Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2122

 

 

 

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн АЗ85071010 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2б хэсэг Баатархайрханы гудамж 1512 тоотод оршин суух Алаг адуу овогт Чулуунбатын Батсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЙЛ80020213 регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 22-452 тоотод оршин суух Олон хоньт овогт Найдангийн Лхагвад холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2.648.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Лхагва миний бие Ч.Батсайханы нэхэмжлэлтэй 2.648.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулгаа нь хариуцагч Н.Лхагвад холбогдууланэд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2.648.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон,

 

                                                                                  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Ч.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулгаагийн нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2.648.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Лхагва нь хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Лхагвад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.318 төгрөгийн 50 хувь буюу 28.659 төгрөгийг улсын орлогоос, 28.659 төгрөгийг хариуцагч Н.Лхагвааас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулгаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

                                      

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ