Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/1001/З |
Дугаар | 122 |
Огноо | 2019-02-21 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 122
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.М даргалж хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иөншөөбүү овогт Б,
Хариуцагч: Схд З д, Схд Гзба,
Гуравдагч этгээд: Ш.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “...Схд З д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 тоот шийдвэрийн Ш.Дд холбогдох хэсгийг, Схд Гзбанаас олгосон газар эзэмших эрхийн 0007******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, өмгөөлөгч Б.Ч*******, хариуцагч Схд З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Схд Гзбаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Ш.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ш.Д гуайн хүү надад 700 м.кв зарсан. Зарахдаа одоо маргаж буй газрыг оролцуулсан төмөр хашаатай нь бүхэлд нь зарсан.
... 25-ны өдөр энэ газрыг 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. 05 дугаар сарын 15-ны өдөр “Т К” ББСБ-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр дуудлага худалдаанд орж байсан барилгыг 10,000,000 төгрөгөөр авсан. 700 м.кв газрын үнэ нь 4,000,000 төгрөг, үл хөдлөх болон үл хөдлөхийн бичиг баримтгүй талбай дээр нэмж 9,000,000 төгрөг өгсөн. Тэгэхэд 05 дугаар сарын 17-ны өдөр кадастрын зураг хийлгэсэн нь “Б А” ХХК-иас гарч ирсэн. Үүнийг 01 дүгээр сарын 17-ны өдрөөр хэвлээд өгөөч гэж хийлгэсэн байдаг. Ш.Дн газар хүссэн өргөдөл дээр байгаа кадастрын зураг нь Б.Угийн өмчилсөн байгаа 09 тоот бүхий кадастрын зураг байдаг. ******* тоот биш. Ш.Д гэдэг хүн 09 тоотын хаягтай иргэний үнэмлэх авч ирсэн болохоор тэр хаягаар зураг хийж өгсөн. Шүүхэд “Б А” ХХК тайлбар гаргаж өгсөн байгаа. Хашааны тоот олго гэсэн цохолт байдаггүй. Зөвхөн Б.Лийн бичиг хэрэгт өг гэсэн гарын үсэг байдаг. 25-ны өдөр газраа зарсан байж 26-ны өдөр илүү гарсан талбайдаа 9,000,000 төгрөг нэмж авсан. Тэгсэн байж 26-ны өдөр Засаг даргаар цохолт хийлгэсэн байдаг. Тэгэхэд 09 дүгээр сард Б.У яаж урд талбайгаа авах юм бэ? 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр газрыг худалдаж авсан. Засаг даргын зүгээс газар зарсан эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж хэлсэн” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч*******ээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлгч Б.У нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 31 дүгээр гудамжны 9 тоот, хаягт орших 700 м.кв талбайтай газрыг 130 м.кв талбайтай гэрчилгээгүй хашаатай газартай нь, 144 м.кв талбайтай үйлчилгээний барилгын хамтаар 2017 оны 05 дугаар 25-ны өдөр Ш.Дгийн дүү Ш.Д, түүний хүү Э.З*******оос худалдаж авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгүүд нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаагаар худалдагдах гэж байхад нь 10,000,000 төгрөгийг “Т к” ББСБ-д төлж, 3,000,000 төгрөгийг Э.З*******од бэлнээр өгч, нийт 13,000,000 төгрөгөөр худалдан авсан юм.
Тухайн үед маргаж байгаа 130 м.кв талбайтай газар нь манай хашаатай хамт хашигдсан гэрчилгээгүй газар байсан.
Э.З*******оос худалдаж авсан газрын гарц нь хашааны хойд талын нарийн /өргөн нь 3 м/ гудамжинд байсан. Худалдаж авах үедээ жижиг машин арай гэж орж байсан тул том машин орох боломжгүй юм байна барилга барих учраас гарцыг зүүн талд нь гаргаж болох уу гэж З*******оос асуухад болно болно гэрчилгээгээ өөрснөө хөөцөлдөөд аваарай гэж хэлж байсан. Тэр үед уг газрыг ирээдүйд үйлчилгээний зориулалтаар ашиглана, гарц болгоно гэж төлөвлөж байсан боловч ажлын зав, санхүүгийн асуудлаас болоод хугацаа алдаж барилга барьж чадаагүй. Харин хашаагаа сольж, банзаар хашаа барьж, төмөр гүйдэг хаалга хийсэн.
Төлөвлөж байснаар үйлчилгээний барилгаа нурааж зөөгөөд хашаан дотроо хойд хэсэгт байрлуулан хувийн сууц болгон бариад /Одоо барилгын ажил дуусаагүй 60 хувьтай явагдаж байгаа/ гарцаа зүүн талдаа гаргаад удаагүй байтал Ш.Д ирж хашаагаа буулга миний газар, би гэрчилгээ гаргуулж авсан гэж маргаан үүсгэж эхэлсэн. Одоо зүүн талд гаргасан хаалгаа буцаагаад хойд талдаа гаргаж болохгүй байгаа, манай хойд талын 12 тоотын айл уг гарцыг битүүлсэн байгаа. Тэгээд ч хуучин гарц нь том машин /гал унтраах автомашин/ орж багтахааргүй байгаа тул барилга барих боломжгүй болоод байна.
Схд Гзба нь иргэн Ш.Дд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 0007******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ”, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаартай тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6.2.2-т “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах”, 6.2.4-т “Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт “Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл”-ийг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна” 6.3. Энэ журмын 6.2.4-т заасан “шаардлагатай” гэсэнд дараах тохиолдол хамаарна. Үүнд:
6.3.1 “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох; гэсэн заалтуудыг тус тус зөрчин газар олгосон.
Мөн айлын хашаан дотор байгаа газрыг айлаас нь асуулгүйгээр бусдад эзэмшүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх Схд З д, Газрын албаны газар олгосон шийдвэрээс болж иргэн Б.У миний газар орц, гарцгүйн дээр миний худалдаж авсан газар бусдын эзэмшилд шилжин өмчлөгч миний эрхийг зөрчиж байна.
Иймээс Схд З д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 тоот шийдвэрээр олгосон Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 31 дүгээр гудамжны ******* тоот хаягтай, Схд Гзбанаас олгосон газар эзэмших эрхийн 0007******* тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.
... Ш.Дн газрыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байгаа. Газар хүссэн өргөдлөө 2017 оны 06 дугаар сарын эхээр гаргасан. Тухайн үед хариуцаж байсан газар зохион байгуулагч нь нийтийн эзэмшлийн талбайд газар олгохгүй гэсэн үндэслэлээр Б.Угийн өргөдлийг хүлээж аваагүй буцаасан байсан.
... иргэн Ш.Дд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 7******* тоот газар эзэмшлийн гэрчилгээг олгохдоо 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг олгох журмын 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3 дахь хэсгүүд, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 121 дүгээр тушаалын хавсралт, кадастрын зураглалын ажлын журмын 11 дүгээр зүйлийн 11.13 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэх үндэслэл байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Схд З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.У нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн газрын албанд 7 дугаар хороо Баянхошуу 31-9 “б” тоот газрыг эзэмших хүсэлт гаргасан бөгөөд хүсэлт гаргасан газар нь иргэн Ш.Дгийн эзэмшиж байгаа газартай давхцаж байсан тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг дүүргийн Газрын албанаас өгсөн байна.
Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 31-9 ”б” тоот газрыг эзэмших хүсэлтийг иргэн Ш.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан байна. Иргэн Ш.Дгийн гаргасан газар эзэмших хүсэлт нь Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байсан тул Схд З д 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 дүгээр захирамжаар дүүргийн 7 дугаар хороо Бяанхошуу 31-9 “б" тоот газрыг нэгж талбарын 1863******* дугаартай 130 м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар эрх олгосон болно.
Дүүргийн Засаг дарга нь газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан зүйлгүй болно.
... Газрын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр тусгагдсан. Маргаан бүхий газарт орц гарцын ямар нэгэн асуудал байгаагүй. Засаг даргын зүгээс хүчингүй болгох ямар нэгэн үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Схд Гзбаны дарга Б.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 31 дүгээр гудамж, ******* тоот хаягт орших 1863******* тоот нэгж талбарын дугаар бүхий амины хашааны зориулалттай 0.013 га газрыг дүүргийн Засаг даргын 2018 оны А/61 дүгээр захирамжаар иргэн Шаравын Дэлгэрдалайд эзэмшүүлсэн.
Дээрх иргэнд тус газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагын дагуу зөвхөн Монгол Улсын иргэн байх, уг байршил нь дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байсан тул дээрх шаардлагад нийцүүлэн материал хүлээн авч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын зургаа дугаар зүйлд заасны дагуу өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзэж, өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийсэн. Хээрийн судалгаагаар өргөдөлд дурдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх, бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах, үер, усны ам, эрчим хүчний шугамын аюулгүйн болон ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын бүсэд оршиж буй болон бусдын орц гарц хаасан эсэхийг нягтлах, шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт/Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах “тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна” гэсний дагуу хээрийн судалгаа хийж олголт хийсэн байна.
Хээрийн судалгаа хийхэд эргэлтийн цэгүүдийг газарт бэхлэн хашааг бариад 2.8 жил болсон, нэхэмжлэгчийн орц гарцыг хаагаагүй, иргэн, хуулийн этгээдээс дээрх газар дээр газар эзэмших тухай ямар нэгэн хүсэлт ирүүлж байгаагүй мөн орц гарц хаасан гомдол ирүүлж байгаагүй тул Газрын тухай хууль болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын зургаа дугаар зүйлд харшлах зүйлгүй байна гэж үзэж дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан.
Иймд нэхэмжлэгчийн газартай давхцаагүй, орц гарц хаагаагүй, хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Схд Гзбаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.У нь 2018 оны 09 дүгээр сард Схд Гзбанд газар эзэмших тухай хүсэлт гаргасан байдаг. Тухайн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байсан тул тухайн үед хариуг өгч байсан. Маргаан бүхий газарт Ш.Д 2018 оны 01 дүгээр сард эзэмших хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг Схд Гзбанаас судалж үзээд Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлүүдэд заасан шаардлага хангаж байсан учир 2018 оны 02 дугаар сард Схд З д-ын А/61 дүгээр захиргааны акт гарсан. Ш.Дгийн гаргасан хүсэлт нь хууль тогтоомж зөрчөөгүй байсан учир газар эзэмших эрхийг олгосон.
... Хээрийн үзлэгээр очиход хашааг Ш.Д барьсан гэж гэрчүүд хэлж байсан. Орц, гарцыг анх худалдаж авахад ямар байсан тийм байдалд нь буцаан оруулах боломжтой. Учир нь 2 талын айл зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгаад орц гарцыг чинь хаасан байгаа. Шаардах хуудас өгч орц, гарцыг нээх боломжтой. Иргэн хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ манайд огт хамааралгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийхэд Газрын албаар дамжихгүй. “Б А” ХХК-ийн бүртгэл надад огт хамааралгүй. Тэмдэглэлээ яаж үйлддэг тухай би мэдэхгүй. Иргэн Ш.Д Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт, кадастрын зураг, тойм зураг, иргэний үнэмлэхийн зурагтайгаа ирсэн. Түүнийг нь мэдээллийн сангаас шалгаж үзэхэд хэн нэгний эзэмшиж байгаа болон ашиглаж байгаа газартай давхцаагүй. Эзэмшиж байгаа болон ашиглаж байгаа гэж яриад байна. Ашиглах эрхийн гэрчилгээг гадаадын иргэн, хуулийн этгээдэд өгдөг. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээдэд газар эзэмшүүлэхийг хориглодог. Гэрчилгээгүй байж манайх тэр газрыг эзэмшиж, ашиглаж байсан гэж хэлэх боломжгүй. Газар дээр очиход Ш.Д хашаа барьсан байсан. Хөршийн чинь гарц хаагуур байгаа вэ гэхэд хойноо гудамтай, гудам нь хаалгатай гэсэн. Гэрчүүдийн хэлж байгаагаар 3 метрийн өргөнтэй хаалга байсан гэж хэлсэн. Би хаалгыг хэмжиж үзээгүй учир санахгүй байна. 3 метр байсан бол орц, гарц чөлөөтэй, нээлттэй. Мөн гэрчүүд нэхэмжлэгчийн худалдаж авсан дэлгүүрийг 2 жилийн турш агуулахын зориулалтаар ашиглаж байсан гэсэн. Намайг газар дээр очиход дэлгүүр байгаагүй. Тухайн үеийн зураг хавтаст хэрэгт болон манай архивд хадгалагдаж байгаа. Худалдах худалдан авах гэрээ нь Ш.Д гуайн хүүхдийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, өмчилж авсан газар дээр хийгдсэн болохоос биш Ш.Д гуайн хашаа барьсан 130 мкв талбай дээр огт хийгдээгүй. Хийгдэх ч боломжгүй. Эрхийн гэрчилгээгүй хэн нэгэн бусад этгээдэд худалдах боломжгүй. Ш.Д гуайг худалдаж авах хүртэл хугацаанд тухайн газар төрийн өмчид байсан. Кадастрын зурагны он сар ярьж байна. “Б А” ХХК-ийн бүртгэл яаж хийгддэг талаар би мэдэхгүй байна. Би Ш.Дг кадастрын зураг хийлгээд ир гэж хэлээгүй бөгөөд юун дээр ч гарын үсэг зураагүй. Иргэн хоорондоо газар худалдах, худалдан авах гэрээгээр газраа зарсан эсэхийг Газрын алба мэдэх боломжгүй. Улсын бүртгэлийн газарт бүртгэгдээд, гэрчилгээ гардаг. Газрын алба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний талаар мэдэхгүй” гэв.
Гуравдагч этгээд Ш.Д*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д нараас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Угийн нэхэмжлэлтэй Схд З д, Схд Гзбанд хамаарах захиргааны хэргийн гуравдагч этгээд Ш.Дэлгардалай би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Дэлгэрдалай би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо баянхошуу 31 ******* тоот хаягтай газар 2010 оноос эхлэн 9 жил энэ газар амьдарч байгаа, уг газрыг эзэмших хүсэлтэй хуулийн дагуу Схд Гзбанд хүсэлт гаргаж миний хүсэлтийг газрын алба хүлээн авч Схд З д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А\61 тоот шийдвэрээр Ш.Д намайг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо баянхошуу 31 ******* тоот хаягтай газрыг эзэмшихийг шийдвэрлэсэн, улмаар би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо баянхошуу 31 ******* тоот хаягтай, 130 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших 0007******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан тул би уг газраа хашаа барьж, хашаагаа тойруулан цемент татсан. Гэтэл Б.У нь өөрийн эзэмшил газраас илүү гарган миний газрыг хууль бусаар шуналдан авч миний хашааг нураан өөрийн мэдэлд байлган ганц бие, хөгшин настай, даралт харваад хэлгүй болсон группд байдаг намайг дээрэлхээд гудамжинд гаргасанд хөгшин би гомдолтой байна. Одоо би өөрийгөө илэрхийлээд ярих ч чадваргүй, бие муутай байнга эмнэлэгт хэвтдэг, гэтэл миний газрыг олуулаа дээрэлхэн шууд дээрэмдэж авсанд хөгшин би гомдолтой байна.
...манай хүүхэд гэрчилгээгүй газрыг худалдахгүй ... хүүгээсээ асуухад 0.7 га газрыг л зарсан гэсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ш.Д гуай өөр кадастрын зураг гаргаад газар хүссэн өргөдөл өгсөн бол давхцал өөр байх байсан. Газрын албанд бүрдүүлбэр хангуулж өгөх гэсэн шаардлагыг хангаж байсан учир Ш.Дд өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Энэ бол захиргааны хэргийн маргаан. Тийм учраас гэрээтэй холбоотой маргаан яригдахгүй.
Нэхэмжлэлдээ орц гарцын талаар дурдсан байдаг ч худалдаж авах үед ард талд гарц байсан гэж хүлээн зөвшөөрдөг. Гаргаж байгаа шаардлагынхаа үндэслэлийг нэхэмжлэлээрээ үгүйсгэж байна. Гарцтай газар худалдаж авсан. Гарцаа хааж байшин барих машин тавих нь Засаг даргатай ямар ч хамааралгүй. Мөн бид тухайн газарт амьдарч байсан гэж байна. Тухайн газарт айл амьдарч байсан гэдгийг нотлох баримт одоогоор алга байна. Газар давхцалгүй гэдгийг зургаар гаргаж ирсэн. Бүрдүүлбэрийн хувьд ч маргаад байх зүйл байхгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан. Үүний дагуу Засаг даргаас захирамж гарч, Улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс 6 дугаар сард очсон гэж ярьдаг боловч энэ тухай баримтаа гаргаж өгөөгүй. Ш.Дгийн гаргасан хүсэлт нь хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Угийн нийслэлийн Схд З д, Схд Гзбанд холбогдуулан гаргасан “Схд З д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн Ш.Дд холбогдох хэсгийг, тус дүүргийн Газрын албанаас олгосон 0007******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
Схд З д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 дүгээр захирамжаар Ш.Дд тус дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 31 гудамжны 9а тоот хаягт байрлах 130 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус дүүргийн Газрын албанаас 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 0007******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч “Маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ газрын хээрийн үзлэгийг ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу хийгээгүй, хөршүүдээс тодруулж тэмдэглэл үйлдээгүйгээс бусдын бодит ашиглалтад байгаа газартай давхцуулсан байдлаар өмнө нь тухайн газарт амьдарч байгаагүй иргэнд газар эзэмших эрхийг олгосон нь хууль бус бөгөөд уг газар нь нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж байгаа” гэж, хариуцагчаас “ГХГЗЗГ-ын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журамд шаардлагатай тохиолдолд тэмдэглэл үйлдэнэ гэж заасан ба газрын хээрийн үзлэг хийхэд Ш.Дгийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй, орц гарцыг хаагаагүй байсан тул маргаан бүхий акт нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус маргасан.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангасан байхаар хуульчилсан байх ба маргаан бүхий актаар гуравдагч этгээд Ш.Дгийн эзэмшиж буй 130 м.кв газар нь нэхэмжлэгч Б.Угийн эзэмшиж буй 700 м.кв газартай солбицлын хувьд давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2/128 дугаар албан бичиг, хавсралт зургуудаар тогтоогдож байна.
Мөн маргаан бүхий актуудаар гуравдагч этгээдийн эзэмшиж буй 130 мкв газрын зүүн талд зэргэлдээ орших 700мкв газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт нэхэмжлэгч Б.У нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нүүдээр Э.З*******оос худалдан авах үед одоогийн маргаж буй газар нь дээрх гэрээгээр худалдан авсан газарт багтаагүй боловч гадуураа нэг хашаа/тухайн үед цагаан өнгийн нимгэн төмрөөр барьсан/-тай байсныг нэхэмжлэгч Б.У нь мэдэж байсан бөгөөд тухайн газрыг эзэмших тухай хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаагүй байна. Тодруулбал, Нэхэмжлэгч Б.Угаас шүүх хуралдаанд “...Гэрчилгээгүй гэдгийг мэдэж байсан. Дэлгүүрийг буулгаад зүүн талдаа гарцаа гаргана гэхэд та нар өөрсдөө гэрчилгээ гаргуулж аваарай гэж хэлж байсан”, “...худалдаж авчхаад Газрын албанд очиж гэрчилгээ авах гэхэд нийтийн эзэмшлийн гудамжийг дураараа сунгахгүй гээд хүлээж аваагүй, хүсэлтийг буцаасан баримт байхгүй, бичсэн өргөдлөө үрэгдүүлсэн...” гэж мэдүүлсэн ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “тухайн үед маргаж буй 130 м.кв газар нь манай хашаатай хамт хашигдсан гэрчилгээгүй газар байсан. ...гэрчилгээгээ өөрснөө хөөцөлдөөд аваарай гэж хэлж байсан. ...Ш.Д ирж хашаагаа буулга. Би гэрчилгээ гаргуулж авсан гэж маргаан үүсгэж эхэлсэн” гэж тайлбарлажээ.
Гуравдагч этгээд Ш.Дгаас Схд Гзбанд хандаж гаргасан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн огноо бүхий “...0,130 м.кв газар эзэмших эрх олгож өгнө үү” гэсэн өргөдлийг тус дүүргийн газрын алба 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээж авсан байна.
Түүнчлэн Схд Гзбаны 2019 оны 01 дүгээр 07-ны өдрийн 17/14 тоот албан бичигт “тус дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 31 дүгээр гудамжны ******* тоот хаягт орших ...130 м.кв газар дээр иргэн Ш.Д 2018 оны 1 сарын 17-ны өдөр хүсэлт анх гаргасан бөгөөд өмнө өөр ямар нэгэн иргэн, хуулийн этгээд газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болно” гэжээ.
Дээрхээс үзвэл, Схд З д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 дүгээр шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэсэн дүүргийн Засаг даргад, уг шийдвэрийг үндэслэн бичиж олгосон 0007******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ нь мөн хуулийн 34 дүгээр 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн дүүргийн Газрын албанд хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Газар эзэмших эрх олгох үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийн үндсэн дээр хэрэгжих бөгөөд нэхэмжлэгч Б.Угийн хувьд маргаан бүхий газар дээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу газар эзэмших тухай хүсэлтээ иргэн Ш.Дгаас өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө гаргаж байгаагүй, түүнчлэн бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газрыг хашаалж, тухайн газар дээр амьдарч байсан нь газар эзэмших давуу эрхийг үүсгэхгүй, нөгөө талаас гуравдагч этгээд Ш.Д нь маргаан бүхий газарт оршин сууж амьдарч байгаагүй нь газар эзэмших эрх олгохоос татгалзах үндэслэл болохгүй тул Ш.Дгийн гаргасан “газар эзэмших тухай” хүсэлтийг шийдвэрлэж маргаан бүхий актуудыг гаргасанд хариуцагч захиргааны байгууллагуудыг буруутгах үндэслэлгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Угаас “худалдан худалдан авах гэрээ байгуулсны дараа 2017 оны 06 дугаар сард дүүргийн Газрын албанд хүсэлтээ гаргасан боловч хүлээж аваагүй, тухайн үед надад нийтийн эзэмшлийн газрыг сунгахгүй гэж татгалзсан” гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэхгүй байх боловч Б.Угийн зүгээс “хүсэлтийг хүлээж аваагүй захиргааны байгууллагын эс үйлдэхүй”-д холбогдуулж маргаагүй, захиргааны байгууллагад гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул Б.Уд нийтийн эзэмшлийн газар гэж үзэж олгохоос татгалзсан газрыг Ш.Дд эзэмшүүлсэн асуудалд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Мөн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа гэрчилгээгүй боловч хашаалсан газрыг давхар худалдан авсан, 700 м.кв газрын үнэнд 4 сая төгрөг, илүү хашаалсан газрын үнэнд 9 сая төгрөг төлсөн” гэж тайлбарлан маргах боловч гэрээ байгуулагдах үед уг газар нь иргэн Ш.Дгийн эзэмшилд олгогдоогүй байсан, түүнчлэн худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох иргэнээс гэрээний үүргээ зөрчсөн эсэх асуудлаар эрх бүхий байгууллагын аливаа шийдвэр гараагүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэгч Б.У нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 31 гудамжны 9 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг дээрх үл хөдлөх хөрөнгийн хамт худалдан авах үед тухайн хашааны хаалга нь хойд талдаа, дуусаагүй барилгын зүүн талд байсан байх ба одоо энэ хаалгыг буулгаагүй боловч ашиглах боломжгүй/12 тоот айлын хашаанд орсон/ болсон нь 12 тоот хашаанд оршин суугчаас хашааны хаалгаа/ногоон өнгийн хээтэй хаалга/ шилжүүлснээс үүдэлтэй болох нь шүүхээс хийсэн үзлэг болон гэрч М.Л*******ын “...ард талдаа хаалгатай байсан, ... манай хашаанд догол гараад хог хуримтлагдаад байсан тул хаалгаа зүүн тийш болгож татсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс энэ тухайд маргахгүй байгаагаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч орц, гарцтай газар худалдаж авсан. Гарцаа хааж байшин барьсан, гарцаа шилжүүлсэн асуудал захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй. Хүсэлт гаргавал гарцыг чөлөөлүүлэх арга хэмжээ авна” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.
Харин Б.Угийн худалдаж авсан 700 м.кв газрын анхны орц, гарц/ертөнцийн зүгээр хашааны хойд талд байрлах/-аар ачааны машин багтахгүй гэх асуудлыг тэрээр газар дээрээ хэмжилт хийлгэж, эргэлтийн цэг болон орц, гарцын хэмжээг тодорхойлуулсны үндсэн дээр шийдвэрлүүлэхээр захиргааны байгууллагад хандах боломжтой байна.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар газрын алба нь хүсэлт гаргасан газрын тухайд хээрийн судалгаа хийж бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэх болон нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулах шаардлагатай тохиолдолд хөршүүдтэй хийсэн тэмдэглэлийг үйлдэж үйлдэж албажуулах үүрэгтэй ба мөн журмын 6.3-т шаардлагатай тохиолдол гэдгийг “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох, эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт /сервитут/ тогтоох болон бусад гэж тодорхойлсон байна.
Гэтэл Схд Гзбаны газар зохион байгуулагч Б.Лоос иргэн Ш.Дгийн хүсэлт гаргасан газарт 2018 оны 01 дүгээр сард хээрийн судалгаа хийх үед маргаан бүхий газрыг хашаалсан цагаан өнгийн нимгэн төмрөн хашааг Ш.Д/дүү Ш.Д/ барьсан байсан, уг хашааг Б.У нь 2018 онд буулгаж модон хашаа барьсан тухайд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс маргахгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн анх худалдаж авсан 9 тоот хаягт байрлах 700 мкв газар нь хойноо хаалгатай буюу орц, гарц хааж сервитут үүсэх нөхцөл тогтоогдохооргүй байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн фото зургууд гэрч М.Л*******, Ө.Н******* нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “захиргааны байгууллага нь журамд заасны дагуу хөршүүдтэй хийсэн тэмдэглэл үйлдээгүйгээс Б.Угийн бодитоор ашиглаж буй газартай давхцуулан газар эзэмших олгосон нь хууль бус” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Маргаан бүхий газар нь тус дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр тусгагдсан тухайд хариуцагч маргахгүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг газрыг би бодитоор ашиглаж байсан гэж тайлбарлаж байгаагаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагууд нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан газрыг зохистой ашиглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж захиргааны байгууллагыг буруутгахааргүй байна.
Учир нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан газрыг зохистой ашиглах, хамгаалах үүрэг нь зөвхөн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд бус газар эзэмшиж, ашиглаж буй иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд мөн хамааралтай бөгөөд нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллагаас олгогдсон зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж, өмчилж буй 700 м.кв газрын орц, гарц шаардлагатай хэмжээ/ачааны машин орж гарч болохуйц/-д бус байгаа тохиолдолд орц, гарцын асуудлыг шийдвэрлэх нь захиргааны байгууллагын дээрх үүрэгт хамаарах боловч нэхэмжлэгчээс эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, олгогдсон хэмжээнээс илүү гаргаж хашаалсан байдалдаа газрыг зохистой ашиглуулаагүй гэж захиргааны байгууллагыг буруутгах нь зүйд нийцэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг мөн үндэслэлгүй.
Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар кадастрын зураглалыг мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэхээр хуульчилсан байх ба гуравдагч этгээд Ш.Дгаас 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Б А” ХХК-аар хийлгэсэн кадастрын зургаа 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн огноотойгоор хэвлүүлж, мөн огноотойгоор “Б А” ХХК-иас “...Эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт” үйлдсэн нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Захиргааны байгууллага нь Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 121 дүгээр тушаалаар батлагдсан “Кадастрын зураглалын ажил БНБД 11-11-16”-ын 11.13-т “Газар дээрээ нэг том хашаа байгаа боловч хэд хэдэн иргэн эсвэл аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа бол заавал газар дээр нь хил хязгаарыг нь тэмдэгжүүлсний дараа нэгж талбар бүрээр нь зураглана” гэж заасныг зөрчсөн” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Дээрхээс нэгтгэн дүгнэж үзвэл, нэхэмжлэгч Б.Угийн Схд З д, тус дүүргийн Газрын албанд холбогдуулж гаргасан “Схд З д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн Ш.Дд холбогдох хэсгийг, тус дүүргийн Газрын албанаас олгосон 0007******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.М