Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1870

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/01870

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, төв байр Самбуугийн гудамж 43-т байрлах “Капитал банк” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9016001017, регистрийн дугаар 2556375/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 02 дугаар хороо, 4 хэсэг Их дарь эх 6 дугаар гудамж 176 тоотод оршин суух Буурал овогт Эрдэнэдаваагийн Лхагвасүрэн  /РД:ЧВ78030893/

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 02 дугаар хороо, 4 хэсэг Их дарь эх 6 дугаар гудамж 176 тоотод оршин суух Боржигон овогт Надмиджанлавын Ариунзаяа  /РД:ЧБ75072305/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 31,298,616.17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Ариунзаяа, Э.Лхагвасүрэн нар нь Капитал банктай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ЗГ-17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 28,500,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй олгосон. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь Эх 6 дугаар гудамж, 176 тоотод орших 226 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц /ГД:000391413, Ү-2204038525/, тус хаягт байрлалтай 248 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын /ГД: 000034392, Г-2204010029/хамт барьцаалуулсан. Н.Ариунзаяа, Э.Лхагвасүрэн нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 4,535,643.62 төгрөг, зээлийн хүү 6,111,883.16 төгрөг нийт 10,647,526.78 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 сарын 16-ны өдөр дуусах боловч Н.Ариунзаяа, Э.Лхагвасүрэн нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн график төлөлтийг зөрчин зээлээ төлөхгүй 495 хонож байгаа тул нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дараах байдалтай байна. 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ-17 тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 23,964,356.38 төгрөг, зээлийн хүү 6,111,883.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,222,376.63 төгрөг нийт 31,298,616.17 төгрөг байна. Иймд зээлдэгч Н.Ариунзаяа, Э.Лхагвасүрэн нараас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-17 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох нийт 31,298,616.17 төгрөг гаргуулж, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлвэл зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:

“Нэхэмжлэгч талыг төлөөлж Бямбадорж овогтой Буянхишиг, нөгөө талаас Надмиджанлав овогтой Ариунзаяа, Эрдэнэдаваа овогтой Лхагвасүрэн нартай доорх нөхцөлөөр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. “Капитал банк” нь хариуцагч Н.Ариунзаяа болон Э.Лхагвасүрэн нараас зээл хүүний төлбөрт 31,298,616.17 төгрөгийг нэхэмжилсэн. 1/ Хариуцагч Н.Ариунзаяа болон Э.Лхагвасүрэн нар нэхэмжлэлийн шаардлага болох 31,298,616.17 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулна. 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. 2/ Хэрэв хариуцагч Н.Ариунзаяа болон Э.Лхагвасүрэн нь энэхүү гэрээнд заасан төлбөрийн хувиараа нэг удаа зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан төлүүлнэ. 3/ Хариуцагч Н.Ариунзаяа болон Э.Лхагвасүрэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь Эх 6 дугаар гудамж, 176 тоотод орших 226 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц /ГД:000391413, Ү-2204038525/, тус хаягт байрлалтай 248 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын /ГД:000034392, Г-2204010029/-р үүргийн гүйцэтгэл хангуулахыг шүүгчийн захирамжид тусгаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Н.Ариунзаяа, Э.Лхагвасүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,298,616.17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Н.Ариунзаяа, Э.Лхагвасүрэн нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Капитал банк” ХХК нь хариуцагч Н.Ариунзаяа, Э.Лхагвасүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,298,616.17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 31,298,616.17 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3,129,861.62 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хэрэв төлбөрийн хувиараа нэг удаа зөрчсөн тохиолдолд Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь Эх 6 дугаар гудамж, 176 тоотод орших 226 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц /ГД:000391413, Ү-2204038525/, тус хаягт байрлалтай 248 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын /ГД:000034392, Г-2204010029/-р үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, Н.Ариунзаяа, Э.Лхагвасүрэн нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,443 төгрөгнөөс 157,221.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 157,221.5 төгрөгийг нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д буцаан олгож, хариуцагч Н.Ариунзаяа, Э.Лхагвасүрэн нараас 157,221.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР