| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/04314/и |
| Дугаар | 1902 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 1902
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2017/01902 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******лол,,,од оршин суух Б.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******лол,,,од оршин суух С.Т-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:*******, *******,, тоот хаягт байрлах “ ББСБ” ХХК /Улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар /,
Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 2 өрөө орон сууц, телевизор, хөргөгч, том өрөөний ком тавилга авах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлтэй, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн дундын өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох 287,125,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй, зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 78,834,140 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г оос гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Миний бие С.Т тай 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бид сайн сайхан амьдарч байсан боловч сүүлийн үед таарч тохирохоо больж, миний бие 2015 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. С.Т нь хамтран амьдарснаас хойш ямар ч ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бөгөөд намайг ажлаа хийж оройтох, ажилтай байхад байнга утсаар холбогдож ажил хийлгэхгүй дарамт учруулах, хардаж сэрдэх нь хэрээс хэтэрч орой ажлаа тараад очиход урдаас бөөн хэрүүл маргаан дэгдээж гэртээ байх ямар ч аргагүй байдалд оруулж, гэрийн эд зүйлээ эвдэж сүйтгэх, юм авч шидэх, үхнэ гэж палкон дээр гарах зэрэг хамт байх ямар ч боломжгүй болсон. Бид 2016 оны 01 дүгээр сарын 20-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд орсон боловч эвлэрэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан болно. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү.
Би өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө авах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:*******,*******,*******лол,,ны хоёр өрөө орон сууц 80,000,000 төгрөг, телевизор 2,500,000 төгрөг, хөргөгч 2,000,000 төгрөг, буйдан 1,000,000 төгрөг, том өрөөний ком 1,000,000 төгрөг, гал тогооны ком 1,000,000 төгрөг, унтлагын өрөөний ком 1,000,000 төгрөг, том өрөөний абжур 500,000 төгрөг, жижиг өрөөний абжур 200,000 төгрөг, хивс 1 ширхэг 400,000 төгрөг, угаалгын машин 500,000 төгрөг, тоос сорогч 150,000 төгрөгийн үнэтэй. Үүнээс би өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууц, телевизор, хөргөгч, том өрөөний ком тавилгаа авах хүсэлтэй байгаа тул надад дээрх хөрөнгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү “гэжээ.
Хариуцагч С.Т нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие С.Т нь Б.Г той 2006 оны 1 сард эгч гийн хажуу өрөөг түрээслэдэг байхад нь танилцаж, хайр сэтгэлтэй болж 2008 оны 6 сард гэрлэлтээ батлуулж 500,000 төгрөг улсаас авч нөхөр С.Г ын сургалтын төлбөрийг төлж байсан. Тухайн үед 3 дугаар курст сурдаг байсан. Сургуулиа төгсөөд 2010 оноос цалин авч эхэлсэн. 2014 онд хуримаа хийсэн. 2015 оны 5 сард ээж өвдсөний улмаас Увс явж 20 хоног асарсан, энэ болтол бид хэрүүл маргаангүй сайхан амьдарсан. Увсаас ирснээс хойш архи дарс ууж, гэртээ хонохоо больсон. Улмаар өөр хүүхэнтэй болсон нь тодорхой болсон. Намайг үр хүүхэд гаргаагүй гэж буруутгадаг. Би өвчтэй, зовлонтой, сувай суварган хүн бишээ. Би Г той ханилаад хоёр ч удаа жирэмсэлсэн. Эхнийх нь танилцаад удаагүй зулбасан. Хоёрдахь нь хуримын дараа ураг амьгүй гээд цэвэрлэсэн. Нэгэнт Г д намайг гэх сэтгэл байхгүй болсон нь тодорхой байна. Анх бид хоёр Богд ард нэг өрөө байр авсан. Одоо амьдарч байгаа байраа аавынхаа нэр дээр авч байсан. Жил гарны өмнө зээл авах гээд тендерт орохын тулд өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Гарааш миний нэр дээр байсан, жилийн өмнө аавынхаа нэр дээр шилжүүлсэн. Анхнаасаа ийм бодол санаатай байсныг би одоо л ойлгож байна. Намайг ажилгүй гэж бичсэн байна. Би эгчийнхээ хувийн бизнест хамтран ажиллаж анх л оюутан байхаас нь цалин мөнгөнд хүртэл нь тэжээсэн. Нотлох олон хүн байгаа. Анх 2015 оны 8 сард салахдаа манай болон тэдний ах дүү нарын хажууд энэ хоёр өрөө байрыг тавилгатай нь Harrier машинтай өгнө гэж амласан. Хойшлуулсаар байгаад 2015 оны 12 дугаар сарын 31-нд гэртээ аавтайгаа ирээд 4 сардаа багтааж өгнө гээд бичиг хийж өгөөд явсан. Аав нь гэрчилж гарын үсэг зурж өгсөн. Гэтэл сая 2016 оны 4 сарын 22-нд би чамд гал голомтоо өгөхгүй, харин чамд Богд арын нэг өрөө байраа өгъе гэсэн. 5 хоногийн дараа 27-нд очиж үзье гэтэл бас өгөхөө больсон гэсэн. Би арван жил энэ хүний хувцсыг угааж, хоолыг хийж, шалыг нь угаасан. Орж ирсэн хүн болгон ямар цэвэрхэн гоё айл вэ гэж магтдаг байсан. Ийм юм бичээд сууж байна гэж зүүдэлсэнгүй явлаа. Намайг яагаач үгүй байхад хөөж, юу ч өгөхгүй явуулах гэж байгаад үнэхээр гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж гэр бүлийн дундын өмчөөс оногдох хувийг гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Миний бие С.Т нь гэр бүлийн дундын өмчийн өөрт ногдох хувийг нэхэмжилж байна. Үүнд: 1.*******,*******,*******лол,,ны, 2 өрөө орон сууц, 80,000,000 төгрөг, үүний 40,000,000 төгрөгийг, 2. Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Богд ар 9а байр, 132 тоот 1 өрөө орон сууц. Энэ байрыг Б.Г бид хоёр анх авч орсон. Тухайн үед ээжийнхээ нэр дээр авсан. Үүний 15,000,000 төгрөгийг, 3. , үүний 15,000,000 төгрөгийг, 4. , үүний 10,000,000 төгрөгийг, 5. Гараашны доор 20 тоот, үүний 9,000,000 төгрөгийг, гараашийг миний нэр дээр авсан боловч зээлэнд тавих нэрийдлээр 2015 оны 7 сард аавынхаа нэр лүү шилжүүлсэн. 6.*******,,,, 150,000,000 төгрөгөөр авч байсан. 2015 оны 12 сарын 15-нд аавынхаа нэр лүү шилжүүлсэн. Үүний 75,000,000 төгрөгийг, 7.*******,,,,, 4 га газрыг тухайн үед 36,000,000 төгрөгөөр авч, 200,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж барилга 90 хувьтай явж байгаа. Үүний 18,000,000 төгрөг, 100,000,000 төгрөг, нийт 118,000,000 төгрөгийг, 8. Б.Г ын нэхэмжилсэн телевизор 2,500,000 төгрөг, хөргөгч 2,000,000 төгрөг, буйдан 1,000,000 төгрөг, том өрөөний ком 1,000,000 төгрөг, гал тогооны ком 1,000,000 төгрөг, унтлагын өрөөний ком 1,000,000 төгрөг, том өрөөний абжур 500,000 төгрөг, хивс 400,000 төгрөг, жижиг өрөөний абжур 200,000 төгрөг, угаалгын машин 500,000 төгрөг, тоос сорогч 150,000 төгрөг, нийт 10,250,000 төгрөгний тал хувь 5,125,000 төгрөгийг. Ингээд нийт 287,125,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Дээр дурьдсан эд хөрөнгүүдийн дундын өмчлөгчөөр тогтоож, 287,125,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие Б.Г нь 2008 онд С.Т тай гэр бүл болж амьдраад сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг их хэмжээний хөрөнгө хуримтлуулж бий болгох цаг хугацаа, суурь хөрөнгө ч байхгүй юм. 1. Бид хоёр гэр бүл болоод аав, ээжийн худалдаж авсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Богд Ар хорооллын 9а байр, 132 тоот 1 өрөө байранд сар хүрэхгүй хугацаанд түр л амьдарч байсан. Энэ байр нь миний ээжийн өмчлөлийн байр юм. 2.*******,*******,*******лол,,ны хоёр өрөө орон сууцыг миний бие ганцаараа ажил хийж, хөдөлмөрлөсний үр дүнд худалдаж авсан. Энэ орон сууц одоогийн байдлаар 50 сая орчим төгрөгийн барьцаанд байгаа болно. Мөн энэ орон сууцыг худалдан авахад С.Т ас болон түүний хамаатан садангаас мөнгө төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. С.Т нь надтай гэр бүл болсноос хойш ажил хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогод нэмэр болж байгаагүй ба түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл, хүн амын орлогын албан татварыг би өөрийн компани дээр болон хувиараа сүүлийн жилүүдэд төлж байсан болно. 3. улсын дугаартай Ланд 100 автомашиныг ажил хийж ажлын шугамаар өр тавигдсан байсан тул засвартай байснаар нь зарж өрөө дарсан. 4.ны доор 20 тоот гражийг эцэг эхээсээ тусламж авч ажил үйлчилгээ явуулж байсан ба уг гражийн мөнгийг эцэг эхдээ төлж чадахгүйд хүрч арга буюу өрөндөө эцэг Баясгаланд шилжүүлж өгсөн. 5.*******,,ы газрыг худалдаж авч байсан. Энэ мөнгийг эцэг эхээсээ зээлж авч байсан, мөнгийг нь төлж чадаагүй тул газрыг эцэг Баясгаланд шилжүүлсэн. 6.*******,, Товчоо дэнж 3-28 а, газар нь ХХК-ийн нэр дээрх өмч юм. Энэхүү газар дээр 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын барилга баригдаагүй юм. 7. Гэрийн доторхи тавилга эд хогшлыг би хөдөлмөрлөж авч байсан. 8. улсын дугаартай автомашиныг би хөдөлмөрөөрөө худалдаж авсан миний өмч юм. Энэ автомашин нь барьцаанд зээлээр тавьсан байгаа. С.Т нь гэр бүлийн дундын өмчийн өөрт ногдох хувийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие сургууль төгссөн цагаасаа л эхэлж надад олдсон бүхий л ажлыг хар бор гэлтгүй өнөөдрийг хүртэл ажиллаж хөдөлмөрлөж ирсэн. С.Т нь энэ хугацаанд нэг ч өдөр ажил хөдөлмөр эрхэлж орлого олж байгаагүй. Миний бие энэ амьдралыг босгох гэж чадахаасаа чадахгүйгээ хүртэл хийж, эцэг эхээсээ байхгүйгээ гүйцээн тусламж дэмжлэг авч хүнээс зээл авахуулж зээлийнхээ хүү, зээлээ төлж чадахгүйд хүрч, урд авсанаа зарж өрөө төлсөөр өнөөдрийг хүрсэн. Би хоёр өрөө орон сууцаа зээлийн барьцаанд тавьж өрөө төлж чадахгүй байдалд хүрээд байна. Энэ их зээлийн өр, хүү төлж амьдралаа босгоход С.Т ямар ч санаа зовох зүйлгүй нэг ч удаа зээл, хүү төлж, нэг удаа ч гэрийн тавилга авч байгаагүй. Миний бодлоор гэр бүлийн гишүүд хамтран амьдрах хугацаандаа адилхан хөдөлмөрлөж цалин хөлс орлогоороо дундын эд хөрөнгийг бий болгодог гэж ойлгодог. Тэгж хамтын хөдөлмөрөөрөө бий болгосон хөрөнгийг гэр бүлийн дундын өмч гэж хуваарилаж хувьд ноогдох хэсэг нь ногдох ёстой гэж ойлгож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ ББСБ” ХХК шүүхэд гаргасан шаардлагадаа:
“Зээлдүүлэгч АНДХО групп ББСБ ХХК нь иргэн Б.Г той 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 15/012 тоот Зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 15/012 тоот Зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дууссан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлээс 5,800,000 төгрөг, зээлийн хүүнд 9,528,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 121,333 төгрөг, нийт 15,450,000 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2016 оны 5 дугаар сараас эхлэн гэр бүлийн маргааны улмаас зээлээ төлөхгүй гэсэн тайлбар хэлж төлөлт хийхээ больсон. Манай барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн*******,,,, 49,85 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг гэр бүлийн дундын өмчийн хөрөнгө хэмээн маргаж байгаа тул бид шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. Бид зээлдэгч Б.Г ын өмчлөлийн орон сууцыг хуулийн дагуу барьцаалж зээл олгосон. Иймээс зээл, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаж байна. Зээлдүүлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөр тооцон үндсэн зээл 48,200,000 төгрөг, гэрээт болон хэтэрсэн хугацааны хүү 25,832,933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,798,507 төгрөг, нотариатын зардал 2,700 төгрөг, нийт 78,834,140 төгрөгийг Б.Г оос гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дугаар 15/012 тоот барьцааны гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн*******,,,, 49,85 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаанд бариулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Г гуравдагч этгээдийн гаргасан шаардлагад гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Б.Г нь С.Т аас 2015 оны 08 сараас тусдаа амьдарч байгаа ба маргаантай байгаа*******,*******,*******лол,,ны хоёр өрөө байраа 2015 оны зун хамт амьдарч байхдаа барьцаанд тавьж хамтын амьдралдаа зээлээ ашиглаж байсан болно. Улмаар тус зээлийн хүү өндөр, шаардлага хатуу байсныг өөрчлөх зорилгоор миний бие АНДХО ББСБ-аас 2015 оны 11 сард 45 сая, 2015 оны 12 сард 9 сая, нийт 54 сая төгрөгийн зээл авч байраа барьцаанд тавьсан болно. Энэ зээлийн мөнгө нь С.Т тай хамт амьдрах үеэс эхлэлтэй бөгөөд одоо тус ББСБ-аас нийт 78,834,140 төгрөгийн зээлийн үүргийг төлүүлэх шаардлага тавьж байгааг дан ганц миний бие төлөх шаардлагагүй, үүргийн 50 хувийг С.Т мөн адил хариуцах нь мөн түүний үүрэг гэж үзэж байна. 54 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл, хүүний төлбөрийг миний бие төлөөгүй байгаа нь дээрх шүүх хуралтай холбоогүй, 2015 оны намраас өдийг хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй, эдийн засгийн хямралын үетэй давхцсан байдалтай холбоотой болно.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан шаардлагаас хариуцагч нь Богд арын нэг өрөө байр, ланд круйзер 100 маркийн автомашины шаардлагаас татгалзаж байна гэж ойлгож байна. Учир нь Баянгол дүүргийн нэг өрөө байр нь Энхжаргалын нэр дээр байдаг. Ланд 100 автомашиныг нэхэмжлэгч, хариуцагч нар хамт амьдарч байхдаа худалдсан, зарсан мөнгөө гэр орондоо зориулсан байдаг.*******,*******,*******лол,,ны хоёр өрөө орон сууц нь Б.Г ын хуваарьт хөрөнгө учраас С.Т д хувь оногдохгүй гэж үзэж байна. Лексус 250 автомашин Б.Г ын нэр дээр байдаг.ны 20 тоот дахь гараж нь Б.Г ын эцэг Д.Б ийн нэр дээр байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нарыг хамт амьдарч байх үед шилжсэн, Д.Баясгалан уг гаражийн мөнгийг гаргаж авсан учраас шилжүүлж авсан. Баянзүрх дүүргийн,ы газрыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 150,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж С.Т мэдэгдэж байгаа боловч энэ газрыг 150,000,000 төгрөгөөр худалдаж авсан нь нотлогдоогүй. Энэ газар нь эзэмшлийн газар, ийм газрыг энэ их хэмжээний мөнгөөр хүн худалдан авах эсэх нь эргэлзээтэй. Энэ газар нь Д.Баясгалангийн нэр дээр байдаг болохоор С.Т д тодорхой хэсгийг өгөх боломжгүй.*******, Товчоо дэнжийн 3-28 а, б 4 га газар нь мөн эзэмшлийн газар. Энэ газрыг 36,000,000 төгрөгөөр худалдаж авсан нь нотлогдоогүй. 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 90 хувьтай явж байгаа гэх барилга нь “” ХХК-ийн нэр дээр баригдсан барилга. Энэ барилга нь 50 хувьдаа зогссон. “” ХХК нь н.Батбаяр, Д.Баясгалан нарын нэр дээр байдаг. Б.Г нь их хэмжээний өрөнд орж, цаашид энэ компанийг үргэлжлүүлэн авч явах боломжгүй болсон учраас Д.Баясгаланд компанийн 50 хувийг шилжүүлсэн. Тиймээс компанийн хөрөнгөөс хувь ногдуулах боломжгүй. Гэрийн тавилгаас телевизор, хөргөгч, том өрөөний тавилгыг Б.Г өөрөө авч, буйдан, гал тогооны ком, унтлагын өрөөний ком, том өрөөний абжур, жижиг өрөөний абжур, хивс, тоос сорогч, угаалгын машиныг С.Т д үлдээхэд татгалзах зүйлгүй” гэв.
Хариуцагч С.Т болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахиад 9,000,000 төгрөг нэмж өгсөн байдаг. Энэ хугацаанд С.Т тусдаа амьдарч байсан учраас энэ зээлийн гэрээг байгуулахад оролцсон зүйл, мэдсэн зүйл байхгүй. Энэ мөнгөнөөс ямар нэгэн байдлаар хэрэглэсэн зүйл байхгүй. Б.Г зээлээ төлөөд явж байсан байна. 2016 оны 05 дугаар сараас эхлээд гэр бүлийн маргаантай байсан учраас зээлээ төлөхгүй гэсэн тайлбарыг хэлсэн байдаг. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод зээлээ төлж чадахгүй байгаа зүйл биш, ер нь энэ зээлийг дундаа төлөх зорилгоор зээлээ төлөөгүй гэж харагдаж байна. Энэ нь төлбөрөө төлөөд байраа ав гэсэн байдлаас харагдаж байна. Зээл дээр С.Т хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан зүйл байхгүй.
Хөрөнгийн үнэлгээний төв дурдагдсан зургаан төрлийн эд хөрөнгийг үнэлээд 503,634,000 төгрөг гэж үнэлсэн. Итгэлт эстимэйт ХХК дахин үнэлээд 477,947,000 төгрөг гэсэн үнэлгээ гарсан. Хоёр байгууллага эд хөрөнгүүдийг өөр өөрөөр үнэлсэн байгаа. Аль үнэлгээ нь үнэн гэдгийг үнэлүүлэх боломжгүй учраас Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээг үнэн гэж үзээд 503,634,000 төгрөгийн 50 хувийг нэхэмжилнэ гэсэн боловч компанийн өмчийг дундын өмчөөр тогтоолгох хүсэлт гаргаж байгаа. Сэндвичин барилга нь компанийн өмчид орж байгаа учраас 331,749,000 төгрөгөөр үнэлсэн. Үүний 50 хувийг хасаад 160,874,500 төгрөгийн 50 хувийг гаргуулах хүсэлтэй байгаа. Үүнийг бусад хөрөнгийн үнэлгээтэй нийлүүлэхээр 337,706,000 төгрөг болж байгаа. Үүний 50 хувь гэж бодохоор 168,880,000 төгрөг. Үүн дээр машин зарсан үнийн дүн болох 12,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг нэмээд 174,880,000 төгрөгийг эцсийн байдлаар нэхэмжилж байна. Байр, гражийг үнийн дүнгээс нь энэ мөнгөн дүндээ тохируулж Б.Г оос нэхэмжилж байна. Гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага дээр Б.Г нэгэнт бид нар зээл аваад бизнестээ ашигласан юм чинь гэж ярьж байна. Өмнөх тайлбартаа гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулсан гэж хэлж байсан. Үндсэн зээл 54,000,000 төгрөгийн 50 хувь болох 27,000,000 төгрөгийг сая нэхэмжилсэн үнийн дүнгээс хасч суутгуулахыг зөвшөөрч байна. Хүү, алданги төлөөгүй нь Б.Г гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн төлбөр. Гэрийн тавилгаас Б.Г ын нэхэмжилсэн телевизор, хөргөгч, том өрөөний тавилгыг өгөөд, үлдсэн тавилгыг өөртөө авахад татгалзах зүйлгүй” гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бие даасан шаардлагыг нэхэмжлэгч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. 78,834,130 төгрөг нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү байгаа. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй гэсэн заалт байна. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоод явдаг. Барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага дээр нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэсэн тайлбар хэлээгүй. Байр хуваарьт хөрөнгө гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Иргэний хуулийн дагуу бэлэглэлийн гэрээгээр ирсэн хуваарьт хөрөнгө юм. Аавынх нь нэр дээр гэрчилгээ байж байгаад Б.Г ын нэр дээр гэрчилгээ шилжсэн. Аав нь хүүдээ ямар нэгэн зориулалт заалгүйгээр бэлэглэсэн учир хуваарьт хөрөнгө болж байна. Хариуцагч тал үндсэн зээлийн 50 хувийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Гэхдээ бид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч С.Т д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хоёр өрөө орон сууц, телевизор, хөргөгч, том өрөөний ком тавилга авах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч С.Т нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн дундын өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох 287,125,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг,
бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ ББСБ” ХХК нь нэхэмжлэгч Б.Г д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 78,834,140 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч С.Т д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хоёр өрөө орон сууц, телевизор, хөргөгч, том өрөөний ком тавилга авах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигч болох Б.Г, С.Т нар 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 154 дугаарт бүртгүүлсэн нь гэрлэлтийн бүртгэлийн 0043764-154 дугаартай гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх1-7/
Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ. /хх1-4/
Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2015 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Г нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны хоёр өрөө орон сууц, телевизор, хөргөгч, том өрөөний ком тавилгыг авах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад зохигчид гэрийн тавилгын талаар харилцан тохиролцож, хариуцагч нь телевизор, хөргөгч, том өрөөний ком тавилгыг нэхэмжлэгчид өгөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь гэрийн тавилга болох буйдан, гал тогооны ком, унтлагын өрөөний ком, том өрөөний абжур, жижиг өрөөний абжур, хивс, тоос сорогч, угаалгын машиныг хариуцагчид өгөхөөр тохиролцсон.
Хариуцагч нь Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны хоёр өрөө орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул нэхэмжлэгч Б.Г д өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрт ногдох хэсгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны, 49,85 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууц нь Д.Баясгалангийн өмчлөлд байсан ба 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ээр Б.Г ын өмчлөлд шилжсэн байх бөгөөд уг орон сууц нь Б.Г ын өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдов. /хх1-81-82/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасны дагуу Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны, 49,85 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байх тул уг өмчөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэмжээ нь тэнцүү байна.
Нэхэмжлэгчээс хөрөнгө үнэлсэн талаарх “Голд стандарт эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн ба хариуцагч нь уг үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аас Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны, 49,85 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 81,484,800 төгрөгөөр үнэлсэн. /хх1-216-226/ Нэхэмжлэгч нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг зах зээлийн үнээс хэтэрхий өндөр үнэлгээ гаргасан гэж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шинжээчээр томилогдсон “Итгэлт эстимэйт” ХХК-аас уг орон сууцыг 84,010,300 төгрөгөөр үнэлсэн. /хх1-239-250, хх2-1-9/
Хариуцагч нь шинжээчээр томилогдсон хоёр байгууллагын дүгнэлт зөрүүтэй байна гэх тайлбарыг гаргасан боловч тус шинжээч нарын дүгнэлт, үнэлгээний талаар шүүхэд ямар нэг шаардлага, хүсэлт гаргаагүй байна.
Иймд Б.Г, С.Т нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс телевизор, хөргөгч, том өрөөний ком тавилга, Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны, 49,85 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Г ын өмчлөлд үлдээж, орон сууцны үнэ 84,010,300 төгрөгийн 50 хувь болох 42,005,150 төгрөгийг хариуцагч С.Т д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч С.Т нь нэхэмжлэгч Б.Г д холбогдуулан
-*******,*******,*******лол,,ны, 2 өрөө орон сууцны дундын өмчлөгчөөр тогтоолгож, 80,000,000 төгрөгийн 50 хувь буюу 40,000,000 төгрөгийг гаргуулах,
- Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Богд ар 9а байр, 132 тоот 1 өрөө орон сууцны дундын өмчлөгчөөр тогтоолгож, 50 хувь буюу 15,000,000 төгрөгийг гаргуулах,
- автомашины дундын өмчлөгчөөр тогтоолгож, 50 хувь буюу 15,000,000 төгрөгийг гаргуулах,
- автомашины дундын өмчлөгчөөр тогтоолгож, 50 хувь буюу 10,000,000 төгрөгийг гаргуулах,
-ны доор 20 тоот гаражийн дундын өмчлөгчөөр тогтоолгож, 50 хувь буюу 9,000,000 төгрөгийг гаргуулах,
-*******,,, газрын дундын өмчлөгчөөр тогтоолгож, 50 хувь буюу 75,000,000 төгрөгийг гаргуулах,
-*******,,,,, 4 га газрын дундын өмчлөгчөөр тогтоолгож, 50 хувь буюу 18,000,000 төгрөг, 200,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж барилгын ажил 90 хувьтай байгаа үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөгчөөр тогтоолгож, 50 хувь буюу 100,000,000 төгрөг, нийт 118,000,000 төгрөгийг гаргуулах,
- Б.Г н нэхэмжилсэн телевизор 2,500,000 төгрөг, хөргөгч 2,000,000 төгрөг, буйдан 1,000,000 төгрөг, том өрөөний ком 1,000,000 төгрөг, гал тогооны ком 1,000,000 төгрөг, унтлагын өрөөний ком 1,000,000 төгрөг, том өрөөний абжур 500,000 төгрөг, хивс 400,000 төгрөг, жижиг өрөөний абжур 200,000 төгрөг, угаалгын машин 500,000 төгрөг, тоос сорогч 150,000 төгрөгийн эд хөрөнгийн дундын өмчлөгчөөр тогтоолгож, 50 хувь буюу 5,125,000 төгрөгийг гаргуулах, нийт 287,125,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгийн эзэмшил дараах байдалтай байна. Үүнд:
- Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны, 49,85 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууц нь Д.Баясгалангийн өмчлөлд байсан ба 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Б.Г ын өмчлөлд шилжсэн байх бөгөөд уг орон сууц нь Б.Г ын өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх1-81-82/
- Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол,, 9а байрны 132 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059545 дугаартай орон сууц нь “Солонго лайн” ХХК-ийн өмч болох нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх1-89/
- Тоёота Ландкруйзер 100 маркийн, улсын бүртгэлийн УБҮ 88-22 дугаартай автомашин нь “Бичил глобус групп” ХХК-ийн нэр дээр байсан ба Б.Г нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ээр Б.Эрболдод худалдсан байна. /хх1-27, 57/
- Лексус IS250 маркийн, улсын бүртгэлийн УНИ 01-79 дугаартай автомашин нь “Очир групп” ХХК-ийн нэр дээр байсан ба Б.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. /хх1-66/
- Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны зоорийн давхарын 20 тоот, 13,16 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047395 дугаартай авто зогсоолыг 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-ээр С.Т аас Д.Баясгаланд шилжсэн байх бөгөөд уг авто зогсоол нь Д.Баясгалангийн өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000431192 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. /хх1-86/
- Баянзүрх дүүргийн,,, 180 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204019830 дугаартай газар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ээр Б.Г оос Д.Баясгаланд шилжсэн байх бөгөөд уг газар нь Д.Баясгалангийн өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000391644 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. /хх1-88/
- Баянзүрх дүүргийн,, тоотод байрлах нэгж талбарын 18657307146259, 133058/5018 дугаар бүхий 700 м.кв газар, мөн Баянзүрх дүүргийн,, Дэнж 3-28од байрлах нэгж талбарын 18657307175249, 133058/5017 дугаар бүхий 700 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/433 дугаар захирамжаар “” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон нь Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000304331, 000304330 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх1-152-156/ Уг газарт баригдаж буй 200,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж, барилгын ажил 90 хувьтай байгаа гэх сэндвичин барилга дээр ямар нэгэн гэрчилгээ гараагүй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 9а байрны 132 тоот орон сууцны дундын өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох 50 хувь болох 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан.
Мөн зохигчид гэрийн тавилгын талаар харилцан тохиролцож, хариуцагч нь телевизор, хөргөгч, том өрөөний ком тавилгыг нэхэмжлэгчид өгөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь гэрийн тавилга болох буйдан, гал тогооны ком, унтлагын өрөөний ком, том өрөөний абжур, жижиг өрөөний абжур, хивс, тоос сорогч, угаалгын машиныг хариуцагчид өгөхөөр тохиролцсон тул талуудын тохиролцсоноор гэрийн тавилгыг хуваарилж шийдвэрлэх үндэслэлтэй. Зохигчид гэрийн тавилгыг өөр өөрсдийн үнэлгээгээр үнэлсэн бөгөөд энэ асуудлаар талууд маргаагүй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Тоёота Ландкруйзер 100 маркийн, улсын бүртгэлийн УБҮ 88-22 дугаартай автомашин нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ээр Б.Эрболдод шилжсэн, Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны зоорийн давхарын 20 тоот, 13,16 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047395 дугаартай авто зогсоол нь 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-ээр Д.Баясгаланд шилжсэн, Баянзүрх дүүргийн,,, 180 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204019830 дугаартай газар нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ээр Д.Баясгаланд шилжсэн байх бөгөөд эдгээр хөрөнгө нь нэхэмжлэгч, хариуцагч нарыг хамт амьдарч байх хугацаанд бусдад шилжсэн байх тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагч нь эдгээр хөрөнгийг бусдад шилжүүлсэн асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Г ыг “” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг учраас тус компанийн эзэмшлийн*******,,,,, 4 га газар, түүн дээр баригдаж буй барилгыг үнэлэн, нийт 118,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
“” ХХК-ийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Г нь эзэмшиж байгаад, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”-ээр Д.Баясгаланд шилжүүлсэн байх бөгөөд “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15/01 тоот хурлын тогтоолоор Б.Г нь компанийн хувьцаа эзэмшигчээс чөлөөлөгдсөн байна. /хх1-140-150/
Нэхэмжлэгч Б.Г нь “” ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгч, хариуцагч нарыг хамт амьдарч байх хугацаанд бусдад шилжүүлсэн байх тул тус компанийн эзэмшлийн хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч нь компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч С.Т нь зохигчдын хамт амьдарч байх хугацаанд бусдад шилжүүлсэн дээр дурдсан хөрөнгүүдийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх тайлбарыг гаргаж байгаа боловч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгөөс Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны, 49,85 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууц, Лексус IS250 маркийн, улсын бүртгэлийн УНИ 01-79 дугаартай автомашин нь нэхэмжлэгч Б.Г хариуцагч С.Т нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул хариуцагч С.Т ыг орон сууц, автомашины дундын өмчлөгчөөр тогтоож, эдгээр хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд тэнцүү хэмжээгээр ногдох хувийг тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны, 49,85 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлд нэхэмжилсний дагуу орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж, орон сууцны ногдох хувь болох 42,005,150 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г ос гаргуулж хариуцагч С.Т д олгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн.
Шүүхээс шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК болон “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр Лексус IS250 маркийн, улсын бүртгэлийн УНИ 01-79 дугаартай автомашиныг 15,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул /хх1-216-226/ /хх1-239-250, хх2-1-9/ Лексус IS250 маркийн, улсын бүртгэлийн УНИ 01-79 дугаартай автомашиныг нэхэмжлэгч Б.Г д үлдээж, автомашины үнэ 15,000,000 төгрөгийн 50 хувь болох 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч С.Т д олгох нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны хоёр өрөө орон сууц, Лексус IS250 маркийн, улсын бүртгэлийн УНИ 01-79 дугаартай автомашин, гэрийн тавилгын дундын өмчлөгчөөр С.Т ыг тогтоож, уг орон сууц, автомашиныг нэхэмжлэгч Б.Г ын өмчлөлд үлдээж, орон сууцны ногдох хувь болох 42,005,150 төгрөг, автомашины ногдох хувь болох 7,500,000 төгрөг, нийт 49,505,150 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч С.Т д олгож, гэрийн тавилгаас буйдан /1,000,000 төгрөг/, гал тогооны ком /1,000,000 төгрөг/, унтлагын өрөөний ком /1,000,000 төгрөг/, том өрөөний абжур /500,000 төгрөг/, хивс /400,000 төгрөг/, жижиг өрөөний абжур /200,000 төгрөг/, угаалгын машин /500,000 төгрөг/, тоос сорогч /150,000 төгрөг/-ийг хариуцагч С.Т д үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Ланд-100 маркийн, улсын бүртгэлийн УБҮ 88-22 дугаартай автомашины дундын өмчлөгчөөр тогтоолгох, Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны зоорийн давхарт байрлах 20 тоот авто зогсоолын дундын өмчлөгчөөр тогтоолгох, Баянзүрх дүүргийн,, газрын дундын өмчлөгчөөр тогтоолгох, Баянзүрх дүүргийн,,,, 4 га газрын дундын өмчлөгчөөр тогтоолгох, 200,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж барилгын ажил 90 хувьтай байгаа үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, 232,869,850 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг мөнгөөр үнэлэн, ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд эд хөрөнгийг биет байдлаар гаргуулахаар нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ ББСБ” ХХК нь зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 78,834,140 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г оос гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны хоёр өрөө байрыг 2015 оны зун хамт амьдарч байхдаа барьцаанд тавьж хамтын амьдралдаа зээлээ ашиглаж байсан, зээлийн хүү өндөр, шаардлага хатуу байсныг өөрчлөх зорилгоор “ ББСБ” ХХК-аас 54,000,000 төгрөгийн зээл авч байраа барьцаанд тавьсан, энэ зээлийн мөнгө нь С.Т тай хамт амьдрах үеэс эхлэлтэй тул нэхэмжилсэн 78,834,140 төгрөгийн зээлийн үүргийн 50 хувийг С.Т хариуцах ёстой гэж маргажээ.
Хариуцагч нь Б.Г зээл аваад бизнестээ ашигласан, гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулсан гэх тайлбарыг гаргаж байгаа тул үндсэн зээл 54,000,000 төгрөгийн 50 хувь болох 27,000,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан үнийн дүнгээс хасч суутгуулахыг зөвшөөрч байна, хүү, алданги төлөөгүй нь Б.Г гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн төлбөр тул төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан.
Б.Г нь “ ББСБ” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 15/012 тоот Зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 15/012 тоот Зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн*******,,,, 49,85 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. Зээлийн барьцаанд барьцаалагдсан Б.Г ын өмчлөлийн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ. Энэ талаар талууд маргаагүй. /хх2-33-37/
Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
Зээлийн гэрээний дагуу “ ББСБ” ХХК нь зээлдэгч Б.Г д 54,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 15,450,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“ гэж зааснаар хариуцагч нар нь зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
“ ББСБ” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөр тооцон үндсэн зээл 48,200,000 төгрөг, гэрээт болон хэтэрсэн хугацааны хүү 25,832,933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,798,507 төгрөг, нотариатын зардал 2,700 төгрөг, нийт 78,834,140 төгрөгийг Б.Г оос гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгч Б.Г нь зээлийн тооцоолол дээр маргаагүй.
Нэхэмжлэгч Б.Г нь “ ББСБ” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус гэрээ байгуулж 54,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Г, хариуцагч С.Т нар нь 2015 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул дээр дурдсан зээлийг нэхэмжлэгч Б.Г авч захиран зарцуулсан, хариуцагч С.Т д уг зээл хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны хоёр өрөө байрыг 2015 оны зун хамт амьдарч байхдаа барьцаанд тавьж хамтын амьдралдаа зээлээ ашиглаж байсан гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
“ ББСБ” ХХК шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 2,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилж Монголын нотариатчдын танхимын 04200 дугаартай “Мөнгөний тасалбар” ирүүлсэн боловч уг зардал нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрхэн холбогдож буй нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Г оос 78,831,440 төгрөгийг гаргуулж “ ББСБ” ХХК-д олгож, бие даасан шаардлагаас 2,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Г нь зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн*******,,,, 49,85 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалсан байх ба гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тухайн барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.Г, С.Т нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс телевизор, хөргөгч, том өрөөний ком тавилга, Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны хоёр өрөө орон сууц, Лексус IS250 маркийн, улсын бүртгэлийн УНИ 01-79 дугаартай автомашиныг нэхэмжлэгч Б.Г ын өмчлөлд үлдээж, Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны хоёр өрөө орон сууц, Лексус IS250 маркийн, улсын бүртгэлийн УНИ 01-79 дугаартай автомашин, гэрийн тавилгын дундын өмчлөгчөөр С.Т ыг тогтоож, орон сууцны ногдох хувь болох 42,005,150 төгрөг, автомашины ногдох хувь болох 7,500,000 төгрөг, нийт 49,505,150 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г оос гаргуулж хариуцагч С.Т д олгож, гэрийн тавилгаас буйдан /1,000,000 төгрөг/, гал тогооны ком /1,000,000 төгрөг/, унтлагын өрөөний ком /1,000,000 төгрөг/, том өрөөний абжур /500,000 төгрөг/, хивс /400,000 төгрөг/, жижиг өрөөний абжур /200,000 төгрөг/, угаалгын машин /500,000 төгрөг/, тоос сорогч /150,000 төгрөг/-ийг хариуцагч С.Т д үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Ланд-100 маркийн, улсын бүртгэлийн УБҮ 88-22 дугаартай автомашины дундын өмчлөгчөөр тогтоолгох, Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны зоорийн давхарт байрлах 20 тоот авто зогсоолын дундын өмчлөгчөөр тогтоолгох, Баянзүрх дүүргийн,, газрын дундын өмчлөгчөөр тогтоолгох, Баянзүрх дүүргийн,,,, 4 га газрын дундын өмчлөгчөөр тогтоолгох, 200,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж барилгын ажил 90 хувьтай байгаа үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, 232,869,850 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Г ос 78,831,440 төгрөгийг гаргуулж “ ББСБ” ХХК-д олгож, бие даасан шаардлагаас 2,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Б.Г, С.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс телевизор, хөргөгч, том өрөөний ком тавилга, Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны хоёр өрөө орон сууц, Лексус IS250 маркийн, улсын бүртгэлийн УНИ 01-79 дугаартай автомашиныг нэхэмжлэгч Б.Г өмчлөлд үлдээж, Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны хоёр өрөө орон сууц, Лексус IS250 маркийн, улсын бүртгэлийн УНИ 01-79 дугаартай автомашин, гэрийн тавилгын дундын өмчлөгчөөр хариуцагч С.Т ыг тогтоож, нэхэмжлэгч Б.Г оос 49,505,150 /дөчин есөн сая таван зуун таван мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж хариуцагч С.Т д олгож, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс буйдан, гал тогооны ком, унтлагын өрөөний ком, том өрөөний абжур, хивс, жижиг өрөөний абжур, угаалгын машин, тоос сорогчийг хариуцагч С.Т д үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Ланд-100 маркийн, улсын бүртгэлийн УБҮ 88-22 дугаартай автомашины дундын өмчлөгчөөр тогтоолгох, Баянзүрх дүүргийн*******,*******лол,,ны зоорийн давхарт байрлах 20 тоот авто зогсоолын дундын өмчлөгчөөр тогтоолгох, Баянзүрх дүүргийн,, газрын дундын өмчлөгчөөр тогтоолгох, Баянзүрх дүүргийн,,,, 4 га газрын дундын өмчлөгчөөр тогтоолгох, 200,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж барилгын ажил 90 хувьтай байгаа үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, 232,869,850 /хоёр зуун гучин хоёр сая найман зуун жаран есөн мянга найман зуун тавин/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г с 78,831,440 /далан найман сая найман зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ ББСБ” ХХК-д олгож, бие даасан шаардлагаас 2,700 /хоёр мянга долоон зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө Баянзүрх дүүргийн*******,,,, 49,85 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 585,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,593,575 төгрөг, 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552,120 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 585,450 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Г од олгох, нэхэмжлэгч Б.Г ос сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 429,225 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч С.Т д олгох, нэхэмжлэгч Б.Г оос бие даасан шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 552,107 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ ББСБ” ХХК-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР