| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/08610/и |
| Дугаар | 2094 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2094
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2017/02094 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоотод оршин суух хаягтай ******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******, өөрийн байранд байрлах “” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар /,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******лол,,, тоот хаягт оршин суух овогт /Регистрийн дугаар/ нарт холбогдох,
2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1482 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, маркийн дугаартай эксковаторыг бусдын хууль бус өмчлөлөөс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч “” ХХК-ийн өмгөөлөгч , хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ миний бие 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “” ХХК-ийн авто ломбарданд 2010 онд үйлдвэрлэгдсэн маркийн дугаартай эксковаторыг 100,000,000 төгрөгийн барьцаанд 30 хоногийн хугацаатай тавьж, 1482 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Миний зүгээс хугацаандаа барьцааны зүйлээ авах боломжгүй байсан учраас сарынхаа хүүг өгч байсан ба нь хугацаа чинь дууссан, барьцааны зүйлийг чинь худалдан борлуулна гэх болсон. Миний бие хүү өгч чадахгүй байсан тул нь хүүгээ бэлэн мөнгө авснаар зээлэн дээрээ нэмж тооцуул гэснээр би аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан. Ингэж нэмэгдсээр үндсэн зээлийг 187,506,340 төгрөг болсон гэж хэлсэн. Тэрээр барьцааны зүйлийг хувьдаа ашиглаж түрээсээр мөнгө олж байгааг би сүүлд олж мэдсэн. Анх эксковаторыг барьцаанд үлдээхэд 700 мото/цаг байсан. Гэтэл одоо 800 мото/цаг болтол нь ашигласан байх ба барьцааны зүйл хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Тус барьцаалан зээлдүүлэх газар нь одоо дааж давшгүй их мөнгө нэхэмжилж байгаа бөгөөд тус компани нь анхнаасаа гэрээг байгуулахдаа өөртөө ашигтайгаар буюу шударга ёсны зарчимд харш, нөгөө талдаа хохиролтойгоор хууль зөрчсөн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Иймд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 1482 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.
2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “” ХХК болон ын хооронд Зээлийн гэрээ байгуулж маркийн дугаартай эксковаторыг барьцааны гэрээнд ашиглах нөхцөлгүйгээр хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн. Манайх анх өгөхөд 700 мото/цаг ашиглалттайгаар өгч байсан. Хариуцагч “” ХХК нь манай эд хөрөнгийг хууль бусаар ашиглаж бусдад түрээслэж байгааг миний бие мэдсэн тул бусдад шилжүүлэх үйлдлийг хариуцагчийн зүгээс хийлгэхгүйн тулд өөр этгээд рүү шилжүүлсэн. Энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж иргэний хэрэг учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан. Зээлийн гэрээний дагуу барьцааны эд хөрөнгийг хадгалж хамгаалах ёстой байтал хууль бусаар барьцааны зүйлийг хувьдаа ашиглаж түрээслэж мөнгө олж байсан. Одоо хэдэн мото/цаг болтол нь ашигласан нь тодорхойгүй, эд хөрөнгө хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Зээлийн төлбөрийг өгөөд эд хөрөнгөө авах гэсэн боловч удаа дараа барьцааны эд хөрөнгийг өгөхгүй байсан болно. Үндсэн зээл нь 100,000,000 төгрөг, түүний хүү, алданги нийлээд 187,536,540 төгрөг болсон байтал “” ХХК-ийн зүгээс 229,695,268 төгрөгийг нэмж тооцсон байдаг. Энийг иргэн хүлээн зөвшөөрөөгүй. 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр болох 187,536,540 төгрөгийг төлье гэсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, худалдан борлуулсан байдаг. Иргэний хуульд зааснаар худалдан борлуулсан бол зөрүү мөнгийг эргүүлэн өгөх ёстой байтал “” ХХК-иас энэ зөрүүг эргүүлэн олгоогүй. Иймд маркийн дугаартай эксковаторыг бусдын хууль бус өмчлөлөөс гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ нь “” ХХК-иас 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 100,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, барьцаанд нь маркийн дугаартай эксковаторыг барьцаалж зээл авсан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул ирж зээлийн гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргаж, өмнөх нэг сарын хүү болох 6,000,000 төгрөгийг төлж, зээлийн гэрээний хугацааг дахин нэг сараар сунгасан болно. Дараа нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирж нэг сарын зээлийн хүүд 6,000,000 төгрөгийг төлж, мөн 9 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги 5,400,000 төгрөгийг төлж, зээлийн гэрээний хугацааг дахин нэг сараар сунгасан болно. Ингээд зээлийн гэрээний хугацааг ын хүсэлтээр сар, сараар сунгаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх зээлийн хүү, алдангиас нийт 21,088,900 төгрөгний үлдэгдэлтэй үлдсэн. Үүний дараа зээлдэгч нь зээлийн гэрээний хугацааг дахин сунгуулах хүсэлт гаргаагүй, манай байгууллагаас удаа дараа ирүүлсэн зээл төлөх мэдэгдэлд хариу ирүүлээгүй тул бид 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээнээс төлөгдөөгүй үнийн дүнгийн хувиар хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож, зээлдэгчийн барьцаанд тавьсан эд зүйлийг хоёр жил гаруй хугацаанд хадгалж ирсэн. Ингээд нь 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирж, зээлээ бүрэн төлж, барьцаа хөрөнгө буцаан авах талаар бид нарыг дахин итгүүлж, зээлэн дээрээ нэмж 20,000,000 төгрөг авсан. Дараа нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус зээлэн дээрээ нэмээд 42,254,800 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдөр 25,251,540 төгрөг тус тус нэмж зээлээд нийт төлбөр 187,506,340 төгрөг болсон. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрөө өнөө маргааш төлнө гэсээр манай байгууллагыг удаа дараа хуурч, хоёр жил гаруй хугацаанд нэг ч төгрөгний хүүгүйгээр зээлж авсан мөнгөө ашигласан байтал өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад туйлын их харамсалтай байна. Ингээд бид 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч ад зээлийн гэрээний төлбөрөө төлөх хугацаа олгох мэдэгдэл хүргүүлж, дээрх хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний 9 дүгээр зүйлд заасны дагуу барьцаанд байгаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулахаар мэдэгдэл хүргүүлж, улмаар нь дээрх хугацаанд зээлээ төлөөгүй тул бид барьцааны хөрөнгийг худалдаж, зээлийн гэрээний үүргийг хангуулсан бөгөөд талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон юм. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зар мэдээ сонинд зар тавьж 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр т 280,000,000 төгрөгөөр худалдсан. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлтэй нийцэж байгаа тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Ямар баримт дээр үндэслэж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. нь нэхэмжлэлдээ барьцаанд үлдээсэн маркийн дугаартай эксковаторыг ашиглаж 700 мото/цаг байсныг 800 мото/цаг болтол ашигласан гэжээ. Барьцаанд тавихдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцэх акт үйлдсэн. Тус актыг үйлдэхэд хамт байсан бөгөөд хүлээлцэх акт дээр 823,8 мото/цаг гэж хүлээлцсэн. т хүлээлгэж өгөхдөө 823,8 мото/цаг гэсэн байгаа. Сидинд мөн мото/цаг байгаа, энд мөн 827,3 гэж тогтоогдсон байгаа. Хууль бус өмчлөлөөс гаргуулъя гэж байна. Тэгвэл хариуцагч нь хэн бэ гэдгийг асуумаар байна. “” ХХК-иас нэхэмжилж байгаа бол бид нар биелүүлэх боломжгүй. Яагаад гэвэл т худалдсан. Бусдын хууль бус эзэмшлээс гэж шаардаж байгаа нь Иргэний хуулийн аль зүйл заалтаар шаардаад байгаа нь тодорхой бус байгаа. Хууль бусаар эзэмшлээс гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд хариуцагч нар нь Иргэний хуульд заасан нөхцөлөөр тохиролцоогүй хууль бус эзэмшил байхыг шаарддаг. Гэтэл хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байгаа. Иргэний хуулийн 240, 241, 242 дугаар зүйл дээр хамтран үүрэг гүйцэтгэх үүргийн гүйцэтгэлийн талаар зохицуулсан байгаа. тай гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж яриад байдаг. Бид нарын зүгээс барьцааны зүйлийг хууль бусаар шилжүүлж аваад хууль бусаар шилжүүлсэн зүйл байхгүй. Үүргийн гүйцэтгэлийг худалдан борлуулах талаар мэдэгдэл авангуутаа тухайн тээврийн хэрэгслийг барьцаанд байхад нь “Ганхүлэг хурд” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ хууль бус үйлдлээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулаад энэ үйл баримт тогтоогдоод Авто тээврийн үндэсний төвд даалгавар очсон. Үүний дагуу ын нэр дээр шилжүүлсэн. Энэ нь хууль бусаар бусдын эзэмшлээс авсан гэсэн зүйл байхгүй. Эзэмшил хууль ёсны дагуу шилжсэн, үр шимийг барьцаалагч хүртээгүй, худалдан борлуулах эрхийн дагуу худалдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч 2010 онд үйлдвэрлэгдсэн маркийн дугаартай эксковаторыг 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “” ХХК-д нэг сарын хугацаатай барьцаанд тавьж зээл авснаас хойш буюу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би ын нэр дээр улсын бүртгэлтэй уг техникийг худалдан авсан учир өөрийгөө ямар нэгэн хууль зөрчөөгүй шударга эзэмшигч гэж үзэж байна. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Шуурхай зар” сонинд зар тавигдсан байдаг. Зар мэдээ сонин дээр тавигдсан дугаараар холбогдож экскаваторыг худалдан авч, өөрийн нэр шилжүүлж авсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу “” ХХК-д 280,000,000 төгрөг шилжүүлж экскаваторыг авсан. ын нэр дээр хууль бусаар шилжүүлж авсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар шинэ өмчлөгчид өмчлөх эрх үүссэн. 823.7 мото/цаг ажилласан техникийг худалдаж авсан. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. , нарын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй. нь “” ХХК-иас авсан. ын хувьд ямар нэгэн хууль бус аргаар тухайн эксковаторын өмчлөгч болоогүй, хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, экскаваторыг худалдан авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК, хариуцагч нарт холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1482 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, маркийн дугаартай эксковаторыг бусдын хууль бус өмчлөлөөс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулж зээл аваад гэрээний үүргээ биелүүлээгүй учраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч нь 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1482 дугаартай Зээлийн гэрээний талаар мэдэхгүй, сонин дээр тавигдсан зарын дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн хүнээс эксковаторыг худалдан авсан тул эксковаторыг буцаан өгөх боломжгүй гэх тайлбарыг тус тус гарган маргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1482 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага нь хариуцагч “” ХХК-д хамаарна, уг шаардлага хариуцагч т хамаарахгүй, маркийн дугаартай эксковаторыг бусдын хууль бус өмчлөлөөс гаргуулах шаардлага нь хариуцагч “” ХХК болон хариуцагч нарт хамаарна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1482 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 1482 дугаартай Зээлийн гэрээ, 1482/02 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж, 100,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, зээлийн барьцаанд маркийн дугаартай эксковаторыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-77-78, 95-96/ Энэ талаар зохигчид маргаагүй.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаартай зүйлийн 286.1, 286.5, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлийн гэрээний дагуу “” ХХК нь зээлдэгч ад 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 27-ны өдөр 42,254,800 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдөр 25,251,540 төгрөгийг “” ХХК-аас зээлж авсан талаар баримт үйлджээ. /хх-77х ар тал, 78х ар тал, 79/ Зээлдэгч нь 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн хүү 6,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн хүү 6,000,000 төгрөг, алданги 5,400,000 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн хүү 8,112,740 төгрөг, алданги 17,036,800 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн хүү 1,500,000 төгрөг, алданги 13,125,500 төгрөгийг төлжээ. Энэ талаар зохигчид маргаагүй. /хх-77х ар тал, 95х ар тал/
Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК барьцааны зүйлийг хувьдаа ашиглаж түрээсээр мөнгө олж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн хэлцэл гэж үзэн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1482 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарласан.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөг зээлж авсан, энэ мөнгөнөөс хүү, алданги төлөх ёстой, гэрээ байгуулснаас хойш зээлийг эргүүлэн төлж чадахгүй байсан тул зээлийн хүүг бэлэн мөнгө авсанаар зээлэн дээрээ нэмж тооцож гарын үсэг зурж байсан, ингээд үндсэн зээл 187,506,340 төгрөг болсон байтал “” ХХК-ийн зүгээс 229,695,268 төгрөгийг нэмж тооцож зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжилсэн нь “” ХХК анхнаасаа хууран мэхлэх замаар өөрт ашигтай гэрээ байгуулсныг нотолж байна гэх тайлбарыг гаргасан. Мөн эксковаторыг анх барьцаанд үлдээхэд 700 мото/цаг байсан бол одоо 800 мото/цаг болсон нь барьцааны зүйлийг барьцаалагч ашигласан болохыг нотолж байна гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал нь хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.
2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр талууд Зээлийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь уг гэрээг хүчин төгөлдөр бус болох талаар маргаагүй, энэ асуудлаар хариуцагч “” ХХК-д хандаж байгаагүй байх бөгөөд энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, зээлийн гэрээний үндсэн шинжийг агуулсан гэрээ байна.
Хариуцагч “” ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч ад 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг мөнгийг хүлээн авсанаа зөвшөөрч, зээлсэн 100,000,000 төгрөгийн хүү, алдангийг төлөх үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн гэдгийг өөрийн тайлбартаа дурдсан.
Зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангажээ.
Нэхэмжлэгч нь эксковаторыг анх барьцаанд үлдээхэд 700 мото/цаг байсан бол одоо 800 мото/цаг болсон нь хариуцагч “” ХХК барьцааны зүйлийг ашиглаж, бусдад түрээслэж ашигласан болохыг нотолж байна гэх тайлбарыг гаргасан боловч талууд барьцааны гэрээг байгуулж, тээврийн хэрэгслийг хүлээлцэх үед үйлдсэн актанд 823,8 км гэж бичигдсэнээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч “” ХХК нь зээлийн гэрээний дагуу төлөх ёстой мөнгөнөөс их мөнгө нэхэмжилсэн, барьцааны зүйлийг ашигласан гэх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлээр зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал нь хожим мэдсэн гэж үзэж, хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-ийг анхнаасаа хууран мэхлэх замаар өөрт ашигтай байдлыг бий болгосон, ашиг хонжоо олох зорилгоор, хууран мэхэлж гэрээ байгуулсан, барьцааны зүйлийг барьцаалах үед 700 мото/цаг байсан гэх тайлбарыг гарган маргаж байгаа боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгч , хариуцагч “” ХХК 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 1482 дугаартай Зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч ын гаргасан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1482 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. маркийн дугаартай эксковаторыг бусдын хууль бус өмчлөлөөс гаргуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч нь маркийн дугаартай эксковаторыг бусдын хууль бус өмчлөлөөс гаргуулах шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу барьцааны эд хөрөнгийг хадгалж хамгаалах ёстой байтал хууль бусаар барьцааны зүйлийг хувьдаа ашиглаж түрээслэж мөнгө олж байсан, эд хөрөнгө хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа, зээлийн төлбөрийг төлөөд эд хөрөнгөө авах гэсэн боловч барьцааны эд хөрөнгийг өгөхгүй байгаа гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 1482 дугаартай Зээлийн гэрээгээр зээлсэн 100,000,000 төгөргийн барьцаанд маркийн дугаартай эксковаторыг барьцаалж 1482/02 дугаартай Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээнд “Гэрээний үүрэг дусгавар болоогүй, зээлдэгч авсан зээлээ хүүгийн хамт 100 хувь эргүүлэн төлөөгүй нөхцөлд барьцааны хөрөнгө зээлдүүлэгчийн мэдэлд байх..., зээлдэгч нь барьцааны зүйлийг өмчлөх, захиран зарцуулах, ашиглах бүрэн эрхийг ...зээлдүүлэгчид шилжүүлэх...”-ээр тохиролцжээ. /хх-78, 96/
Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулахдаа маркийн дугаартай эксковаторыг барьцаалан, уг эксковаторыг бусдад худалдах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, захиран зарцуулах, худалдах, барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд үйлдэл хийх эрхийг олгосон итгэмжлэлийг “” ХХК-ийн захирал т олгож, уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар нь барьцаалагчид үлдээсэн байна. /хх-106/ Гэтэл нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө болох маркийн дугаартай эксковаторын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинээр гаргуулан, уг эксковаторыг “Ганхүлэг хурд” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр худалдсан байна. ын уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4728 дугаартай тогтоолоор “...“” ХХК болон иргэн нарын хооронд үүссэн харилцаа нь зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой, нь зээлсэн мөнгийг зориулалтын дагуу буюу компанийн үйл ажиллагаанд зарцуулж байсан, эрсдэлд орсны улмаас зээлийн гэрээнд заасан зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй нь иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаан бүхий асуудал болох нь тогтоогдож байна...” гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. /хх-103-104/ ын тээврийн хэрэгслийн гэрчилгээг дахин гаргуулж, эксковаторыг бусдад худалдсан үйлдлийг шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр маркийн дугаартай эксковаторын тээврийн хэрэгслийн гэрчилгээг ын нэр дээр шилжүүлжээ. /хх-110, 136/
Хариуцагч “” ХХК-аас 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1482 дугаартай “Мэдэгдэл”-ийг ад хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд “...1482 тоот зээлийн гэрээтэй маркийн дугаартай автомашины хугацаа 2014 оны 01 сарын 30-ны өдөр дуусаад 835 хоносон ...Үндсэн зээл 187,506,340 төгрөг, 2013.11.17-2013.12.17-д төлөх ёстой хүүнээс дутуу үлдсэн хүүний үлдэгдэл 7,875,400 төгрөг, үндсэн хүү /2013.12.31-2014.01.30/ 9,375,317 төгрөг, алданги /үндсэн зээлийн 50 хувиар тооцсон/ 93,753,170 төгрөг, хүү /алданги бодоогүй үлдсэн хугацааны хүү/ 229,695,268 төгрөг, зогсоолын төлбөр 1,790,000 төгрөг, нийт төлөх дүн 529,995,495 төгрөг. Дээрх төлбөрийг 2016 оны 05 сарын 12-ны дотор яаралтай барагдуулна уу. Тус хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулахгүй бол барьцаалбар хөрөнгийг зарж хохирлоо барагдуулах болсныг мэдэгдье” гэжээ. /хх-117/ заасан хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул “” ХХК нь зээлийн барьцаа хөрөнгийг зарах тухай зарыг Шуурхай зар сонинд нийтлүүлсэн байна. /хх-116/ Сонинд нийтэлсэн зарын дагуу иргэн маркийн дугаартай эксковаторыг худалдаж авах санал гаргасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ээр аас т худалдсан байна. /хх-138/
“” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг “... барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ...” гэжээ. /хх-80/
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зээлдэгч нь зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулахаар зохицуулсан бөгөөд хариуцагч “” ХХК-аас барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь маркийн дугаартай эксковаторыг зээлийн барьцаанд байгаа, зээлээ төлөөд авна гэсэн бодолтой явсан гэх тайлбарыг гаргаж байх боловч барьцаа хөрөнгө болох маркийн дугаартай эксковаторыг “Ганхүлэг хурд” ХХК-д худалдаж, шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
маркийн дугаартай эксковаторын өмчлөгчөөр хамгийн сүүлд бүртгэгдсэн нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ээр аас худалдан авчээ. /хх-138/
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд дээр дурдсан маргаан бүхий эксковаторын өмчлөх эрхийг иргэн нь “” ХХК-ийн захирал аас шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд улсын бүртгэл хуульд заасны дагуу хийгдсэн байна.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих бөгөөд авто тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр авснаар өмчлөх эрх нь баталгаажна. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан тохиолдолд тухайн этгээдийг хууль ёсны өмчлөгч гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий эксковаторын өмчлөгч мөн болохыг нотолсон гэрчилгээ байхгүй тул түүнийг уг эксковаторын хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь эксковаторыг бусдын өмчлөлөөс буцаан шаардах эрхгүй.
Нэхэмжлэгч болон эксковаторын хууль ёсны өмчлөгч иргэн нарын хооронд маргаан бүхий эксковаторын өмчлөх эрхийг шилжүүлсэн үйлдэл хийгдээгүй тул нь нэхэмжлэгч ын өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч аас хариуцагч “” ХХК, хариуцагч нарт холбогдуулан гаргасан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1482 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, маркийн дугаартай эксковаторыг бусдын хууль бус өмчлөлөөс гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “...Иргэний хуульд зааснаар худалдан борлуулсан бол зөрүү мөнгийг эргүүлэн өгөх ёстой байтал “” ХХК нь энэ зөрүүг эргүүлэн олгоогүй...” гэх тайлбарыг гаргасан боловч барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан зөрүү мөнгийг нэхэмжлэх тухай шаардлага гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 59 дүгээр зүйлийн 59.2, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч аас хариуцагч “” ХХК, хариуцагч нарт холбогдуулан гаргасан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1482 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, маркийн дугаартай эксковаторыг бусдын хууль бус өмчлөлөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658,000 төгрөг, 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР