| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/00289/И |
| Дугаар | 2118 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2118
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ИЭ66112313 регистрийн дугаартай, Завхан аймаг, Улиастай 1 дүгээр баг, Богдын гол баг, цэнгэлдэх 1-12 тоотод оршин суух Сартуул овогт Жигжийн Эрдэнэбат,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ИЮ93010113 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эхийн гудамж /13351/ 10 дугаар байрны 10 тоотод оршин суух Алаг адуун овогт Эрдэнэбатын Загддэмбэрэл нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЧЖ68031862 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 12 дугаар хэсэг, сэлбэ 3 дугаар гудамж 22 тоотод оршин байх Равсал овогт Чимэддоржийн Сүрэнцэцэгт холбогдох,
Орон сууцны талбайн зөрүү 8.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянанх хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Загдэмбэрэл, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Алаг адуу овогт Жигжийн Эрдэнэбат нь “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай” 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 12/101 дугаар гэрээгээр Баянзүрх дүргийн Дарь-Эх /13351/ 3 давхрын 10 тоотод 39 м.кв орон сууцыг 1 м.кв талбайг 1.300.000 төгрөгөөр тохирч орон сууц захиалсан юм. Орон сууц баригдаж дууссаны дараа тус гэрээний гүйцэтгэгч тал болох Ч.Сүрэнцэцэгт гэрээний дагуу төлөх ёстой байсан 50.700.000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд тус үл хөдлөх хөрөнгийг Үл хөдпөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас 000284613 дугаартай гэрчилгээгээр Ж.Эрдэнэбат, хүү Э.Загддэмбэрэл нарын хууль ёсны өмч мөн болохыг баталж. Ү-2204055567 дугаарт бүртгэсэн юм. Миний бие Ж.Эрдэнэбат нь Завхан аймагт байнга оршин суудаг бөгөөд тус байранд оюутан хүүхдүүд маань амьдардаг юм. Тус байрны хэсэг оршин суугчдаас орон сууцны талбайн хэмжээ дутуу байна гэсэн гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн гэх яриа сонсож, 2016 онд байрныхаа талбайд “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгэсэн юм. Тус хэмжилтээр байр нь 32.53 кв.м хэмжээтэй болохыг тогтоосон 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Д16/263 дугаар акт гарсан. Үүнээс үзэхэд байрны маань талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээ (39 кв.м)-ээс 6.5 кв.м талбай дутуу болох нь харагдаж байгаа юм.
Тус гэрээний 4 дүгээр зүйлийи 4.2-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн гудамж /13351/ 10 тоотын 39 м.кв 2 өрөө байрыг барилгын батлагдсан зураг төсөл, стандарт. техникийн нөхцөл, нормын дагуу тохирсон хугацаанд хүлээлгэж өгөх үүргийг гүйцэтгэгч тал болох Ч.Сүрэнцэцэг хүлээсэн байдаг юм.
Гэтэл гүйцэтгэгч тал гэрээгэзр хүлээсэн үүргээ зөрчиж 39 кв.м талбайгаас бага буюу 32.5 кв.м талбайтай байр хүлээлгэж өгсөн нь хэмжилт хийсэн актаар илэрсэн байгаа тул 6.5 кв.м талбайн зерүү мөнгө болох 8.450.000 төгрөгийг Ч.Сүрэнцэцэгээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч уг орон сууцыг хэмжээд 7.04 м.кв талбай дутуу байгааг тогтоосон. Иймд 7.04 м.кв талбайн үнэ болох 9.152.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дээрхи 39 м.кв 2 өрөө байрнаас бага зэрэг талбайн зөрүү гарч болохыг үгүйсгэхгүй, хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 6.5 мкв талбай дутах үндэслэлгүй, энэхүү хэмжээг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Загдэмбэрэлийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй мөнгөн дүнг 7.500.000 төгрөг болгон багасгаж, дээрх мөнгийг Ч.Сүрэнцэцэгийн 000590534 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 112 тоот 45,3 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болж тус байрыг худалдан борлуулсны орлогоос 7.500.000 төгрөгийг бэлнээр авахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Загддэмбэрэл нар нь хариуцагч Ч.Сүрэнцэцэгт холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 9.152.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Загддэмбэрэлийн өмгөөлөгч Ч.Энхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаа 7.500.000 төгрөг болгон багасгаж, 7.500.000 төгрөгийг Ч.Сүрэнцэцэгийн 000590534 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 112 тоот 45,3 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болж тус байрыг худалдан борлуулсны орлогоос 7.500.000 төгрөгийг бэлнээр авахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбат, Э.Загддэмбэрэл нар нэхэмжлэлийн шаардлагаа 7.500.000 төгрөг болгон багасгаж, 7.500.000 төгрөгийг хариуцагч Ч.Сүрэнцэцэгийн 000590534 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 112 тоот 45,3 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болж тус байрыг худалдан борлуулсны орлогоос 7.500.000 төгрөгийг бэлнээр авахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, Ч.Сүрэнцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Сүрэнцэцэгээс 134.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Эрдэнэбат, Э.Загддэмбэрэл нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Сүрэнцэцэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ