Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/01743

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/01743

Улаанбаатар хот

        

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч: Баянзүрх  дүүргийн 10 дугаар хороо, Баянтөхөмийн 22 дугаар гудамжны 126 тоотод оршин суух Т.Норовсамбуу, Ч.Ихбаяр нарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндсэн хуулийн гудамж  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

            Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ж.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа, нарийн бичгийн даргад Б.Жаргалсүрэн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2268 дугаартай шийдвэрээр Ч.Ихбаяр, Л.Цолмон нарын гэрлэлтйиг цуцалж охин И.Номуунааг 18 нас хүртэл хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлгийг эцэг Ч.Ихбаяраас гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэрлэлт цуцлуулахад тэд эд хөрөнгөгүй байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ж.Батмөнх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Т.Норовсамбуу миний гэрт ирж төлбөр төлөгч биш миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баянтөхөмийн 22 дугаар гудамжны 126 тоот 700 м.кв газар болон байшин, 5 ханатай гэрийг эд хогшлын хамт Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн битүүмжилж төлбөр төлөх мэдэгдлийг өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэгч Ж.Батмөнхийн  2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаартай тогтоолыг хүчингйү болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2268 дугаартай шийдвэрээр Ч.Ихбаяр, Л.Цолмон нарын гэрлэлтийг цуцалж охин И.Номуунаад эцэг Ч.Ихбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Шийдвэр гүйцэтгэгч Ж.Батмөнх нь Т.Норовсамбуугийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баянтөхөмийн 22 дугаар гудамжны 126 тоот 700 м.кв газар болон байшин, 5 ханатай гэрийг эд хогшлын хамт битүүмжилж 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Норовсамбуу, Ч.Ихбаяр нар нь хариуцагч  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд  холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэстэй.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                                   ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1. Т.Норовсамбуу, Ч.Ихбаяр нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах,хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

    ШҮҮГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО