| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02502/И |
| Дугаар | 2103 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2103
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: “Шинэ Зуун” СӨХ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Хишигтогтоход холбогдох,
553.720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Шинэ зуун хотхон дахь Шинэ Зуун орон сууц өмчлөгчдийн холбооны харьяа 24 дүгээр байрны 32 тоотод оршин суух Б.Хишигтогтох нь 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарыг дуустал 6 сарын төлбөр 245.440 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 6 сарын төлбөрийг 8 сард багтаан барагдуулахаар болсон тул Б.Хишигтогтоход холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Шинэ Зуун” СӨХ нь хариуцагч Б.Хишигтогтоход холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбараа бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон,
Захирамжлах нь:
1. “Шинэ зуун” СӨХ-ын нэхэмжлэлтэй, Б.Хишигтогтоход холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.272 төгрөгийн 8636 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 8636 хариуцагч Б.Хишигтохтоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Шинэ зуун” СӨХ-ыг төлөөлөх эрх бүхий этгээдэд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ