| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0039/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2123000160032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1997 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******ын *******, /Регистрийн дугаар: ИЙ*******/
Б.******* нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 10 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С.ийн эзэмшлийн “” сувиллын хаалгыг эвдэн дотогш нэвтэрч 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг нарны толины хянахыг нууцаар, хууль бусаар авч 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2020 оны 10 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С.ийн эзэмшлийн “” сувиллын газрын хаалганы цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч хоолны зааланд байсан шкафнаас 2 ширхэг аккумлятор, дээр нь байсан 1 ширхэг нарны толины хянахыг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Дээрх эд зүйлсээ хулгайд алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч С.ийн “...2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 11-нд сувиллын газрын ажил дээрээ ирсэн. Тэгсэн чинь гэрийн хаалганы цүүг хөшиж онгойлгосон мөн цайны газрын хаалгыг хөшиж онгойлгосон байдалтай байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод эд зүйл алдагдсан байна уу гэж шалгатал хойморт байсан нарны толины хянах алга болсон байсан. Тэгээд би цайны газар луу орж эд зүйлээ бүртгэж үзэхэд гал тогооны өрөөний шкафанд байсан 150 ампертай хуурай аккумлятор 2 ширхэг байсан алга болсон байсан...” гэсэн мэдүүлгээр, Түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч С.ын “...С. нь Улаанбаатар хотоос ирээд манай сувиллын газар хулгайч орж 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг нарны толины хянах алдагдсан байна гэж хэлж байсан. Тухайн алдагдсан 2 аккумлятор нь 150 ампертай, цагаан өнгийн, хятад бичигтэй, шон байхгүй бөгөөд шонгийн оронд утас гарч ирсэн аккумлятор юм. Тухайн Аккумлятор нь Бээжингээс захиалгаар ирж байсан болохоор их ховор аккумлятор байгаа юм...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ын ”... ах надад намайг хот яваад ирэхэд 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг нарны толины хянах алга болсон байна гэж хэлж байсан. Би өмнө нь “ сувилал”-ын газар нягтлан бодогчоор ажилладаг байсан. Тухайн алдагдсан 2 ширхэг аккумлятор 150 ампертай, цагаан өнгийн хятад бичигтэй, шон байхгүй бөгөөд шонгийн оронд шууд утастай аккумлятор юм...” гэсэн мэдүүлгээр, С.ийн эзэмшлийн сувиллын газрын хаалганы цоожийг хөшиж эвдсэн байсан талаар бичиж тэмдэглэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “... 2020 оны 10 сарын 24-ний өдөр байх би адуунд явж байгаад манай гэртэй ойрхон байдаг амралт сувиллын газрын хажуугаар гарахад цайны газар буюу гал тогооных нь хаалга цоожгүй гаднаас нь чулуугаар дараад тавьсан харагдсан юм. Сувиллын газар нь манай намаржсан газраас 1 км орчим зайтай ойрхон байсан юм. Тэгээд тэр орой харанхуй болохоор нь би гэрээсээ нөгөө амралтын газар луу явган алхаж очоод чулуугаар дарсан байсан хаалганы чулууг нь холтгож байгаад ороход нь цаана нь дахиад нэг хаалга байсан тэр хаалга цоожтой байхаар нь хаалгыг дарж цоожилсон байсан төмрийг нь хажуу тийш мушгиж байгаад хаалгыг онгойлгоод дотогш орсон юм. Ороход хоолны заал байсан модон түмбүүшгийг онгойлгож үзэхэд дотор нь 2 ширхэг аккумлятор, түмбүүшиг дээр нарны толины хянах зэрэг зүйлс байхаар нь авсан юм. Гэрээсээ би нэг шуудай авч ирсэн байсан тэр шуудайндаа хийж үүрээд гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлгээр, Б.******* 2 ширхэг аккумлятор авчирч өгсөн талаар мэдүүлсэн гэрч С.ийн “...2020 оны 10 дугаар сарын сүүлээр манай хүргэн Б.******* 2 ширхэг цагаан өнгийн хятад бичигтэй аккумлятор хүнээс худалдаж авлаа гээд авчирсан юм. Тэгээд манай гэрийн аккумлятор муу болохоор намайг нэгийг нь гэртээ тавь гээд өгсөн. Тэгээд манайх тэр аккумляторыг гэртээ тавьсан...” гэх мэдүүлгээр, - Гэрч Х.гийн “...2020 оны 11 дүгээр сард байх. Манайх Завхан аймгийн сумын нутаг ы ы ойр байдаг амралтын газартай ойрхон намаржиж байсан юм. Нэг өдөр манай нөхөр ******* 2 ширхэг саарал өнгийн том аккумлятор зам дээрээс оллоо гээд гэрт аваад ирсэн юм. Дараа нь цагдаа ирж хулгайн аккумлятор байна гээд хурааж авсан юм...” гэх мэдүүлгээр гэрч О., шүүгдэгч Б.******* нараас тус бүр 1 ширхэг аккумляторыг хураан авсан тэмдэглэл, хураан авсан аккумляторыг хохирогч С.ид хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тус тус нотлогдсон байна. Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогчид 710000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн 2021 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай “...1.Хятад улсад үйлдвэрлэгдсэн 2 ширхэг аккумлятор 600.000 төгрөг, 2.Нарны толины хянах 1 ширхэг 110.000 төгрөг, ...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон. Яллах дүгнэлтэд шүүгдэгчийн үйлдлийн улмаас нийт 730000 төгрөгийн хохирол учирсан гэсэн байгаа боловч тээврийн зардал 20000 төгрөг нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт хамаарахгүй тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 710000 төгрөг гэж үзлээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн С.ийн өмчлөлийн “” сувиллын газрын хаалганы цоожийг эвдэн дотогш орж 2 ширхэг аккумлятор 1 ширхэг нарны толины хянах самбарыг нууц далд аргаар авсан үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Ийнхүү шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг аккумляторыг хохирогчид буцаан олгосон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол нөхөн төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******г 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.*******гийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, Б.******* нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг аккумляторыг хохирогчид буцаан олгосон, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ