Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/769

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “.............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П,

иргэний нэхэмжлэгч М.Б,

шүүгдэгч Б.М, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

............ овогт Б. Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............... дугаартай, 2 хавтас хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

............ овогт Б. М нь Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ................. төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...............................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч, яллагдагч эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

- 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 468 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 119 дугаар магадлалаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж, шүүхээс ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, уг ялыг эдэлж байгаад Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналтын хугацаа тогтоосон (РД:.................).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн үед .............................. тоотод байрлах “.............” ХХК-ийн гараашид байсан тус компанийн эзэмшлийн “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

-мөн 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин, 2.52 хувийн согтолттой, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ................, ......... явах зам, “.........” ШТС-ын урд замд “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ж.Э жолоодон явсан “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Ж.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын өгсөн мэдүүлэгт:

 

1. Шүүгдэгч Б.Мгээс: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

            2. “.............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ:

            Хэрэг гарсан өдөр буюу Ням гарагт би Мтэй утсаар ярихад согтуу байсан тул машин авч гарч болохгүй шүү гэж хэлсэн. Тухайн үед Мгийн хамтран амьдрагч Б нь хамт байсан. Б нь ус савлаж, Мтэй хамт ажилладаг байсан. М манай байгууллагад ажиллаад хэд л хонож байсан. Манай байгууллага ажилтан ажилд авахдаа шууд авдаггүй, туршилтын хугацаанд ажиллуулдаг. Хэрэг гарсан өдрийн орой 17 цагийн орчимд Цагдаагийн байгууллагаас над руу залгаж “согтуу жолооч танай машиныг жолоодож яваад зам тээврийн осол гарсан, яаралтай ир” гэж хэлсэн. Намайг очиход энэ үйл явдал болсон байсан. Тухайн үед Мд итгэж найдаж үлдээхэд орой нь ийм зүйл болсон. Энэ хугацаанд хохирлын хувьд нэг төгрөг ч төлөөгүй. Би хохирол төлүүлэх талаар Мд хэлж байсан. Манай байгууллагад 4.175.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг Мгээс гаргуулах хүсэлттэй байна гэв.

            Хариуцагчаар мэдүүлэхдээ: Мг туршилтын журмаар ажиллуулж байсан. Түүнтэй гэрээ хэлцэл хийгээгүй байсан. Мөн .............” маркийн ............. улсын дугаартай автомашиныг жолоодох эрхийг түүнд өгөөгүй, өөрөө машин дураараа авч яваад зам тээврийн осол гаргасан. Түүний бусдад учруулсан хохирлыг манай байгууллага төлөхгүй. М өөрөө төлнө гэж үзэж байна гэв.

 

            3. Иргэний нэхэмжлэгч М.Б мэдүүлэхдээ: Миний тээврийн хэрэгслийн хохирол нотлох баримтаар нотлогдож байгаа. М бид хоёр хамт оношилгооны газар очсон. Хохирол дээр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Надад одоогийн байдлаар мөнгө өгөөгүй. Шүүхээс хохирлыг албадан гаргуулж өгнө үү. Би Мг хүүхдүүдийнхээ тэтгэмжийн мөнгөөр архи ууж явдаг, цаашид засрахгүй хүн гэж бодож байна. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ................... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг 30 минутаас 20 цаг 25 минутын хооронд Зам тээврийн осол, хэргийн газарт буюу ................, ................ урд замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 4-14 дүгээр тал),

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “Б.Мг драйгер багаж ашиглан шалгахад 2.52 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн хэсэг, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал),

 

2. Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед .........нд байрлах автомашины зах ороод, буцаад гэр рүүгээ зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан. Тэгтэл нэг машин гэнэт урдаас урсгал сөрөөд ороод ирэхээр нь би зүүн гар тал руугаа дарах гэтэл нөгөө машин их хурдтай машины урдаас ирж мөргөж зогссон. Би хэсэг шоконд орсон ба цээж өвдөөд, машинаасаа буух гэхэд хаалга онгойхгүй байхаар нь машиныхаа цонхоор арай хийж гарч иртэл манай ах миний араас ойрхон явж байсан учир над дээр ирсэн. Удалгүй эмнэлгийн машин ирээд хавирга гэмтсэн байна, гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Намайг эмч үзээд хацар, хамар дотор шил орсон, баруун талын дөрвөн хавирга хугарсан байна гэж хэлсэн. Тухайн үед миний машины урдаас ирж мөргөсөн автомашины жолооч нэлээн согтолттой их архи үнэртэж байсан. Осол болох үед жолоодож явсан автомашин бол миний төрсөн ах Э эзэмшлийн автомашин байгаа юм. Одоо миний цээж зовуурьтай өвдөж байгаа. Өөрийн биед хийгдэх эмчилгээний зардал, мөн автомашинд учирсан хохирол, ажилгүй байх хугацааны цалинг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-30 дугаар тал),

 

3. Иргэний нэхэмжлэгч “.............” ХХК-ийн төлөөлөгч Ё.Пын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:

“............ загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “.............” ХХК-ийн эзэмшлийн автомашин байгаа юм. Тус тээврийн хэрэгсэл нь ...................... гараашид байсан. Тухайн жолооч нь түр хугацаанд манай байгууллагын хашаанд амьдарч байсан. Автомашины түлхүүрийг байгууллагын түлхүүрүүд өлгөдөг өрөөнд өлгөсөн байсан. Мд манай байгууллагын түлхүүрүүд байсан. Мтэй гэрээ хийгээгүй, цалин тохироогүй, дөнгөж ажиллаж эхлэх гэж байсан. Тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг болон бусад зардал болох нийт 375.000 төгрөгийн хамт нэхэмжилж байна. Осол болсон өдрийн өглөө 10 цагийн үед Мтэй утсаар ярихад халамцуу байх шиг байхаар нь машин гараашаас гаргаж замын хөдөлгөөнд оролцож болохгүй шүү гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр тал),

-иргэний хариуцагчаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...Манай байгууллагын эзэмшлийн “..............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд оролцох боломжгүй, урд хэсгээрээ их хэмжээний эвдрэлтэй болсон. Уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Манай байгууллага бусдад учирсан хохирлыг төлөх боломжгүй. Тухайн өдөр амралтын өдөр байсан. 09-10 цагийн үед би Мтэй утсаар ярихад архи уусан байдалтай, халамцуу байх шиг байхаар нь өнөөдөр амралтын өдөр тул машин гараашаас гаргаж унаж болохгүй шүү, хулгайгаар машин унаад явж болохгүй” гэж хэлсэн. Тэгтэл М “машин гаргахгүй, санаа зоволтгүй” гэж хэлсэн байж зам тээврийн осол гаргасан. М нь өөрөө хохирлыг хариуцна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар тал),

 

4. Иргэний нэхэмжлэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний орой 18 цаг өнгөрч байхад ...................... гээд зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явж байтал баруун гар талаас буюу зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээс нэг машин гэнэт баруун гар талаа шахаад миний машины баруун урд хэсэг рүү мөргөөд урсгал сөрөөд явсан. Миний машин тухайн үед жолоодлого байхгүй болсон, мөн зүүн гар тал руу урсгал сөрж ороод эсрэг урсгалын хашлага мөргөөд зогссон. Нөгөө машин маш хурдтай урсгал сөрөөд чигээрээ явсан, цаана очоод юу болсныг мэдэхгүй. Машинаас бууж ирэхэд хүмүүс цугласан байсан. Миний машиныг мөргөсөн автомашин дээр очиход өөр нэг машинтай мөргөлдөж зогссон байсан. Автомашины жолоочийг чи эрүүл үү, зүгээр үү гэж асуухад бараг ухаангүй, нэлээн согтолттой архи үнэртэж байсан. Осол болох үед жолоодож явсан “..............” загварын .............. улсын дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийнх юм. Миний эрүүл мэндэд бэртэл, гэмтэл учирсан зүйл байхгүй. Миний автомашинд учирсан хохирлыг буруутай жолоочоор нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дугаар тал), 

 

5. Иргэний нэхэмжлэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:

 “...”..............” загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас баруун урд хэсэгт их хэмжээний эвдрэл хохирол учирсан. Уг хохирлыг буруутай жолоочоос нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал),

6. Гэрч Ч.Х мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг өнгөрч байхад Б гэдэг хүнтэй хамт ............................... очих гээд Б машинаа жолоодоод би урд талын суудалд суугаад зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явж байтал манай урсгалын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан “..............” загварын автомашин зүүн гар тал руугаа огцом дараад миний сууж явсан автомашины баруун урд хэсэг рүү хүчтэй мөргөсөн. Манай автомашин жолоодлого алдаад зүүн тал руу урсгал сөрж ороод замын хашлагыг хүчтэй мөргөөд зогссон. Нөгөө мөргөсөн автомашин урсгал сөрж яваад өөдөөс нь ирж явсан автомашиныг хүчтэй мөргөөд зогсож байгаа харагдсан. Б бид хоёр машинаас бууж мөргөсөн автомашин дээр очтол жолооч нь машинаасаа бууж ирээд зогссон, нэлээн согтолттой, их архи үнэртэж байсан. Зам тээврийн ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Осол болох үед замын хөдөлгөөн ихтэй, гадаа харанхуй болж байсан ба  зорчих хэсэг хуурай хэвийн байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал),

 

7.  Гэрч В.Б /ЦЕГ-ын бүртгэл хяналтын ажилтан/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

“...Хорих болон эрх хасах ялаар шийтгэгдсэн этгээдийн мэдээлэл нь тус төвд шийтгэх тогтоол, шүүхийн гүйцэтгэх хуудас, мэдэгдлийн хамт ирж миний бие жолоочийн бүртгэлийн санд бүртгэж, тухайн этгээдийн жолоодох эрхийг хасдаг. Ингэхдээ тус этгээдийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас холбогдох бичгийг ирүүлдэг. М гэх хүний эрх хасах тухай баримт бичиг бүртгэгдээгүй байсан. Монгол Улсын Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаал, Тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх олгох журмаар гээгдүүлсэн, хугацаа дууссан, хүчингүй болсон үнэмлэхийг нөхөж авах талаар зохицуулсан байдаг. Уг журмын 3.2 дахь хэсэгт иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтыг авчирсан хүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэмлэхийг нөхөж авах боломжтой байдаг. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

 

8. Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд:

- гэрчээр 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн үед хөдөө байдаг найз над руу залгаад Улаанбаатар хотод ирсэн байна гэхээр нь би тухайн өдөр амарч байсан учир ажлын “..............” загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Моносын уулзварын хажууд очиж найзтайгаа уулзаад машиндаа 0.5 литрийн нэг шил Хараа архи, мөн нэг лааз пиво хувааж уусан. Манай найзыг хүн дуудаад явчихаар нь би дэлгүүрээс 0.2 литрийн Хараа нэртэй архи авч уучхаад гэр рүүгээ харих гээд Моносын уулзвараар буцаж эргээд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад зогсож машинаасаа бууж тамхи татаж бие засаад цааш хөдлөөд явсан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Тухайн үед үүргэлсэн юм уу, нэг мэдэхэд урсгал сөрөөд орсон явж байсан. Би тоормос гишгээд баруун гар тал руугаа дараад өөрийн урсгалд орох гэтэл өөдөөс машин ирж байсан, зөрж амжилгүй мөргөлдсөн. Би машинаас бууж ирээд замын хажуу талын хашлага дээр очиж суусан. Миний араас надтай мөргөлдсөн машины жолооч хүрч ирээд намайг чи яаж яваад байгаа юм бэ гэж асуухаар нь би бие чинь гайгүй юу гэж асуусан. Удалгүй цагдаа ирээд ослын газарт үзлэг, хэмжилт хийсэн. Намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Осол болох үед миний жолоодож явсан машин нь “.............” ХХК-ийн эзэмшлийн автомашин байгаа юм. Ослын улмаас миний эрүүл мэндэд гэмтэл учраагүй. Миний жолоодож явсан автомашин урд хэсгээрээ их хэмжээний эвдрэлтэй болсон. Би 2002 онд жолооч болсон. Миний үнэмлэх хүчинтэй. Би осол болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-67 дугаар тал),

-яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт зам тээврийн ослын талаар өөрийн мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг боломжоороо бүрэн барагдуулж дуусгана. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125  дугаар тал),

-яллагдагчаар дахин 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр над руу залгаж хэргийн материал болон яллагдагчаар татсан тогтоолтой танилц гэсэн. Тэр үед би захиралтай ярьж байгаад 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр явж очно гэж хэлсэн боловч манай байгууллагаас миний оронд уг газар ирж ажиллах хүн явуулаагүй. Иймд би харж байсан газрыг орхин явах боломжгүй байсан учир Улаанбаатар хот руу явж чадаагүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 89-90 дүгээр тал),

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11551 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун чамархайн хуйханд 7х3 см, зүүн хацарт 4х2 см талбайд олон тооны зулгаралтуудтай, орчны эд бага зэргийн хавдартай, цээжний баруун ар хэсэг 5-10-р хавирганы түвшинд тэмтрэлтээр эмзэглэл ихтэй, өвчин намдаах наалттай.

2020.10.05-ны өдрийн цээжний КТГ-н шинжилгээнд: ...баруун талын 5, 6-р хавирга LMS шугамаар зөрүүгүй, 7-р хавирга LAA шугамаар зөрөөгүй, 10-р хавирга LS шугамаар зөрүүгүй хугарлуудтай. Эгэм, дал, өвчүү, сээрний нугалмуудад хугарал, гэмтлийн өөрчлөлтгүй. 2 талын уушгины паренхимид нэвчдэст болон голомтот өөрчлөлтгүй.

Дүгнэлтэд:

1.Ж.Э биед баруун 5, 6, 7, 10-р хавирганы хугарал, баруун чамархай, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Г.Ханхүү/ . ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар тал),

 

10. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 617 дугаартай “................ улсын дугаартай ................ загварын тээврийн хэрэгслийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардлыг 3.323.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 620.000 төгрөгөөр, нийт зардлыг 3.943.000 төгрөгөөр тогтоосон. ...” үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 78-81 дүгээр тал),

 

11. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ...... дугаартай “................ улсын дугаартай “..............” загварын тээврийн хэрэгслийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардлыг 3.090.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 720.000 төгрөгөөр, нийт зардлыг 3.810.000 төгрөгөөр тогтоосон. ...” үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр тал),

 

12. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9638 дугаартай “................. улсын дугаартай “..............” загварын тээврийн хэрэгслийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардлыг 6.781.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 898.000 төгрөгөөр, нийт зардлыг 7.679.000 төгрөгөөр тогтоосон. ...” үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 88-96 дугаар тал),

 

13. Хохирогч Ж.Э гаргаж өгсөн эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэл, баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дугаар тал),

 

14. Иргэний нэхэмжлэгч “.............” ХХК-ийн  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дугаар тал), тус компанийн төлөөлөгч Ё.Паас ............. улсын дугаартай “..............” загварын тээврийн хэрэгсэлд оношилгоо, ачлага, эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэсэн талаарх зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэл, баримтууд  (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал),

 

15. Нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18:48:22 цагт “..................... дээр машин мөргөлдөж хүн гэмтсэн гэх” дуудлага хүлээн авсан тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал),

 

16. .............. улсын дугаартай .............. загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр М.Б нь бүртгэлтэй тухай,

-............. улсын дугаартай ................ загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр Ж.Э нь бүртгэлтэй тухай;

-............. улсын дугаартай .............. загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр “.............” ХХК нь бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 143-146 дугаар тал),  

 

17. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 21/679 дугаартай “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа гаргуулахаар ирүүлсэн ............ овогт Б. М /........гийн мэдээллийг Жолоочийн бүртгэлийн санд хянахад 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн шалтгаанаар тус төвийн үйлчилгээний танхимаар захиалахад бүртгэгч-оператор, цагдаагийн дэд ахлагч Э.Н захиалгыг хүлээн авч, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Э баталгаажуулан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэвлэгдэж олгосон байна. ...” гэх албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр тал),

 

18.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

1/. Шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас 1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хугацааны өмнө тэнссэн сулласан захирамжийн баталгаажуулсан хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 160-168, 208-221 дүгээр тал),

2/. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3/1613 дугаар болон 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4/8978 дугаартай “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолоор Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих  ял шийтгэгдсэн гүйцэтгэх баримт бичиг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн цахим бүртгэл хяналтад бүртгэгдээгүй байна” гэсэн албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 67, 84 дүгээр тал),

3/. Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаанд “..Б.М 2019 оны 8 дугаар сарын 21-нд үнэмлэхийг үрэгдүүлсэн, 2020 оны 02 дугаар сарын 12-нд үрэгдүүлсэн гэсэн бичилт бүхий тэмдэглэлтэй (1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар тал),

4/. Б.Мгийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 137-138, 141 дүгээр тал), хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Б.М нь Мандал овооны 27 дугаар гудамжны 11 тоотод оршин суудаг” гэсэн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 222-223 дугаар тал),

5/. С. Д нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр авто ослоор нас барсан тухай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь (1 дүгээр хавтаст хэргийн 225 дугаар тал), Б. М, С. Д нарын хүү 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн Мгийн М төрсний гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар тал), 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Мгийн М төрсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар тал),

6/. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/243 дугаартай .......................тоотод оршин суух Ц. М Мгийн М, Мгийн М нарын асран хамгаалагчаар тогтоосон тушаал, уг захирамжийн хавсралт (2 дугаар хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

7/. Нийслэлийн боловсролын газрын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4/389 тоот албан бичигт “Мгийн М нь 2019-2020 оны хичээлийн жилд ..........................ангид, 2020-2021 онд тус ................ байгаад 2020 оны 10 дугаар сард хөдөө орон нутагт шилжсэн, нийслэл хотод суралцсан бүртгэл байхгүй...” гэсэн албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 25 дугаар тал),

8/. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичигт “М овогтой М нь .................... ангид, М овогтой М нь ....................тус тус бүртгэлтэй тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

9/. Гэрч Н.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:

“...Манай ангид М.М гэж сурагч суралцдаг. .................. шилжиж ирж байгаа, эрт бүртгүүлсэн юм, танай ангид оруулчихъя гээд менежер бичиг хийж өгсөн байсан. Анх эгч нь гээд хүн хүргэж ирсэн. Тэр эгчийгээ ээж гэж дууддаг. Мөн эгчийнх нь нөхөр нь гээд залуу хааяа ирж авдаг. Тэр залууг бас М.М нь аав гэж дууддаг. ...Өөрийнх нь төрсөн аав гээд байгаа хүн Улаанбаатар хотод амьдардаг талаар эгчээс нь сонсож байсан. Б.М гэх хүнтэй уулзаж байгаагүй. Б.М нь надтай огт холбоо бариагүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

 

10/. Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:

“...М.М нь 2020 оны 9 дүгээр сард манай ангид суралцаж эхэлсэн. М.Мг нагац эгч нь анх цэцэрлэгт оруулж байхдаа ээж нь нарсан, аавынх нь талаар их юм яриад байдаггүй, би энэ хүүхдийн асран хамгаалагч нь юм гэж хэлж байсан. .... М болон өвөө нь гэх хүн ирж авдаг. М.М өөрийн эцэг, эхийн талаар ярьдаггүй. М харахаараа яг ээжийгээ харж байгаа юм шиг баярлаж гүйдэг. Хүүхдийн төрсөн эцэг Б.М гэх хүнтэй уулзаж байгаагүй, ганц ч удаа холбоо барьж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

 

11/. Гэрч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:

“...Би М.М, М.М гэх хоёр хүүхдийн эгчийн хувьд 2017 оны 7 дугаар сараас хойш асран хамгаалж байгаа. Учир нь төрсөн эцэг Б.М нь архины хамааралтай, эх нь нас барсан тул шүүхээс асран хамгаалагчаар тогтоогдсон юм. Б.М нь хүүхдүүдтэйгээ ямар ч харилцаа холбоо байхгүй, мөнгө өгөх байтугай утсаар ч ярьдаггүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),

 

12/. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:

“...М.М, М.М хоёр манай эхнэрийн дүүгийн хүүхдүүд байсан юм. Эхнэрийн дүү нь нас бараад, төрсөн эцэг нь шоронд явсан тул өнчин хоёр хүүхдийг нь аваад ирсэн. Б.М нь хамгийн сүүлд 2017 онд байх, хальт орж ирээд явсан. Одоо ямар ч харилцаа холбоо байхгүй. Мөн хүүхдүүдийнхээ тэтгэмжийн мөнгөөр хоёр удаа машин авч унасан байсан. Би энэ хоёр хүүхдийн улсаас өгч байгаа тэтгэмжийг хүүхдийн дансанд оруулж баймаар байна. Б.М нь тэтгэмжийнхээ мөнгийг хүүхдүүддээ өгдөггүй. Би нэг удаа мөнгийг нь авах талаар ярих гэж очиход зодуулаад ирсэн. Тэр залуу их хэрцгий, архи ууж агсам тавьдаг, эхнэр, хүүхдээ зоддог хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн үед ........................ тоотод байрлах “.............” ХХК-ийн гараашид байсан тус компанийн эзэмшлийн “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

-мөн 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин, 2.52 хувийн согтолттой, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ................, ............... явах зам, “.............” ШТС-ын урд замд “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 11.5-дахь заалтыг зөрчсөний улмаас Ж.Э жолоодон явсан “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Ж.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Б.М нь бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь тогтоогддог бөгөөд зөвшөөрөлгүй, хууль бусаар автомашиныг жолоодон гарч явснаас үүдэн зам тээврийн осол гарсан учраас шүүгдэгч Б.Мгээр хохирол төлүүлэх нь зүйтэй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан байдаг. Тухайн өдөр иргэний хариуцагч ............. ХХК болон  Ё.П нь шүүгдэгч Б.Мд тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгоогүй. Харин эсрэгээрээ тээврийн хэрэгсэл ашиглаж болохгүй гэдгийг сануулсан байна. Тэгэхэд Б.М зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл авч гарсан үйлдэл тул иргэний хариуцагч хариуцлага хүлээхгүй. Мөн “.............” ХХК-г иргэний хариуцагчаар тогтоосон учир нь тухайн тээврийн хэрэгсэл “.............” ХХК-ийн эзэмшилд байсан учраас уг байгууллагыг иргэний хариуцагчаар татаж, шүүгдэгч Б.Мг тухайн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлтэй авч гарсан уу, зөвшөөрөлгүй авч гарсан уу гэдэг нөхцөл байдлыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахын тулд иргэний хариуцагчаар татсан.” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал нь “хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, жолоодох эрхтэй байсан гэж маргаж оролцож байгаа. Тухайн үед Б.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг олгож, ажлын хариуцлага алдсан алба хаагчид хуульд заасан хариуцлага тооцуулахаар Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл мэдээллийн хэлтэст албан тоот явуулсан гэж улсын яллагч хэлж байна. Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтэд дурдагдаж байгаа хохирлыг бүгдийг шүүгдэгчээс гаргуулах байсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.3 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч татах шаардлагагүй байсан. Иргэний хариуцагч хэрвээ хэрэггүй байсан бол урьд иргэний хариуцагчийн асуудлыг нэг мөр шийдэх ёстой. Иргэний хариуцагчаас хохирол гаргуулах учир нь “.............” ХХК нь Б.Мтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан. “.............” ХХК-ийн төлөөгч Ё.П туршилтаар Б.Мг ажилд авсан гэж ярьж байна. Хуульд зааснаар туршилтаар ажиллуулж байсан ч Хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Хэрвээ Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан бол туршилтаар ажиллуулж байсан ч ажил гүйцэтгэхийг шаардах эрхгүй байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан шийтгэл оногдуулдаг. Мөн “.............” ХХК-ийн төлөөлөгч Ё.П амаар тохиролцож ажил гүйцэтгүүлж байсан тул хариуцлага хүлээхгүй гэдэг байдлаар ярьж байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5 дахь заалтад заасан “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Иргэний хариуцагч Ё.П “...М урьд манай байгууллагад ажиллаж байсан, өөрийн эрхэлж байгаа ажлаа сайн хийдэг учраас ажиллуулсан...” гэж мэдүүлж байгаа нь Иргэний хуульд заасан гэрээ байгуулсанд тооцох шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгч М “...өөрөө энэ машиныг барьж явдаг...” гэж мэдүүлсэн. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан. Энэ заалтаас харахад Ё.П, М нар нь ямар нэгэн харилцаа, хамааралгүй этгээдүүд биш, энэ хоёр хүний хооронд гэрээ байгуулагдсан байна. Тухайн хүний өмчлөгч, эзэмшигч өөрөө эд хөрөнгөө хариуцах үүрэгтэй байдаг тул иргэний хариуцагч ............. ХХК-ийн төлөөлөгч Ё.П хохирлыг Мтэй хамтран хариуцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирлыг Б.М, Ё.П нараас хувь тэнцүүлэн гаргах саналтай байна.

Тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй авч гарснаас болж эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа нь үнэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 8.6 дугаар зүйлд зааснаар хохирлыг хуульд зааснаар зохих хэмжээнд хариуцах этгээд нь иргэний хариуцагч Ё.П мөн гэж үзэж байна. Иргэний хариуцагч татаж оруулж ирэх хууль зүйн үр дагавар гарахгүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Мгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.М нь нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн үед .........................тоотод байрлах “.............” ХХК-ийн гараашид байсан тус компанийн эзэмшлийн “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан;

-мөн 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин, 2.52 хувийн согтолттой,

-мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ................, ......... явах зам, “.........” шатахуун түгээх станцын урд замд “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Ж.Э жолоодон явсан “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар жолооч Ж.Э эрүүл мэндэд “баруун 5, 6, 7, 10-р хавирганы хугарал, баруун чамархай, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий ” хүндэвтэр хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 -2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг 30 минутаас 20 цаг 25 минутын хооронд Зам тээврийн осол, хэргийн газарт буюу ................, ................ урд замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 4-14 дүгээр тал),

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “Б.Мг драйгер багаж ашиглан шалгахад 2.52 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн хэсэг, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал),

-Нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал),

-Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байхад...нэг машин гэнэт урдаас урсгал сөрөөд ороод ирсэн, ...их хурдтай миний машины урдаас ирж мөргөж зогссон. ... жолооч нь нэлээн согтолттой, их архи үнэртэж байсан. ...Миний цээж их зовуурьтай өвдөж байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-30 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч “.............” ХХК-ийн төлөөлөгч ”Ё.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “................. загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “.............” ХХК-ийн эзэмшлийнх юм. ...хохирлыг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр тал),

-иргэний хариуцагчаар өгсөн:“...Манай байгууллага бусдад учирсан хохирлыг төлөх боломжгүй. Мд ...машин гараашаас гаргаж унаж болохгүй шүү, хулгайгаар машин унаад явж болохгүй...” гэж хэлсэн. Тэгтэл ...зам тээврийн осол гаргасан. М нь өөрөө хохирлыг хариуцна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар тал) болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны  тэмдэглэлд),

-Иргэний нэхэмжлэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 04-ний орой 18 цаг өнгөрч байхад Моносын уулзвараас ...зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явж байтал ...зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээс нэг машин гэнэт баруун гар талаа шахаад миний машины баруун урд хэсэг рүү мөргөөд урсгал сөрөөд явсан. ...Машиныг мөргөсөн автомашин дээр очиход өөр машинтай мөргөлдөөд зогссон байсан. Автомашины жолооч ...нэлээн согтолттой, архи үнэртэж байсан. ...хохирлыг буруутай жолоочоор нөхөн төлүүлнэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дугаар тал), 

-Иргэний нэхэмжлэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “................. загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл,...хохирлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал),

-Гэрч Ч.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б машинаа жолоодоод би урд талын суудалд суугаад зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явж байтал ...зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан .............. загварын автомашин зүүн гар тал руугаа огцом дараад манай машины баруун урд хэсэг рүү хүчтэй мөргөсөн. ...мөргөсөн автомашин урсгал сөрж яваад өөдөөс нь ирж явсан автомашиныг хүчтэй мөргөөд зогссон. ...жолооч нь машинаасаа бууж ирээд зогссон, нэлээн согтолттой, архи их их үнэртэж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 125  дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11551 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар тал),

-“...............” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 617, 622 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 78-81, 82-84 дүгээр тал),

-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9638 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 88-96 дугаар тал),

-Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 21/679 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгээс “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолооддог байсан, зөвшөөрөлгүй аваагүй гэж, мөн түүний өмгөөлөгч А.Очбадралаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөвшөөрч байгаа гэх боловч агуулгын хувьд зөрчилтэй буюу Б.М нь “Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар  машиныг буюу хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа, эзэмших эрхтэй этгээд байна, учир нь иргэний хариуцагч болон Б.М нар нь ямар нэгэн харилцаа, хамааралгүй этгээдүүд биш, энэ хоёр хүний хооронд гэрээ байгуулагдсан байх тул тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч байна” гэх агуулга бүхий дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж заасан. Энэхүү хуулийн зохицуулалтын агуулга нь эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа, мөн эзэмших эрхээ хууль ёсны арга замаар хэрэгжүүлж байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Мгийн тухайд энэхүү хуулийн зохицуулалтад заасан шударга эзэмшигч биш юм. Тодруулбал хэрэгт цугларсан баримт болох тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр  “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь “.............” ХХК нь бүртгэлтэй байна.

Нөгөө талаас ажил олгогч, ажилтны хооронд ажилтныг ажиллуулах тухай хэлцэл хийгдсэн эсэхээс үл хамаарч тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийг өөрийн мэдэлд авч явах зөвшөөрлийг шүүгдэгчид хөрөнгийн хууль ёсны эзэмшигч олгосон эсэхэд дүгнэлт өгөх учиртай бөгөөд ажилтны хөдөлмөрийн гэрээ, хэлцэлд хамаатуулан шууд холбон  дүгнэх үндэслэлгүй юм.  

Тэрээр хэрэгт цугларсан баримт иргэний нэхэмжлэгч, хариуцагч “.............” ХХК-ийн төлөөлөгч Ё.Паас “тухайн осол хэрэг болсон өдөр Б.М халамцуу байхаар нь машин гараашаас гаргаж унаж болохгүй шүү, хулгайгаар машин унаад явж болохгүй...” гэж хэлсэн...” гэж мэдүүлснээр шүүгдэгч Б.М нь “.............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан болох нь тогтоогдсон. Түүнчлэн тухайн тээврийн хэрэгслийг урьд жолооддог байсан нь тухайн цаг хугацаанд уг автомашиныг жолоодох эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс дээрх үндэслэлээр шүүгдэгчийн мэдүүлэг, өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч А.Очбадрал нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж яллах дүгнэлт үйлдсэнийг зөвшөөрөхгүй гэж маргасан ба үндэслэлээ 2019 онд эрх бүхий байгууллагаас жолооны үнэмлэхийг зохих ёсоор авч, уг эрхийн үндсэн дээр тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 119 дугаар магадлалаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолохоор шийдвэрлэсэн байх бөгөөд Б.М хорих ял эдэлж байгаад Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хяналтын хугацаа тогтоогдсон байна. Энэхүү хорих ялын хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар, мөн хорих ял дууссан хугацаанаас буюу 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ял 5 жилийн хугацааг тоолоход 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байна.

Гэтэл шүүгдэгч Б.М нь зам тээврийн осол хэрэг үйлдэж, тус гэмт хэрэгтээ ял шийтгэгдэж, 2017 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассаныг мэдсээр байж Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд жолоодох эрхийн үнэмлэхийг гээгдүүлсэн гэж худал мэдээлэл өгч, хуурч улмаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн гэх шалтгаанаар тус төвд захилга өгч 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хууль бусаар тээврийн хэрэгсэл жолоодох ......... тоот жолооны үнэмлэх шинээр авсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 21/679 дугаартай албан бичгээр мөн тогтоогдсон (2хх29).  Иймээс энэхүү хууль бусаар авсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсоныг тээврийн хэрэгсэл жолоодох хууль ёсны эрхтэй байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын маргасан үндэслэл нь дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М нь хохирогч Ж.Э эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх ба, улмаар дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн буюу 2.52 хувийн согтолттой үедээ, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус бүр хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Мг согтуурсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Мөн хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.М нь бусдын тээврийн хэрэгслийг нууцаар авч явахдаа өөрийн эзэмшилд өмчлөлд захиран зарцуулах санаа зорилго, шунахай сэдэлт байгаагүй, хөл дайх зорилгоор буюу найзтайгаа очиж уулзах зорилгоор “.............” ХХК-ийн эзэмшлийн автомашиныг согтуурсан үедээ нууцаар авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал түүнийг бусдын автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэж үзэх үндэслэл болж байна.

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр, хөл дайх, тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшиж гэмт этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явснаар тус гэмт хэрэг төгсдөг онцлогтой ба, шүүгдэгч Б.Мгийн үйлдэл нь энэхүү гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Мг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

1/ Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь хэрэгт эмийн зардалд 270.200 төгрөгийн, “СТМ Мед” эмнэлгийн цээжний КТГ-ийн 120.000 төгрөгийн, шатахууны зардалд 83.601 төгрөгийн, нийт 473.801 төгрөгийн баримтыг ирүүлжээ. Үүнээс 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан 4 дугаартай 120.000 төгрөгийн баримт нь бэлэн мөнгөний машинаас гүйлгээ хийсэн, юунд зарцуулагдсан нь тодорхойгүй баримт байх тул нотлох баримтаас хасаж тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч Ж.Э нь өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мгээс эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан талаар мэдүүлсэн /1хх-236/ тул шүүгдэгч Б.Мгээс үлдэх хохирол болох 153.801 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эт олгохоор, мөн хохирогч Ж.Э нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

2/ “.............” ХХК-ийн эзэмшлийн ............. улсын дугаартай ..............  маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг “..............” ХХК нь 3.810.000 төгрөгөөр тогтоожээ. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч “.............” ХХК-ийн төлөөлөгч Ё.Паас хэрэгт оношилгоо хийлгэсэн гэх 57.000 төгрөгийн, журмын хашааны 141.000 төгрөгийн, үнэлгээ хийлгэсэн гэх 177.000 төгрөгийн, нийт 375.000 төгрөгийн баримтыг ирүүлжээ. Иймд шүүгдэгч Б.Мгээс нийт 4.185.000 төгрөгийг гаргуулж “.............” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

3/ Иргэний нэхэмжлэгч Ж.Э эзэмшлийн ............. улсын дугаартай ................ маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг “................” ХХК нь 3.943.000 төгрөгөөр тогтоожээ. Мөн тус автомашинд 180.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн байх тул шүүгдэгч Б.Мгээс 4.123.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Эт олгохоор шийдвэрлэв.

 

4/ Иргэний нэхэмжлэгч М.Бын эзэмшлийн .............. улсын дугаартай .............. маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь 7.679.000 төгрөгөөр тогтоожээ. Мөн тус автомашинд 290.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн, 45.000 төгрөгөөр оношлуулсан байх тул шүүгдэгч Б.Мгээс 8.014.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Бод олгохоор шийдвэрлэв.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.” гэж;

-499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагаанд “.............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Пыг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байх ба Ё.Паас “...би тухайн осол болсон өдрийн өглөө 10 цагийн үед Мтэй утсаар яриад дууг нь сонсоход халамцуу байх шиг байсан, тэгэхээр нь би машин грашаас гаргаж замын хөдөлгөөнд оролцож болохгүй шүү гэж хэлсэн...” талаар мэдүүлсэн. Хэргийн үйл баримтаас үзэхэд иргэний хариуцагч “.............” ХХК-ийн төлөөлөгч Ё.П нь шүүгдэгч Б.Мд тус компанийн эзэмшлийн “..............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тээврийн хэрэгслийг авч явж болохгүй талаар шаардлага тавьсан байхад шүүгдэгч нь эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй автомашиныг авч явсан, нөгөө талаар шүүгдэгч нь тодорхой хугацаанд “............. “ХХК-д ажиллаж байсныг, улмаар хэлцлийн үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан гэж дүгнэж тус байгууллагад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн төлбөрийг хариуцуулах хууль эрх зүйн үндэслэлгүй бөгөөд гэм буруутай этгээд болох Б.Мгийн бусдад учруулсан хохирол,  хор уршгийн төлбөрийг хариуцвал зохих этгээд нь ............. ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П/ биш байх тул иргэний хариуцагчаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

            Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах ял,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Мд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нэгтгэх гэхээр тухайн зүйл ангид заасан нэмэгдэл ялын дээд хэмжээнээс хэтрэхээр байх тул нэмэгдэл ялыг тусад нь эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал дүгнэлтдээ: “Энэ хэрэгт хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар ял оногдуулж, нийт 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Өмнөх шийтгэх тогтоол энэ хэрэгт хамааралгүй. Урьд ялтай байсан гэх асуудал яригдахгүй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас хохирол нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол, магадлал, захирамж зэрэг нотлох баримтаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 119 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж, шүүхээс ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, уг ялыг эдэлж байгаад Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналтын хугацаа тогтоосон, хорих ялын хугацаа 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дуусаж, энэ өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тоолж эхлэхээр байх ба уг нэмэгдэл ялыг бүрэн эдэлж дуусаагүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3/1613 дугаар болон 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4/8978 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 67, 84 дүгээр тал)-үүдээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж;

-3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.” гэж тус тус заасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 119 дугаар магадлалаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял болон энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Ингэхдээ дээрх шүүхийн шийдвэрээр оногдуулсан нэмэгдэл ялын хугацаа нь 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байх тул уг хугацаанаас үргэлжлүүлэн энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тоолох нь зүйтэй байна.

 

3. Бусад асуудлаар:

1/ Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт дараах хүнийг асран хамгаална: 63.1.3 дахь заалтад “эцэг нь ...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд”-ийг гэж,

64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “дараах хүнийг харгалзан дэмжинэ: 64.1.3 дэх заалтад “эцэг ...нь ...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд” гэж,

71.1 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараахь эрх эдэлнэ:

71.1.1 дэх заалтад “асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах;” гэж,

25 дугаар зүйлийн 25.9 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, бүртгэл хөтлөн, түүнийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж болно.” гэж,

25.10 дахь хэсэгт “Хүүхдийг энэ хуулийн 25.9-д заасны дагуу шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Мгийн хамтран амьдрагч С. Д нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр авто ослоор нас барсан талаар гэрчилгээ хэрэгт авагдсан байна.  Шүүгдэгч Б.М нь 2017 онд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгэгдэж, шүүхийн шийдвэрээр Б. М, С. Д нарын хүү 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Мгийн М, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Мгийн М нарт асран хамгаалагч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсний дагуу тус дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/243 дугаартай захирамжаар 26-р хороонд түр бүртгэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р баг, 15 дугаар гудамжны 7 тоотод оршин суух Ц. М тогтоосон байна. (2хх22-23) Үүнээс хойш хугацаанд шүүгдэгч Б.М нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай шүүхийн шийдвэрээр хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. Энэ үеэс  өөрийн хүүхдүүдийг асрамждаа авсан байсан, ковидын халдварт өвчний улмаас Хөвсгөл аймаг руу явуулаад авч чадаагүй байгаа гэж шүүхэд мэдүүлэх боловч түүний хүүхдүүд нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/243 дугаартай захирамж гарснаас хойш хугацаанд  Ц.Мийн асрамжид байдаг болох нь гэрч Н.Б, С.О, Г.Б Б, Ц.М нарын мэдүүлэг болон Нийслэлийн боловсролын газрын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4/389 тоот, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичиг зэргээр тогтоогджээ.

Шүүгдэгч Б.М нь дахин шүүхийн шийдвэрээр хорих ял шийтгэгдсэн тул түүний хүүхдүүд болох 8 настай М.М, 5 настай М.М нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг үргэлжлүүлэн шийдвэрлэхийг харьяалах Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй байна.

 

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 25 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

3/ Шүүгдэгч Б.М нь сонгон авсан өмгөөлөгч Б.Чинбатаас “хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахгүй байгаа, хорих ангид байхад ирж уулзаагүй” гэх шалтгаанаар татгалзаж, шинээр өмгөөлөгч сонгон авах хүсэлтийг гаргасан ба, ар гэр нь холбогдохгүй байгаа, өмгөөлөгч сонгож авч чадахгүй болсон, улсын өмгөөлөгч томилж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргасныг Сонгинохайрхан дүүргийн хууль зүйн туслалцааны төвд уламжилж, тус төвөөс өмгөөлөгч А.Очбадралыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон. Шүүгдэгч Б.Мгээс Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч А.Очбадралыг өмгөөлөгчөөрөө оролцуулах эсэх санал, хүсэлтийг тодруулахад тус өмгөөлөгчийн хамт оролцоно гэсэн хүсэлтийг үндэслэн өмгөөлөгч А.Очбадрал оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............ овогт Б. Мг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан; мөн согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял; мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 25 (хорин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 119 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял болон энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 119 дугаар магадлалаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдэлж дууссан үеэс буюу 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Б.Мгийн В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 208048 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд  хүргүүлсүгэй.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгээс 16.475.801 (арван зургаан сая дөрвөн зуун далан таван мянга найман зуун нэг) төгрөгийг гаргуулж:

-хохирогч Ж.Эт 153.801 (нэг зуун тавин гурван мянга найман зуун нэг) төгрөг,

-хохирогч, иргэний нэхэмжлэгч “.............” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П/-д 4.185.000 (дөрвөн сая нэг зуун наян таван мянга) төгрөг,

-иргэний нэхэмжлэгч Ж.Эт 4.123.000 (дөрвөн сая нэг зуун хорин гурван мянга) төгрөг,

-иргэний нэхэмжлэгч М.Бод 8.014.000 (найман сая арван дөрвөн мянга) төгрөгийг тус тус олгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Э нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн 71.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мгийн 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн М.М, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн М.М нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг үргэлжлүүлэн шийдвэрлэхийг харьяалах .............. дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.

 

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

 14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА