр нийт 16.500.000 төгрөг унах юм байна, хоёулаа 8.250.000 төгрөгөөр хувааж авна шүү” гэж хэлсэн. С, Т хоёр мөнгөө бэлнээр өгөх боломж байна уу, нэг хүний дансаар авмааргүй байна гэхээр нь би -д хэлэхэд бэлнээр өгөх боломжгүй гэж хэлсэн. Тэгтэл Т надад нөгөө хятад хүндээ өгчих гээд 3 хүний данс явуулсан. Би нэг килограммаас 7.500 төгрөг унагаж ашиг авах гэж байсан болохоор О дансыг нийлүүлээд 4 хүний дансыг -руу явуулсан. Тухайн үед миний өөрийн данс болохгүй, карт эвдэрсэн байсан. g тэр 4 данс руу өгөх мөнгөө 4 хуваагаад хийсэн гэсэн. Тэгээд О дансанд нийт 27.495.000 төгрөг орсноос 18.750.000 төгрөгийг Тд өгсөн нь ийм учиртай юм. Тэр мөнгөнөөс би 1.900.000 төгрөгийг авч хэрэглээд 6.845.000 төгрөгийг өнөөдөр О дансаар авсан. Ингээд би нийт авсан 8.745.000 төгрөгийг бүрдүүлээд цагдаагийн газар хүлээлгэж өгөх гэж ирсэн. Би хулгайн эд зүйл зарж байна гэж мэдээгүй. Мөн надад энэ ургамлыг авна шүү, зарах хүн байгаа бол асуугаад өгөөрэй гэж хэлсэн. Түүнээс захиалаад байсан зүйл байхгүй. Би тэрийг Тгээс санаандгүй асуусан чинь Т манай ахад байгаа, би асуугаад хэлье гэж байсан. Тэгээд ийм явдал болсон. Түүнээс биш ямар нэгэн хуйвалдсан, тохиролцсон зүйл байхгүй. Эдгээр хүмүүсийн хийсэн наймааг би хууль бус гэж мэдээгүй. Хятад хэл мэддэг, мөн хэн хэнийг нь таньдаг болохоор хооронд нь орчуулга хийж өгсөн. Мөн хүний амьдрал болсон хойно хэдэн төгрөг олох ашиг гарахаар нь оролцсон. Намайг орчуулга хийж өгвөл хөлсийг нь өгнө гэж хоёулаа хэлж байсан болохоор би холбож орчуулж өгсөн. Тгийн үгэнд ороод нэг килограммаас мөнгө унагана гэхээр нь амьдралд хэрэгтэй гэж бодоод мөнгийг нь авсан. Түүнээс хулгайн эд зүйл зарж борлуулж олсон мөнгө гэж мэдсэн бол орчуулга хийхгүй, оролцохгүй байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 136-138 дугаар тал),
21. Гэрч Г.А /“......................” ХХК-ийн захирал/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:
“...Би “...............” ХХК-ийн захирал Ттэй хамтарч эмийн ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг 1 контейнорт ачилт хийж экспортод гаргахаар тохироод 3 тонн 685 кг буюу 81 шуудай ургамлыг Тд өгч хадгалуулсан байсан. Ингээд би уг ургамлаа 2019 онд Тгээс буцааж аваад ............. аймагт тээвэр ирж хадгалж байгаад 2020 оны 4 дүгээр сард гааль, мэргэжлийн хяналт, цагдаагийн хяналт доор экспортод .................. руу Орос улсаар дамжуулж гаргасан. Тухайн үед “...............” ХХК 3 тонн 280 кг буюу 151 шуудай ургамлыг хадгалж байсан. Надад хулгай орсон талаар Т утсаар 2 хоногийн дараа мэдэгдсэн, би Улаанбаатар хотод очоод Ттэй уулзаж хадгалсан газраа очиж үзэхэд бүх ургамал хулгайд алдагдаагүй байсан. Т миний барааг бүтнээр нь буцааж өгнө гээд цагдаа шалгаж дууссаны дараа өгсөн. …” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 160-161 дүгээр тал),
22. Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:
“...Миний дансанд ямар учиртай мөнгө орж ирсэн талаар огт мэдэхгүй. Тухайн үед .................... миний картыг нөхөр Т ашиглаж байсан. Надад мөнгөний талаар огт юм хэлээгүй. Сүүлд Тг цагдаад баригдаад явахад нь мэдсэн. Тухайн мөнгөнөөс гэртээ зарцуулсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 96-97 дугаар тал),
23. Гэрч Н.З мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:
“...Миний дансанд ямар учиртай мөнгө орж ирсэн талаар огт мэдэхгүй. Тухайн үед .................... миний картыг нөхөр ашиглаж байсан. Надад мөнгөний талаар огт юм хэлээгүй, гэртээ зарцуулсан зүйл байхгүй. Манай нөхөр С.Э машин худалдаж авсан бөгөөд мөнгийг хаанаас олсон талаар асуухад ................... улсаас ах нь мөнгө явуулсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 117-118 дугаар тал),
24. Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 29-ний орой ажил тараад харих гэж явж байхад над руу яриад “орой болоод банк хаасан байна, Хятадаас мөнгө авах гэсэн юм, чиний данс руу хийчих үү” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надад нэлээд мөнгө орж ирсэн бөгөөд 30 орчим минутын дараа надад 4 хүний дансны дугаар мессежээр явуулаад тэнцүү 4 хувааж хийгээд үлдсэн мөнгийг нь өөртөө байлгаж байгаарай гэсэн. Тэгээд би хэлсэн мөнгийг нь АТМ-ээс дөрөв хувааж нөхрөөрөө хийлгүүлсэн. Үлдсэн мөнгийг нь маргааш нь өөрөө надаас шилжүүлж аваад дуусгасан. ...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 160 дугаар тал),
25. Шүүгдэгч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...Би Хятад хүний хууль бусаар авсан дэрэвгэр жиргэрүү ургамал байгаа гэдгийг мэдээд цагдаад мэдэгдэхгүй байх гэж бодоод хулгай хийхээр болсон. Хамт явсан дүү нартаа хулгай хийж байна гэж хэлээгүй. Харин зарсан мөнгөнөөс дүү нарын амьдралд тус болох байх гэж бодоод өгсөн. Би өмнөх мэдүүлэгтээ С гэдэг Хятад хүн зааж өгсөн гээд худлаа хэлсэн юм. Харин тухайн хашаанд би эхлээд ганцаараа ороод контейнерыг үзэхэд хаалга нь онгорхой байсан. Дотроос нь би өөрөө гаргаад хамт явсан дүү нараа дуудаж зөөлгөсөн. Надтай хамт явсан Т, Ш нар мэдэхгүй. Би учруулсан хохирлыг төлж барагдуулах болно. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 230-231 дүгээр тал),
26. Шүүгдэгч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...Надад бусадтай нийлж хулгай хийсэн хэрэг байхгүй. Би Орос Улс руу явж ирээд гэртээ амарч байхад Э ах дуудахаар нь хамт явсан. Тэрнээс хулгай хийнэ гэж мэдээгүй. Надад Э ах “хүний юм зөөнө” гэж хэлсэн. Би С гэж Хятад хүнийг танихгүй. Ц.Э ахтай хамт Хятад хүнтэй уулзаж, утсаар ярьж байсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 238-239 дүгээр тал),
27. Шүүгдэгч Г.Шын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...Би бусадтай нийлж хулгайн хэрэг хийгээгүй. Анхны мэдүүлэг дээр цагдаа ирээд айгаад зарим зүйлийг буруу зөрүү ярьсан байсан. Тэрнээс би хулгай хийнэ гэж бодоогүй. Надад Э ах хулгай хийнэ гэж хэлээгүй. Хүний юм зөөнө гэж хэлээд биднийг авч явсан. Би С гэж Хятад хүнийг танихгүй. Ц.Э ахтай хамт Хятад хүнтэй уулзаж, утсаар ярьж байсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 248-249 дүгээр тал),
28. Шүүгдэгч Н.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...Надад хийсэн хэрэг байхгүй учир яллагдагчаар татсанд гайхаж байна. Анх цагдаа ирээд айгаад буруу зөрүү зүйл ярьсан. Тэрнээс би хулгай хийнэ гэж бодоогүй. Надад Э ах хулгай хийнэ гэж хэлээгүй. Зүгээр хүний юм зөөнө гэж хэлсэн. Тиймээс намайг энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг шалгаж өгөхийг хүсэж байна. Би С гэж Хятад хүнийг танихгүй. Ц.Э ахтай хамт Хятад хүнтэй уулзаж, утсаар ярьж байсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 4-5 дугаар тал),
29. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 364 дугаартай “................ маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 14.000.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 143-145 дугаар тал),
30. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаартай “................ .............. маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 12.000.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 153-155 дугаар тал),
31. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 351 дугаартай “...................... маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 8.500.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 163-165 дугаар тал),
32. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 361 дугаартай “........................... маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 10.000.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 173-175 дугаар тал),
33. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 360 дугаартай “................ .................... маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 8.000.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 182-184 дүгээр тал),
34. Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн
“...Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricata Schischkin 1951) зүйл нь ургамлын экологи-эдийн засгийн (БОАЖ-ын сайдын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тушаалын хавсралтаар) одоогийн үнэлгээгээр 1 кг нь 50.000 төгрөг байна. /Шинжээч М.Ургамал/ ...” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 193 дугаар тал),
35. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Ц-1269 дугаартай “...Дэрэвгэр Жиргэрүү /Saposhnikovia divaricata Schischkin/ 2214 кг хатааж боловсруулсан ургамлын үнийг 110.700.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 200-202 дугаар тал),
36. Хэргийн газрын үзлэгээр цэнхэр өнгийн бахь 1 ширхгийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 162 дугаар тал),
37. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...уг гражийн хаалгыг хохирогч З.Т түлхүүрээр нээхэд гражийн зүүн хананд шар болон цайвар өнгийн шуудайтай эд зүйл хураасан байв. 1-11 хүртэл дугаарласан тус бүр дээр жинг бичсэн 11 шуудай хэрчсэн дэрэвгэр жиргэрүү ургамал байх бөгөөд 20 шуудай нунтаг хог гэх зүйл байсан. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (6 дугаар хавтаст хэргийн 152-155 дугаар тал),
38. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын “Дэрэвгэр жиргэрүүг тус аймгийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэх зөвшөөрлийг ............... ХХК-д олгосон байх тул Ерөө, Цагааннуур сумаас түүж бэлтгэнэ үү гэсэн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 321 тоот албан бичиг (5 дугаар хавтаст хэргийн 237 дугаар тал), “...............” ХХК-ийн ургамал ашигласан талаар төлбөр төлсөн баримт (5 дугаар хавтаст хэргийн 238-239 дүгээр тал), ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг (5 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр тал), байгалийн ургамал ашиглах, түүж бэлтгэх тухай 2017 оны 10 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 21, 22-ны өдрийн тус тус гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 242-250 дугаар тал), тус компанийн дүрэм (6 дугаар хавтаст хэргийн 1-4 дүгээр тал),
39. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр С. Эын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр худалдаж авсан гэх ............. улсын дугаартай, улаан өнгийн “............. ” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /тэмдэглэлд уг тээврийн хэрэгсэл нь СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн хашаанд байгаа бөгөөд цаашид 2019 оны 4 сарын 23-ны дотор Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны хангалт үйлчилгээний төвд хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэв гэжээ/, уг тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 122 дугаартай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /С.Эад хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн/ (2 дугаар хавтаст хэргийн 189-191 дүгээр тал),
40. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бэлэн мөнгө хураан авсан тухай тэмдэглэлд: “...Сэжигтэн Н.Т нь 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө .................................ны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Р хашаанаас дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг бусадтай бүлэглэн хулгайлж, бусдад зарж борлуулж олсон гэх мөнгө болох 7.500.000 төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авсан. ...” гэсэн хэсэг (2 дугаар хавтаст хэргийн 198-201 дүгээр тал), уг ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 205-206 дугаар тал), дээрх 7.500.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогч З.Тд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 227-231 дүгээр тал),
-мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бэлэн мөнгө хураан авсан тухай тэмдэглэлд: “...Г.Ш нь 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө .................................ны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Р хашаанаас дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг бусадтай бүлэглэн хулгайлж, бусдад зарж борлуулж олсон гэх мөнгө болох 2.000.000 төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авсан. ...” гэсэн хэсэг, уг ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 205-206 дугаар тал), дээрх 2.000.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогч З.Тд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 232-233 дугаар тал),
41. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бэлэн мөнгө хураан авсан тухай тэмдэглэлд: “...2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө .................................ны нутаг дэвсгэрт байрлах иргэн Р хашаанаас дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг бусадтай бүлэглэн хулгайлж, бусдад зарж борлуулж олсон гэх мөнгөнөөс Т.Бгаас 8.745.000 төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авсан. ...” гэсэн хэсэг, уг ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 53 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 213-214 дүгээр тал), дээрх 8.745.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогч З.Тд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 207-211, 213-214, 221-226 дугаар тал),
42. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эд зүйл буюу 11 шуудай 146 кг 720 гр, 20 шуудай 282 кг, 350 гр, нийт 31 шуудай 429 кг, 70гр ургамлыг ..................-ын иргэн С-гээс хураан авсан тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 218-2................. тал), уг ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 100 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 216-217 дугаар тал), мөн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 шуудай 146 кг 720 гр, 20 шуудай 282 кг, 350 гр, нийт 31 ургамлыг ......................................... тоот гражид хурааж хохирогч З.Тд хариуцуулахаар өгсөн тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр тал),
43. П.О “............”-нд эзэмшдэг .................... тоот дансны 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 106-107 дугаар тал), мөн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны интернэт банкны гүйлгээний хуулга (5 дугаар хавтаст хэргийн 211-212 дугаар тал),
44. Т.Бгийн “............”-нд эзэмшдэг .......................... тоот дансны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр тал),
45. Т.Г “............”-нд эзэмшдэг .................... тоот дансны 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл, мөн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 168-177, 202-206 дугаар тал),
46. Н.З /С.Эын эхнэр/ “............”-нд эзэмшдэг ............ тоот дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 213-219, 8 дугаар хавтаст хэргийн 121-158 дугаар тал),
47. Ж.О /Г.Шын эхнэр/ “............”-нд эзэмшдэг ................... тоот дансны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 221-226 дугаар тал),
48. А.Э /Н.Тгийн эхнэр/ “............”-нд эзэмшдэг ............ тоот дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга (8 дугаар хавтаст хэргийн 100-103 дугаар тал),
49. Шүүгдэгч Н.Тгийн “............”-нд эзэмшдэг ............, .......................... тоот дансны 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 122-139, 227-235, 8 дугаар хавтаст хэргийн 104-115 дугаар тал),
50. ..................-ын /Я/ 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан тухай Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар тал),
51. .............. улсын дугаартай “........................” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгчөөр “....................” ХХК, .............. улсын дугаартай “............. ............” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр Цогтгэрэлийн Цэрэндорж, ............. улсын дугаартай “............. ” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр С. Э, .............. улсын дугаартай “............. ..............” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр Мижиддоржийн С бүртгэлтэй тухай тус тус тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (6 дугаар хавтаст хэргийн 29-34 дүгээр тал),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
52. Шүүгдэгч Ц.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 139, 2 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр, 4 дүгээр хавтаст хэргийн 237, 241, 247 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар тал), мөн ял шийтгэгдэж байсан талаарх Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 40-43 дугаар тал), Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр тал), ................. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 44-48 дугаар тал), 5143 УБП улсын дугаартай “Х.............” загварын хар хөх өнгийн, ............ улсын дугаартай “Х.............” загварын мөнгөлөг саарал өнгийн тус тус тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 145, 4 дүгээр хавтаст хэргийн 211, 233 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанд 2008 оны 5 дугаар сараас 8 дугаар сар хүртэл төлж байсан тухай (2 дугаар хавтаст хэргийн 25 дугаар тал), ........................-р хороо, .............................. тоотод газар бүртгэлтэй тухай 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 35, 4 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 83, 4 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны тодорхойлолт (5 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал), С.Эийн хүүхдийн төрсний гэрчилгээ (5 дугаар хавтаст хэргийн 5-9, 6 дугаар хавтаст хэргийн 120-122, 129-132 дугаар тал),
-Ц.Ээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр ( 2 дугаар хавтаст хэргийн 108-109, 3 дугаар хавтаст хэргийн 224, 3 дугаар хавтаст хэргийн 224-225, 9 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
53. Шүүгдэгч С.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (5 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр тал), С.Эын эзэмшилд ............. улсын дугаартай “Т.” загварын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар тал), ............ хорооны “С.Э нь ам бүл 4 амьдардаг” тухай тодорхойлолт (5 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр тал), С.Э, Н.З нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (5 дугаар хавтаст хэргийн 66 дугаар тал), С.Э, Н.З нарын охин Э.Е төрсний гэрчилгээний хуулбар (5 дугаар хавтаст хэргийн 65-67 дугаар тал), С.Эыг “шүүх хуралдаан завсарлуулсан шийдвэр”-ээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр,
54. Шүүгдэгч Г.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа (5 дугаар хавтаст хэргийн 46 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (5 дугаар хавтаст хэргийн 50 дугаар тал), ял шийтгэгдэж байсан талаарх Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2.................тай шийтгэх тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 56-62 дугаар тал), ...........................................тоот хаягт байрлалтай газар Г.Шын өмчлөлд бүртгэлтэй тухай 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр тал), ............................. хорооноос ирүүлсэн “Г.Ш нь эхнэр хоёр хүүхдийн хамт оршин суудаг” тухай тодорхойлолт (5 дугаар хавтаст хэргийн 45 дугаар тал), Г.Ш, Ж.О нарын охин Ш.Н төрсний гэрчилгээний хуулбар (5 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр тал), 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Ш.А, 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ш.Т нарын төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хувь (шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн баримт), Г.Шын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон шийдвэрт “S92.0 оношоор 60 хувиар 2021 оны 01 дүгээр сарын 27-ноос 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон” эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр (шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн баримт), Ш.Шыг “шүүх хуралдаан завсарлуулсан шийдвэр”-ээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр,
55. Шүүгдэгч Н.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (5 дугаар хавтаст хэргийн 32 дугаар тал), төрсний бүртгэлийн лавлагаа (5 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (5 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр тал), ял шийтгэгдэж байсан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 37-38 дугаар тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 39-41 дүгээр тал), ............................. хорооны “Н.Т нь ам бүл 3 амьдардаг тухай тодорхойлолт (5 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр тал), Н.Т, А.Э нарын охин Т.С, хүү Т.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар (5 дугаар хавтаст хэргийн 43-44 дүгээр тал), Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 74 дугаартай шийдвэр (шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн), Н.Тг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан шийдвэр (3 дугаар хавтаст хэргийн 208 дугаар тал), “шүүх хуралдаан завсарлуулсан шийдвэр”-ээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Э, С.Э, Н.Т, Г.Ш нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ц.Э нь Ж.Б бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн хооронд ............................тоот хашаанд байрлах С.Я эзэмшлийн чингэлэгт нэвтэрч 100 кг Х гэх эмийн ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас С.Я 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн шүүгдэгч Ц.Э С.Э, Г.Ш, Н.Т нар нь бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор .............. улсын дугаартай “..............” маркийн автобус, .............. улсын дугаартай “..............” маркийн микробус, .............. улсын дугаартай “..............” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан .................................ны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаан дахь чингэлгийн цоожийг эвдэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хохирогч З.Тгийн эзэмшлийн 1 кг нь 50.000 төгрөгийн үнэ бүхий 2.214 тн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 110.700.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр нь “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн” ургамлын 1 кг-г 50.000 төгрөгөөр үнэлсэн, хохирлын үнэлгээ зөрүүтэй байна гэх боловч хүрээлэнгээс гаргаж байгаа 50.000 төгрөг бол зөвхөн дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэлгээ бөгөөд түүж бэлтгэхэд орон нутгийн санд төлсөн зардал ороогүй. Хэрвээ энэ зардлыг оруулж тооцвол 1 килограмм нь 70.000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэж хохирогч мэдүүлсэн. 50.000 төгрөг бол Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргасан үнэлгээ. Хохирогчийн 2214 килограмм дэрэвгэх жиргэрүү ургамал алдагдсан. Шүүгдэгч нарын хэлж байгаагаар 2199 килограмм байсан гэж 15 килограммыг хасаж тооцно гэсэн зүйл байхгүй. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг нэг бүрчлэн жинлэж үзсэн. Үүн дээр хохирлын хэмжээ тогтоогдоогүй гэсэн зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирогчоос 2214 килограмм дэрэвгэр жиргэрүү алдагдаж, хохирогчид 110.700.000 төгрөгийн хохирол учирсан. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 2214 килограмм нь 110.700.000 төгрөг гэх дүгнэлт гарсан. Энэ байгууллагууд хуулийн дагуу хөндлөнгөөс үнэлгээ гаргадаг. Шүүгдэгч Ц.Э хамтран оролцсон хүмүүсийг нарийн тогтоогоогүй гэж байна. Монгол Улсад ажлыг хамтарч хийгээд нэг өдөрт 14.000.000 төгрөгийн цалин, хөлс өгдөг ажил байхгүй. Б гэх хүнтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн бол яагаад түүнд 14.000.000 төгрөг өгөөгүй вэ, Бийн данс руу 500.000 төгрөг шилжүүлснийг Б “хайрдаа өгөв” гээд буцаан шилжүүлсэн байсан. Энэ асуудлыг шалгасан. Хулгайлах гэмт хэрэгт санаа зорилго, сэдэлт байх ёстой. Яллах дүгнэлтдээ “урьдаас үгсэж тохиролцож” гэж ялалсан учир нь гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнөх өдөр С.Э бусад шүүгдэгч нарыг дуудаж уулзаж хулгай хийх талаар газар дээр нь очиж ярилцсан. Тухайн үед Б, Б, Б нар байлцаагүй. Үүний дараа 2019 оны 3 дугаар сарын 28-ны орой Баар тээврийн хэрэгсэл жолоодуулж хулгайн эд зүйлийг авсан. Их хэмжээний эд зүйл байгаагүй учраас Бийг авч явсан. Бөд гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт, зорилго байгаагүй. 500.000 төгрөг өгчхөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нуухаар өөрсдөө нэмж 500.000 төгрөг өгсөн. Урьдаас үгсэн тохиролцсон учраас Ц.Э, Н.Т, Г.Ш нарт тус бүрд нь 14.000.000 төгрөг өгсөн. Харин Бөд 500.000 төгрөг өгч, өөрсдөө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдэж байсан учраас сүүлд нэмж 500.000 төгрөг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б Бийг танихгүй гэдгээ хэлж байна. Гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгээ мэдэж байгаа. Урьдаас үгсэн тохиролцсон гэдэг нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамт уулзаж хэргийн талаар ярилцсан үйлдлээр харагдана. Өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдэхэд хажууд нь байсан мэтээр ярих юм. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд ярих ёстой. Хэрвээ эргэлзээтэй, дутуу ажиллагаа явагдсан байвал нэмж ажиллагаа хийлгэдэг. Э гурван удаа мэдүүлэг өгсөн гэж байна. Өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа бол яагаад үйлчлүүлэгч нь мөрдөгчтэй уулзсаныхаа дараа мэдүүлэг өгөхгүй гэж хэлэхэд нь энэ талаар гомдол гаргаагүй юм, өмгөөлөгч эрхийг нь хангаж байгаа, прокурор хөндлөнгөөс хяналт тавьдаг. Сэжигтэн, яллагдагч мэдүүлэг өгөхгүй гэхэд прокурор, мөрдөгч мэдүүлэг авдаггүй. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэвэл заавал өмгөөлөгч байлцуулдаг. Эрүү шүүлт, хэрэг тулгалт гэдэг асуудал дээр хяналттай байдаг. Оролцогч нар сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтад тооцдоггүй учраас ач холбогдол өгдөггүй гэж боддог. Харин бидний хувьд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт анхаарал хандуулж, ярьсан зүйл болгоноор шалгадаг. Сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дөрвүүлээ гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн учраас энэ талаар шүүгдэгч нарын хувийн байдал, дансны хуулга зэргийг шалгасан тул мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ нотлох үүрэг хүлээхгүй гэдэг нь худал ярь гэсэн үг биш юм. Б гэх ахынхаа машиныг унасныхаа төлөө 500.000 төгрөг өгсөн. Б зөөж өгснийхөө төлөө 500.000 төгрөг авсан байна. Мөн Бгаас “ургамал байна, авах хүн байна уу” гэж асуухад зуучилж өгсөн, Б нь шударга гэрч юм. Болсон зүйлийн талаар бүгдийг хэлсэн. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого шүүгдэгч нарын эхнэрүүдийн дансаар дамжсан. Энэ хүмүүсийг гэмт хэрэгт хамтран оролцогчоор татаагүй. Учир нь Б, М нарыг хэрэгт татаагүй учир нь гэмт хэрэг үйлдэх санаа байгаагүй. Б хулгайлах гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого гэдгийг мэдээд мөнгийг нь мөрдөгчид буцаан өгсөн. Б зөвхөн наймааны зуучлал хийсэн. Гэмт хэрэг үйлдэх зорилгогүй байсан. Шүүгдэгч Ц.Э нь ..................-ын иргэн Яийг захиалагч гэж мэдүүлэх боловч нотлох баримт байхгүй. Хэрвээ хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг мэдсэн бол тухайн үедээ баримт үйлдэж болох байсан. Я зөвхөн өөрийн мөнгийг шилжүүлж авсан. Б, Б, Б, Э, О гэх хүмүүст гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй учраас яллагдагчаар татаагүй. Мөн 20 шуудай хог байсан талаар ярьж байна. Хохирогч өөрийн ургамлаа хулгайд алдсанаар энэ гэмт хэрэг төгссөн. Шүүгдэгч нар хулгайлсан ургамлаа зарж мөнгийг өөрсдөдөө авсан. Тиймээс хохирогчийн өмчлөлөөс дэрэвгэр жиргэрүү гарсан. Худалдаж авсан этгээд ................. дүүргийн ................. хорооны нутаг дэвсгэрт хатааж байхад нь иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хэргийг шалгасан. Энэ зөвхөн хохирогчийн контейнероос алдагдсан дэрэвгэр жиргэрүү биш юм. Тухайн газар их хэмжээний дэрэвгэр жиргэрүү байсан. Хохирогч очиж өөрийн гэсэн зүйлийг заасан нь тэр бөгөөд битүүмжлэгдсэн эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэдэг бүртгэл тусдаа явж байгаа. Я гэдэг хүн Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна гэдгийг нотлох баримтаар шинжлэн судалсан. Харин Я өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт байсан бол 11 шуудай, 20 шуудай гэдгийг нэхэмжлэх эрхтэй этгээд юм. Я өөрийн мөнгөөр ургамлыг худалдаж авсан хүн юм. Хохирогч 7.336.000 төгрөгөөр үнэлэгдсэн 11 шуудай дэрэвгэр жиргэрүүг “би авахгүй” гээд эдгээр дөрвөн шүүгдэгчээс хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх эрх нь нээлттэй. Хохирогч өөрийнх нь хулгайд алдагдсан байгаа зүйлээ хохирлоосоо хасаад тооцож болно гэж мэдүүлж байгаа. Үүгээрээ шүүгдэгч нарт ашигтай хариуг хэлж байна. 110.700.000 төгрөгийн хохирлоос хасуулъя гэж мэдүүлж байгаа. Мөн шүүгдэгч С.Эад “хохирогчид энэ машиныг чинь өгнө” гэж хэлж мөрдөгч машиныг нь авсан гэж байна. С.Э тухайн үед хохиролд энэ машиныг Тд өгье гэж хэлсэн байсан ч өөрийн биеэр Авто тээврийн үндэсний төв дээр очиж шилжүүлдэг. Хэрвээ өөрөө шилжүүлсэн бол хохирогчид шилжүүлж өгч болох байсан. Хэн нэгнийг гэм буруутайд тооцоогүй байхад өмчлөлийн эд хөрөнгийг хураан авч бусдын өмчлөлд шилжүүлэх эрх мөрдөгч, прокурорт байхгүй. Шүүгдэгч С.Эад эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолыг танилцуулаагүй боловч тухайн эд хөрөнгийг бусдад зарж, үрэгдүүлж болохгүй талаар мэдэгдсэн. Мөн Б, Б нарын “Б гэмт хэрэг үйлдэж, хамт байсан гэх” талаар өгсөн мэдүүлэг хэрэгт байхгүй. Өмгөөлөгч О.Баяраа нь айлган сүрдүүлсэн, дарамталж мөрдөгч нар хэрэг тулгасан гэж ярьж байх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй, шалгуулах эрх нь нээлттэй. Мөн шүүгдэгч нар мөрдөгч “Бийн талаар битгий ярь” гэхэд нь ярьдаггүй байсан гэж байна. Төрийн албанд ийм зүйл тохиолддог гэдэгт итгэхгүй байна. Иймд өмгөөлөгч нарын гаргасан хэргийг прокурорт буцаах саналыг хүлээн авах боломжгүй, шүүгдэгч Ц.Э, Н.Т, Г.Ш, С.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай “ гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн өмгөөлөгч Ч.А Б дүгнэлтдээ “Энэ гэмт хэрэг гараад 3 жил болж байна. Ургамлыг бэлтгэх гэж хүч хөдөлмөр, цаг хугацаа, төлбөр зарцуулсан, улмаар 450.000.000 төгрөгийн хохирол өөрт нь учирсан гэдгээ хохирогч мэдүүлсэн боловч шүүгдэгч нараас зах зээлийн ханшаар ургамлыг килограммын үнээр 110.700.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Цаашид олох байсан ашиг хэрхэх вэ. Үлдсэн хохирол болох сум, орон нутгийн хандив, татвар зэрэгт төлсөн мөнгөөр хохирч байгаа. Шүүгдэгч нар Б гэх хүнийг оролцсон талаар мэдүүлж маргах боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд ярьж байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Гэрч Б шүүгдэгч нарыг танихгүй мэтээр мэдүүллээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар 116 килограмм ургамлын талаар ярьж, энэхүү ургамлыг хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч энэ зүйлийг ашигласан, зарцуулсан зүйл байхгүй, битүүмжилсэн хэвээр байгаа. 20 шуудай хогны асуудал дээр хэлэхэд энгийн нүдээр харахад хог байгаа юм. 118 килограммын асуудал гэж яриад байгаа боловч энэ нь тус хэргээс гадна тусдаа эрүүгийн хэрэг үүсэж өөр дүүрэгт шалгагдаж байгаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан 25.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэдэг нь эргэлзээтэй. Одоогийн байдлаар бодитоор бэлэн 18.245.000 төгрөгийг авсан гэдгийг дурдъя. 146 килограммын буюу 7.336.000 төгрөгийн ургамлын мөнгийг эсхүл мөнгөөр нэхэмжилье. Хохирол гаргуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд автомашин зарж борлуулж хохирол гаргуулах улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаанд эрх нь хязгаарлагдсан, дарамтлагдсан бол гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Мөн Б, Я гэх хүмүүсийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж өнөөдөр маргаж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэг шалгагдах явцад шүүгдэгч нар Я захиалсан, Б зуучилсан гэж хэлж болох байсан, анхнаасаа энэ талаар хэлсэн бол шүүгдэгч нарт ашигтай шийдвэрлэгдэх байсан. Гэвч өнөөдөр энэ талаар баримт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт л маргаж ярьж байна. Хохирогч ургамлыг бэлтгэхээр орон нутгийн засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж, тухайн бүс нутгийн байгаль орчин, экологийн тэнцвэрийн талаар нөхөн төлбөр өгдөг, эдгээрт гарсан зардлыг хохирогч нэхэмжлээгүй. 15 килограммын зөрүүний талаар мөн яриад байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчийн мэдүүлэгт “машиныг угаах явцад урт ургамлууд гарч байсан” гэж тодорхой дурдагдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа ургамлаа судалж үзэх хэрэгтэй. Өмгөөлөгч нар ................. дүүргийн Цагдаагийн хэлтэст хураагдсан байгаа ургамлыг энэ хэрэгтэй андуурч яриад байх юм. Шүүгдэгч нараас зөвхөн бүтээгдэхүүн зарж борлуулах байсан мөнгийг л хохирогч нэхэмжилж байгаа. Одоогийн байдлаар шүүгдэгч нар хохирогчид хохирол төлөөгүй. Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдөөс гомдол саналыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж болох байсан ч шүүхийн шатанд ярьж байгаа нь шүүгдэгч нарынхаа эрх зүйн байдлыг дордуулж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч Д.Баттөмөр шүүх хуралдаанд “эрүүгийн хэргийг прокурорт буцаах байр суурьтай” оролцохоо илэрхийлж, гэм буруугийн талаар дүгнэлтдээ “...Ц.Э нь Я хохирол учруулсан үйлдэлд маргахгүй, зөвшөөрч байгаа. Харин хохирогч З.Тд хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж явуулсан. Энэ хэрэгт хохирогч хохирсон нь үнэн боловч 1 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг 70.000 төгрөг орчим болно гэж ярьж байна, үүнийгээ нотлох хэрэгтэй. Хохирогчийн эрх ашгийн үүднээс улсын яллагч хохирлын тооцоог тодорхой болгох ёстой байсан ч тодорхойлоогүй, хэдэн төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэргийг хэнтэй бүлэглэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хэдэн төгрөгийн орлого олж, хэдүүлээ хувааж авсан бэ гэдгийг тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагааг 2019 оны 3 дугаар сараас эхлэн явуулсан. Улсын яллагч энэ хугацаанд өөрийн хяналт тавьсан хэргийг бүрэн нотолж чадахгүй, хэрэгт хэтэрхий субьектив байдлаар хандаж, хувь хүн рүү чиглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа нэг талыг барьж явуулсан нь нотлох баримт шинжлэн судлахад харагдана. Ц.Э гурван удаа мэдүүлэг өгсөн ч бүгд хоорондоо зөрүүтэй. Мөрдөгч “Хятад хүний талаар битгий ярь” гэж хэлсэн гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээдэггүй. Харин түүний гэм бурууг бусад байдлаар нотолдог. Ц.Э мэдүүлэхдээ “.....................-ын иргэн Я ургамлыг захиалсан...” гэж хэлдэг бөгөөд Я захиалсан уу, үгүй юу гэдэг дээр ажиллагаа хийгдээгүй. Мөн Б энэ хэрэгт оролцсон талаар ярьж байна. Гэрч Б Б гэх хүнийг танихгүй гэдгийг шүүгдэгч Ш хэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд энэхүү нөхцөл байдлыг тодорхойлох хэрэгтэй байсан. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт 5 хүн хулгай хийсэн, Б бахь авч явсан гэдгийг мэдүүлж байна. Мөн улсын яллагч хохирлын хэмжээг тодорхойлохдоо зөв тодорхойлж чадаагүй. Хохирогч 2214 килограмм, 2199 килограмм гэж ярьж байх бөгөөд алдсан эд зүйлийн хэмжээг бодитой тогтоосон байх ёстой. Хохирогчийн эзэмшилд байхад 2214 килограмм байсан байх ба шүүгдэгч нар хулгайлж зарахад 2199 килограмм байсан нь тогтоогдсон. Үүн дээр хуульд заасан арга хэрэгслээр хэдэн килограмм ургамал алдагдсан бэ, хэдэн төгрөгөөр зарж, хэн хэдэн төгрөг авсан бэ гэдгийг тогтоох байсан. Гэрч Б “өөрийн дансаар 16.500.000 төгрөг авч, энэ мөнгөнөөс Тд 8.250.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 8.250.000 төгрөгийг өөрөө авчхаад буцааж өгсөн” гэж мэдүүлсэн. Б хэрэгт хамтран оролцсон мөртлөө яагаад энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар тогтоогдоогүй вэ. Прокурор хэргийн материалыг оролцогч нарт бүрэн танилцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг бүрэн нотлоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хэргийн нотолбол зохих нөхцөл байдлыг нотлоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээг тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан сэжигтэн, яллагдагчийн эрхийг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй тул гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Хохирогч хэлэхдээ нийт 482 килограмм дэрэвгэр жиргэрүү буцаан авсан гэж мэдүүлж байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 хоногийн дараа баригдаж тухайн ургамлыг хаана байгааг нь зааж өгсөн. Үүн дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж болох байсан ч хохирогчийг өөрийг нь явуулж 428 килограмм ургамлыг олж илрүүлэн битүүмжилсэн. Үүнээс 11 шуудай буюу 146 килограммыг цэвэр байна, үлдэгдэл 20 шуудай буюу 282 килограмм нь хог байна гэж дүгнэсэн. Хог байж болно. Ингэж дүгнэснээс ажиллагааг дутуу хийсэн нь харагдана. 282 килограмм гэдэг маш их хэмжээ бөгөөд хог байсан гэдгийг хэн тогтоох ёстой байсан бэ, анхнаасаа хогтой шуудайнуудыг авсан байсан уу, эдгээр ажиллагааг шалгаагүй. ................. дүүргийн Цагдаагийн газарт хураагдсан дэрэвгэр жиргэрүү ургамал энэ хэрэгт хамааралгүй гэж байна. Хэрвээ хамааралгүй бол ямар шалтгаанаар хохирогч 426 килограмм ургамлыг өөртөө авч байгаа вэ. Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа унших хэрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан. Б 4 шүүгдэгчтэй хамт байлцаж үгсэн тохиролцоогүй учраас хамтран оролцсонд тооцохгүй гэж улсын яллагч өөрөө хууль зохиож болохгүй. Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдээс үгсэн тохиролцсоныг гэмт хэрэгт тооцно, үгсэн тохироолцоогүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж улсын яллагч хэлсэн. Бусад нотлох баримтаар Бийн үйлдэл нотлогдоно. Б энэ хэрэгт үйлдлээрээ оролцсон, мөнгө авсан нь ч тогтоогдсон. Хохирлын хувьд 2214, 2199 килограмм гэж зөрүүтэй. Үүнээс болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирлын хэмжээг бодитой тогтооно гэдэг зүйлийг ярьж байна. Зөрүү 15 килограмм гэдэг дээр яриагүй. 2199 килограммыг 42.500 төгрөгөөр зарсан. Үүнээс Э 49.000.000 төгрөг, Э, Т, Ш нар тус бүр 14.000.000 төгрөг, нийт 91.000.000 төгрөг хувааж авсан байсан. 2199 килограмм дэрэвгэр жиргэрүү нь 93.457.000 төгрөг болж байгаа. Зөрүү 2.457.000 төгрөг нь хаана байна вэ. Мөн 428 килограммаас 146 килограммыг хасахад 282 килограмм үлдэж байна. Үүнийг 42.500 төгрөгөөр бодоход 13.180.000 төгрөг болно, энэ мөнгө хаана байна вэ. Хохирогчид 25.581.000 төгрөг төлөгдсөн гэж байна. 119.800.000 төгрөгөөс 25.581.000 төгрөгийг хасахад 85.119.000 төгрөг болно. Шүүгдэгч нарын хуваарилж авсан мөнгө 91.000.000 төгрөг, үүнээс 25.581.000 төгрөгийг хасахад 65.000.000 төгрөг үлдэнэ, энэ мөнгө хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Б хулгайлсан эд зүйл гэдгийг мэдэх боломжтой байсан. Хулгай хийхэд оролцоогүй байсан ч хулгайлсан эд зүйлийг зарж борлуулж ашиг олж байгаа хүн. Бг энэ гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэмт хэргийн талаар хуульчилсан. Хохирлын тооцоо улсын яллагчийн яллах дүгнэлт дээр тодорхой байх ёстой. Б 8.745.000 төгрөг, Т 7.500.000 төгрөг, Ш 2.000.000 төгрөгийг тус тус өгсөн гэж байна. Хохирлын тооцоо зөрүүтэй. Хэрвээ гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бол Б шүүхийн хэлэлцүүлэгт 8.250.000 төгрөг өгсөн гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Мөн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа бол урьд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан гэж байна. Ц.Э 9 дүгээр сарын 10-ны өдрөөс цагдан хоригдсон. Энэ хэрэгт Хятад иргэд оролцсон. Улсын яллагч Ятай харилцсан баримт үйлдэж болох байсан гэж тайлбар хэлж байна. Хулгай хийж байгаа хүн баримт үйлддэг гэдгийг би мэдэхгүй. Э надад “...цагдан хоригдож байгаа учраас би өөрөө эндээс гарч байгаад энэ бүхнийг ярина...” гэдгээ хэлсэн. Мөрдөгч Т, Э, Ш нарт эргэлтийн бичиг өгч явуулж гэмт хэрэгт хамтран оролцсон Этэй Хорих 461 дүгээр ангид уулзуулсан гэдгийг шүүгдэгч нар мэдүүлсэн. Бүлэглэн гэмт хэрэгт оролцсон хүмүүс хоорондоо уулзаж Бог уу. Ц.Эийг дарамталсан гэдэг асуудал үүсэж мэдүүлэг өгөлгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг хууль ёсны нотлох баримт болно. Өмнө нь мэдүүлж болох байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Г.Хандсүрэнгээс “хэргийг прокурорт буцаах” байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хэргийн талаар нотолбол зохих зарим зүйлийг нотолж чадаагүй байна гэх өмгөөлөгч Д.Баттөмөртэй санал нэг байна. Хэрэгт С.Этай холбоотой эд мөрийн баримтын асуудал байгаа. Хэргийн материалтай танилцахад 3 дугаар хавтаст хэргийн 108 дугаар талд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоолтой танилцахад эд хөрөнгийг хадгалах, хамгаалахыг даалгасан этгээдэд танилцуулж гарын үсэг зуруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хадгална”. гэж заасан. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гарсан прокурорын тогтоолыг Эад танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Мөрдөгч автомашиныг хурааж авахад С.Э хохирогчид хохиролд төлнө гэж ойлгосон. Гэтэл уг машиныг хураан авсан өдрөөс хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй, улсын яллагч хэргийг шүүхэд шилжүүлэхдээ автомашины талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргах ёстой байсан. Прокурор битүүмжилсэн байгаа хөрөнгийг шүүх цуцална гэж хэлсэн боловч өнөөдөр өөр зүйл ярьж байна. Мөрдөгч, прокурор нэг талд хүн хохирсон, нөгөө талд хүн ял авах гэж байгаа асуудал дээр анхаарал хандуулж ажиллаагүй. Мөн хэрэгт хохирлын асуудал зөрүүтэй. Шүүгдэгч нар тухайн хэргийг үйлдэхдээ 5 хүн байсан, Б гэх хүн хамт байсан, Бөд 1.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байна. Тиймээс Б энэ хэрэгт ямар оролцоотой байсан талаар шалгах хэрэгтэй. Бгийн хувьд О гэх хүний дансаар шилжүүлж мөнгө авч байгаа бөгөөд өөрийн дансаар биш, О дансаар яагаад авч байсан бэ, Б энэ мөнгийг хулгайлж олсон орлого гэдгийг мэдэж байсан. Тиймээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах хийх нөхцөл байдлууд байгаа учраас хэргийг прокурорт буцаах саналтай байна ” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч Б.Чинбат “хэргийг прокурорт буцаах” байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн тогтоогоогүй байгаа учир хэргийг прокурорт буцаах саналтай байна. Үндэслэл нь 2 дугаар хавтаст хэргийн 218-2................. хуудсанд авагдсан мөрдөгч Лхагвабаярын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлтэй танилцахад “31 шуудай дэрэвгэр жиргэрүү ургамлыг /427.7 кг/ хураан авав” гэж тэмдэглэсэн, хог гэж байхгүй. Тийм байтал хохирогч мэдүүлэгтээ хог байсан гэж байна. Үүнийг шалгах хэрэгтэй. 11 шуудай буюу 7.339.000 төгрөгийн үнэлгээтэй дэрэвгэр жиргэрүү ургамлыг Я, ..............нар мөнгөөр худалдаж авсан. Энэ хүмүүс хулгайн эд зүйл авсан бол өнөөдөр гэмт хэрэгт хамтран оролцогчоор шүүх хуралдааны танхимд шүүгдэгч нартай хамт орж ирэх байсан. Эсхүл 7.339.000 төгрөгийн хохирол учирсан гэж хохирогчоор орж ирэх байсан. Мөн шүүгдэгч нар Б хамт байсан гэж ярьсан. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б 5 хүн байсан гэж мэдүүлсэн. Мөн гэрч Боо, Батбаатар нар “2019 оны 3 дугаар сарын 29-ний өглөө Б гэх хүн акуа маркийн машин угаалгасан...” гэж мэдүүлсэн. Б энэ хэрэгт оролцсон нь нотлох баримтуудаар нотлогдсон. Энэ хэргийн цаана нь хүн ял завших гэж байна. Мөрдөгч “Бийн талаар битгий яриарай” гэхэд нь шүүгдэгч нар яриагүй гэдгээ мэдүүлж байна. Мөн Б хэрэгт хамтран оролцсон нь харагдана. Тийм байтал Бгаар 8.000.000 төгрөг төлүүлээд орхих нь учир дутагдалтай. Б, Б нар гэмт хэрэгт хамтран оролцсон, эдгээр хүмүүсийг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Шын өмгөөлөгч О.Баяраа “хэргийг прокурорт буцаах” байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгтэй танилцах явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд оролцогч нарын эрхийг хааж, боогдуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хохирол маргаантай. Хохирогч алдсан гэх 2214 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг ямар эх сурвалжаар, ямар үнэтэйгээр олж авсан талаар тогтоосон баримтгүй. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас дэрэвгэр жиргэрүү ургамлыг 50.000 төгрөгөөр үнэлсэн нь зөвхөн хилээр гаргах үнэ гэж хувьдаа ойлгосон. Цагдаагийн байгууллага 34 шуудай дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураан авч ялгалт хийж, эрүүл ургамлыг ишнээс нь салгаж мөчрийг нь гэж ялгаж хоёр хуваасан. Хохирогч үүнийг нь авч хог гэж хэлсэн. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр гаргахдаа ялгаж гаргадаг уу, эсхүл ялгахгүй хогтой нь хамт гаргадаг уу, дүгнэлт гаргах нь зүйтэй. Мөн ................. дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хураагдсан гэх дэрэвгэр жиргэрүү ургамал энэ хэрэгт хамаагүй гэж байна. Хэрвээ хамаагүй бол өнөөдрийн хохирогч яагаад очиж авсан бэ, улсын яллагч үүнийг яагаад шалгаагүй вэ, гэмт хэрэг үйлдэхэд 5-6 хүн оролцсон гэж гэрч Б, Б нар, шүүгдэгч нар мөн адил мэдүүлсэн. Шүүгдэгч нарын мэдүүлэгт дурдагдаж байгаа Б гэх хүн гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан гэдгийг бүгд нотолж байгаа. Тухайн үед Б контейнер дээр хүн харж байсан гэдгийг хэлдэг. Бийн үйлдлийг ямар шалтгаанаар шалгахгүй байна вэ, ял завших гэж байгаа учраас энэ хүнийг зайлшгүй шалгах хэрэгтэй. Бгийн хувьд гэрч Я 53.000 төгрөгөөр бодож Бд өгсөн гэж мэдүүлсэн. Харин шүүхийн хэлэлцүүлэгт Б 1 килограммыг нь 50.000 төгрөгөөр зарсан гэж мэдүүлэг өгсөн. Б килограмм тутмаас 3.000 төгрөг завшсан байна. Бг энэ хэрэгт холбогдуулан шалгах ёстой. Иймээс хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна” гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Нэг. Хохирогч С.Я эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.Э нь Ж.Б бүлэглэн ................... улсын дугаартай ............ загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн хооронд ............................тоот хашаанд байрлах С.Я эзэмшлийн чингэлэгт нэвтэрч 100 кг Х гэх эмийн ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас С.Я 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар тал),
-2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 24-26 дугаар тал),
-2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 32-39 дүгээр тал),
-2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ................... улсын дугаартай, саарал өнгийн ............. ............- маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай прокурорын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 44-49 дүгээр тал),
-Хохирогч С.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дугаар тал),
-Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр тал),
-Шүүгдэгч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын дундуур ...Б ах .............. хуучин эцсийн автобусны буудал дээр гараад ир гэсэн. ...Б ганцаараа өөрийн .............. дугаартай .............. маркийн саарал өнгийн машинтай байсан. Хамт юманд яваад ирье гэсэн. Б машинтай ............... уулаар даваад ............... тэр хавьд нэг айлын гадаа хашааны үүдэнд очсон. Б өөрөө хашаа давж орсон. Дотроос нь шуудайтай эд зүйл шидээд, ...машиндаа ач гэсэн. Нийт 20 гаран шуудайтай зүйл ачсан. Баруун туруунд очоод Б намайг ав гээд өөрөө гэр рүүгээ явсан. Танихгүй хоёр Өвөрмонгол надаас 600,000 төгрөгөөр худалдан авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 134-136 дугаар тал), яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн “...Ж.Б хамт 1 удаа хулгай хийсэн бөгөөд тэр нь контейнер байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 232-233 дугаар тал),
-Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 675 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 98-100, 105-108 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хоёр. Хохирогч “...............” ХХК буюу З.Тгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.Э, С.Э, Г.Ш, Н.Т нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор:
-.............. улсын дугаартай .............. маркийн автобус,
-.............. улсын дугаартай .............. маркийн микробус,
-.............. улсын дугаартай .............. маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус ашиглан .................................ны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаан дахь чингэлгийн цоожийг эвдэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хохирогч “...............” ХХК буюу З.Тгийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр түүж бэлтгэсэн, түүний эзэмшлийн 1 кг нь 50.000 төгрөгийн үнэ бүхий 2.214 тн дэрэвгэржиргэрүү ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, З.Тд 110.700.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:
-2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар тал),
-2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 156-160 дугаар тал),
-2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 163-177 дугаар тал),
-Хохирогч З.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би “...............” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай. Манай компани ...тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу авч, дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг ...түүж бэлтгэх ажлыг 2017 оны 9 дүгээр сард эхлүүлж, 2017 оны 10 дугаар сарын сүүлээр нийт 3 тонн 270 килограммыг хатаасан байдлаар түүж бэлтгэж дуусаж ....................................ны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Р хашаанд чингэлэгт 20 килограммаар савласан 158 шуудай нийт 3 тонн 280 кг, том оврын тааран шуудайнд 33-78 кг-ын хооронд савласан 81 шуудай буюу нийт 3 тонн 685 кг, нийт 6 тонн 965 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг буулгасан. ...2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө хулгай орж, манай компанийн түүж бэлтгэсэн дэрэвгэр жиргэрүү гэх ургамал хулгайд алдагдсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 15-17 дугаар тал),
-хохирогчоор 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дахин өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 2 тонн 214 кг дэрэвгэр жиргэрүү гэх ургамал алдагдсан гэсэн тооцоо гарсан. Уг ургамлуудыг чингэлэгт шуудайлаад жинлэж хураасан. Энэ талаар би өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авсан байдаг. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн ................. тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 23, 6 дугаар хавтаст хэргийн 158 дугаар тал), мөн шүүх хуралдаанд түүний өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд), “...............” ХХК-ийн ургамал ашигласан талаар төлбөр төлсөн баримт (5 дугаар хавтаст хэргийн 238-239 дүгээр тал), ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг (5 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр тал), байгалийн ургамал ашиглах, түүж бэлтгэх гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 242-250 дугаар тал), тус компанийн дүрэм (6 дугаар хавтаст хэргийн 1-4 дүгээр тал),
-Гэрч Г.А /“......................” ХХК-ийн захирал/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би “...............” ХХК-ийн захирал Ттэй хамтарч эмийн ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг 1 контейнерт ачилт хийж экспортод гаргахаар тохирсон. 3 тонн 685 кг буюу 81 шуудай ургамлыг Тд өгч хадгалуулсан байсан. Ингээд би уг ургамлаа 2019 онд Тгээс буцааж авсан. Тухайн үед “...............” ХХК 3 тонн 280 кг буюу 151 шуудай ургамлыг хадгалж байсан. Надад хулгай орсон талаар Т утсаар 2 хоногийн дараа мэдэгдсэн. Т миний барааг бүтнээр нь буцааж өгнө гээд цагдаа шалгаж дууссаны дараа өгсөн. …” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 160-161 дүгээр тал),
-Гэрч Ч.Р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2019 оны 3 дугаар сарын 29-ний өглөө манаач Ц над руу утсаар залгаж “нөгөө чингэлэгт дахин хулгайч орчихлоо” гэсний дагуу яваад очиход цагдаагийн бүрэлдэхүүн ирчихсэн үзлэг хийж байсан. Би энэ талаар уг чингэлэгт дэрэвгэр жиргэрүү ургамлыг хийж хадгалуулж байсан Тд гар утсаар мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 60-61 дүгээр тал),
-Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....................................ны нутаг дэвсгэр, зүүн тийш Улаанбаатар хот орох төв засмал зам дагуу байрлах “..............” ХХК-ийн аж ахуйн хашаанд сахиул, манаачаар ажилладаг. ...2019 оны 3 дугаар сарын 29-ний өглөө манай нөхөр ...өмнө нь хулгай орсон контейнерт дахиад хулгай орсон юм шиг байна, хаалга нь онгорхой байна гэсэн. Би гараад харсан ...өмнө нь хулгай орсон чингэлэгт хулгайн орсон байхаар нь цагдаа дуудаад үзлэг хийлгэсэн. Миний харснаар өмнө нь хулгай орсны дараа үлдсэн байсан шуудайтай эд зүйлүүдээс ихэнх нь алга болчихсон байхаар нь чингэлэгт ойролцоогоор 60-70 шуудай орчим үлдсэн байх гэж санаж байна. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 100-101 дүгээр тал),
-Гэрч ............../..................-ын иргэн Sun овогтой Zhiji/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 27-30, 34-36 дугаар тал),
-Гэрч /..................-ын иргэн/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 43-49 дүгээр тал),
-Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 52 дугаар тал),
-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 56-57 дугаар тал),
-Гэрч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 73-75 дугаар тал),
-Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 77 дугаар тал),
-Гэрч Д.А мөрдөн шалгах өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр тал),
-Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 97 дугаар тал),
-Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 30-нд Т гэх залуу над руу залгаад “жаахан юм зөөгөөд ажил хийгээд өгөөч” гэсэн. 18 цагийн үед гэрт нь яваад очтол Тгийн хашаанд том оврын ........... маркийн ачааны машин орж байсан. С, Т, өөр хоёр нас тогтсон ах, мөн Э гэх хүн байсан. Тэд нийлж Тгийн хашаанд буулгасан байсан ургамал мэт шар шуудайтай эд зүйлийг машинд ачсан. Бид ........... захын зүг явж байгаад бор жижиг гүйдэг хаалгатай хашаа руу ороод машинаас ачсан эд зүйлсийг буулгасан, хужаа нарт өгөөд байсан. ...буугаад явах гэж байх үед С гэх хүн “ахын дүү хэл амаа мэдээрэй, урт хэл хүзүү ороох болно шүү” гээд нэлээн дарамтлах маягийн хэлсэн. Би тэр өгсөн мөнгийг ерөөсөө үрээгүй. Яагаад гэвэл надад жаахан сэжигтэй санагдсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 124-125 дугаар тал) болон гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 127, 129 дүгээр тал),
-Гэрч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.....................-ын иргэн над руу залгаж “дэрэвгэр жиргэрүү зарж байгаа хүн байна уу, дээрх эмийн ургамал байвал над руу холбогдоорой, авна шүү” гэсэн. ...Т, С нар над руу залгаж “хийх наймаа байна уу, Хятадууд ийм юм, тийм юм байна уу гэж асууж байна уу” гэхээр нь би “хэд хоногийн өмнө ..................-ын иргэн дэрэвгэр жиргэрүү ургамал асуугаад байсан” гэж хэлсэн. ...Саяхан арваад хоногийн өмнө С над руу залгаж “байгалийн ургамал болох дэрэвгэр жиргэрүү авдаг хүн чинь байгаа юу” гэж асуухаар нь ...асууя гээд гар утсаа тасалсан. ... С /Ш/-ыг ярьсны дараа -тай утсаар ярихад дахиад ургамлын дээж авъя гэж хэлсэн. ...Орой нь Т, Ш нар дэрэвгэр жиргэрүү ургамлаа өгье, ...3 орчим тонн байгаа гэж С хэлж байсан. нь өнөөдөр дэрэвгэр жиргэрүү ургамал авчирч өгөх боломжтой юу, цэвэрхэн үү, хуурай, шороогүй биз дээ гэж асуухаар нь Т, Ш нараас асуухад цэвэрхэн гэж хэлсэн. ...Т, С нар -д таньдаг хятад иргэдэд 3 тонн орчим дэрэвгэр жиргэрүү хүргэж өглөө гэж ярихад нь надад 2 тонн 200 кг дэрэвгэр жиргэрүүг 1 кг-г 50.000 төгрөгөөр тооцож, 110.000.000 төгрөг болсон. Би дээрх мөнгийг авахаар Тгээс ирүүлсэн 3 хүний данс, дээрээс нь өөрийн үеэл эгч О дансыг -д явуулсан. ...Хэсэг хугацааны дараа О данс руу 27.400.000 төгрөг, Тгийн данс руу 10.000.000 төгрөг, дараа нь 5.000.000 төгрөг, тэрний дараа 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Маргааш нь дахин Тгийн данс руу 750.000 төгрөг шилжүүлсэн. Миний тооцоогоор О дансанд 8.250.000 төгрөг үлдсэн байснаас 1.900.000 төгрөгийг өөртөө шилжүүлж авсан. ...С, Т нар хэлэхдээ ....................... аймгаас бэлтгэсэн, манай ахын юм байгаа юм гэж байсан. ...Т бид хоёр хоорондоо гар утсаараа үгсэн тохиролцож, 1 кг тутмыг 42.500 төгрөгөөр борлуулсан гэж хэлсэн. Тэгээд зөрүү мөнгө нь 16.500.000 төгрөг болсноос тал мөнгө буюу 8.250.000 төгрөгийг О данснаас шилжүүлсэн. Одоо үлдэгдэл мөнгө нь миний мөнгө байгаа юм. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 132-134 дүгээр тал) гэх мэдүүлэг болон гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 136-138 дугаар тал),
-Т.Бгийн “............”-нд эзэмшдэг .......................... тоот дансны 2019 оны 3 дугаар сарын 29-ний дэлгэрэнгүй хуулгад 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 22:24 цагт .................... /П.О данс/ 1.900.000 төгрөг орлогоор гүйлгээ хийгдсэн хэсэг (5 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр тал),
-Гэрч Т.Г “............”-нд эзэмшдэг .................... тоот дансны 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хуулгад 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 21:48 цагт 20.000.000 төгрөг, 21:49 цагт 7.495.000 төгрөг, 21:50 цагт 20.000.000 төгрөг, 21:51 цагт 7.495.000 төгрөг, 21:51 цагт 20.000.000 төгрөг, 21:52 цагт 7.495.000 төгрөг 21:53 цагт 20.000.000 төгрөг, 21:54 цагт 7.495.000 төгрөг тус тус ...................., .........................., ............, ................... тоот дансанд шилжүүлсэн тухай гүйлгээний дэлгэрэнгүй хэсэг (5 дугаар хавтаст хэргийн 168-177 дугаар тал),
-Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний .................... дугаартай дансанд .................... дугаартай данснаас 20.000.000 төгрөг, 21 цаг 49 минутад 7.495.000 төгрөг орсон. ...Б ...ирээд .................... өөрийн .......................... дугаартай данс руу 1.900.000 төгрөг, дараа нь Т гэх нэртэй хүний .......................... дугаартай данс руу 22 цаг 28 минутад 10.000.000 төгрөг, 22 цаг 32 минутад 5.000.000 төгрөг, 22 цаг 34 минутад 2.000.000 төгрөг, 22 цаг 55 минутад 1.000.000 төгрөгийг тус тус хийлгэсэн. Маргааш нь дахин Т гэх хүний данс руу 750.000 төгрөгийг 10 цаг 16 минутад шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар тал),
-П.О “............”-нд эзэмшдэг .................... тоот дансны 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 106-107 дугаар тал), мөн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны интернэт банкны гүйлгээний хуулга (5 дугаар хавтаст хэргийн 211-212 дугаар тал),
-Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 29-ний орой над руу яриад ...Хятадаас мөнгө авах гэсэн юм, чиний данс руу хийчих үү” гэхээр нь би зөвшөөрсөн. ...30 орчим минутын дараа надад 4 хүний дансны дугаар мессежээр явуулаад тэнцүү 4 хувааж хийгээд үлдсэн мөнгийг нь өөртөө байлгаж байгаарай гэсэн. Тэгээд би хэлсэн мөнгийг нь АТМ-ээс 4 хувааж нөхрөөрөө хийлгүүлсэн. ...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 160 дугаар тал),
-Шүүгдэгч Н.Тгийн “............”-нд эзэмшдэг ............, .......................... тоот дансны 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулгад “...2019 оны 3 дугаар сарын 29-ний 22:28 цагт .................... /П.О/ тоот данснаас 10.000.000 төгрөг, 22:32 цагт 5.000.000, 2.000.000 төгрөг, 22:55 цагт 1.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 10:16 цагт 750.000 төгрөг тус тус орлогоор гүйлгээ хийгдсэн хэсэг (5 дугаар хавтаст хэргийн 138 дугаар тал),
-Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....................... миний картыг нөхөр Т ашиглаж байсан. Сүүлд Тг цагдаад баригдаад явахад нь мэдсэн. Тухайн мөнгөнөөс гэртээ зарцуулсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 96-97 дугаар тал),
- А.Э /Н.Тгийн эхнэр/ “............”-нд эзэмшдэг ............ тоот дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулгад “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр .................... /Т.Г данс/ тоот данснаас 21:51 цагт 20.000.000 төгрөг, 21:52 цагт 7.495.000 төгрөг тус тус орлогоор гүйлгээ хийгдсэн...” хэсэг (8 дугаар хавтаст хэргийн 102 дугаар тал),
-Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“....................... миний ................... дугаарын данс руу орой 22 цагийн үед 14.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тухайн үед Ш гэртээ байгаагүй, удалгүй ороод ирэхээр нь миний данс руу хүн андуураад 14.000.000 төгрөг шилжүүлчих шиг боллоо гэж хэлсэн чинь хүн андуураагүй.. гэж хэлсэн. ...2-3 хоногийн дараа намайг гэртээ байж байтал цагдаагаас явж байна гээд хоёр хүн орж ирээд Шыг хаана байгаа талаар асууж, ...танай нөхөр хулгайн гэмт хэрэгт холбогдсон ...гэсэн. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 95 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр тал),
-Ж.О /Г.Шын эхнэр/ “............”-нд эзэмшдэг ................... тоот дансны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулгад “...2019 оны 3 дугаар сарын 29-нд 22:29 цагт .......................... /шүүгдэгч Н.Тгийн данс/ тоот данснаас 14.000.000 төгрөг орлогоор гүйлгээ хийгдсэн...” хэсэг (5 дугаар хавтаст хэргийн 224 дүгээр тал),
-Гэрч Н.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед .................... миний картыг нөхөр ашиглаж байсан. ...Манай нөхөр С.Э машин худалдаж авсан, мөнгийг хаанаас олсон талаар асуухад ................... улсаас ах нь мөнгө явуулсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 117-118 дугаар тал),
-Н.З /С.Эын эхнэр/ “............”-нд эзэмшдэг ............ тоот дансны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дэлгэрэнгүй хуулгад “...2019 оны 3 дугаар сарын 29-нд 22:32 цагт ............ /Шүүгдэгч Н.Тгийн эхнэр А.Э данс/ тоот данснаас 14.000.000 төгрөгийн орлогоор гүйлгээ хийгдсэн...” хэсэг (5 дугаар хавтаст хэргийн 219),
-Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “...Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricata Schischkin 1951) зүйл нь ургамлын экологи-эдийн засгийн (БОАЖ-ын сайдын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тушаалын хавсралтаар) одоогийн үнэлгээгээр 1 кг нь 50.000 төгрөг байна. /Шинжээч М.Ургамал/ ...” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 193 дугаар тал),
-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Ц-1269 дугаартай “...Дэрэвгэр Жиргэрүү /Saposhnikovia divaricata Schischkin/ 2214 кг хатааж боловсруулсан ургамлын үнийг 110.700.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 200-202 дугаар тал),
-2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “...сэжигтэн Н.Тгээс 7.500.000 төгрөгийг хураан авч, хохирогч З.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэл. ...” (2 дугаар хавтаст хэргийн 198-201, 227-231 дүгээр тал),
-2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Г.Шоос 2.000.000 төгрөгийг хураан авч, хохирогч З.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 202-203, 205-206, 232-233 дугаар тал),
-2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Т.Бгаас 8.745.000 төгрөгийг хураан авч, хохирогч З.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, уг ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 207-211, 213-214, 218-220-226 дугаар тал),
-Шүүгдэгч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 230-231 дүгээр тал),
-2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр С. Эын эзэмшил бүртгэлтэй, түүний гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр худалдаж авсан гэх ............. улсын дугаартай, улаан өнгийн “............. ” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 122 дугаартай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 187-181 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Э нь “..хохирогч “...............” ХХК буюу З.Тгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт А.Б оролцсон, мөн энэ хэргийг ..................-ын иргэн Я захиалсан, С, Я нар хулгайн эд хөрөнгө болохыг мэдэж байсан байхад эдгээр хүмүүсийг хэрэгт татаж шалгаагүй, хятад иргэдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй, мөрдөн байцаагч хятад иргэдийн талаар яриулдаггүй, энэ талаар байцаалт аваагүй” гэж хэргийн үйл баримт, оролцооны талаар,
Шүүгдэгч С.Э нь “мөрдөн байцаагч бидэнд энэ хэрэгт хятад иргэд байхгүй гэж хэлж яриулдаггүй байсан” гэж хэргийн үйл баримт, оролцооны талаар,
Шүүгдэгч Н.Т нь “хулгайлах гэмт хэрэгт А.Б оролцсон, хулгайн гэмт хэргийг тавуулаа үйлдсэн, мөрдөгчид удаа дараа мэдүүлэхэд А.Бийг гэрчээр байцааж, яллагдагчаар татаагүй, А.Бийг энэ хэрэгт хамт байх ёстой гэж үзэж байна, А.Б нь Т.Бгаас бас мөнгө авсан байсан.” гэж гэмт хэрэгт оролцсон оролцогчдын талаар,
Шүүгдэгч Г.Ш нь “А.Б нь бидэнтэй хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн, энэ талаар шалгуулах хүсэлтэй байна, байцаагч хятадуудыг байхгүй байсан гэж мэдүүлэг өгвөл хэргийг хаана гэж мэдүүлэг авсан” гэж гэмт хэрэгт хамтран оролцогчдын талаар тус тус маргаж оролцсон.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “...хохирогч “...............” ХХК буюу З.Тд учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй, ..................-ын иргэн ургамлыг захиалсан эсэх, А.Б, Т.Б нарыг энэ хэрэгт оролцоотой эсэхийг, улмаар Т.Бг мөнгө угаах гэмт хэргээр шалгаагүй, 20 шуудай ургамлыг хог гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргаж хэргийг прокурорт буцаах санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Учир нь:
Хохирогч “...............” ХХК буюу З.Тгээс өөрийн алдагдсан дэрэвгэр, жиргэрүү ургамлын хэмжээг 2.214 тонн гэж тооцож, нэхэмжилсэн ба харин шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдөөс 2199 тонн ургамлыг бусдад худалдан борлуулсан байхад 15 кг хэмжээний ургамлыг илүү нэхэмжилж байна гэж мэтгэлцэх боловч хохирогч “...............” ХХК буюу З.Т мэдүүлэхдээ “... чингэлэгт манай компанийн нийт 158 шуудай буюу 3 тонн 280 кг дэрэвгэр жиргэрүү ургамал байсан. Харин “......................” ХХК-ийн 38-78 кг-ын 81 ширхэг том тааран шуудай буюу 3 тонн 685 кг, нийт 6 тонн 965 кг дэрэвгэр жиргэрүү ургамал байсан. Одоо .................... 24 шуудай, тааран 56 шуудай буюу нийт 80 шуудай 2 тонн 951 кг дэрэвгэр жиргэрүү ургамал үлдсэн байсан. 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 2 тонн 214 кг дэрэвгэр жиргэрүү ургамал алдагдсан гэсэн тооцоо гарсан.” гэж эх сурвалжийг заан мэдүүлсэн, харин шүүгдэгч нар 2199 тонн байсан гэдгээ нотлоогүй, нөгөө талаас шүүгдэгч нар ургамлыг ачиж авч явах явцад ургамлаас үрэгдүүлсэн хэмжээг хохирлын дүнгээс хасаж тооцох үндэслэлгүй юм.
Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамал”-ыг ойлгоно, 1.5-д “ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж “тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээ ” гэж тус тус томьёолсон байна.
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалын хавсралтын 399 дугаарт заасны дагуу Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээч нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээр Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг экологи-эдийн засгийн үнэлгээгээр 1 кг-ын үнийг 50.000 төгрөгөөр тогтоосон байх ба, улмаар мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтэд үндэслэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Ц-1269 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар“...Дэрэвгэр Жиргэрүү хатааж боловсруулсан ургамлын 1 килограммын үнийг 50.000 төгрөгөөр, 2.214 тонн ургамлыг 110.700.000 төгрөгөөр үнийг тогтоосон” тогтоосон нь Монгол Улсад мөрдөж байгаа хэм хэмжээний актад үндэслэж гаргасан үндэслэл бүхий байх тул хохирлын хэмжээний дүнд маргасан өмгөөлөгчдийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Дээрхээс гадна 20 ширхэг ууттай ургамлыг хог гэж тодорхойлон хохирлын дүнгээс хасаж тооцоогүй гэж маргах боловч хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд “... дэрэвгэр жиргэрүү ургамлыг хэрчиж жижиглэсэн байдлаар 11 шуудай нийт 146 кг, 720 гр ургамлыг буцааж авсан, 20 шуудай нь ургамлын хог авсан. Хогийг буцааж ашиглах боломжгүй учир хохиролд тооцохгүй хаяна” гэж мэдүүлсэн /6хх-158/ байдаг ба мөн шүүх хуралдаанд “...ургамлын нунтаг хогийг хэрэглэх боломжгүй байдаг учраас хэрэглэхгүй, хохирлоос хасаж тооцохгүй, мөнгөн дүнгээр хохирлоо нэхэмжилнэ, шүүгдэгч нар 20 шуудай ургамлын хогийг авна гэвэл би буцааж өгч болно” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн агуулахаас дэрэвгэр жиргэрүү ургамлыг нунтгаар аваагүй болох нь, тодруулбал дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан борлуулахад хүлээн авсан байгаа нь ургамал нь муудаагүй байсан гэж үзэх боломжтой бөгөөд 6 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар талд гэрэл зургаар харуулсан ургамал нунтаг хэлбэртэй байх тул хохирогчийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэв.
Түүнчлэн гэрч А.Б мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Т гэх залуу жаахан юм зөөгөөд өгөөч гэхээр нь Тгийн хашаанд очсон. Шуудайтай зүйл байсныг машинд ачсан, ...хужаа нарт өгөөд байсан...” гэж, гэрч Т.Бгаас “...С, Т нар хэлэхдээ ....................... аймгаас бэлтгэсэн, манай том ахын юм байгаа гэж хэлсэн..” гэж тус тус мэдүүлжээ.
Дээрх нотлох баримтаас үзэхэд дэрэвгэр жиргэрүү ургамлыг шүүгдэгч нар 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө хулгайлсан ба, хохирогчийн агуулахаас шүүгдэгч нар ачиж ирж буулгасан байсан ургамлыг гэрч А.Б нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ачиж худалдан борлуулсан газар нь хүргэсэн этгээд байх тул хулгайлах гэмт хэрэгт А.Бийг оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч Н.Т, Г.Ш нар борлуулсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг ....................... аймгаас бэлтгэсэн, том ахын эд зүйл гэж гэрч Т.Бд хэлсэн үйл баримт байгаа нь тухайн ургамал нь хулгайн эд хөрөнгө гэдгийг Т.Б мэдээгүй, нөгөө талаас хулгайн гэмт хэрэг үйлдэхэд Т.Б хамт байсан, оролцсон гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд хулгайлах гэмт хэрэгт болон мөнгө угаах гэмт хэрэгт түүнийг холбогдуулан шалгах үндэслэлгүй байна.
Нөгөө талаар ..................-ын Я //, ............../S/ нарыг шалгаагүй гэх боловч ............../S/ гэрчээр “... /Я/ “би энэ барааг хэргээр худалдаж аваагүй, санаандгүй худалдаж авсан” гэж хэлсэн. ...хашаанд байсан дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь ..................-ын иргэн Яын өөрийнх нь өмчлөлийн ургамал байгаа юм. ...Мөн уг ургамлыг худалдаж авсан мөнгө шилжүүлсэн баримт нь байдаг. Өөрийнх нь ургамлыг цагдаагийн байгууллагаас хураасан талаар мэдэж байгаа, энэ талаар хэлэхэд “бид хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, хулгайн эд зүйл гэсэн бол анхнаасаа авахгүй байсан” гэж ярьж байсан. ...” гэж мэдүүлсэн байх ба, шүүгдэгч Ц.Эийн хулгайлах гэмт хэргийн захиалагч нь ..................-ын иргэн Я // байсан гэх мэдүүлэг нь дээрх гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч нар нь мөрдөн байцаагч мөрдөн шалгах ажиллагаанд эрүүдэн шүүж хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж мэдүүлэг авсан, хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, зөрчсөн гэж мэдүүлэх боловч хэргийн баримтаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагаанд энэ талаар гаргасан гомдол, хүсэлт байхгүй байгаа нь мэдүүлэг бусад баримтаар тогтоогдоогүй.
Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.
Иймд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, дүгнэлтийг хүлээн авах, хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд тусгайлан хамгаалсан байр агуулах гэдэг нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй орон зай ба, уг газарт хууль бусаар нэвтрэх ойлголт бөгөөд тус хэргийн хувьд хохирогч нь өөрийн эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан хашаанд байрлах агуулах буюу чингэлэгт хадгалж байсан бөгөөд уг чингэлгийг хамгаалж манаач ажиллаж байсан байх тул шүүгдэгч нарыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэж үзнэ.
Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт “...Учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг, машин механизм ашиглах гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, хэргийн газраас аль болох богино хугацаанд холдож, хулгайлсан эд хөрөнгөө зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилж бэлтгэхийг ойлгоно.
Тухайн хэргийн тухайд шүүгдэгч Ц.Э, С.Э, Н.Т, Г.Ш нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэхдээ чингэлгийн цоожийг эвдэж орсон, улмаар хэргийн газраас хулгайлан авсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг авч явахдаа .............. улсын дугаартай “........................” загварын, .............. улсын дугаартай “............. ............” загварын, .............. улсын дугаартай “............. ..............” загварын тээврийн хэрэгслийг тус тус ашигласан байх тул “машин механизм ашигласан” гэх хүндрүүлэх шинжээр хэргийг зүйлчилсэн нь үндэслэл бүхий байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан” бол гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулахаар хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийн улмаас 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээний буюу хохирогчид 110.700.000 төгрөгийн хохирол учруулсан нь их хэмжээний хохиролд хамаарах тул учруулсан хохирлын хэмжээгээр тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж,
2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж,
3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж,
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Э, С.Э, Н.Т, Г.Ш нар идэвхтэй үйлдлээр, шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй ба, шүүгдэгч Ц.Э, С.Э, Н.Т, Г.Ш нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар харилцан урьдчилан үгсэн тохиролцож, шүүгдэгч Ц.Э нь хулгайлах эд зүйлийг олж судалсан, мөн шүүгдэгч Н.Т, Г.Ш нар нь дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан авах хүнийг судлах, ургамлыг ачих автомашиныг Н.Т олж авчрах зэргээр тодорхой үүрэгтэйгээр оролцож, улмаар тэд хулгайлсан эд хөрөнгийг автомашин руугаа зөөх зэргээр гэмт үйлдэлд санаа зорилго, сэдэлтээр нэгдэж, бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн байна.
Мөн шүүгдэгч Ц.Э нь үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бусадтай бүлэглэн, хоёр удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирогч С.Я 1.500.000 төгрөгийн, хохирогч “...............” ХХК буюу З.Тд 110.700.000 төгрөгийн, бусдад нийт 112.200.000 төгрөгийн хохирлыг, шүүгдэгч С.Э, Г.Ш, Н.Т нар нь Ц.Этэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилсан үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч “...............” ХХК буюу З.Тд 110.700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд Ц.Эийг үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар,
Шүүгдэгч Н.Т, Г.Ш, С.Э нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
1/. Шүүгдэгч Ц.Э нь Ж.Б бүлэглэн хохирогч С.Я 1.500.000 төгрөгийн учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул хохирлыг хувь тэнцүүлэн буюу түүнээс 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Я нь олгох үндэстэй байна.
2/. “...............” ХХК буюу хохирогч З.Тд 110.700.000 төгрөгийн хохирол учирсан ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоос:
-11 ширхэг шуудай буюу 146 килограмм 720 грамм ургамлыг 1 килограммыг 50.000 төгрөгөөр тооцож, 7.336.000 төгрөгийн үнэ бүхий дэрэвгэр жиргэрүү ургамлыг хохиролдоо тооцуулах талаар хохирогч мэдүүлсэн тул үүнийг төлөгдсөнд тооцов.
-Мөн мөрдөн шалгах ажиллагаанд Н.Тгээс 7.500.000 төгрөг, Г.Шоос 2.000.000 төгрөг, Т.Бгаас 8.745.000 төгрөг буюу 18.245.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, хохирогч З.Тд хүлээлгэн өгсөн, бүгд 25.581.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна. Иймд үлдэх 85.119.000 төгрөгийг нэр бүхий шүүгдэгч нараас дараах байдлаар гаргуулах нь зүйтэй байна. Үүнд:
1/. Шүүгдэгч Н.Тгээс гэмт хэрэг үйлдэж авсан 14.000.000 төгрөгөөс 7.500.000 төгрөгийг төлснийг хасч, үлдэх 6.500.000 төгрөгийг,
2/. Шүүгдэгч Г.Шоос гэмт хэрэг үйлдэж авсан 14.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг төлснийг хасч, 12.000.000 төгрөгийг,
3/. Шүүгдэгч С.Эаас гэмт хэрэг үйлдэж авсан 14.000.000 төгрөгийг,
4/. Шүүгдэгч Ц.Эээс гэмт хэрэг үйлдэж авсан 52.619.000 төгрөгийг тус тус тэднээс гаргуулж хохирогч “...............” ХХК буюу З.Тд олгох үндэстэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Н.Т, Г.Ш нарын өмгөөлөгч Б.Чинбат, О.Баяраа нар хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан.
Завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Н.Тгийн төлөх хохиролд М.М .................... ..................... дугаартай данснаас ..................... дугаарын дансанд хохиролд гэсэн утгатайгаар 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 10:25 цагт хохирогч З.Тд 6.500.000 төгрөгийг шилжүүлж төлсөн,
- шүүгдэгч Г.Шын төлөх 12.000.000 төгрөгийн хохирлоос Ш.О гэх нэртэй баримтаар 2021 оны 6 дугаар сарын 21-ний 15:24 цагт .................... ..................... дугаарын дансанд хохирогч З.Тд 4.000.000 төгрөг шилжүүлж төлсөн, мөн ...... улсын дугаартай “............................” загварын автомашиныг 8.000.000 төгрөгийн хохиролд тооцон З.Тд шилжүүлэхээр шүүгдэгч Г.Шын ар гэр хохирогчтой тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дээрх автомашины эзэмшигчээр З.Т бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хувийг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлын дүнгээс шүүгдэгч Н.Т үлдэх 6.500.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Ш нь бэлэн 4.000.000 төгрөгөөр болон 8.000.000 төгрөгт автомашин тооцож шилжүүлэн, 12.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул хохирогч “...............” ХХК-д буюу З.Тд энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 122 дугаартай тогтоол, мөрдөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэлээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хашаанд байрлуулсан, шүүгдэгч С.Эаас битүүмжлэгдсэн ............. улсын дугаартай, “............. ” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.Эын төлөх хохиролд тооцож, түүнийг төлөх төлбөргүй талаар шүүхээс дүгнэж өгнө үү гэж өмгөөлөгч Г.Хандсүрэн тайлбар гаргах боловч шүүх хуралдаанд дээрх тээврийн хэрэгслийн эд анги эвдэрсний улмаас хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон байсан гэж шүүгдэгч С.Э мэдүүлсэн, мөн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр битүүмжлэгдсэнээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл 2 жилийн хугацаа өнгөрсөн байх тул автомашины элэгдэл хорогдлыг тооцохгүйгээр буюу 2019 онд үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан автомашины үнээр уг тээврийн хэрэгслийг хохиролд дүйцүүлэн тооцон дүгнэх боломжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан хөрөнгийн дахин үнэлгээний асуудал хөндөгдөхөөр байх тул шүүх өөрөө шууд хохиролд дүйцүүлэн тооцох боломжгүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:
“шүүгдэгч Ц.Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
- шүүгдэгч С.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
-шүүгдэгч Н.Т, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэж заасан байдаг тул Ц.Эийн хувьд хохирол нөхөн төлөөгүй тул уг зохицуулалтыг хэрэглэх боломжгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн нийт 30.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр дүгнэлтдээ “...Өмгөөлөгч хэргийг прокурорт буцаах байр суурьтай оролцсон. Шүүгдэгч Ц.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн 2020 оны 9 дүгээр сараас эхлэн цагдан хоригдсон тул хохирол төлөх боломж байгаагүй бөгөөд 3-18 насны 5 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй тул хохирол төлөх боломжгүй байсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хувь хүнийг нийгэмшүүлэхэд орших тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. Мөн Ц.Эийн тархины өвчтэй байдлыг харгалзан үзнэ үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Э нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүд нь 2-4 настай, эхнэр нь ажил хийдэггүй, С.Э нь гагнуурчин мэргэжилтэй, улирлын чанартай ажиллаж, гэр бүлээ тэжээн авч явдаг бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, зөрчлийн арга хэмжээ авхуулж байгаагүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат дүгнэлтдээ “...Шүүгдэгч Н.Т гэм буруу дээр маргаан байхгүй. Шүүх хурлын явцад завсарлага авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн. Хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь архины хамааралтай тул хоёр хүүхдийнхээ асран хамгаалагчаар томилогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хангагдсан гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.Ш нь гэм буруу дээр маргаан байхгүй. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Хувийн байдлын хувьд 1-8 насны 3 хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгт нь хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч нарт хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар зэргээр шүүгдэгч Ц.Э нь 2009, 2012, 2017 онд өмчлөх эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Төрийн эсрэг тус тус гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Ш нь 2007, 2013 онд өмчлөх эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг тус тус гэмт хэрэгт, шүүгдэгч Н.Т нь 2007, 2018 онд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тус тус ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдалтай байна. Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн шийдвэрээр 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шийтгэгдсэн албадан ажил хийлгэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эдэлж дууссан, шүүгдэгч Н.Т нь шүүхийн шийдвэрээр 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шийтгэгдсэн 450.000 төгрөгийн торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр биелүүлсэн байна. Харин шүүгдэгч С.Э нь Цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Н.Т, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгч Ц.Э, С.Э нарт мөн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Э, Н.Т, Г.Ш, С.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг тус тус харгалзан:
-шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
-шүүгдэгч С.Э, Н.Т, Г.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, бага насны хүүхдүүдтэй хувийн байдлыг нь харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Н.Т, Г.Ш, С.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах ялын санал, дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт нийцээгүй дүгнэлт гаргасан гэж шүүх үзэж, хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн.
Хуульд зааснаар доогуур хорих ял оногдуулах хуулийн зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” гэж, мөн хэсгийн 1.3 дахь заалтад ”гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” шүүгдэгчид хэрэглэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “өмгөөлөх тал” гэж шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг” ойлгоно гэж заасан.
Шүүх хуралдаанд өмгөөлөх тал болох шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай дүгнэлтийг тус тус гаргаж маргаж оролцсон, мөн шүүгдэгч Ц.Э, С.Э, Н.Т, Г.Ш нар нь хулгайлах гэмт хэргийг дөрвүүлээ биш, тавуулаа үйлдсэн, энэ гэмт хэрэгт А.Б, Т.Б нарыг шалгах ажиллагаа хийгээгүй, мөн эрүүгийн хэрэгт захиалагч ..................-ын иргэнийг шалгаагүй гэж маргаж, мөн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай мэдүүлгүүдийг гаргаж оролцсон буюу гэм буруугийн талаар маргасан.
Түүнчлэн шүүгдэгч нар хохирогч “...............” ХХК буюу З.Тгийн эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө хулгайлан 110.700.000 төгрөгийн хохирлыг учруулсан байх бөгөөд гэмт хэрэг гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад хохирлыг нөхөн төлөх талаар санаачилга гаргаж байгаагүй, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Н.Т, Г.Ш нар нь хохирлыг нөхөн төлсөн. Нөгөө талаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг шүүх харгалзан үзсэн.
Түүнчлэн шүүгдэгч С.Эаас бусад шүүгдэгч нар нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байх боловч дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хувийн байдалтай, мөн шүүгдэгч С.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байхад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шүүх хохиролд шууд дүйцүүлэн тооцон дүгнэх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг “гэм буруугаа зөвшөөрч байна” гэдэг үгээр илэрхийлж хэлэхийг ойлгохгүй бөгөөд гэм буруугийн асуудалд хэргийн үйл баримт, зүйлчлэл, учруулсан хохирлын хэмжээ, хохирлын дүнг зөвшөөрөх, маргах эсэх зэрэг асуудлуудыг хамаатуулан ойлгох бөгөөд эдгээр цогц асуудал тус бүрд дүн шинжилгээ хийж шүүгдэгчийн гэм буруугаа зөвшөөрсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх учиртай.
Иймд дээр дурдсан хуулийн шаардлагыг шүүгдэгч нар хангаагүй, мөн шүүгдэгч С.Э хохирлоо нөхөн төлөөгүй, улмаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн ба энэ нь Эрүүгийн хуульд заасан “шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж дүгнэсэн болно.
3. Бусад асуудлаар:
1/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан ба тус зүйлийн:
2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”,
3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .............. улсын дугаартай “........................” загварын тээврийн хэрэгсэл нь “Шинэ хотын цамхаг” ХХК-ийн, .............. улсын дугаартай “............. ............” загварын тээврийн хэрэгсэл нь Ц.Ц, .............. улсын дугаартай “............. ..............” загварын тээврийн хэрэгсэл нь М.Сын нэр дээр тус тус бүртгэлтэй байна.
“Тэнцвэр Эстимэйт” ХХК нь “............. ..............” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 12.000.000 төгрөгөөр, “........................” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 10.000.000 төгрөгөөр, “............. ....................” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 8.000.000 төгрөгөөр тус тус тогтоожээ.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнийг буюу нийт 30.000.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Эээс 7.500.000, шүүгдэгч С.Эаас 7.500.000, шүүгдэгч Н.Тгээс 7.500.000, шүүгдэгч Г.Шоос 7.500.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх зүйтэй байна.
Харин Ц.Эийн Ж.Б бүлэглэн хохирогч С.Я эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ашигласан ................... улсын дугаартай “............” загварын тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1045 дугаартай шийтгэх тогтоолоор улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.
2/ 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүгдэгч С.Эын эзэмшилд бүртгэлтэй, түүний 2019 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон мөнгөөр худалдан авсан гэх ............. улсын дугаартай, “............. ” маркийн тээврийн хэрэгслийг прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 122 дугаартай тогтоолоор өөрт нь хариуцуулсан байх боловч (2хх188-191), мөрдөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлээр (2хх186-187) уг тээврийн хэрэгсэл нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хашаанд байрлуулсан, цаашид 2019 оны 4 дүгээр сарын 23-ны дотор Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны хангалт үйлчилгээний төвд хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэв гэж тэмдэглэгдсэн, уг асуудлыг шүүх хуралдаанд тодруулахад улсын яллагч завсарлага авч мөрдөгчөөс тодруулж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хашаанд байгаа талаар шүүхэд тайлбарласан. Иймд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хашаанд битүүмжлэгдсэн “............. ” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.Эын “...............” ХХК буюу хохирогч З.Тгийн хохирол нөхөн төлөх хэсэгт тооцуулахаар хуульд заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 286 хоногийг, шүүгдэгч Н.Тгийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хоригдсон 2 хоног болон мөн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон 7 хоног, нийт 9 хоногийг, шүүгдэгч С.Э, Г.Ш нарын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон 7 хоногийг тус бүр тэдний эдлэх ялд оруулан тооцож;
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бахь 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
4/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 74 дугаар шийдвэрээр 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Тгийн С, хүү Тгийн Т нарыг эцэг Н.Тгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт дараах хүнийг асран хамгаална: 63.1.3 дахь заалтад “эцэг, эх ...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд”-ийг гэж заасан.
Мөн дээрх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараахь эрх эдэлнэ:
71.1.1 дэх заалтад “асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах;” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Т шүүхийн шийдвэрээр хорих ял шийтгэгдсэн тул түүний асрамжид тогтоогдсон 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Тгийн С, хүү Тгийн Т нарт асран хамгаалагч тогтоохыг харьяалагдах Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт Ц. Эийг үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд;
- Шүүгдэгч .............. овогт Н. Т, ........... овогт Г. Ш, ............. овогт С. Э нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял;
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Т, Г.Ш, С.Э нарыг тус бүрийг 2 (хоёр) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, Н.Т, Г.Ш, С.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон 286 (хоёр зуун наян зургаа) хоногийг, шүүгдэгч Н.Тгийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хоригдсон 2 хоног, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон 7 хоног, нийт 9 (ес) хоногийг, шүүгдэгч С.Э, Г.Ш нарын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон тус бүрийн 7 (долоо) хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Хэрэгт шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Г.Ш, Н.Т нар нь хохирогч “...............” ХХК /З.Т/-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эээс нийт 53.369.000 (тавин гурван сая гурван зуун жаран есөн мянга) төгрөгийг гаргуулж: хохирогч “...............” ХХК (З.Т)-д 52.619.000 (тавин хоёр сая зургаан зуун арван есөн мянган) төгрөгийг, хохирогч С.Я 750.000 (долоон зуун тавин мянган) төгрөгийг; шүүгдэгч С.Эаас 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгийг гаргуулж хохирогч “...............” ХХК (З.Т)-д тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 122 дугаартай тогтоолоор битүүмжилсэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаанд байрлуулсан тухай 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлтэй шүүгдэгч С.Эын эзэмшилд бүртгэлтэй ............. улсын дугаартай “............. ” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.Эаас хохирогч “...............” ХХК /З.Т/-нд төлөх хохирлын хэсэгт тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, Н.Т, Г.Ш, С.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “............. ..............” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг, “........................” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөг, “............. ....................” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ц.Эээс 7.500.000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг, шүүгдэгч С.Эаас 7.500.000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг, шүүгдэгч Н.Тгээс 7.500.000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг, шүүгдэгч Г.Шоос 7.500.000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бахь нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн 71.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Тгийн хүүхдүүд болох 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Тгийн С, хүү Тгийн Т нарт асран хамгаалагч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг харьяалах Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Э, Н.Т, Г.Ш, С.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Э, Н.Т, Г.Ш, С.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА