| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02490/и |
| Дугаар | 2112 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2112
| 2017 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/02112 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг батлах тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил-1 KH-Apartment 6в-02 тоотод байрлах “Вюрт Монголиа” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9019011084, регистрийн дугаар 5086809/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 86 байр 1 давхар 44 тоотод байрлах “Оорцог-Уул” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011079070, регистрийн дугаар 5090636/-д холбогдох
Худалдсан барааны төлбөр болох 160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Вюрт Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ- Нэхэмлэлийн үнийн дүн болох 160,000 төгрөгийн 60,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 100,000 төгрөгийг хүлээн авсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вюрт Монголиа” ХХК нь хариуцагч “Оорцог-Уул” ХХК-д холбогдуулан худалдсан барааны төлбөр болох 160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Вюрт Монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Оорцог-Уул” ХХК-д холбогдох худалдсан барааны төлбөр болох 160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 60,000 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж, үлдэх 100,000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Вюрт Монголиа” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,450 төгрөгнөөс 2,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 2,725 төгрөгийг нэхэмжлэгч “Вюрт Монголиа” ХХК-д буцаан олгож, хариуцагч “Оорцог-Уул” ХХК-иас 2,725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Вюрт Монголиа” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР