Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/802

 

 

 

    

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Одбаяр хөтлөн,

улсын яллагч Д.Агар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Намхай, 

шүүгдэгч Ө.Ж, өмгөөлөгч С.Баттамир,

иргэний нэхэмжлэгч С.Х,

шинжээч Г.Цэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

............. овогт Ө. Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...................... дугаартай, 3 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

............. овогт Ө. Ж нь Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ............................. төрсөн, 37 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, компьютерын программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, эмэг эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, ......................................................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:.................).

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим ......................................гэх газрын замд “....................” маркийн ................ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч З.Т, Н.М нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, шинжээч нарын гаргасан мэдүүлэгт:

 

1. Шүүгдэгч Ө.Жгаас: 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр талийгаач М, Т, мөн Х бид дөрөв ......................................... аймаг руу явсан. Хотоос гараад явахад М машин барьж явсан. Машины мотор болохгүй, хурд авахгүй байна гэж ярьж байсан. ............... өнгөрөөд ............... хүртэл Т жолоо барьсан. Тэр үед “нээрээ мотор болохгүй байна, буцаж хот руу очиж байгаад үзүүлье” гэсэн. Тэгээд би ...............оос ............... хүртэл барьсан. 5 дугаар сарын 04-ний өдөр ...............т очсон. Очоод ажлаа хийх гэсэн боловч ...............т тог байгаагүй тул ажил хойшлогдоод 5 дугаар сарын 05-ны өглөө эрт ажлаа амжуулаад буцаж явж байхдаа осолд орсон. Талийгаач М, Т хоёр миний багын хоёр найз байсан. Би хэргийн гэм буруу дээр маргахгүй байна. Шүүхээс өгсөн ял шийтгэлийг хүлээхэд бэлэн байна. Хохиролд 2 хохирогчийн төлөөлөгчөөс нийт 107.000.000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Тийн хохиролд 91.000.000 төгрөг, М хохиролд 16.000.000 төгрөг нэхэмжилсэн. Талийгаач М хохирлыг барагдуулсан. Харин талийгаач Тийн талаас гаргасан 91.000.000 төгрөгийн хохирлоос 76.000.000 төгрөгийг 2 өрөө байраар тохиролцож, үлдсэнийг нь найзаасаа авлагатай байгаа тул наадмын дараа өгнө гэв.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оээс: Т нь манай нөхөр байгаа юм. Бид 2008 оноос хойш хамт амьдарсан ба 1 хүүхэдтэй. Нэхэмжилж байгаа мөнгөний тухайд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр .................. аймагт очиж хагалгаа хийлгэх боломж байхгүй гээд нисэх онгоц хөлсөлж гэмтлийн эмнэлэг дээр авч ирж хагалгаанд орсон боловч ямар ч найдваргүй гэсэн. Оршуулгын зардал 22.949.769 төгрөг, эмчилгээний зардал 2.469.465 төгрөг, нисдэг тэрэг болон нисэхээс гэмтлийн эмнэлэг явах тусгай төхөөрөмжтэй машины зардал 40.434.166 төгрөг, машины эвдрэлийн зардал 24.765 төгрөг, шатахууны зардал  108.370 төгрөг, нийт зардал 90.726.770 төгрөг болсон. Найзууд нийлээд байр өгч байгаа гэсэн. Комисс яг хүлээж аваагүй байгаа. 2 өрөө байр 76.161.600 төгрөг ба энэ нь нийт хохирлоос хасагдаж тооцогдоно гэв.

 

3. Иргэний нэхэмжлэгч С.Хөөс: Надад өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Яг болох үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. .................. гэдэг сум руу уруудаж орж ирэх үед 110 км цагийн хурдтай явж байсан гэв.

 

4. Шинжээч Г.Цэндсүрэнгээс: 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4399 дугаартай дүгнэлтэд хийгүй харагдаж байсныг хийтэй гэж  зөрүүтэй бичсэн байна. Баруун хойд дугуй хийтэй гэж бичсэн нь техникийн алдаа болжээ. Ослын үед үүссэн гэмтлийг хэзээ үүссэн эсэхийг тогтоохын тулд тухайн дугуйг хийлж шалгасан байна. Багаж тоног төхөөрөмжийг ашиглаж байгаад энгийн нүдээр үзлэг хийж байгаа. Үзлэг хийх, шинжилгээ хийх 2 бол 2 тусдаа ажиллагаа. Үзлэгийг харахгүй нүдээ аньж байгаад хийнэ гэж байхгүй өгүүлэмж дээр ингэж явдаг. Хийтэй гэж буруу бичигдсэн байна. Үүн дээр хүлцэл өчье. Баруун хойд дугуйнд гарсан гэмтэл нь ослын үед гарсан шинэхэн гэмтэл байна. Ослоос өмнө дугуй буудаж хагарсан зүйл харагдахгүй байна. Баруун урд дугуй хагарсан тохиолдолд жолооны хүрд баруун тал руугаа эргэдэг. Хойд дугуй хагарвал шарвалт үүсдэг. Тоормос гишгэсэн бол мөр үүсэж болно. Тухайн автомашин нь ABS системээр тоноглогдсон байсан. Мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно. Тухайн үед үүссэн үгүйг мэдэхгүй байна. Шинжлэх ухаанд аливаа мөр үүснэ гэж үздэг. Замын хөвөөгөөр явахад дугуй хагарсан бол обуд болон хаймран дугуйнд гэмтлүүд нэмж үүсдэг. Хурд гэж харьцангуй ойлголт, олон хүчин зүйлээс шалтгаалж болно. 80 км цагийн хурдтай байсан ч хэдэн ч удаа өнхөрч болно. Осол болохын өмнө эвдрэл гэмтэл тогтоогдоогүй. Үүссэн эвдрэл гэмтэл нь дандаа ослын үеэр болсон гэмтэл гэж тогтоогдсон гэв.

 

Хоёр. Эрүүгийн .......................... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

1. Амь хохирогч З.Тийн хууль ёсны төлөөлөгч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед ................... аймгийн Цагдаагийн газраас “танай нөхөр аваарт орсон байна, …бусдынх нь ар гэрт хэлээрэй” гэж утсаар ярьсан. Би тэгээд ар гэрт нь холбоо барьж хэлсэн ба би шууд .................. аймаг ороход нөхрийн хоёр ах ирсэн. Талийгаачийг машинаар авч явах боломжгүй учраас онгоцоор авч явсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Жолооч Ж эмнэлэгт хэвтэж байхад нь уулзсан. Сүүлд 49 хоног дээр нь ирж уулзсан. Эмчилгээ болон оршуулгын зардалд 90.000.000 гаруй төгрөг зарцуулсан. Т................... маркийн ................ улсын дугаартай автомашиныг сүүлд нь манай машин гэдгийг мэдсэн. Би машинаа Жгаас нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дахин өгсөн: “...Би хавтас хэргийн материалтай 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12 цагаас 12 цаг 40 минут хүртэл хугацаанд Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 102 тоот өрөөнд танилцах явцад хэрэгт үдэгдсэн цогцосны гадна үзлэгийн зураг манай талийгаач З.Тийнх биш гэдгийг уг материалд авагдсан зураг болохоор олон хагалгаа оёдол тавигдсан, мөн царай зүс нь биш байсныг хараад мэдсэн. Талийгаач болохоор хүзүүнийхээ баруун доод хэсэгт хагалгааны 7-8 см шинэ оёдол, босоо хэлбэрийн шинэ шархтай, мөн цээжний баруун талдаа зулгаралттай байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр тал),

2. Амь хохирогч Н.М хууль ёсны төлөөлөгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

“...Би зам тээврийн ослоор сайн мэдэхгүй. АНУ-д хувийн ажлаар явж байсан. Тэгээд 19 хоногийн дараа над руу манай тэнд байдаг найз охин утсаар холбогдоод намайг фэйсбүүк ор гэж хэлсэн. Манай эгч “Н.М зам тээврийн осолд орчихлоо, биеийн байдал нь муу байна, яаралтай гар” гэж хэлэхээр нь би тэр орой нь онгоцоор гараад 2019 оны 5 дугаар сарын 07-ны өглөө Монголд буусан. Тэгээд нас барсан талаар мэдсэн. Талийгаач нь жолооч Жтай нэг ангийн хүүхдүүд байсан. Оршуулганд 16.000.000 төгрөг баримтаар зарцуулсан. Уг зардлаа нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дүгээр тал),

 

3. Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

“...Би хөдөө явахаас 3 хоногийн өмнө залгахаар нь би “эхнэр нь байхгүй, хоёр хүүхдээ харж байгаа, битгий орой утасдаж ийш тийш юманд дагуулж яваарай, гуйж байна шүү” гэж Ж руу мессеж бичсэн. Үүнийг зөрчөөд явсанд харамсаж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр тал),

 

4. Гэрч М.Ч мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:

“...Осол болсон орой 22 цагийн үед манай найз утсаар “Т наашаа явж байгаад осолд орсон сурагтай байна” гэж хэлсэн. Тэгээд талийгаач Тийн эхнэр О рүү утсаар яриад юу болсон талаар асуухад ослын талаар мэдээлэл байхгүй байсан. Тэгээд бид орой нь цугларч байгаад .................. аймаг руу явж эмнэлэг дээр очиход талийгаач М нас барсан байсан. Харин талийгаач Тийн биеийн байдал хүнд, жолооч Жгийн биеийн байдал тааруу, Хийн биеийн байдал сайн байсан. Тийн бие тааруу байсан учраас .............. хотоос нисдэг тэрэг авчирч авч явсан. Жг машинд хэвтүүлж ор засаад авчирсан. Т...................- маркийн ................ улсын дугаартай автомашин талийгаачийн өөрийнх нь машин мөн. Тухайн үед би худалдаж авна гээд ломбардаас 11.300.000 төгрөг төлж авсан, зээлийг нь би чөлөөлсөн. Би хоёр долоо хоног унасан. Тэгээд удалгүй талийгаач залгаад “би наад машинаар чинь ............... явчхаад ирэх үү” гэхээр нь би өгөөд явуулсан. Би худалдаж авахдаа мөнгийг нь гүйцээж өгөөгүй, бас нэрээ шилжүүлээгүй юм. Ийм асуудал болно гэж огт бодоогүй. Замын-Үүд явахад машин нь хурд авахгүй байхаар нь би талийгаачид наймаагаа болъё гэж хэлж байсан. Машин аваад явахад нь би тэдэнд хурд авахгүй, хааз авахгүй, бөгсөө шиддэг талаар нь хэлж явуулсан. Миний эзэмшлийн машин биш гэж ойлгож болно. Талийгаачтай тохиролцоод 11.300.000 төгрөг өгч авсан баримт байхгүй учраас миний гэх үндэслэл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 153 дугаар тал),

 

            5. Гэрч С.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

            “...Би 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ж, Т, М нарын хамт ............ маркийн автомашинтай ............... руу бетон зуурмагийн багаж төхөөрөмж тохируулж өгөхөөр яваад ...............т очиж ажлаа дуусгаад барагцаагаар 17 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед машиныг Ж жолоодож явсан. ...намайг жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад явж байхад машин гэнэт замын хажуу руу орсон. Тэгээд би юу болов гээд харсан чинь жолооч гэнэт жолооны хүрдээ мушгиад зам руу орсон  ба зам дээр машин эргэлдэж байгаад онхолдоод замын хажуу руу унасан. Онхолдсоны дараа би ганцаараа машин дотор байсан. Харин нөгөө хэд машинаас шидэгдсэн байсан. Тэгээд би зам дээр гарч гараа өргөөд хэдэн залуучуудтай таараад тэр залуучууд цагдаа болон эмнэлэг дуудсан. Машин жолоодож явсан Ж согтууруулах ундаа хэрэглээгүй. Харин Т, М нар согтуу байсан. Би эрүүл байсан. Миний бодлоор машин жолоодож явсан Ж нь машин барьж явахдаа зүйрмэглэсэн байх гэж бодож байна. Тэгээд замын хажуу руу шороон замаар явахаар нь би юу болов гээд орилоход эргэж зам руу орох гээд жолооны хүрдээ мушгисан. Ж машин барьж явахдаа яг зүйрмэглэсэн байх. 110 км цагийн хурдтай явж байсан. Би яг араас нь хараад явсан. Тээврийн хэрэгсэлд байсан хүмүүс бүгд хамгаалах бүс хэрэглээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дугаар тал),

            -гэрчээр 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн: “..................... сум уруудаж байх үед жолооч 110 км цагийн хурдтай явж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар тал),

            -мөн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн: “..................... сум орж байх үед 100 км цагийн хурдтай явж байсан. Яг осол болох үед би унтаж явсан учраас хурдыг хараагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар тал),

            6. Гэрч Б.Болдбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:

            “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өглөө 10.00 цагийн үед Т 3 хүнтэй хамт мал эмнэлгийн урд талд байх “..................” ХХК-ийн зуурмагийн үйлдвэр дээр ирэхэд нь би уулзсан. Тэд ...............т хэзээ ирснийг мэдээгүй. Х гэдэг залуу нь надад зуурмагийн үйлдвэрийн тохиргоог хийж, төхөөрөмжийг компьютер дээр ажиллуулах талаар зааж өгсөн. Түүнээс хойш би уулзаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал),

 

            7. Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

            “...2019 оны 5 дугаар сарын 04-ний шөнө Т 3 найзын хамт ...............т манай ажилтан Б холбоо барьж ирсэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 14.00 цагийн орчим би тэдэнтэй Баруун-Урт сумын 5 дугаар баг, мал эмнэлгийн урд талд байх “.................” ХХК-ийн зуурмагийн үйлдвэр дээр уулзсан. Т нь манай үйлдвэрийн зуурмагийн төхөөрөмжийг 2019 оны 4 дүгээр сард суурилуулж өгсөн. Энэ удаа ирэхдээ үйлдвэрийн тохиргоог хийж, манай ажилтан Б компьютер дээр зааж өгөх байсан. Тэр тохиргоог Х зааж өгсөн. Үйлдвэр дээр 2 цаг орчим болоод эртхэн Улаанбаатар хот руу гаръя гээд явсан. Түүнээс хойш уулзаагүй. М гэх залуу нь нөгөө хэдийгээ ...................... явъя гээд байсан. Тэнгэр муухай, шороон шуурга болж байсан учраас яваагүй байх. Манай ажилтан Б ярихдаа Улаанбаатар хотоос шууд ...................... орно гэж ярьж байсан. Талийгаач Т, М нар бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн, нөгөө хоёр нь эрүүл байсан. Тухайн үед машиныг Ж гэх залуу нь барьж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар тал),

 

            8. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:

            “...Талийгаач З.Т нь миний төрсөн хүү юм. Ослын талаар мэдэхгүй. Өглөө 06 цаг өнгөрч байхад ах нь утсаар ярьсан. Сос мед эмнэлгийн онгоц явж .................. аймгийн эмнэлгээс авчирсан. Тэгээд нисэх онгоцны буудалд буугаад түргэний машинаар гэмтлийн эмнэлэгт ирж сэхээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар тал),

 

9. Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ..................... .................. сумаас хойш 55 км ................ гэх газар осол болсон гэсэн. Би шууд найз нарын хамт .................. аймгийн төв эмнэлэг дээр очиход найз М нас барсан, Т хүнд гэмтэлтэй, сэхээнд орсон байсан. Жгийн өрөөнд орж юу болсон талаар асуухад замдаа явж байгаад замаас гараад буцаад зам руу оруулсан чинь найз Т жолоочийн хажуу талын суудал дээр согтуу унтаад явж байгаад гэнэт сэрээд “хөөш” гээд муухай орилоод руль дээрээс татсан, буцаагаад дартал юу болсныг мэдэхгүй, нэг мэдсэн чинь машин онхолдсон байсан” гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр тал),

 

10. Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:

“...Би Тээврийн Цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өглөө 09 цагаас 15-ны өдрийн 09 цаг хүртэл жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэсэн. Жижүүрийн үүрэгтэй байх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад хүн нас барлаа гэх дуудлагыг жижүүрээс 14 цагийн орчимд өгсөн. 16 цагийн орчим Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр бүрэлдэхүүн хамт ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн жижүүрийн ахлагчтай уулзаж цогцос хаана байгаа талаар асуухад тусгаарлах өрөө юм уу моргийн аль нэгэнд байгаа гэж хэлсэн. Тусгаарлах өрөөнд очиж үзэхэд 40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсан ба ямар нэгэн хаяг, овог, нэр бичигдээгүй байсан. Уг цогцосны гадна үзлэгийг шинжээч Одончимэг, Криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад Эрдэнэбаатарын хамт үзлэгийг хийж материалжуулж Тээврийн Цагдаагийн албаны жижүүрт хүлээлгэн өгсөн. Цогцос солигдсон асуудлыг бид мэдэхгүй байна. ... ” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр тал),

            11. Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байх үед 01 цаг 25 минутад З овогтой Т нь .................. .................. сумын нутагт осолд орсон гэсэн шалтгаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасагт хэвтэн эмчлэгдсэн. Түүнээс хойш 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үүрэг гүйцэтгэж байх үед З.Т нь 13 цаг 00 минутад нас барсан... Өдрийн 13 цаг 25 минутад 102-ын тусгай дугаарт мэдэгдсэн. Бүрэлдэхүүн ирээд цогцос хаана байгаа талаар асуухад тусгаарлах өрөө юм уу морг хоёрын аль нэгэнд нь байгаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 93-94 дүгээр тал),

 

12. Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:

            “...2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бүрэлдэхүүнд ахлах мөрдөгч цагдаагийн хошууч С.С удирдлагад үүрэг гүйцэтгэж байхад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр аваарт орсон хүн эмчлэгдэж байгаад нас барсан гэх дуудлага ирсэн. Гэмтлийн цагдаа бидэнд цогцос тусгаарлах өрөө юм уу морг хоёрын аль нэгэнд байгаа гэж хэлсэн. Згийн Т гэх 37 настай, эрэгтэй хүний цогцост үзлэг хийсэн. Тухайн үед овог, нэр байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 96 дугаар тал),

13. Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:

“...Би хэдэн дуудлаганд явсныг мэдэхгүй байна. Гэхдээ миний гарын үсэг байгаа болохоор цогцосны үзлэг хийсэн байна. Бид олон үзлэг шинжилгээнд ордог учраас санахгүй байна. Цагдаагийн бүрэлдэхүүн дуудаад энэ цогцос дээр үзлэг хийнэ гэж хэлсэн тохиолдолд үзлэг хийдэг. Хэн гэдэг хүний цогцост үзлэг хийснээ мэдэхгүй байна. Энэ зургаас харахад хөлөн дээр нь хаяг харагдахгүй байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 98-99 дүгээр тал),

 

14. Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:

“...Би талийгаач З.Тийг эмчилж байсан, орон нутагт аваарт ороод ирсэн гэж надад хэлсэн. З.Тийн цээж урагдалтай, олон хавирганы хугаралтай, эгэм, дал хугарсан, хүзүүний гэмтэлтэй ирж мэс засалд орж эмчлэгдэж байгаад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 00 минутад нас барсан. Нас барсны дараа тусгаарлах өрөөнд оруулж, ар гэр нь салах ёс гүйцэтгэж 2 цаг болсны дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү шилжүүлдэг. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр тал),

15. Шүүгдэгч Ө.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ................хотоос ............... руу явах гэж гарсан. Талийгаач Т, М бид гурав 10 жилийн нэг ангийн найзууд. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бетон зуурмагийн ажил үзэж байсан бөгөөд тэр ажлаа хүлээлгэж өгөөд буцаад 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 15 цагт .................. төвөөс .................. руу гарсан. Тэгээд .................. сум өнгөрөөд 55 км цагийн хурдтай явж байгаад гэнэт жолооч тал руу жолоодлого алдаад замаас гарсан. Баруун урд талын дугуй хагарч жолоодлого алдаад шороон хэсэг рүү орохоор нь жолоогоо зүүн гар тийш дараад засмал зам руу орох үед гэнэт талийгаач Т сэрэнгүүтээ баруун гараараа жолооны хүрдэн дээрээс бариад доош дарахаар нь би буцааж хариулахаар жолоогоо баруун тийш дарсан. Тэгээд нэг мэдэхэд миний машин замаас гараад онхолдсон байсан. Тухайн үед огцом даралт үүссэн. Гэрч Х мэдүүлэг өгөхдөө хурд хэтрүүлсэн гэж худал мэдүүлсэн. Арын суудалд нөгөө хоёртой архи ууж сууж байсан. Бас өөрийгөө архи уугаагүй гэж худлаа мэдүүлсэн байна. Цусаар согтолттой гарсан байсан. Замаар ямар ч машин байхгүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би 70-76 км цагийн хурдтай явж байсан ба хамгаалах бүсээ зүүж явсан. Талийгаачийн ар гэртэй нь уулзсан. Оршуулгын зардалд 30.000.000 төгрөг зарцуулсан. Би B ангиллын жолооны үнэмлэхтэй. 2006 оноос хойш тасралтгүй автомашин жолоодож байна. Осол миний буруугаас болоогүй. Тухайн үед дугуй хагарсан, бас талийгаач Т руль булаасан. ...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, харин прокурорын тогтоолтой танилцсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар тал),  

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .................. аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн амь хохирогч Н.М цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай дүгнэлтэд:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Зам тээврийн осол: Цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтэл: Баруун, зүүн уушгины эд болон элэгний эдүүдийн язрал, урагдал, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганууд, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганууд хоёрлосон шууд хугарал. Өвчүү ясны шууд хугарал. Сээрний 6-р нугалам их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал. Толгойн хуйхны орой болон дагзны баруун, зүүн хэсгүүдийн цус хуралт. Зүүн чихний урд дунд хэсгийн язарсан шарх, баруун гарын сарвууны ар дээд хэсгийн эдийн дутагдал бүхий салмарч урагдсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсэг, зүүн хацар хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн чихний гадна дунд хэсэг, ар доод хэсэг, доод эрүүний дунд хэсэг, зүүн мөрний дотор дээд хэсэг, урд дунд хэсэг, баруун гарын тохойны дээд хэсэг, баруун шууны гадна дээд хэсэг, гадна дунд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг, нурууны баруун хажуу хэсэг, дунд хэсэг, зүүн гуяны дотор дээд хэсэг, зүүн гарын бугалган гадна доод хэсэг, зүүн гарын 2-р хурууны гадна доод хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, 1 хурууны ар доод хэсэг, хэвлийн зүүн хажуу доод хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсэг, баруун өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралтууд, зүүн чихний дэлбэнгийн доод дунд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний доод хэсэг, зүүн мөрний дотор болон хүзүү, цээжний ар дээд хэсгүүдийг хамарсан, зүүн гарын сарвууны ар дээд хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, баруун гарын шууны гадна доод хэсгүүдийн цус хуралт.

2. Үндсэн гэмтэл, эмгэг өвчний хүндрэл: Цээжний хөндийд цус хуралдалт /700 мл/, их тархины баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи, гэмтлийн шок.

3. Дагалдах гэмтэл, эмгэг өөрчлөлт: Бөөрний уйланхайт үрэвсэл.

Дүгнэлт:  

1. Талийгаачийн цогцост баруун, зүүн уушгины эд болон элэгний эдүүдийн язрал, урагдал, цээжний хөндийд цус хуралдалт /700 мл/, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганууд, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганууд хоёрлосон шууд хугарал, сээрний 6-р нугалам их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, өвчүү ясны шууд хугарал, зүүн чихний урд дунд хэсгийн язарсан шарх, баруун гарын сарвууны ар дээд хэсгийн эдийн дутагдал бүхий салмарч урагдсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсэг, зүүн хацар хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн чихний гадна дунд хэсэг, ар доод хэсэг, доод эрүүний дунд хэсэг, зүүн мөрний дотор дээд хэсэг, урд дунд хэсэг, баруун гарын тохойны дээд хэсэг, баруун шууны гадна дээд хэсэг, гадна дунд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг, нурууны баруун хажуу хэсэг, дунд хэсэг, зүүн гуяны дотор дээд хэсэг, зүүн гарын бугалган гадна доод хэсэг, зүүн гарын 2-р хурууны гадна доод хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, 1 хурууны ар доод хэсэг, хэвлийн зүүн хажуу доод хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсэг, баруун өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралтууд, зүүн чихний дэлбэнгийн доод дунд хэсгийн язарсан шарх, толгойн хуйхны орой болон дагзны баруун, зүүн хэсгүүд, зүүн нүдний доод хэсэг, зүүн мөрний дотор болон хүзүү, цээжний ар дээд хэсгүүдийг хамарсан, зүүн гарын сарвууны ар дээд хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, баруун гарын шууны гадна доод хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх зүүн уушгины эд болон элэгний эдүүдийн язрал, урагдал, цээжний хөндийд цус хуралдалт /700 мл/, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганууд, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганууд хоёрлосон шууд хугарал, сээрний 6-р нугалам их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн, үхэлд нөлөөлөөгүй гэмтлүүд болно.

4. Талийгаачийн цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтын хэмжээ болно.

5. Талийгаач нь бөөрний уйлханхайт архаг үрэвсэлт өвчтэй байх ба үхэлд нөлөөлөөгүй болно.

6. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. /Шинжээч эмч Ж.Ариунзаяа/. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 217-219 дүгээр тал),

 

17. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр амь хохирогч З.Тийн цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 72-78 дугаар тал),

 

 

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шарилд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1381 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Шүүх эмнэлгийн онош:

I. Авто ослын хавсарсан гэмтэл: Хүзүүний 4-6 дугаар нугалмын их биеийн нугас гэмтээсэн хугарал. Өвчүүний хөндлөн хугарал. Баруун талын 5-8 дугаар хавирганы нурууны хажуугийн шугамаарх шууд хугарал. Баруун дал ясны их биеийн хугарал. Хүзүүний 4-6 дугаар нугалмын хугарлыг засах, бэхлэх мэс засал /2019 оны 5 дугаар сарын 08-ний өдөр/

III. Хэвлийн сүрьеэ. Элэгний эд дэх сүрьеэгийн жижиг тархмал голомтууд. Цогцосны хожуу үеийн өөрчлөлт: Ялзрал.

Дүгнэлтэд:

1. Талийгаач З.Тийн шарилд хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний 4-6 дугаар нугалмын их биеийн нугас гэмтээсэн хугарал, өвчүүний хөндлөн хугарал, баруун 5-8 дугаар хавирганы нурууны хажуугийн шугамаарх шууд хугарал. Баруун дал ясны их биеийн хугарал. Хүзүүний 4-6 дугаар нугалмын хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаач З.Т нь хэвлийн сүрьеэ өвчтэй байсан байна. Энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно. /Шинжээч М.Энхбаяр, Ц.Ганболд, С.Төгсбуян/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 80-85 дугаар тал),

 

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .................. шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдмал, эмзэглэлтэй, 12 хос мэдрэлийн талаас өөрчлөлтгүй гэжээ. Онош: тархи доргилт, хүзүү орчмын зөөлөн эдийн няцрал.

Дүгнэлтэд:

1. С.Хийн биед тархи доргилт, хүзүү орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Шинжээч эмч А.Болор-Эрдэнэ/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 223 дугаар тал),

 

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4399 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн ................... маркийн, VZJ120-0005451 тоот арлын дугаартай, ................ улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Уг автомашин урд бамбай, зүүн их гэрэл, зүүн их гэрлийн арын суурь, баруун, зүүн, урд хойд далбаа, 4 хаалга, 4 хаалганы эмжээр, зүүн хойд хаалганаас бусад хаалганы буудаг шил, арын болон салхины шил, хоёр хажуугийн шил, арын гэрлүүд, дээвэр, ачаа төмөр, люк, баруун хойд дээд, доод дагуу гар, баруун хойд хагас гол, баруун урд хагас гол, баруун хойд дугуйн обуд, зүүн урд дугуйн обуд, дотуур хаймар, баруун урд дугуй, дотуур хаймар, баруун урд амортизатор, жолооны баруун хөндлөн татуурга, капот, хоёр толь, урд хоёр бага зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна.

3. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн шинэ гэмтэл тул осолд нөлөөлөх үндэслэлгүй.

4. Тоормос нь ABS системээр тоноглогдсон, шингэн дамжуулгатай тоормостой. 4 дугуйн тоормосны хавчигчууд ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхжилтийг тодорхойлох боломжгүй болно.

5. Тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтоох бөгөөд шинжилгээнд ирүүлсэн .................. маркийн, ........... тоот арлын дугаартай автомашин явах боломжгүй тул тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй. Жолооны хүрдний гол, чагтан холбоос, бэхэлгээ бүрэн, ил харагдах гэмтэлгүй байв. Зам тээврийн осол хэргийн материал ирүүлээгүй тул жолооны хүчлүүрийн шингэн бага, 4 дугуйн улирал тохироогүй байдал нь осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.

6. Шинжилгээнд ирүүлсэн автомашины хурд хэмжигч бүрэн, ил харагдах гэмтэлгүй. Хөдөлгөөний аюулгүй байдлыг талаас хурд хэмжигч /спидомерт/-ийн ажиллагаа зам тээврийн осолд нөлөөлөхгүй. /Шинжээч Г.Цэндсүрэн/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 230-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-13 дугаар тал),

 

21. Шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

 “...Жолооны хүчлүүрийн шингэн бага байсан. Осолд нөлөөлснийг харуулах баримт хэргийн материалтай танилцахад байхгүй. Жолооны хүчлүүрийн шингэн бага байгаа нь жолооны механизмын хэвийн ажиллагаа алдагдуулах нөлөө үзүүлж болох эрсдэлтэй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

22. Тээврийн Цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 369 дугаартай:

1. ..................... маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө. Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч талийгаач З.Т, Н.М нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /Цагдаагийн ахмад Н.Шинэбаатар/...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

 

23. 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “.................. .................. сумын 3 дугаар багийн нутаг .................. сумаасаа хойд зүгт 52 км ................ гэх газарт .................. 150 маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, зам тээврийн осол гарч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Нэргүй овогтой М 36 настай, эрэгтэй нас барсан байна” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар тал),

 

24. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг 10 минутаас 11 цаг 00 минутын хооронд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 9-16 дугаар тал),

 

25. 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр амь хохирогч З.Тийн цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 212-215 дугаар тал),

 

26. Амь хохирогч З.Т нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нас барсныг мөн өдөр бүртгэсэн тухай нас барсны гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал),

 

27. З.Т нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан тухай 05786 дугаартай өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 36-59 дүгээр тал),

 

28. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчийн бүртгэл, цогцсыг хүлээн авсан ба олгосон бүртгэл (2 дугаар хавтаст хэргийн 110 дугаар тал),

 

29. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оээс хэрэгт ирүүлсэн эмчилгээ болон оршуулгын зардал нэхэмжилсэн хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 61-115 дугаар тал), мөн иргэн Г.Х амь хохирогч З.Тийн Хаан банкны ................ тоот данс руу 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 9.950.000 төгрөгийг тус тус зээлүүлэхээр шилжүүлсэн дансны хуулга, нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээ, уг мөнгийг хохирлын мөнгөнөөс хасаж тооцуулах тухай бичгээр гаргасан хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 196, 198-201 дүгээр тал),

-мөн “..............”-ийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20/6 дугаартай: “...захирал А овогтой У би Ө.Жгийн гаргасан зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан талийгаач З.Тийн хууль ёсны төлөөлөгч Н.От учирсан хохирол 90.726.770 төгрөгийг барагдуулахын тулд 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “..” ХХК-тай ........... дугаар хороонд баригдаж байгаа 44.28 м.кв хоёр өрөө байрны төлбөр 76.161.600 төгрөгийн “Орон сууц захиалах, захилга гүйцэтгэх тухай №2020/08/15-1-37” тоот гэрээ хийхийг зөвшөөрсөн болно. Дээрх гэрээний дагуу байр ашиглалтад орохгүй 2 жил удаашрах эсвэл дээрх захиалгын гэрээ биелэгдэхгүй шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх зэрэг нөхцөл байдал үүссэн тохиолдолд 76.161.600 төгрөгийг Н.От бэлэн мөнгөөр маргаангүй төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх албан бичиг, Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ (3 дугаар хавтаст хэргийн 22, 25-30 дугаар тал),

 

30. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр амь хохирогч Н.М цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 17-24 дүгээр тал),

 

31. Н.М нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр авто ослоор нас барсныг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн тухай нас барсны гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар тал),

 

32. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М хэрэгт ирүүлсэн оршуулгын зардал нэхэмжилсэн хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 132-149 дүгээр тал), мөн шүүгдэгч Ө.Жгаас нэхэмжилсэн 17.500.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан тухай нотариатаар баталгаажуулсан хүсэлт (3 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

33. “................” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 118 дугаартай “.................. маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ослын улмаас учирсан хохирлын үнэлгээг нийт 24.765.000 төгрөгөөр тогтоосон” тайлан, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 145-153 дугаар тал),

 

            34. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:       

            Шүүгдэгч Ө.Жгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 179, 2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /2028 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хүчинтэй тухай/ (2 дугаар хавтаст хэргийн 25 дугаар тал), хөдлөх хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар тал), хуулийн этгээд бүртгэлтэй тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ө.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим .................. .................. сумын 3 дугаар багийн нутаг “................” гэх газрын замд “..................” маркийн ................ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч З.Т, Н.М нарын амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тооцуулах саналтай.” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оийн өмгөөлөгч Б.Намхай дүгнэлтдээ “...Талийгаач Т албан ажил гүйцэтгэж яваад нас барсан. Хохирлын хувьд 90.000.000 төгрөгийг үнийн дүнгээрээ нэхэмжилж байна гэж хэлж байна. Ар гэрээ авч явсан хүн залуу насандаа амь насаа алдсан. Хэрэг гараад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, хохирол бүрэн барагдуулах хугацаа байсан боловч барагдуулаагүй байна. 2020 оны 8 дугаар сард ангийн найз Ууганбаатар нь улсын ашиглалтад аваагүй барилгыг өгөхөөр болж гэрээ хийсэн. Өгөх байх гэж итгэл найдвар өвөрлөж сайхан сэтгэл гаргаж байна. Үлдсэн мөнгийг хууль зүйн талаас нь хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж найдаж байна.” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баттамир “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо” илэрхийлж, дүгнэлтдээ “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй байгаа. 2 хүний амь нас хохирсон, анхнаасаа үнэн зөв мэдүүлэг байгаа. Өнөөдрийн хувьд гэм буруу болон хохирол дээр маргадаггүй. Хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Байрны асуудал дээр бид уулзаж 2020 оны 8 дугаар сард гэрээ хийсэн. Дөнгөж баригдсан энэ хугацаанд Ковидын үед зогсож, хил гаалийн гацалт үүссэн. Үүнд биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас Улсын онцгой комисс хүлээж аваагүй байгаа. Миний үйлчлүүлэгч өөрөө бас хүнд гэмтэл авч групп тогтоолгосон байгаа учраас ингэж яваа. Хохирлоо баргагдуулъя гээд найз нөхөд нь бүгд дэмжээд явж байгаа. “Од” ХХК-тай байгуулсан гэрээ нь хууль ёсны гэрээ тул хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу явна. Бид хохирол, гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ө.Жгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим .................. .................. сумын 3 дугаар багийн нутаг “................” гэх газрын замд “..................” маркийн ................ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч З.Т, Н.М нарын амь насыг хохироосон үйл баримт нь:

-Амь хохирогч З.Тийн хууль ёсны төлөөлөгч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед .................. Цагдаагийн газраас “танай нөхөр аваарт орсон байна, …бусдынх нь ар гэрт хэлээрэй” гэж утсаар ярьсан. Би тэгээд ар гэрт нь холбоо барьж хэлсэн ба би шууд .................. аймаг ороход нөхрийн хоёр ах ирсэн. Талийгаачийг машинаар авч явах боломжгүй учраас онгоцоор авч явсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Жолооч Ж эмнэлэгт хэвтэж байхад нь уулзсан. Сүүлд 49 хоног дээр нь ирж уулзсан. Эмчилгээ болон оршуулгын зардалд 90.000.000 гаруй төгрөг зарцуулсан. Т................... маркийн ................ улсын дугаартай автомашиныг сүүлд нь манай машин гэдгийг мэдсэн. Би машинаа Жгаас нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дахин өгсөн: “...Би хавтас хэргийн материалтай 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12 цагаас 12 цаг 40 минут хүртэл хугацаанд Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 102 тоот өрөөнд танилцах явцад хэрэгт үдэгдсэн цогцосны гадна үзлэгийн зураг манай талийгаач З.Тийнх биш гэдгийг уг материалд авагдсан зураг болохоор олон хагалгаа оёдол тавигдсан, мөн царай зүс нь биш байсныг хараад мэдсэн. Талийгаач болохоор хүзүүнийхээ баруун доод хэсэгт хагалгааны 7-8 см шинэ оёдол, босоо хэлбэрийн шинэ шархтай, мөн цээжний баруун талдаа зулгаралттай байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр тал),

-Амь хохирогч Н.М хууль ёсны төлөөлөгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

“...Би зам тээврийн ослоор сайн мэдэхгүй. АНУ-д хувийн ажлаар явж байсан. Тэгээд 19 хоногийн дараа над руу манай тэнд байдаг найз охин утсаар холбогдоод намайг фэйсбүүк ор гэж хэлсэн. Манай эгч “Н.М зам тээврийн осолд орчихлоо, биеийн байдал нь муу байна, яаралтай гар” гэж хэлэхээр нь би тэр орой нь онгоцоор гараад 2019 оны 5 дугаар сарын 07-ны өглөө Монголд буусан. Тэгээд нас барсан талаар мэдсэн. Талийгаач нь жолооч Жтай нэг ангийн хүүхдүүд байсан. Оршуулганд 16.000.000 төгрөг баримтаар зарцуулсан. Уг зардлаа нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дүгээр тал),

 

-Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

“...Би хөдөө явахаас 3 хоногийн өмнө залгахаар нь би “эхнэр нь байхгүй, хоёр хүүхдээ харж байгаа, битгий орой утасдаж ийш тийш юманд дагуулж яваарай, гуйж байна шүү” гэж Ж руу мессеж бичсэн. Үүнийг зөрчөөд явсанд харамсаж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр тал),

 

-Гэрч М.Ч мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:

“...Осол болсон орой 22 цагийн үед манай найз утсаар “Т наашаа явж байгаад осолд орсон сурагтай байна” гэж хэлсэн. Тэгээд талийгаач Тийн эхнэр О рүү утсаар яриад юу болсон талаар асуухад ослын талаар мэдээлэл байхгүй байсан. Тэгээд бид орой нь цугларч байгаад .................. аймаг руу явж эмнэлэг дээр очиход талийгаач М нас барсан байсан. Харин талийгаач Тийн биеийн байдал хүнд, жолооч Жгийн биеийн байдал тааруу, Хийн биеийн байдал сайн байсан. Тийн бие тааруу байсан учраас Улаанбаатар хотоос нисдэг тэрэг авчирч авч явсан. Жг машинд хэвтүүлж ор засаад авчирсан. Т...................-120 маркийн ................ улсын дугаартай автомашин талийгаачийн өөрийнх нь машин мөн. Тухайн үед би худалдаж авна гээд ломбардаас 11.300.000 төгрөг төлж авсан, зээлийг нь би чөлөөлсөн. Би хоёр долоо хоног унасан. Тэгээд удалгүй талийгаач залгаад “би наад машинаар чинь ............... явчхаад ирэх үү” гэхээр нь би өгөөд явуулсан. Би худалдаж авахдаа мөнгийг нь гүйцээж өгөөгүй, бас нэрээ шилжүүлээгүй юм. Ийм асуудал болно гэж огт бодоогүй. Замын-Үүд явахад машин нь хурд авахгүй байхаар нь би талийгаачид наймаагаа болъё гэж хэлж байсан. Машин аваад явахад нь би тэдэнд хурд авахгүй, хааз авахгүй, бөгсөө шиддэг талаар нь хэлж явуулсан. Миний эзэмшлийн машин биш гэж ойлгож болно. Талийгаачтай тохиролцоод 11.300.000 төгрөг өгч авсан баримт байхгүй учраас миний гэх үндэслэл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 153 дугаар тал),

 

            -Гэрч С.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

            “...Би 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ж, Т, М нарын хамт ............ маркийн автомашинтай ............... руу бетон зуурмагийн багаж төхөөрөмж тохируулж өгөхөөр яваад ...............т очиж ажлаа дуусгаад барагцаагаар 17 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед машиныг Ж жолоодож явсан. ...намайг жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад явж байхад машин гэнэт замын хажуу руу орсон. Тэгээд би юу болов гээд харсан чинь жолооч гэнэт жолооны хүрдээ мушгиад зам руу орсон  ба зам дээр машин эргэлдэж байгаад онхолдоод замын хажуу руу унасан. Онхолдсоны дараа би ганцаараа машин дотор байсан. Харин нөгөө хэд машинаас шидэгдсэн байсан. Тэгээд би зам дээр гарч гараа өргөөд хэдэн залуучуудтай таараад тэр залуучууд цагдаа болон эмнэлэг дуудсан. Машин жолоодож явсан Ж согтууруулах ундаа хэрэглээгүй. Харин Т, М нар согтуу байсан. Би эрүүл байсан. Миний бодлоор машин жолоодож явсан Ж нь машин барьж явахдаа зүйрмэглэсэн байх гэж бодож байна. Тэгээд замын хажуу руу шороон замаар явахаар нь би юу болов гээд орилоход эргэж зам руу орох гээд жолооны хүрдээ мушгисан. Ж машин барьж явахдаа яг зүйрмэглэсэн байх. 110 км цагийн хурдтай явж байсан. Би яг араас нь хараад явсан. Тээврийн хэрэгсэлд байсан хүмүүс бүгд хамгаалах бүс хэрэглээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дугаар тал),

            -гэрчээр 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн: “..................... сум уруудаж байх үед жолооч 110 км цагийн хурдтай явж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар тал),

            -мөн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн: “..................... сум орж байх үед 100 км цагийн хурдтай явж байсан. Яг осол болох үед би унтаж явсан учраас хурдыг хараагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар тал),

 

            -Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:

            “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өглөө 10.00 цагийн үед Т 3 хүнтэй хамт мал эмнэлгийн урд талд байх “.................” ХХК-ийн зуурмагийн үйлдвэр дээр ирэхэд нь би уулзсан. Тэд ...............т хэзээ ирснийг мэдээгүй. Х гэдэг залуу нь надад зуурмагийн үйлдвэрийн тохиргоог хийж, төхөөрөмжийг компьютер дээр ажиллуулах талаар зааж өгсөн. Түүнээс хойш би уулзаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал),

 

            -Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

            “...2019 оны 5 дугаар сарын 04-ний шөнө Т 3 найзын хамт ...............т манай ажилтан Б холбоо барьж ирсэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 14.00 цагийн орчим би тэдэнтэй ............ баг, мал эмнэлгийн урд талд байх “.................” ХХК-ийн зуурмагийн үйлдвэр дээр уулзсан. Т нь манай үйлдвэрийн зуурмагийн төхөөрөмжийг 2019 оны 4 дүгээр сард суурилуулж өгсөн. Энэ удаа ирэхдээ үйлдвэрийн тохиргоог хийж, манай ажилтан Б компьютер дээр зааж өгөх байсан. Тэр тохиргоог Х зааж өгсөн. Үйлдвэр дээр 2 цаг орчим болоод эртхэн Улаанбаатар хот руу гаръя гээд явсан. Түүнээс хойш уулзаагүй. М гэх залуу нь нөгөө хэдийгээ ...................... явъя гээд байсан. Тэнгэр муухай, шороон шуурга болж байсан учраас яваагүй байх. Манай ажилтан Б ярихдаа Улаанбаатар хотоос шууд ...................... орно гэж ярьж байсан. Талийгаач Т, М нар бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн, нөгөө хоёр нь эрүүл байсан. Тухайн үед машиныг Ж гэх залуу нь барьж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар тал),

 

            -Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:

            “...Талийгаач З.Т нь миний төрсөн хүү юм. Ослын талаар мэдэхгүй. Өглөө 06 цаг өнгөрч байхад ах нь утсаар ярьсан. Сос мед эмнэлгийн онгоц явж .................. аймгийн эмнэлгээс авчирсан. Тэгээд нисэх онгоцны буудалд буугаад түргэний машинаар гэмтлийн эмнэлэгт ирж сэхээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар тал),

 

-Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ..................... .................. сумаас хойш 55 км ................ гэх газар осол болсон гэсэн. Би шууд найз нарын хамт .................. аймгийн төв эмнэлэг дээр очиход найз М нас барсан, Т хүнд гэмтэлтэй, сэхээнд орсон байсан. Жгийн өрөөнд орж юу болсон талаар асуухад замдаа явж байгаад замаас гараад буцаад зам руу оруулсан чинь найз Т жолоочийн хажуу талын суудал дээр согтуу унтаад явж байгаад гэнэт сэрээд “хөөш” гээд муухай орилоод руль дээрээс татсан, буцаагаад дартал юу болсныг мэдэхгүй, нэг мэдсэн чинь машин онхолдсон байсан” гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр тал),

 

-Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:

“...Би Тээврийн Цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өглөө 09 цагаас 15-ны өдрийн 09 цаг хүртэл жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэсэн. Жижүүрийн үүрэгтэй байх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад хүн нас барлаа гэх дуудлагыг жижүүрээс 14 цагийн орчимд өгсөн. 16 цагийн орчим Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр бүрэлдэхүүн хамт ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн жижүүрийн ахлагчтай уулзаж цогцос хаана байгаа талаар асуухад тусгаарлах өрөө юм уу моргийн аль нэгэнд байгаа гэж хэлсэн. Тусгаарлах өрөөнд очиж үзэхэд 40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсан ба ямар нэгэн хаяг, овог, нэр бичигдээгүй байсан. Уг цогцосны гадна үзлэгийг шинжээч Одончимэг, Криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад Эрдэнэбаатарын хамт үзлэгийг хийж материалжуулж Тээврийн Цагдаагийн албаны жижүүрт хүлээлгэн өгсөн. Цогцос солигдсон асуудлыг бид мэдэхгүй байна. ... ” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр тал),

            -Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байх үед 01 цаг 25 минутад З овогтой Т нь .................. .................. сумын нутагт осолд орсон гэсэн шалтгаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасагт хэвтэн эмчлэгдсэн. Түүнээс хойш 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үүрэг гүйцэтгэж байх үед З.Т нь 13 цаг 00 минутад нас барсан... Өдрийн 13 цаг 25 минутад 102-ын тусгай дугаарт мэдэгдсэн. Бүрэлдэхүүн ирээд цогцос хаана байгаа талаар асуухад тусгаарлах өрөө юм уу морг хоёрын аль нэгэнд нь байгаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 93-94 дүгээр тал),

 

-Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:

            “...2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бүрэлдэхүүнд ахлах мөрдөгч цагдаагийн хошууч С.Содномдоржийн удирдлагад үүрэг гүйцэтгэж байхад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр аваарт орсон хүн эмчлэгдэж байгаад нас барсан гэх дуудлага ирсэн. Гэмтлийн цагдаа бидэнд цогцос тусгаарлах өрөө юм уу морг хоёрын аль нэгэнд байгаа гэж хэлсэн. Згийн Т гэх 37 настай, эрэгтэй хүний цогцост үзлэг хийсэн. Тухайн үед овог, нэр байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 96 дугаар тал),

-Гэрч С.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:

“...Би хэдэн дуудлаганд явсныг мэдэхгүй байна. Гэхдээ миний гарын үсэг байгаа болохоор цогцосны үзлэг хийсэн байна. Бид олон үзлэг шинжилгээнд ордог учраас санахгүй байна. Цагдаагийн бүрэлдэхүүн дуудаад энэ цогцос дээр үзлэг хийнэ гэж хэлсэн тохиолдолд үзлэг хийдэг. Хэн гэдэг хүний цогцост үзлэг хийснээ мэдэхгүй байна. Энэ зургаас харахад хөлөн дээр нь хаяг харагдахгүй байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 98-99 дүгээр тал),

 

-Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:

“...Би талийгаач З.Тийг эмчилж байсан, орон нутагт аваарт ороод ирсэн гэж надад хэлсэн. З.Тийн цээж урагдалтай, олон хавирганы хугаралтай, эгэм, дал хугарсан, хүзүүний гэмтэлтэй ирж мэс засалд орж эмчлэгдэж байгаад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 00 минутад нас барсан. Нас барсны дараа тусгаарлах өрөөнд оруулж, ар гэр нь салах ёс гүйцэтгэж 2 цаг болсны дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү шилжүүлдэг. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр тал),

-Шүүгдэгч Ө.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос ............... руу явах гэж гарсан. Талийгаач Т, М бид гурав 10 жилийн нэг ангийн найзууд. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бетон зуурмагийн ажил үзэж байсан бөгөөд тэр ажлаа хүлээлгэж өгөөд буцаад 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 15 цагт .................. төвөөс Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд .................. сум өнгөрөөд 55 км цагийн хурдтай явж байгаад гэнэт жолооч тал руу жолоодлого алдаад замаас гарсан. Баруун урд талын дугуй хагарч жолоодлого алдаад шороон хэсэг рүү орохоор нь жолоогоо зүүн гар тийш дараад засмал зам руу орох үед гэнэт талийгаач Т сэрэнгүүтээ баруун гараараа жолооны хүрдэн дээрээс бариад доош дарахаар нь би буцааж хариулахаар жолоогоо баруун тийш дарсан. Тэгээд нэг мэдэхэд миний машин замаас гараад онхолдсон байсан. Тухайн үед огцом даралт үүссэн. Гэрч Х мэдүүлэг өгөхдөө хурд хэтрүүлсэн гэж худал мэдүүлсэн. Арын суудалд нөгөө хоёртой архи ууж сууж байсан. Бас өөрийгөө архи уугаагүй гэж худлаа мэдүүлсэн байна. Цусаар согтолттой гарсан байсан. Замаар ямар ч машин байхгүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би 70-76 км цагийн хурдтай явж байсан ба хамгаалах бүсээ зүүж явсан. Талийгаачийн ар гэртэй нь уулзсан. Оршуулгын зардалд 30.000.000 төгрөг зарцуулсан. Би B ангиллын жолооны үнэмлэхтэй. 2006 оноос хойш тасралтгүй автомашин жолоодож байна. Осол миний буруугаас болоогүй. Тухайн үед дугуй хагарсан, бас талийгаач Т руль булаасан. ...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, харин прокурорын тогтоолтой танилцсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар тал), 

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .................. аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн амь хохирогч Н.М цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай дүгнэлтэд:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Зам тээврийн осол: Цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтэл: Баруун, зүүн уушгины эд болон элэгний эдүүдийн язрал, урагдал, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганууд, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганууд хоёрлосон шууд хугарал. Өвчүү ясны шууд хугарал. Сээрний 6-р нугалам их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал. Толгойн хуйхны орой болон дагзны баруун, зүүн хэсгүүдийн цус хуралт. Зүүн чихний урд дунд хэсгийн язарсан шарх, баруун гарын сарвууны ар дээд хэсгийн эдийн дутагдал бүхий салмарч урагдсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсэг, зүүн хацар хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн чихний гадна дунд хэсэг, ар доод хэсэг, доод эрүүний дунд хэсэг, зүүн мөрний дотор дээд хэсэг, урд дунд хэсэг, баруун гарын тохойны дээд хэсэг, баруун шууны гадна дээд хэсэг, гадна дунд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг, нурууны баруун хажуу хэсэг, дунд хэсэг, зүүн гуяны дотор дээд хэсэг, зүүн гарын бугалган гадна доод хэсэг, зүүн гарын 2-р хурууны гадна доод хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, 1 хурууны ар доод хэсэг, хэвлийн зүүн хажуу доод хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсэг, баруун өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралтууд, зүүн чихний дэлбэнгийн доод дунд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний доод хэсэг, зүүн мөрний дотор болон хүзүү, цээжний ар дээд хэсгүүдийг хамарсан, зүүн гарын сарвууны ар дээд хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, баруун гарын шууны гадна доод хэсгүүдийн цус хуралт.

2. Үндсэн гэмтэл, эмгэг өвчний хүндрэл: Цээжний хөндийд цус хуралдалт /700 мл/, их тархины баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи, гэмтлийн шок.

3. Дагалдах гэмтэл, эмгэг өөрчлөлт: Бөөрний уйланхайт үрэвсэл.

Дүгнэлт: 

1. Талийгаачийн цогцост баруун, зүүн уушгины эд болон элэгний эдүүдийн язрал, урагдал, цээжний хөндийд цус хуралдалт /700 мл/, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганууд, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганууд хоёрлосон шууд хугарал, сээрний 6-р нугалам их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, өвчүү ясны шууд хугарал, зүүн чихний урд дунд хэсгийн язарсан шарх, баруун гарын сарвууны ар дээд хэсгийн эдийн дутагдал бүхий салмарч урагдсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсэг, зүүн хацар хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн чихний гадна дунд хэсэг, ар доод хэсэг, доод эрүүний дунд хэсэг, зүүн мөрний дотор дээд хэсэг, урд дунд хэсэг, баруун гарын тохойны дээд хэсэг, баруун шууны гадна дээд хэсэг, гадна дунд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг, нурууны баруун хажуу хэсэг, дунд хэсэг, зүүн гуяны дотор дээд хэсэг, зүүн гарын бугалган гадна доод хэсэг, зүүн гарын 2-р хурууны гадна доод хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, 1 хурууны ар доод хэсэг, хэвлийн зүүн хажуу доод хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсэг, баруун өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралтууд, зүүн чихний дэлбэнгийн доод дунд хэсгийн язарсан шарх, толгойн хуйхны орой болон дагзны баруун, зүүн хэсгүүд, зүүн нүдний доод хэсэг, зүүн мөрний дотор болон хүзүү, цээжний ар дээд хэсгүүдийг хамарсан, зүүн гарын сарвууны ар дээд хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, баруун гарын шууны гадна доод хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх зүүн уушгины эд болон элэгний эдүүдийн язрал, урагдал, цээжний хөндийд цус хуралдалт /700 мл/, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганууд, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганууд хоёрлосон шууд хугарал, сээрний 6-р нугалам их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн, үхэлд нөлөөлөөгүй гэмтлүүд болно.

4. Талийгаачийн цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтын хэмжээ болно.

5. Талийгаач нь бөөрний уйлханхайт архаг үрэвсэлт өвчтэй байх ба үхэлд нөлөөлөөгүй болно.

6. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. /Шинжээч эмч Ж.Ариунзаяа/. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 217-219 дүгээр тал),

-2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр амь хохирогч З.Тийн цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 72-78 дугаар тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шарилд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1381 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Шүүх эмнэлгийн онош:

I. Авто ослын хавсарсан гэмтэл: Хүзүүний 4-6 дугаар нугалмын их биеийн нугас гэмтээсэн хугарал. Өвчүүний хөндлөн хугарал. Баруун талын 5-8 дугаар хавирганы нурууны хажуугийн шугамаарх шууд хугарал. Баруун дал ясны их биеийн хугарал. Хүзүүний 4-6 дугаар нугалмын хугарлыг засах, бэхлэх мэс засал /2019 оны 5 дугаар сарын 08-ний өдөр/

III. Хэвлийн сүрьеэ. Элэгний эд дэх сүрьеэгийн жижиг тархмал голомтууд. Цогцосны хожуу үеийн өөрчлөлт: Ялзрал.

Дүгнэлтэд:

1. Талийгаач З.Тийн шарилд хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний 4-6 дугаар нугалмын их биеийн нугас гэмтээсэн хугарал, өвчүүний хөндлөн хугарал, баруун 5-8 дугаар хавирганы нурууны хажуугийн шугамаарх шууд хугарал. Баруун дал ясны их биеийн хугарал. Хүзүүний 4-6 дугаар нугалмын хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаач З.Т нь хэвлийн сүрьеэ өвчтэй байсан байна. Энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно. /Шинжээч М.Энхбаяр, Ц.Ганболд, С.Төгсбуян/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 80-85 дугаар тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .................. шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдмал, эмзэглэлтэй, 12 хос мэдрэлийн талаас өөрчлөлтгүй гэжээ. Онош: тархи доргилт, хүзүү орчмын зөөлөн эдийн няцрал.

Дүгнэлтэд:

1. С.Хийн биед тархи доргилт, хүзүү орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Шинжээч эмч А.Болор-Эрдэнэ/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 223 дугаар тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4399 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн .................. маркийн, VZJ120-0005451 тоот арлын дугаартай, ................ улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Уг автомашин урд бамбай, зүүн их гэрэл, зүүн их гэрлийн арын суурь, баруун, зүүн, урд хойд далбаа, 4 хаалга, 4 хаалганы эмжээр, зүүн хойд хаалганаас бусад хаалганы буудаг шил, арын болон салхины шил, хоёр хажуугийн шил, арын гэрлүүд, дээвэр, ачаа төмөр, люк, баруун хойд дээд, доод дагуу гар, баруун хойд хагас гол, баруун урд хагас гол, баруун хойд дугуйн обуд, зүүн урд дугуйн обуд, дотуур хаймар, баруун урд дугуй, дотуур хаймар, баруун урд амортизатор, жолооны баруун хөндлөн татуурга, капот, хоёр толь, урд хоёр бага зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна.

3. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн шинэ гэмтэл тул осолд нөлөөлөх үндэслэлгүй.

4. Тоормос нь ABS системээр тоноглогдсон, шингэн дамжуулгатай тоормостой. 4 дугуйн тоормосны хавчигчууд ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхжилтийг тодорхойлох боломжгүй болно.

5. Тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтоох бөгөөд шинжилгээнд ирүүлсэн .................. маркийн, ............... тоот арлын дугаартай автомашин явах боломжгүй тул тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй. Жолооны хүрдний гол, чагтан холбоос, бэхэлгээ бүрэн, ил харагдах гэмтэлгүй байв. Зам тээврийн осол хэргийн материал ирүүлээгүй тул жолооны хүчлүүрийн шингэн бага, 4 дугуйн улирал тохироогүй байдал нь осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.

6. Шинжилгээнд ирүүлсэн автомашины хурд хэмжигч бүрэн, ил харагдах гэмтэлгүй. Хөдөлгөөний аюулгүй байдлыг талаас хурд хэмжигч /спидомерт/-ийн ажиллагаа зам тээврийн осолд нөлөөлөхгүй. /Шинжээч Г.Цэндсүрэн/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 230-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-13 дугаар тал),

 

-Шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

 “...Жолооны хүчлүүрийн шингэн бага байсан. Осолд нөлөөлснийг харуулах баримт хэргийн материалтай танилцахад байхгүй. Жолооны хүчлүүрийн шингэн бага байгаа нь жолооны механизмын хэвийн ажиллагаа алдагдуулах нөлөө үзүүлж болох эрсдэлтэй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

-Тээврийн Цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 369 дугаартай:

1. ................... маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө. Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч талийгаач З.Т, Н.М нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /Цагдаагийн ахмад Н.Шинэбаатар/...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

 

-2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “.................. .................. сумын 3 дугаар багийн нутаг .................. сумаасаа хойд зүгт 52 км ................ гэх газарт .................. маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, зам тээврийн осол гарч ................. иргэн Нэргүй овогтой М 36 настай, эрэгтэй нас барсан байна” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар тал),

 

-2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг 10 минутаас 11 цаг 00 минутын хооронд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 9-16 дугаар тал),

 

-2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр амь хохирогч З.Тийн цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 212-215 дугаар тал),

 

-Амь хохирогч З.Т нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нас барсныг мөн өдөр бүртгэсэн тухай нас барсны гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал),

 

-З.Т нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан тухай 05786 дугаартай өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 36-59 дүгээр тал),

 

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчийн бүртгэл, цогцсыг хүлээн авсан ба олгосон бүртгэл (2 дугаар хавтаст хэргийн 110 дугаар тал),

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оээс хэрэгт ирүүлсэн эмчилгээ болон оршуулгын зардал нэхэмжилсэн хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 61-115 дугаар тал), мөн иргэн Г.Х амь хохирогч З.Тийн .......... банкны ................ тоот данс руу 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 9.950.000 төгрөгийг тус тус зээлүүлэхээр шилжүүлсэн дансны хуулга, нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээ, уг мөнгийг хохирлын мөнгөнөөс хасаж тооцуулах тухай бичгээр гаргасан хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 196, 198-201 дүгээр тал),

-мөн “.................”-ийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20/6 дугаартай: “...захирал Амармөнх овогтой Ууганбаяр би Ө.Жгийн гаргасан зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан талийгаач З.Тийн хууль ёсны төлөөлөгч Н.От учирсан хохирол 90.726.770 төгрөгийг барагдуулахын тулд 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “....” ХХК-тай ..................байгаа 44.28 м.кв хоёр өрөө байрны төлбөр 76.161.600 төгрөгийн “Орон сууц захиалах, захилга гүйцэтгэх тухай №2020/08/15-1-37” тоот гэрээ хийхийг зөвшөөрсөн болно. Дээрх гэрээний дагуу байр ашиглалтад орохгүй 2 жил удаашрах эсвэл дээрх захиалгын гэрээ биелэгдэхгүй шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх зэрэг нөхцөл байдал үүссэн тохиолдолд 76.161.600 төгрөгийг Н.От бэлэн мөнгөөр маргаангүй төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх албан бичиг, Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ (3 дугаар хавтаст хэргийн 22, 25-30 дугаар тал),

 

-2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр амь хохирогч Н.М цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 17-24 дүгээр тал),

 

-Н.М нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр авто ослоор нас барсныг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн тухай нас барсны гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар тал),

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М хэрэгт ирүүлсэн оршуулгын зардал нэхэмжилсэн хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 132-149 дүгээр тал), мөн шүүгдэгч Ө.Жгаас нэхэмжилсэн 17.500.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан тухай нотариатаар баталгаажуулсан хүсэлт (3 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

-“Бэст Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 118 дугаартай “........................ маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ослын улмаас учирсан хохирлын үнэлгээг нийт 24.765.000 төгрөгөөр тогтоосон” тайлан, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 145-153 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ө.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд “миний буруугаас болж осол гараагүй, машины дугуй хагарсан, мөн Т жолооны хүрд булаацалдсанаас болж зам тээврийн осол гарсан” гэж гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй талаар мэдүүлсэн.

          Шүүгдэгч Ө.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ө.Жг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг  үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Шүүгдэгч Ө.Жгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн хохирол, хор уршгийн зардлыг түүнд хариуцуулан гаргуулах үндэстэй байна.

            1/. Амь хохирогч Н.М хууль ёсны төлөөлөгч Г.М оршуулгын зардалд нийт 16.552.202 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч Ө.Жгаас мөрдөн шалгах ажиллагаанд 17.500.000 төгрөгийг хүлээн авсан, хохирлыг бүрэн барагдуулсан гэх нотариатаар баталгаажуулсан хүсэлт /3хх-24/-ийг хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ө.Ж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхзаяад төлөх төлбөргүй байна.

 

            2/. Харин амь хохирогч З.Тийн хууль ёсны төлөөлөгч Н.О нь 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн замын зардалд 108.370 төгрөг, оршуулгын зардалд 22.949.769 төгрөг, эмчилгээний зардалд 2.469.465 төгрөг, амь хохирогчийг .................. аймгаас Улаанбаатар хот руу тусгай нисэх онгоцоор зөөвөрлөсөн гэх 40.434.166 төгрөг, шатахууны зардалд 108.370 төгрөг, мөн автомашины эвдрэл хохирлын үнэ болох 24.765.000 төгрөг, нийт 90.726.770 төгрөгийг нэхэмжилсэн. /1хх-63-115, 2хх-145-153/.

            “.................”-ийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20/6 дугаартай: “...захирал А овогтой У би Ө.Жгийн гаргасан зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан талийгаач З.Тийн хууль ёсны төлөөлөгч Н.От учирсан хохирол 90.726.770 төгрөгийг барагдуулахын тулд 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “...” ХХК-тай ................. байгаа 44.28 м.кв хоёр өрөө байрны төлбөр 76.161.600 төгрөгийн “Орон сууц захиалах, захилга гүйцэтгэх тухай №2020/08/15-1-37” тоот гэрээ хийхийг зөвшөөрсөн болно. Дээрх гэрээний дагуу байр ашиглалтад орохгүй 2 жил удаашрах эсвэл дээрх захиалгын гэрээ биелэгдэхгүй шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх зэрэг нөхцөл байдал үүссэн тохиолдолд 76.161.600 төгрөгийг Н.От бэлэн мөнгөөр маргаангүй төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх албан бичгийг хэрэгт ирүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О нь “.....” ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Орон сууц захиалах, захилга гүйцэтгэх” тухай гэрээ байгуулсан байх ба, мөн шүүх хуралдаанд уг гэрээг хүлээн зөвшөөрч байгаа, байрны үнэ болох 76.161.600 төгрөгийг хохирлын дүнгээс хасаж тооцуулах талаар мэдүүлсэн.

            Иймд түүний нэхэмжилсэн 90.726.770 төгрөгөөс 76.161.600 төгрөгийг хасаж тооцож, үлдэх хохирол болох 14.565.170 төгрөгийг шүүгдэгч Ө.Жгаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.От олгохоор шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ө.Жг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол нөхөн төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн ба энэ хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О нь шүүгдэгч Ө.Жгаас 15.000.000 төгрөгийг авсан талаарх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгч Ө.Ж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.От төлөх төлбөргүй байна.

 

            3/. Тус зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч С.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, тэрээр шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч  Ө.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6  сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баттамираас “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн цагаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан байдаг ба өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь миний үйлчлүүлэгчид хамаарч байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү. Ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөлийн хуулийн 6 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж заасан байх тул үүнийг харгалзаж миний үйлчлүүлэгчийн ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Ө.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хүнд ангилалд хамаарна.

Шүүхээс шүүгдэгч Ө.Жг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хоёр хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд ............... дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ЦХШЗ/63 дугаартай захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ба, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ө.Ж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийг 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн байх тул дээрх хуулийн үйлчлэлд түүний үйлдсэн гэмт хэрэг хамаарч байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасна” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ө.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялын 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

3. Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Жгийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч Ө.Жгийн В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 460140 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд  хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 1, 4,  37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. ............. овогт Ө. Жг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Жгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Жд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Жгийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ө.Жгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ө.Жгийн В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ........................дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх азраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд  хүргүүлэхээр шилжүүлсүгэй.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-д төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.От 15.000.000 (арван таван сая) төгрөгийг төлж, 76.161.600 (далан зургаан сая нэг зуун жаран нэгэн мянга зургаан зуу) төгрөгийн үнэ бүхий 44.28 м.кв хоёр өрөө байрыг шилжүүлэхээр тохиролцсоныг, мөн иргэний нэхэмжлэгч С.Х нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдусгай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.Жд урьд эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс тоолж, түүнд ............... дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ЦХШЗ/63 дугаартай захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА