Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, *******,******* тоотод оршин суух Хошууд овогт Ц*******ийн Э*******гийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Эгийн Т, А*******ын Ө******* нарыг эрэн сурвалжлуулах, оршин суугаа хаягыг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э*******г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар нь миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 2 дугаар байрны 4 тоот хаягт байрлах 2 ерөө орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаагаар хөлслөн суухаар тохиролцож, гэрээ байгуулан, амьдарсан. Гэрээний хугацаанд орон сууцны ашиглалтын зардал, интернэт, СӨХ-ны төлбөрийг төлөхөөр тохиролцсон бөгөөд энэхүу гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөлгүй хуримтлуулж өр үүсгэсэн байсан тул хариуцагч нарт холбогдуулан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, ,, тоот хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч хариуцагч нар хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эгийн Т /РД:*******/, А*******ын Ө******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Э*******г нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Эгийн Т, ******* регистрийн дугаартай А*******ын Ө******* нарын оршин суугаа хаягыг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

            Хүсэлт гаргагч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг хариуцагча нараас шаардах зорилгоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7010 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамжаар Э.Т, А.Ө******* нар Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, ард аюушийн өргөн чөлөө,, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Т, А.Ө******* нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягыг тогтоолгох тухай хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Э.Т, А.Ө******* нар нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, ард аюушийн өргөн чөлөө,, тоот хаягт оршин суух бүртгэлтэй, 88011066, 80121972 дугаарын утастай болохыг дурдаж байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Монгол улсын иргэн Эгийн Т /РД:*******/, А*******ын Ө******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Т, А.Ө******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Ц.Э*******г /99023771/-д мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ЭНХЖАРГАЛ