| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00579/И |
| Дугаар | 151/ШШ2017/00620 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2017/00620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Батсүмбэр сум, 3-р баг, Баянгол, 1 гудамж, 2 тоотод оршин суух НБ57072010 регистрийн дугаартай Мандалытан овогт Бармидийн Батсүхийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баасансүрэн, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баасансүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Батсүх нь улсад 1973 оноос ажилласан. Өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болсон. Тэтгэвэрт гарах гэтэл түүний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй, архивт байхгүй байгаа тул шүүхэд хандсан. Б.Батсүх нь Төв аймаг, Батсүмбэр сум, Түшээ гүн гэх газар Улсын барилгын хорооны төлөвлөгөөний харъяа Баянгол амралт пионерын зусланд 1987 оны 08 сарын 28-ны өдрөөс 1992 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. 1992 оны 06 сараас 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Батсүх нь Улсын төлөвлөгөөний комисс, Улаанбаатар хот материал техник хангамжийн улсын хорооны харъяа Төв аймгийн Батсүмбэр сумд байрлах “Баянгол “ амралт пионерийн зуслангийн захиргаанд 1987 оны 08 сарын 28-ны өдрөөс 1992 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл тракторын жолоочоор,
Мөн тус амралтад 1992 оны 06 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
- Нэхэмжлэгч нь ажиллаж байхдаа Бангол амралтын Пионерийн зуслангийн нэгдсэн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1988 оны 08 сарын 30, 1992 оны 09 сарын 02, 1993 оны 08 сарын 14-ний өдрүүдэд шагнуулж байсан “Баярын бичиг” 3 ширхэг,
- БНМАУ, Улсын төлөвлөгөөний комисс, Улсын барилгын хороо материал-техникийн хангамжийн улсын хорооны харъяа “Бангол” амралт пеонерийн зуслангийн нэгдсэн захиргааны 1987 оны 08 сарын 28-ны өдрийн 62 дугаартай “ажилд томилж, зарим ажилчинд ээлжийн амралт олгох тухай” тушаалд “... Баримад овогт Батсүхийг 8 сарын 17-ны өдрөөс эхлэн амралтын байрны дежурээр түр томилон ажиллуулсугай ..” гэх бичилт,
- мөн тус газрын 1987 оны 09 срын 18-ны өдрийн 70 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “.. Баримад овогтой Батсүхийг 9 сарны 17-ны өдрөөс эхлэн мужаанаар түр томилон ажиллуулсугай ..” гэх бичилт,
- 1987 оны 10 сарын 06-ны өдрийн 80 дугаартай “Ажил өөрчлөх тухай” тушаад “... Бэлтэгч, няраваар Б.Батсүхийг 10 сарын 05-ны өдрөөс эхлэн томилох ..” гэх бичилт,
–гэрч Ш.Зояа: Б.Батсүх нь Төв аймаг, Батсүмбэр сум, Түшээ гүн гэх газар Улсын барилгын хорооны төлөвлөгөөний харъяа Баянгол амралт пионерын зусланд 1987 оны 08 сарын 28-ны өдрөөс 1992 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, Тус амралтад 1992 оны 06 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан нь үнэн, би тухайн үед хүлээн авахын эмч байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Гэрч Д.Дамдинпүрэв: Б.Батсүх нь Төв аймаг, Батсүмбэр сум, Түшээ гүн гэх газар Улсын барилгын хорооны төлөвлөгөөний харъяа Баянгол амралт пионерын зусланд 1987 оны 08 сарын 28-ны өдрөөс 1992 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, Тус амралтад 1992 оны 06 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан нь үнэн би тухайн үед амрагчдын автобус барьдаг байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Б.Батсүхийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал өөрт нь болон архивт хадаглагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн мөн хүсэлт гаргагч нь ажиллаж байх явцдаа шимтгэл төлөх хариуцлагаа биелүүлж нийгмийн даатгалын санг бүрдүүлэхэд үүргээ биелүүлсэн гэж шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн түүний хүсэлтээр тус газарт хамт жолооч, хүлээн авахын эмчээр тус тус ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, “Баянгол” амралтын хүүхдийн зуслангийн нэгдсэн захиргаанаас олгосон баярын бичгүүд, БНМАУ, Улсын төлөвлөгөөний комисс, Улсын барилгын хороо материал-техникийн хангамжийн улсын хорооны харъяа “Бангол” амралт пионерийн зуслангийн нэгдсэн захиргааны тушаалууд нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт гэж үнэлэв.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НБ57072010 регистрийн дугаартай Мандалытан овогт Бармидийн Батсүх нь Улсын төлөвлөгөөний комисс, Улаанбаатар хот материал техник хангамжийн улсын хорооны харъяа Төв аймгийн Батсүмбэр сумд байрлах “Баянгол “ амралт пионерийн зуслангийн захиргаанд 1987 оны 08 сарын 28-ны өдрөөс 1992 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл тракторын жолоочоор,
Мөн тус амралтад 1992 оны 06 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ