Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/874

 

 

 

 

 

 

 

 

    2021       08         02                                   2021/ШЦТ/874

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Улсын яллагч Э.Бадрал /томилолтоор/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Г.С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт М.С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00515 0352 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар 22-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....................... 

Монгол Улсын иргэн, ........................   

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.С нь 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ...................8 тоот хаягт байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Г.С нь М.Стэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ................. нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2002 00515 0352 дугаартай хэргээс

Шүүгдэгч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хамт цэрэгт алба хааж байсан Сэргэлэн ирсэн... Зүүн хараа явах гэж байгаа гэж чатаар би Сэргэлэнд хэлсэн. Хамт явья гэж манай гэрт тухайн үед ирж хоносон. 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө вокзал дээр очоод эхний гал тэргэнд бид хоёр суусан. 16 цагийн үед санагдаж байна. Зүүн хараагийн буудал дээр бид хоёр буусан. Бид хоёр такси бариад Зүүн хараагаас ертөнцийн зүгээр баруун тийш Сангийн аж ахуй гэдэг газарт очсон. Бид хоёр таксинаасаа буугаад машинаа явуулсан... 10 гаруй км газар ахлаж явсан жалганд ургасан байсан “Каннибас” нэртэй өвсийг түүсэн... авч явсан уутандаа дүүргээд буцаад алхаад Зүүн хараад ирээд шөнийн суудалд суугаад үүрээр Улаанбаатар хотод ирсэн. Вогзал дээрээс салаад гэр гэр лүүгнээ салаад явсан. Би 2017 оноос хойш хааяа нэг өвс татаж байсан. Би сэтгэл гутралын хам шинж өвчтэй. Аав маань нас барснаас хойш би ийм өвчтэй болсон. Сэргэлэн өвс хэрэглэж байгаагүй. Өвсөө хааяа Ээгий гэх залуутай уулзаж авчирсан өвсийг нь ганц нэг удаа татаж байсан. Өмнө би өөрөө явж бэлдэж байгаагүй. Ээгийтэй уулзаагүй удаж байна. Нэрийг нь мэдэхгүй. Би байнга өвс татдаггүй. Хааяа сэтгэл гутрахаараа хэрэглэж байсан. Миний сэтгэцийн өвчин хөдлөхөөр би өөрийгөө баахан зүсчихсэн байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 224-226 дугаар хуудас),

Шүүгдэгч М.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын эхээр хамт Цэргийн алба хаасан С над руу чат бичсэн. Надад хоёулаа хамт Зүүн хараа яваад ирье. Би ганцаардаад байна. Өвс түүх гэж байгаа юм гэж гуйхаар нь хэр удах юм бэ гэж асуухад очоод өдөртөө буцна. Вагонаар явна гэж хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Төв вокзал дээр уулзаад, билет бичүүлээд явсан... 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн хараа гэх газарт очсон. Буудлаас такси бариад 30 км газар явсан. С бууя гэж хэлэхээр нь дагаад буусан. Такси явсан. С жалганаас өвс түүгээд эхэлсэн. Би яг адилхан өвс түүсэн. Би жижиг гялгар уутанд түүж дүүргээд өөрийн авч явсан үүргэвчиндээ хийсэн. Бид хоёр Зүүн хараа хот руу явганаар очсон. Шөнийн 02 цагийн галт тэргэнд суугаад Улаанбаатар хотод ирсэн. Гэртээ ирээд түүсэн өвсөө амсрыг нь онгойлгоод орхисон. 3-4 хоногийн дараа санаад нөгөө өвсөө шалгахад хатчихсан байсан... өвсийг нунтаглаад тамхины голыг нь унагаад оронд нь хийгээд татаж үзсэн. Тухайн үед хоолой хорсоод таагүй мэдрэмж төрсөн. Толгой бага зэрэг өвдсөн. Нойр муутай байсан учир унтаж амарсан. Өглөө эмээ намайг сэрээгээд энэ юу юм бэ гэж асуухаар нь би үнэнээ хэлээд уучлалт гуйгаад нойлын усанд хийж урсгасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 210-213 дугаар хуудас),

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г.С миний төрсөн дүү байгаа юм. Би өвөөгөөрөө овоглосон учир овог өөр байгаа. Би өөрөөс нь цагдаад өвс асуудлаар шалгагдаж байгааг мэдсэн. Би тусдаа амьдардаг болохоор мэдэхгүй байна. Хааяа хотод ирэхэд янз бүрийн зүйл ажиглагдаагүй. Миний дүү их дуу цөөтэй даруухан. Бага насаа ээж, аавынхаа асрамжинд Багануур дүүрэгт өссөн. Багануур дүүргийн 10 жилийн 95 дугаар сургуульд 2007 онд элсэн ороод 2017 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хот руу сургуульд элсэн орж суралцсан. 2019 оны 5 дугаар сард цэрэгт татагдаад сэтгэл гутрал өвчнөөр өвдөж цэргээс халагдсан. Шар хадны эмнэлэгт 2 сар хэвтэн эмчлүүлээд гарсан.” гэх мэдүүлэг (хх-ийн43-44 дүгээр хуудас),

Гэрч Л.ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М.С миний охин М-нтом хүү байгаа юм. Манай зээ хүү төрөхөд нь эх нь оюутан байсан болохоор би нэг ойтоогоос нь өсгөсөн. Миний хүү хууль бус мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Саяхан цэргийн найз нь уруу татаад хэрэглэсэн байсан... тухайн өвс гэх зүйлийг авчирсан байсан. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр санагдаж байна. Гэртээ ирээд тагтан дээрээ гарахад атга хэрээний ууттай зүйл байхаар нь зээ хүүгээсээ асуухад эмээ би наадхыг чинь хаях гэж байсан юм. Хэрэггүй юм гэж, босоод таны нүдэн дээр устгачихъя гээд нойлын өрөөнд усанд урсгасан. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Цагдаагийн алба хаагч нар ирж манай гэрт үзлэг хийгээд явсан. Миний хүү цагаан цайлган зантай тусархуу хүү. Нийслэлийн 54 дүгээр сургуулийг төгссөн. 2018 оны 5 дугаар сард цэрэгт татагдаж Зэвсэгт хүчний 032 цэргийн ангид алба хаасан. Одоо  ШУТИС-ын Барилга архидектерийн 3 дугаар дамжаанд суралцаж байгаа.” гэх мэдүүлэг (хх-ийн48-50 дугаар хуудас),

Хэргийн газар үзлэг хийсэн: “... Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 18-р байр ертөнцийн зүгээр хойд талдаа орцтой 10 давхар шар орон сууц байх ба 2-р орцоор орж 8 дугаар давхарт гарахад ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан 88 тоот бор хүрэн өнгийн толигор хаалга байх ба хаалгаар ороход хоёр өрөө 26 метр квадрат байр ба хаалганы үл хөдлөх цэгээр авч үзлэгийг цагийн зүүний дагуу явуулав. Зочны өрөөний баруун хананд байх зурагтын тавилганаас холбогдогч С сайн дураар хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг гаргаж өгөхөө илэрхийлж зүүн талын шургуулгыг татаж шавар байх газрыг зааж өгөхөд шургуулганд гялгар тугалган цаасан дээр нь шавар мэт зүйлээр бохирлогдсон байсанг №1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 0.3445 гр жинтэй байв... өрөөнд өөр хэрэгт ач холбогдолтой зүйл үзлэгээр илрээгүй тул унтлагын өрөөнд ороход орон дээр .... түгжээ бүхий гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл байсанг №4 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 805.7 гр жинтэй байв. Орны доод хэсэгт хар өнгийн .... халааснаас гялгар уутанд боосон ургамал өвс мэт зүйлийг 4 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 9.4 гр жинтэй байв. Орны доод хэсэгт 0.5 литрийн Хужирт нэртэй цэвэр усны амсар хэсгийг тайрсан дотор нь өвс мэт зүйлийг №5 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэхэд 51.1 гр жинтэй  байв. Өрөөний тавцан дээр байх хар цүнхэн дээр гялгар  уутанд хийсэн өвс мэт зүйл байх ба албаны ажиллагааны жин дээр жинлэхэд ... гр жинтэй байсанг №6 гэж дугаарлав. №7 гэж дугаарлан балкон дээр байх Ану гэсэн бичигтэй 0.5 литрийн цэвэр усны саванд дотор өвс мэт зүйл байх ба цахилгаан жин дээр жинлэхэд 104.6 гр жинтэй байв. Авдарын хажуу талын модон сандал доор төмөр хоолны саван дотор өвс мэт зүйл байх ба тус өвс мэт зүйлийг гялгар уутан дотор хийн №8 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 124.3 гр жинтэй байв. Цонхны тавцангийн үзүүрт Кока кола гэсэн бичигтэй ундааны сав байх ба дотор нь бохирлогдсон шинж байсанг №9 гэж дугаарлав. Валконы шалан дээр Вонакуа гэсэн бичигтэй цоолсон, шатсан мэт бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон усны савыг №11 гэж дугаарлан шинжилгээнд явуулахаар түр хураан авав. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн4-12 дугаар хуудас),

Хүний биед үзлэг хийсэн: “...С.Сэргэлэнгийн биед үзлэг хийхийн өмнө нь түүний биед мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураараа гаргаж өгөхийг санал болгоход надад хууль бус мансууруулах бодис байхгүй гэж хариулав. М.С нь өөрийн өмсөж явсан хар куртикны баруун халааснаас амны хаалт, улаан өнгийн асаагуур, зүүн талын халааснаас 2 хайрцаг шүдэнз Элди нэртэй хайрцагтай тамхи, куртикны энгэрийн дотор талын баруун халааснаас шаргал өнгийн арьсан түрийвч дотроос Сэргэлэнгийн иргэний цахим үнэмлэх, автобусны карт, сим карт 2 ширхэг, Юнителын 3000 төгрөгний нэгж, худалдан авалт хийсэн баримт, 50 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг байв. Куртикны зүүн дотор халааснаас хар өнгийн жижиг савхин уут дотроос нь хар өнгийн камерны микрофон зэрэг зүйл байв. Нүцгэлж, эсхүл гараар тэмтрэх байдлаар үзлэг хийхэд тогтоогдсон нөхцөл байдлын талаар: М.Сгийн өмсөж явсан хувцсыг нэг бүрчлэн тайчуулан нүцгэлж биед үзлэг хийхэд ямар нэг шинээр үүссэн шарх болон хуучин шарх сорви байхгүй, баруун гарын шуун дээр байшингын зураг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл (хх-ийн28-31 дүгээр хуудас),

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...Тестэр ашиглах ажиллагааг  Ганболдын Сыг өөрөө сайн дураараа тестээр шалгуулах хүсэлт гарагасан тул тэмдэглэлд тусган Г.Сыг Хар тамхитай тэмцэх газрын 4 давхарт байрлах 00-н өрөөнд оруулж 10 /OPI-MET-TML-LSD-MOP-KET-COC-MDMA-THC/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестний битүүмжлэлийг өөрөөр нь шалгуулж задлуулж, Г.Сыг тест ашиглаж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр ЭХХШТХ-ийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв... ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/... 10 төрлийн бодисноос ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ болохыг тэмдэглэлд тусгав. .......Шээсний дээж авсан савыг зориулалтын тагаар таглаж, битүүмжлэн, хаяглаж, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов” гэх тэмдэглэл (хх-ийн17-18 дугаар хуудас),

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “... Тестэр ашиглах ажиллагааг М-нСэргэлэнг өөрөө сайн дураараа тестээр шалгуулах хүсэлт гарагасан тул тэмдэглэлд тусган М.Сг Хар тамхитай тэмцэх газрын 4 давхарт байрлах 00-н өрөөнд оруулж 10 /OPI-MET-TML-LSD-MOP-KET-COC-MDMA-THC/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестний битүүмжлэлийг өөрөөр нь шалгуулж задлуулж, М.Сг тест ашиглаж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр ЭХХШТХ-ийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. ..................ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/... 10 төрлийн бодисноос ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ болохыг тэмдэглэлд тусгав. ...........Шээсний дээж авсан савыг зориулалтын тагаар таглаж, битүүмжлэн, хаяглаж, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов.” гэх тэмдэглэл (хх-ийн20-21 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5525 дугаар: “ ... Хэргийн болсон байдал: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газрын үзлэгээр хураан авсан доор эд зүйлсэд шинжилгээ хийлгэх... Үзлэг ба шинжилгээ: Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь тогтоолд дурдсантай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс авч, органик уусгагчид уусгаж, шинжилгээний дээж бэлтгэсэн. Шинжилгээг Agilent 7820A GC/5977E MSD маркийн хийн хроматографийн масс-спектрометр багаж ашиглан шинжилгээ хийхэд:

№1 дугаарласан бор хүрэн өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон гялгар цаас, №2 гэж дугаарласан ир хэсэг нь бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон пректа, №3 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан амсар хэсгийг нь тайрсан хужирт гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан АПУ гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №10 гэж дугаарласан Bon aqua гэсэн бичигтэй, цоолсон 0.5 литрийн усны хуванцар сав, №11 гэж дугаарласан модон улаан хүрэн өнгийн гаанс мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. 

№9 гэж дугаарласан дотроо шингэн зүйлтэй Кока кола гэсэн бичигтэй хуванцар савнаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Шинжилгээний үйл явц, үр дүнг үндэслэж дараах дүгнэлтийг өглөө... ДҮГНЭЛТ

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн обьект нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.

Шинжилгэнэд ирүүлсэн №1 гэж дугаарласан бор хүрэн өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон гялгар цаас, №2 гэж дугаарласан ир хэсэг нь бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон пректа, №3 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан амсар хэсгийг нь тайрсан хужирт гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан АПУ гэсэн хаягтай 0.5 литрийн усны савтай өвс, ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №10 гэж дугаарласан Bon aqua гэсэн бичигтэй, цоолсон 0.5 литрийн усны хуванцар сав, №11 гэж дугаарласан модон улаан хүрэн өнгийн гаанс мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/  нь НҮБ-ын Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна.

№9 гэж дугаарласан дотроо шингэн зүйлтэй Кока кола гэсэн бичигтэй хуванцар савнаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн “3” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 803гр, цэвэр жин нь 788 гр, “4” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 5.7064 гр, “5” гэж хаягласан хуванцар савтай ургамал эт зүйлийн савны хамт жин нь 50 гр, цэвэр жин нь 25 гр, “6” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 25 гр, “7” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 104 гр, цэвэр жин нь 80 гр, “8” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 123 гр, цэвэр жин нь 120 гр, тус бүрээс шинжилгээнд 0.1 гр-г зарцуулав.” гэх дүгнэлт (хх-ийн 64-74 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5569 дугаар: “... Хэргийн болсон байдал: 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр М.Сгээс авсан биологийн дээж гэх... Үзлэг ба шинжилгээ: Шинжилгээнд: Хөх эрээн өнгөтэй цаасанд боодолтой зүйл ирүүлсэн бөгөөд задлаж үзэхэд “М.С 2020/10/06” гэж хаягласан 50 мл хэмжээтэй шээсийг цэнхэр тагтай хүванцар саванд хийж ирүүлсэн байна. /3ураг№01-03/

Шинжилгээнд ирүүлсэн шээснээс дээж авч стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд “М.С 2020/10/06” гэж хаягласан шээснээс шээснээс тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/ илэрч байна.

Шинжилгээний явц, үр дүнг үндэслэж дараах дүгнэлтийг өгч байна... ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн “М.С 2020/10/06” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “М.С 2020/10/06” гэж хаягласан шээснээс шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.

3.4 Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэх дүгнэлт (хх-ийн 76-78 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5526 дугаар: “... Хэргийн болсон байдал: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г.Саас авсан биологийн дээжид шинжилгээ хийлгэх... Үзлэг ба шинжилгээ: Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь тогтоолд дурдсантай тохирч байна. Шинжилгээнд: “Г.Содномбалжир У...99092914 2020-10-5" гэж хаягласан шээсний дээжийг хуванцар саванд хийж ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн шээсэнд аргачлалын дагуу дээж бэлтгэж, мансууруулах
болон сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээ хийхэд “Г.Содномбалжир У...99092914
2020-10-5” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол
/ТНС/ илэрсэн... ДҮГНЭЛТ

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
'Г.Содномбалжир У...99092914 2020-10-5” гэж хаягласан шээсний дээжнээс
Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт (хх-ийн 80-82 дугаар хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1182 дугаар: “... Холбогдогч Мөнхзул овогтой Сэргэлэн... удамд сэтгэцийн өвчтэй хүн үгүй... сэтгэцийн онош: Эрүүл... ДҮГНЭЛТ

1. М.С нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. М.С нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. М.С нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.  М.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. М.С нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.

6. М.С нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна. Хэрэв М.Сд сэтгэц идэвхит эм бодисын хамаарал бий бол эмчилгээг Монгол улсад, СЭМҮТөвд хийх боломжтой.

7. М.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт (хх-ийн 109-110 дугаар хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1059 дугаар: “...Холбогдогч Ганболд овогтой С... Сэтгэцийн оношийн үндэслэл:

-Зовиураас: Өв тэгш бус гэр бүлд өсч хүмүүжсэн. Уур уцаартай хүнтэй таарамж муу.

-Асуумжаас: Өсвөр наснаас эхлэн сурлага муудсан.

-Хайр халамж үзээгүй дутуу төлөвшилтэй.

-Төгсөх ангиас эхлэн төрх үйлийн өөрчлөлттэй болж эхэлсэн.

-Эмнэлзүйд илэрч буй сэтгэцийн байдлаас: Бэрхшээлээс шантрамтгай /цэрэгт явсан боловч 7 хоногийн дараа шантарч эхэлсэн/.

-Өсвөр наснаас байнга үхэх талаар бодох, үхэл бэлэгдсэн рок хөгжим сонсож үхлийн тухай бодох болсон. Өвөрмөц өөрийн бодлоос болж үсээ ургуулсан, чихээ цоолсон. Амиа хорлох оролдлого хийсэн.

-Найз охиноосоо салаад амиа хорлох үйлдэл хийж газ үнэртсэн.

-Өөрийнхөө амьдралын бүх үзэл бодол хэв маяг нь эрх чөлөө үхлийн талаар байдаг.

-Бодит байдалтай нийцэхгүй бодлоосоо болж цэргийн алба хааж чадахгүй амиа хорлох оролдлого хийсэн.

Эдгээрээс үндэслэн Сэтгэцийн үндсэн онош: Бие хүний сэт хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг оношоор сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 28 хоног хэвтэн эмчлэгдээд сэтгэцийн байдал сайжраад эмнэлгээс гарсан... Сэтгэцийн онош. Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг... Дүгнэлт: Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

1. Г.С нь 2019.11.01—2019.11.28-ний гдуустал нийт 28 хоног СЭМҮТ-д /F60.3/ Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх байна.

2. Г.С нь одоогоор /F60.3/ Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Г.С нь одоогоор /F60.3/ Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг сэтгэцийн өвчтэй байна.

4. Г.С нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Г.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Г.С нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Г.С нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэх дүгнэлт (хх-ийн 113-115 дугаар хуудас),

“Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” Прокурорын тогтоол (хх-ийн 34-36 дугаар хуудас),

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 37-38 дугаар хуудас),

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төв: Өвчний түүх 7478 (хх-ийн 86-107 дугаар хуудас),

Зорчих тасалбар (хх-ийн 157, 158 дугаар хуудас),

Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/01 дугаартай албан бичиг, “Зэрлэг олсны ургамалын тархацын талаарх холбогдох судалгааны материал”-ын хуулбар (хх-ийн231-242 дугаар хуудас)

ШУТИС-БАС Оюутны Зөвлөлийн гишүүний ажлын үнэлгээ (хх-ийн125 дугаар хуудас),

М.Сгийн “Спортлог сурагч”, “Тамирчны зэргийн” үнэмлэхүүдийн хуулбар (хх-ийн126 дугаар хуудас)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 130, 145, 162, 176 дугаар хуудас),

Оршин суух хаягийн тодорхойлолт (хх-ийн 144, 146, 161 дүгээр хуудас),

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 154 дүгээр хуудас),

Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн тодорхойлолт (хх-ийн 156 дугаар хуудас),

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль Барилга, Архитектурын сургуулийн тодорхойлолт (хх-ийн 159 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 163, 164 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.С нь 2020 оны 10 дугаар сарын 5-ны ................ хаягт байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Г.С, М.С нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ................. нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.С, М.С нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Сыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, түүж бэлтгэсэн, хадгалсан, шүүгдэгч М.Сг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагддаг.

Шүүгдэгч Г.С,  М.С  нар бүлэглэн ................... нутаг дэвсгэрээс “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг түүж цуглуулсан, мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны 88 тоот хаягт байрлах өөрийн гэртээ “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг байлгаж, хадгалсан  үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэх шинжүүдийг тус тус бүрэн хангасан байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинж болох хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэд хэдэн удаагийн үйлдэл хийсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, шүүгдэгч М.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцох зүйтэй байна.

Шүүгдэгч Г.С, М.С нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хохирогчгүй гэмт хэрэг тул шүүгдэгч Г.С, М.С нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”  гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохын дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.С, М.С нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Г.С, М.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.С, М.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шийдвэрлэв.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор, М.Сд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тус тус дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сын цагдан хоригдсон 152 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Ст оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг, Б.Доржийн гудамж 12 байр, 88 тоотоос явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг,

Шүүгдэгч М.Сд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 50а байр, 44 тоотоос явахыг хориглож, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хурагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/ -ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.С цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон 152 хоногтой, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаар гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Г.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т овогт М.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.  Шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М.Сд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор, М.Сд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тус тус тооцож дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сын цагдан хоригдсон 152 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

5. Шүүгдэгч Г.Ст оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу .................тоотоос явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг,

Шүүгдэгч М.Сд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу .................. тоотоос явахыг хориглож, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж,  М.С, Г.С нарт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, М.С нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хурагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй “3” гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/ -ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.С, М.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.САНЖИДМАА