Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1876

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/01876

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******од оршин суух ******* /Регистрийн дугаар *******/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, гэрч*******, гэрч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Нарангэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“С.Нарангэрэл миний бие 1977 оны 09 дүгээр сард Улсын Багшийн Дээд сургуулийн Хэл, утга зохиолын ангид элсэн орж, 1981 оны 06 дугаар сард төгсч, Улаанбаатар хотын Октябрийн районы 65 дугаар сургуульд Монгол хэлний багшаар 1981 оны 08 дугаар сарын 05-ны өдөр томилогдон ажилласан юм. Уг сургуульд 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан. 1983 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Октябрийн районы Боловсролын хэлтсийн даргын 210 тоот тушаалаар тус районы 46 дугаар сургуульд Монгол хэлний багшаар томилогдон 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь нийгмийн даатгалын дэвтэр байхгүйн улмаас зарим хугацааны ажилласан жилээ тооцуулах боломжгүй болоод байна. Иймд 1981 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Октябрийн районы 65 дугаар сургуульд Монгол хэлний багшаар ажилласан 2 жил 22 хоног, 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Октябрийн районы 46 дугаар сургуульд Монгол хэлний багшаар ажилласан 12 жил 138 хоногийг ажилласан жилд тооцож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Нарангэрэл нь Улаанбаатар хотын Октябрийн районы 65 дугаар сургуульд 1981 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл,  46 дугаар сургуульд 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Монгол хэлний багшаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын дэвтэр байхгүй,  түүнийг ажилд авсан эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

Октябрийн районы Ардын боловсролын хэлтсээс 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Санжаагийн Нарангэрэлд олгосон хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дахь талд “Октябрийн районы Ардын боловсролын хэлтсийн даргын 1981.08.05-ны 98 тоот тушаалаар 1981.08.05 Октябрийн районы 65-р сургуульд монгол хэлний багшаар томилов”, “Октябрийн районы Ардын боловсролын хэлтсийн даргын 1983.08.29-ний 210 тоот тушаалаар 1983.08.29 Байршлын учир 65-р сургуулийн монгол хэлний багшаас чөлөөлж 46-р сургуульд монгол хэлний багшаар шилжүүлж томилов”, 8-9 дэх талд “Сургуулийн захирлын 1983 оны 08 сарын 30-ны 40 тоот тушаалаар 1983.08.30 Октябрийн районы 46-р сургуулийн монгол хэлний багшаар авч ажиллуулав”, “Сургуулийн захирлын 1995 оны 01 сарын 15-ны өдрийн 05 тоот тушаалаар 1995.01.15 Ар гэрийн гачигдалтай байдлыг үндэслэн монгол хэлний багшийн ажлаас түр чөлөөлөв” гэж бичигджээ. /хх-4-5/

 

Улаанбаатар хотын Октябрийн районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 210 тоот “Багш томилох тухай” тушаалд 46 дугаар сургуульд 1981 онд УБДС төгссөн Санжаа овогтой Нарангэрэлийг 1983 оны 08 дугаар сарын 27-ноос эхлэн монгол хэлний бүр багшаар томилжээ. /хх-13/

 

Нийслэлийн 10 жилийн 46 дугаар дунд сургуулийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаар тушаалаар ар гэрийн гачигдалтай байдлыг үндэслэн С.Нарангэрэлийг 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх-15/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Хүсэлт гаргагч С.Нарангэрэлийг багшаар ажиллаж байсныг гэрчлэхээр*******, Г. нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч******* “ би 1983 оны 09 дүгээр сарын 20-нд нийслэлийн 46 дугаар дунд сургуульд биологийн багшаар томилогдон ирээд 2013 оны 06 дугаар сар хүртэл тус сургуульд 20 жил ажилласан. Томилолт аваад тус сургуульд ирэхэд С.Нарангэрэл монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан бөгөөд 1995 оны 01 дүгээр сар хүртэл хамт ажиллаж байсан үнэн болно”, гэрч Г. “Гомбосүрэнгийн би 1980 оны 08 дугаар сарын 25-наас 2014 оны 09 дүгээр сар хүртэл 34 жил тасралтгүй Октябрийн районы 46 дугаар дунд сургууль, одоогийн Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолборт биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Санжаагийн Нарангэрэл нь 1983 оны 09 дүгээр сараас 1995 оны 01 дүгээр сараас 01 хүртэл ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна” гэж тус тус мэдүүлсэн.

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* /Регистрийн дугаар *******/-г 1981 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Октябрийн районы 65 дугаар сургуульд, 1983 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Октябрийн районы 46 дугаар сургуульд Монгол хэлний багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР