Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1877

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/01877

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******од оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******, холбоо барих утасны дугаар *******/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар /-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            “2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр автобуснаас буугаад зам гарах үед улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинд мөргүүлж гэмтсэн. Тухайн үед автомашин жолоодож явсан Д. нь согтуу байсан ба Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвд үзүүлж гар, хөл, толгой, цээжний зураг авахуулсан. Зөөлөн эдийн гэмтэл, мөр хоорондох холбоосны гэмтэл гэж оношлогдож, 3 хоногийн толгойн томограф зураг авахуулахад доргилттой хавантай байна гэсэн. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэхэд шохойдуулах шаардлагатай гэсний дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд очиж мөр, бугалга, шуутай нь шохойдуулсан ч өвдөлт хэвээр байсан тул 2016 оны 11 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд төлбөртэй өрөөнд 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тээврийн прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай тогтоолд хохирлын баримтаа бүрдүүлээд оршин суугаа газрын шүүхэд нь нэхэмжлэл гаргахаар заасан тул учирсан хохирол 1,540,083 төгрөгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д. нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 33-18 тоотод оршин суух хаягтай боловч уг хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд овогт /Регистрийн дугаар /-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ч.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар /-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

            Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

            Ч.******* нь гэм хорын хохиролд 1,540,083 төгрөгийг Д.аас  гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-4/

            Иймд, Д.ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 33 дугаар байр, 18 тоотод оршин суух хаягтай овогт /Регистрийн дугаар /-ыг эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР