Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2017/01410

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2017/01410

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 Мобиком корпораци ХХК /РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ногоон нуур гудамж, 511 дүгээр байр, 63 тоотод оршин суух Зургаадай овогт Эрдэнэсүрэнгийн Жаргалмаа /РД: ОС90010108/-д холбогдох

1.086.956,64 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Э.Жаргалмаа нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21566325 тоот гэрээ байгуулан 99007539 дугаарыг ашиглаж эхэлсэн.

Хэрэглэгч нь энэхүү гэрээний 4.2-т зааснаар хүлээсэн үүргээ үл биелүүлэн уг дугаарын 2017 оны -р сарын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир гэрээний 3.3 дах заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоосон.

Мөн Э.Жаргалмаа нь 2016 оны 4 дүгээр 25-ны өдөр 1.785.000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy S7 Edge rap утсыг урьдчилгаа 428.000 төгрөг төлж 24 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл 1.059.576,97 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн.

Иймд Э.Жаргалмаас 99007539 дугаарын төлбөрийн үлдэгдэл 27379,66 төгрөг, Samsung Galaxy S7 Edge rap утасны төлбөрийн үлдэгдэл 1.059.576,97 төгрөг, нийт 1.086.956,64 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1.086.956,64 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны дотор 250.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны дотор 250.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны дотор 586. 956,64 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Э.Жаргалмаад холбогдуулан 1. 086. 956,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Э.Жаргалмаа нь 2017оны 5 дугаар сарын 30-ны дотор 250.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны дотор 250.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны дотор 586.956,64 төгрөгөөр тус тус төлж нийт  1.086.956,64 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1.086.956,64 төгрөгийг  /2017оны 5 дугаар сарын 30-ны дотор 250.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны дотор 250.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны дотор 586.956,64 төгрөгөөр тус тус төлж/ барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Э.Жаргалмаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.637 төгрөгийн тал хувь болох 15.318 төгрөгийг Сүхбаатар дүүргийн улсын тэмдэгтийн хураамж орон нутгийн төсвийн 2611192214 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15.318 төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

        ШҮҮГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО