| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02354/и |
| Дугаар | 2044 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2044
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2017/02044 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 33,088,999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь холбогдуулан 33,088,999 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 8,300,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн зүгээс уг саналыг хүлээн авч байна. Нэхэмжлэлийн шаардлагын 24,788,999 төгрөгөөс татгалзаж байна. Иймд оос 8,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа- “Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 8,300,000 төгрөгийг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,088,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 24,788,999 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,300,000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ийн нэхэмжлэлтэй холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,088,999 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 24,788,999 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,300,000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,750 төгрөгнөөс 73,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 73,875 төгрөгийг нэхэмжлэгч д буцаан олгож, хариуцагч оос 73,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР