| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1923/Э/001/2021/0366 |
| Дугаар | 2021/ШЦТ/1020 |
| Огноо | 2021-09-20 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.4., 13.1.2.1., 13.1.2.2., 13.1.2.3., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Энхбат,
Иргэдийн төлөөлөгч Д.Янжинсүрэн,
Хохирогч О.Н, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,
Хохирогч Т.З, түүний өмгөөлөгч нар С.Дондов, Ю.Тогмид,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч нар Б.Галхүү, У.Хүрэлсүх
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч нар Я.Баярсайхан, Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1902 00907 0153 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Шадивлан 0-000 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХХ000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Н.Д.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Жанжин 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХХ0000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Б.Г.
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар хөгжлийн корпорацид жолооч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХХ0000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Б.М.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Б.Г нь Н.Д-тай санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд иргэн О.Н-ыг биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр, жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд орогнуулан, тээвэрлэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.Н-ыг “...гадаадад очиж ажиллаж орон сууцтай болооч...” гэж хууран мэхэлж Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотод үл мэдэх зочид буудалд биеийг нь үнэлүүлж худалдаалахдаа Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн,
ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 8-ны өдрийн хооронд насанд хүрээгүй хохирогч Т.З-ийн биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр жирэмсэн гэдгийг мэдсээр байж “...хүүхдээ авахуулах...” гэж хуурч, мэхлэн эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 26-361 тоотод байрлах нийтийн байранд орогнуулан биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан ба дээрх гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Н.Д нь Б.Г-тэй санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд иргэн О.Н-ыг биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр, жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд орогнуулан, тээвэрлэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.Н-ыг “...гадаадад очиж ажиллаж орон сууцтай болооч...” гэж хууран мэхэлж Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотод үл мэдэх зочид буудалд биеийг нь үнэлүүлж худалдаалахдаа Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 37-630 тоотын орчим уулын энгэрт тээврийн хэрэгсэл дотор 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгосон, “...жирэмсэн болсон талаар уулзаж ярилцъя...” гэж 2019 оны 7 дугаар сарын 9, 10-ны үеэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батлан хамгаалах яам”-ны ойролцоо орон сууцны 2 давхарт айлын гэрт арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, 2019 оны 8 дугаар сарын 6, 7-ны үеэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26-361 тоот нийтийн байрны гадна тээврийн хэрэгсэл дотор арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: “...Би хүүхэд гаргахгүй 32 нас хүрсэн. Би Б.Г-ээр дамжуулж О.Н-тай танилцаж байсан. О.Н надад “хүүхэд үрчлүүлнэ, би том хүүхдээ тээж байхдаа бэлгийн харьцаанд орж байсан” гэж хэлсэн. Тухайн үед О.Н надтай хамт биеэ үнэлдэг байсан. Монголд хамт биеэ үнэлж байсан болохоор урагшаа явж биеэ үнэлэхэд татгалзах зүйл байгаагүй. О.Н-ы нас нь болж байсан. “Чи гэдсээ томрох хүртэл болно” гэж байсан. Энийг харж байсан гэрч байгаа. Бид хоёрт 200 ион зардлын мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Мөн хүүхэддээ хувцас, хэрэглэл зэрэг зүйлийг авсан. Үүнээс хойш хэдэн хоногийн дараа О.Н “цагдаагийн шалгалттай” гээд Монголд буцаад ирсэн. Тэгээд түрээсийн байрандаа надтай нэг хоноод оройны 16 цагийн үед “найзтайгаа уулзаад ирье” гээд явсан. Үүнээс хойш 3 хоног ямар ч чимээгүй алга болсон. Би утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Би хүүхдийг нь харж байсан болохоор Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэс дээр очоод “энэ хүн сураггүй алга болсон олоод өгөөч” гэж гуйсан. Тэгээд цагдаагаас О.Н руу хэд хэдэн удаа залгаж байж утсаа аваад “одоо очиж хүүхдээ авна” гэж хэлсэн. Тэгээд орой 21 цагийн үед ирж хүүхдээ авсан. Тэрнээс өмнө нөхөр нь бид нар руу залгаад элдэв янзаар хэлж байсан. Орой ирэхдээ бэр эгч, нөхөртэйгөө хамт ирээд нөхөр Чүлтэм нь намайг элдэв бусаар доромжилж дайрч байсан. О.Н нь надтай анх танилцахдаа жирэмсэн 5 сартай эмчийн хяналтад ороогүй байсан. Тэгээд би дагуулж яваад эмчийн хяналтад оруулах гэж үзсэн. Би “Өнөр бүлэг” гэх асрах газар харьяалалтай тэр газрын эмнэлэгт оч гэж хэлсэн. Тэгтэл “Өнөр бүлэг” гэх асрах газраас 18 нас хүрээд гарсан учир манайх хяналтад авахгүй гэж хэлсэн. Тэгээд Сүхбаатар дүүрэгт түр оршин суугчаар хяналтад оруулаад өгөөч гээд хяналтад орохоор болоод шинжилгээ өгсөн чинь бэлгийн замын халдварт өвчинтэй байна гэж шинжилгээний хариу гарсан. Тэгээд бэлгийн замын халдварт өвчнийг нь эмчлүүлэх талаар ярьсан чинь О.Н өөрөө ганцаараа явж эмчлүүлнэ гэж хэлсэн. Тэгээд яваад ирэхдээ “би өвчингүй байна шинжилгээний хариу буруу гарсан байна” гэж хэлсэн. О.Н өөрөө утсаар залгаад “нийтийн байрнаас ирээд аваач, манай нөхөр охин бид хоёрыг хаяад явсан, хүйтэн газар байранд хоол унд байхгүй, олон хонолоо хэцүү байна бид хоёрыг ирээд аваач” гэж хэлсэн. Тэгээд Б.Г бид хоёр хамт очиж авахад О.Н хамаг юмаа цүнхэнд хийгээд бэлдсэн явахад бэлэн байсан. Тухайн байранд нь хүн байх аргагүй чийгтэй матрас дээр нь хүүхэд нь шээгээд шээс нь хатаагүй чийгтэй байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Би Т.З-тэй анх фейсбүүкээр анх танилцаж байсан. Тэгээд бид хоёр чат бичиж байгаад уулзсан. Тэгээд урд нь чаталж харьцдаг байсан болохоор уулзаж дотно харьцаанд орсон. Түүнээс бол би Т.З-тэй хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Тэгээд бид хоёр дараа нь дахиж уулзаад дотно харилцаанд орсон. Тэгээд дараа нь би ээж, аавын хамт Архангай аймгийн Цэцэрлэг суманд байдаг рашаанд очсон байсан. Тэгээд Т.З-тээ уулзах талаар утсаар ярьж холбогдсон. Би Улаанбаатарт ирээд офицеруудын ордны хойд талд байдаг байгууллагад тендерийн бичиг баримт хөөцөлдөж байсан. Би Г.З-ийг жирэмсэн болгоогүй. Би хүчиндэх гэмт хэрэг бол үйлдээгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Н мэдүүлэхдээ: “...Би нэг хэсэг Б.Г эгчтэй холбоогүй байсан. Тэгээд хэд хоногоос Б.Г эгч над руу залгаад “сайн байна уу, амьдрал чинь дажгүй юу” гэсэн. Тухайн үед би нөхөртэйгөө эвлэрсэн байсан болохоор Б.Г эгчтэй холбоогүй байсан. Тэгээд Б.Г эгч над руу залгаад “эгч нь чамаас асуух юм байна, манай нэг эмэгтэй найз хүүхэдтэй болдоггүй юм, тэгээд чиний хүүхдийг өргөж аваад чамайг төрнө төртөл хажуудаа авч байлгаад ойр зуурын юмаар чинь тусалж дэмжээд өгнө” гэх саналыг надад тавьсан. Тэгэхээр нь би “хэсэг хугацааны дараа бодож байгаад хариугаа хэлье” гэж хэлсэн. Тухайн үед хүүхдийг маань өргөж аваад надад туслаад хажуудаа байлгах юм байх гэж бодоод тэр саналыг нь зөвшөөрсөн юм. Н.Д, Б.Г эгч хоёр намайг авах гээд ирэхэд би их юмтай байсан болохоор арай юмаа янзалж амжаагүй байсан. Тухайн үед нэлээн орой болсон байсан. Мөн хүүхэд тухайн үед 1 нас гарантай байсан. Тэгээд далангийн нийтийн байрны тэрийгээр явсан. Тэгээд тухайн очсон өдрөө надад “миний дүү манай ээжээр өдрийн 40.000 төгрөгөөр хүүхдийг чинь харуулна, чи юмаа янзлаад байж бай бид хоёр хүүхдийг чинь ээждээ аваачиж өгөөд ирнэ” гээд манай охиныг аваад явсан. Тэгээд маргаашаас нь намайг “миний дүү хувцсаа өмс, нүүр амаа буд, биеийг чинь үнэлүүлэх гээд энд нэг хүнтэй тохирсон байгаа чиний биеийг 100.000 төгрөгөөр үнэлсэн” гээд намайг гаргаж эхэлсэн юм. Тэгээд миний биеийг Монголд орой болгон 250.000 төгрөгөөр үнэлүүлдэг байсан. Би биеэ үнэлж олсон орлогоосоо ээжийн мөнгө гээд ээжид нь 40.000 төгрөг өгдөг байсан. Заримдаа их хэмжээний мөнгө олох юм бол 5-6 хоногийнх нь мөнгийг бөөнд нь өгдөг байсан. Мөн охиндоо живх болон нь ойр зуурынх нь юмыг авч өгдөг байсан. Тэгээд надад бол бараг мөнгө ирдэггүй байсан. Мөн Н.Д эгч “30 хувийг нь авна” гээд авдаг байсан. Тэгээд хэд хоногийн дараа “манай найзын нөхөр лам тэр лам дээр очно” гэж хэлээд Нисэхийн тэнд очсон. Тэгээд Нисэхийн тэнд лам гэх хүн дээр нь очсон чинь саарал фудволктой цайвар өнгийн өмдтэй хүн байсан. Бараг лам гэж хэлэхээргүй хүн байсан. Тэгэхэд Н.Д эгч “чи энэ ламд үзүүлсэн 20.000 төгрөгийг өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд намайг “чи Н.Д эгчтэйгээ гараад машинд сууж бай, би үзүүлэх юмаа үзүүлчихээд чамайг дуудъя” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа лам нь “танай нөхөр чинь хүн архи дарс хэрэглэдэг үү” гээд сонин сонин асуулт тавиад байсан. Тэгэхээр нь би “хэрэглэдэггүй” гэсэн чинь “тэгвэл хэрэглэх юм байна” гээд сонин асуулт тавиад байсан. Тэгээд байж байгаад тэр лам нь “миний дүү Монголд байвал хэцүү юм байна, чи гадагшаа гарвал чамд дээр юм байна” гэж хэлсэн. Тэгээд надад таалагдахгүй болохоор нь би дуугаа хураасан чинь “дахиад уурласан юм уу” гэж хэлсэн. Тэгээд “намайг урагшаа явах юм бол хурдан байртай болно, чи бараг сар хүрэхгүй хугацаанд байртай болчихно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр саналыг нь хүлээж авсан. Тэгээд миний биеэ үнэлж олсон мөнгөөр гадаад паспорт, зардлын мөнгийг гаргаж авсан. Тэгээд Замын-Үүд хүртэл Н.Д эгчийн машинтай явсан. Тэгээд хил даваад жижиг тэрэгт суусан. Хил гарахаар хүний наана цаана зогсож байсан чинь Н.Д, Б.Г нар “хүн асуух юм бол ганцаараа явж байна гэж хэлээрэй” гээд байсан. Тэгээд хил гараад “Том мам” гэх босстойгоо яриад байсан. Тухайн үед би 5 сартай жирэмсэн байсан ч миний гэдэс бараг мэдэгдэхээргүй байсан. Тэгсэн чинь намайг “чи жирэмсэн гэдгээ битгий хэлээрэй, 11 сар өнгөрөөд гараад ирэх юм чинь нэг сар тэвччих” гээд тэр талаар Том мамдаа хэлээгүй. Тэгээд очсон өдрөө 2200 ион тоолоод байсан. Би тэр 2200 ионыг нь аваагүй. “Чамайг энд байх хугацаанд ээжид хүүхдийг чинь харуулж байгаа мөнгийг чинь бөөндөөд авъя” гээд авсан. Би Хятад руу явж байхдаа өөрөө хувцастай байсан. Тэгээд яваад хэсэг хугацааны дараа над руу залгаад “одоо Том мамдаа хэлээдэх 500 ион гээд бензин байхгүй болчихлоо” гэж авсан. Тэнд цуг явж байсан эгчээс “100 ион авчихъя, тэгээд чи төлчих” гээд тэр мөнгийг бас авсан. Би Хятад руу гарахдаа гадаад паспорттай л гарсан. Бусад бичиг баримтыг Н.Д эгч машиныхаа урд цоожлоод явсан. Би анх нийтийн байранд очсон өдрөө “эгчээ би хүүхэдтэйгээ уулзаж байна биз дээ” гэж асуусан чинь “бараг өдөр болгон уулзана” гэж хэлж байсан мөртлөө сүүлдээ 14 хоногтоо нэг уулзуулдаг болсон. Сүүлдээ бараг уулзахаасаа уулзахгүй нь их болсон. Би гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.З- мэдүүлэхдээ: “...Би Б.Мтай фейсбүүкээр харилцаж байсан. Тэгээд бид хоёр дотносоод найзууд болоод бид хоёр 3 удаа уулзсан. Бид хоёр 3 удаа уулзахдаа бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ бид хоёр энгийн найзууд байсан. Би коллежид сурч байхдаа дадлага хийгээд ажлаа хийгээд байж байхад О.Н эгч “нөхөртэйгөө намайг хоолонд оръё” гэж хэлсэн. Тэгээд би “тэгье” гээд гэж хэлсэн. Тэгсэн чинь О.Н эгч баахан цагдаа нартай ярьсан. Тухайн үед би өөрөө юм болоод байгааг ч ойлгоогүй байсан. О.Н-аа эгч намайг бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж цагдаад мэдээлэл өгсөн байсан. Би Б.Мтай зүгээр энгийн харилцаатай байсан боловч О.Н эгч намайг бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж цагдаад мэдээлэл өгсөн байсан. Тэгээд намайг цагдаа нар ажлаас ирж цагдаагийн газар руу авч явсан. Тэгээд цагдаа “ар гэрээс чинь хүн дуудна” гээд аавыгаа би дуудуулсан. Тухайн үед аавын хажууд би нэг их юм ярьж чадахгүй байсан. Тэгээд цагдаа надаас тулгаж мэдүүлэг авч байсан болохоор би “тийм л” гэж хариулж байсан. Би тухайн үед Б.М-д “3 сар миний биеийн юм ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Б.М намайг Б.Г эгчтэй танилцуулсан. Тэгээд намайг 1000 оюутны байрны тэнд дагуулж очоод би Б.Г эгчээс тусламж авсан. Би тухайн үед гэрийнхэндээ жирэмсэн гэдгээ мэдэгдэж болохгүй мөн би сурч байсан болохоор Б.Г эгчээс тусламж авсан. Тэгэхэд би 3 хүнтэй бэлгийн харьцаанд орсон. Тэр үед надад Б.Г эгч 20.000 төгрөг өгөөд эм тариа авч өгч байснаас өөр юм өгөөгүй. Тэгээд Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очсон чинь “намайг 3 сартай жирэмсэн байна абортод орох боломжгүй” гэж хэлээд явуулж байсан. Эмнэлгийн үүдэнд сууж байсан сувилагч эгч “энэ эмнэлэг дээр оч” гээд бичиг хийж өгч байсан. Тэгээд тэр эмнэлэг дээр нь очиход “жоохон хүүхэд байна гэж бодоод аборт хийгээд өгье” гээд хүүхдээ авахуулсан. Тэгээд би абортод орсноосоо хойш хэнтэй нь ч холбогдоогүй. Тухайн үед Б.М намайг Б.Г эгчтэй танилцуулж өгөөд л яваад өгсөн. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаар мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-9/, насанд хүрээгүй хохирогч Т.З-ийн өгсөн мэдүүлэг /1хх-10-14, 44-47, 2хх-85-90, 110-112/, хохирогч О.Н-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1хх-15-23, 2хх-30-33/, гэрч Д.Наранзулаар Б.Г-ийн гэрэл зургаар таниулах ажиллагааны тэмдэглэл /1хх-24-27/, хохирогч О.Н-ы өгсөн мэдүүлэг /1хх-30-33, 35-38, 240-242, 2хх-83-84/, гэрч Д.Наранзулын өгсөн мэдүүлэг /1хх-53/, гэрч Д.Доржчүлтэмийн өгсөн мэдүүүлэг /1хх-54-55, 63-64/, гэрч П.Чинзоригийн өгсөн мэдүүлэг /1хх-56-57/, гэрч Д.Цэрэнтогтохын өгсөн мэдүүлэг /1хх-59-60/, Хүний биед хийгдсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2266 дугаартай дүгнэлт /1хх-67-69/, хохирогч О.Н нь жирэмсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2267 дугаартай дүгнэлт /1хх-74-75/, Б.Г-ийн “Хаан” банкны 5700187768 дугаартай дансны хуулга /1хх-108-128/, Б.Г-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-50-51, 62, 218-221/, Н.Д-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-48-49, 230-235/, Б.М-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2хх-44-47/, насанд хүрээгүй Т.З-ийн мэдүүлгийг газар дээр нь ажиллагааны тэмдэглэл /2хх-67-69/, Б.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2хх-70/, гэрч Э.Цовоогийн өгсөн мэдүүлэг /2хх-75-77/, насанд хүрээгүй Т.З-ийн нас тоолсон тэмдэглэл /2хх-91/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, О.Н-ы иргэний үнэмлэхний хуулбар, жирэмсэний хяналтанд орсон бичиг баримт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт, Н.Анунгоогийн төрсөний гэрчилгээний хуулбар /2хх-20/, О.Н-ы гадаад паспортын хуулбар /1хх-79-87/, Б.Г-ийн хил нэвтэрсэн тухай Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, хавсралтууд /1хх-182-186/, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын цагдаагийн газраас ирүүлсэн албан бичиг /2хх-34-39/, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /2хх-79/, Н.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-179/, гэрч Д.Мөнхгэрэлийн өгсөн мэдүүлэг /1хх-244/, гэрч Н.Дагвадоржийн өгсөн мэдүүлэг /1хх-246/, Н.Д О.Н нарын хоорондын гар утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулж хэвлэсэн тухай баримт /2хх-13/, нярай хүүхдийн төрсөний дараахи дэвтрийн хуулбар /2хх-36/, Н.Г-ийн хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар /1хх-91-92/, Б.Г-ийн мэргэжлийн сургалтын төвийн үнэмлэхний хуулбар /1хх-93-95/, Н.Д-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх-176-177/, Н.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-180/, Н.Д-ийн хил нэвтэрсэн тухай Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, хавсралтууд /1хх-182-187/, алга болсон хүн эрэн сурвалжлах АСАП сангийн мэдээлэл /1хх-191/, гэрч Б.Батболдын өгсөн мэдүүлэг /2хх-114/, Б.М-ын их сургуулийн дипломны хуулбар /2хх-137/, Б.М-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /2хх-139-157/, шинээр Н.Д-ийн хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар 3 хуудас, Архангай аймгийн прокурорын газрын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай прокурорын “зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол 2 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г нь Н.Д-тай санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд иргэн О.Н-ыг биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр, жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд орогнуулан, тээвэрлэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.Н-ыг “...гадаадад очиж ажиллаж орон сууцтай болооч...” гэж хууран мэхэлж Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотод үл мэдэх зочид буудалд биеийг нь үнэлүүлж худалдаалахдаа Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн,
ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 8-ны өдрийн хооронд насанд хүрээгүй хохирогч Т.З-ийн биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр жирэмсэн гэдгийг мэдсээр байж “...хүүхдээ авахуулах...” гэж хуурч, мэхлэн эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 26-361 тоотод байрлах нийтийн байранд орогнуулан биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан ба дээрх гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Н.Д нь Б.Г-тэй санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд иргэн О.Н-ыг биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр, жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд орогнуулан, тээвэрлэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.Н-ыг “...гадаадад очиж ажиллаж орон сууцтай болооч...” гэж хууран мэхэлж Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотод үл мэдэх зочид буудалд биеийг нь үнэлүүлж худалдаалахдаа Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 37-630 тоотын орчим уулын энгэрт тээврийн хэрэгсэл дотор 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгосон, “...жирэмсэн болсон талаар уулзаж ярилцъя...” гэж 2019 оны 7 дугаар сарын 9, 10-ны үеэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батлан хамгаалах яам”-ны ойролцоо орон сууцны 2 давхарт айлын гэрт арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, 2019 оны 8 дугаар сарын 6, 7-ны үеэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26-361 тоот нийтийн байрны гадна тээврийн хэрэгсэл дотор арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь дараахи нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Н-ы өгсөн: “...Би нөхөр хүүхэдтэйгээ хамт 2019 оны 7 дугаар сарын дундуур Монелд байдаг нийтийн байранд амьдарч байхад манай хажуу талын өрөөнд Б.Г амьдарч байсан. Тэр үед би танилцаж байсан. Тухайн үед надад хэлэхдээ “маникюр хийдэг” гэж хэлж байсан. Б.Г намайг “жоохон хүүхэдтэй юм чинь эгч нь чиний хүүхдийг хүнээр харуулаад өгье, зарыг би тавиад өгье, биеэ үнэлж мөнгө олж амьдралаа сайжруул” гэж хэлээд намайг нөхрөөс салгаад аваад явсан. Тэр өдрөөс хойш Б.Г Фейсбүүкийн санхүү авна, өгнө гэсэн группэд зар тавьж миний биеийг үнэлүүлж эхэлсэн. Би тэр хүний доор 1 сар орчим биеэ үнэлж өдөрт дунджаар 10 хүнтэй бэлгийн харьцаанд орж цагийн 100.000 төгрөгөөр биеэ үнэлдэг байсан. Би сар орчим биеэ үнэлж байгаад өвдөөд эм, тарианы мөнгөгүй болоод нөхрийгөө дуудсан. Тэгээд бид хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаад 10 дугаар сарын 5-ны орой Б.Г эгч над руу залгаад “эгч нь чамд нэг санал тавья” гээд “манай найз байгаа тэрэнтэй хамт БНХАУ-д очиж ажилла, хотод бага мөнгө олж байхаар урагшаа явахад сарын дотор байрны мөнгө хийнэ” гэж хэлсэн. Тэгээд машинтай намайг ирж аваад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10 дугаар байрны 21 тоотод авч ирсэн. Энэ нь тэд нарын түрээсэлдэг нийтийн байр байсан. Тэгээд тэр нийтийн байранд байхдаа бас гадуур зар тавьж миний биеийг үнэлүүлж эхэлсэн. Тэр үед Н.Д-тай танилцаж байсан. Н.Д нь миний гадаад паспортыг гаргаж өгөөд 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Г, Н.Д нар намайг дагуулаад Замын-Үүд явсан. Тэнд очоод 10 дугаар сарын 22-ны өдөр хил гарч миний нэрийг нь мэдэхгүй, зочид буудалд байрлуулсан. Тэр буудалд очсон өдөр тэр хоёр буудлын эзэн 2 Хятад хүнээс 2200 юань аваад намайг үлдээгээд миний гадаад паспортыг буудлын эзэнд өгсөн. Би тэр үед Н.Д эгчид “би энэ ажлыг хийж чадахгүй юм байна” гэхэд намайг загнаад “би чиний өмнөөс зардлын 2200 юанийг төлөх юм уу, өөрөө эндээ үлдээд өөрөө төл” гэсэн. Надад үлдэхээс өөр сонголт байгаагүй. Би тэнд байхдаа өдөрт 10-15 орчим Хятад хүнтэй 1 удаагийн 100 юаниар ордог байсан. Тэгээд би эхний 2 өдөрт өрөө төлж дуусгаад явах гэхэд Н.Д эгч над руу залгаад “яг одоо боссдоо хэлээд над руу мөнгө явуулаадах” гэж хэлээд тэр Хятадаас мөнгө аваад би дахиад өрөнд орж эхэлсэн. Тэр буудлын цонх төмөр сараалжин хаалттай, байнгын харуул хамгаалалттай, надад зугтах ямар ч боломж байхгүй байсан. Тэгээд 10 дугаар сарын 29-ний өдөр нэг Монгол залуу орж ирэхээр нь би учир байдлаа хэлэхэд тэр залуу 1000 юань өгч гадаад паспортаа аваад буцаж хил гарсан. Надад тухайн үед зардлын мөнгө байхгүй байсан болохоор хамт байсан нэг эгчээс мөнгө зээлсэн. Миний байрлаж байсан буудалд 2 Монгол эмэгтэй байсан. Тэгээд хотод ирэхэд тэр хоёр намайг “сар болчихоод ирэхгүй яагаад хүрээд ирсэн юм” гэж хэлээд загнахаар нь “Эрээнд цагдаагаас шалгалт ирсэн болохоор бид нарыг буцаагаад Монгол руу явуулсан” гэж хэлсэн. Хамгийн анх миний биеийг үнэлүүлж эхлэхэд нь би жирэмсэн гэж хэлэхэд хүүхдээ томрох хүртэл биеэ үнэлээд явчих гэж хэлж байсан...Тэд нар намайг цохиж зодож байгаагүй. Харин үгээр маш их дарамталдаг байсан. Нэг тэмбүүний эсрэг хүчтэй тариа байдаг тэрийг хийчих тэгэхээр ураг амьгүй болно, тэр үед дүүргийн эмнэлэг үнэгүй авч өгдөг юм гэж хэлж байсан. Тухайн үед нь эсэргүүцээд больж байсан. Надаас өөр Т.З- гэдэг 16 настай охин байгаа, тэр охин нь нэлээн удаж байгаа юм шиг байна лээ. Одоо 3 сартай жирэмсэн болсон гэсэн. Тэгээд Цайзаас доошоо уруудахаар байдаг эмэгтэйчүүдийн эмнэлэгт хүүхдийг нь хүчээр авахуулчихсан.../1хх-30-33/, ...Хааяа би ингээд хүнтэй унтахгүй гэхээр Н.Д, Б.Г нар уурлаад загнадаг. “Битгий ярвалзаад бай, инээж бай” гээд тэгснээ “цагдаа ирэх юм бол юу гэж хэлэхээ мэдэж байгаа биз дээ ард чинь хүн байгаа юу гэвэл байхгүй гэж хэлнэ, тэрийгээ мэдэж байгаа биз дээ” гэж байнга хэлдэг байсан...гэх мэдүүлэг /1хх-36-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.З-ийн өгсөн: “...Б.Г эгчийг танина. 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр найзаараа дамжуулан танилцаж байсан. Тэр үед Б.Г эгч надад хэлэхдээ “эгч нь фейсбүүкээр санхүү авна гэж зар байршуулсан хүмүүстэй уулзуулж өгдөг” гэж хэлж байсан. Тухайн үед би тэрийг нь сонсоод дургүй байсан. Тэгэхэд Б.Г эгч “зүгээрээ гайгүй эгч нь бүгдийг зохицуулна” гэж хэлээд миний гараас хөтлөөд өөрийн түрээслэн амьдарч байсан нийтийн байрандаа оруулсан. Тэгээд байрандаа ороод шууд фейсбүүкээр зар тавьж эхэлсэн. Тун удахгүй дуудлагаар 1 хүн ирж намайг хоногоор 190.000 төгрөг төлөөд аваад нийтийн байранд Б.Г эгч намайг хүнтэй хамт үлдээгээд өөрөө гараад маргааш өглөө нь ирсэн. Би тэр хүнтэй хонохдоо 1 удаа бэлгийн харьцаанд ороод дахиж ороогүй. Тэгээд би маргааш нь гэртээ харьж 2 хоногийн дараа Б.Г эгч над руу залгаад “хүрээд ирээ” гэхээр нь би очихгүй дахиж ийм ажил хийхгүй гэхэд зүгээр хүрээд ир гээд байхаар нь би очиход надтай уулзаад нөгөө нийтийн байранд байлгаж байгаад 30 орчим насны нэг ах ирээд надтай цагаар уулзуулсан. Би тэр хүнтэй нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэр өдөр би Б.Г эгчид “би дахиж ийм ажил хийж чадахгүй дахин намайг битгий дуудаарай” гэж хэлээд салсан. Тэгээд тэр өдрөөс хойш би дахиж холбогдоогүй. Өөрөө ч над руу залгаагүй. Би тэр эмэгтэйн доор 3 хүнтэй л бэлгийн харьцаанд орсон. Мэдэж байсан би өөрөө Б.Г эгчид 16 настай гэдгээ хэлж байсан. Миний биеийг үнэлүүлж байхдаа дандаа дансаар авдаг байсан, бэлнээр авч байгаагүй. Анх намайг 8 дугаар сарын 6-нд очиход нэг ахтай хамт хонуулаад 190.000 төгрөг, дараа нь 2 хоногийн дараа очиход цагаар нэг ахтай бэлгийн харьцаанд оруулаад 150.000 төгрөг авч байсан. Б.Г надад нэг ч төгрөг өгч байгаагүй, дандаа өөрөө авдаг байсан.”...гэх мэдүүлэг /1хх-44-47/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Наранзулын өгсөн: “...Би өөрийн хашаанд байгаа нийтийн байрыг 2019 оны 8 сард ашиглалтанд оруулаад хүмүүс суулгасан. Тэр үед энэ хүн өөрийгөө Б.Г гэж танилцуулаад манай байранд 1 сарын хугацаатай түрээсэлж эхэлсэн. Тэр үед манайх анх удаа хүн авч байсан болохоор гэрээ хийж сарын 120.000 төгрөгөөр түрээслэж байсан.”...гэх мэдүүлэг /1хх-53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Доржчүлтэмийн өгсөн: “...Өнгөрсөн оны 8 дугаар сарын эхээр ажлаа тараад ирэхэд О.Н-ыг хүүхэдтэй нь аваад явсан байсан. Би тэгээд эхнэртэйгээ холбогдож чадахгүй байж байгаад 7 хоногийн дараа О.Н над руу залгаж “миний бие өвдөөд явж чадахгүй байна, ирээд намайг аваач” гэхэд нь би яваад очиход нэг чийгтэй хүйтэн нийтийн байранд хүүхэдтэйгээ хамт хоол унд ч байхгүй байхаар нь аваад гэртээ харьсан. Тэгээд тэрнээс хойш 2 сарын орчим надтай хамт амьдарч байхад нь 10 сарын эхээр намайг ажлаасаа ирэхэд нөгөө хүмүүс нь О.Н-ыг нь хүүхэдтэй нь аваад явсан байсан. Тэгээд би эхнэртэйгээ холбогдож чадахгүй 15 хоногийн дараа манай эхнэр надад ярьсан. Тэгэхдээ надад энэ хүмүүс намайг өөрийнхөө эрхэнд байлгасан би охинтойгоо 15 хоног уулзаагүй. Н.Д гэдэг хүн миний охиныг аваад явж байж байгаад өнөөдөр охинтой минь уулзууллаа. “Одоо энэ хүмүүс намайг Бээжин явуулах гэж байна, миний гадаад паспортыг захиалсан, би тийшээ явмааргүй байна” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би “охиноо аваад хүрээд ирээ” гэхэд “надад очих боломж алгаа миний бичиг баримтыг хурааж авсан, Б.Г, Н.Д эгч нар ирнэ” гээд утас нь тасалдаад холбоогүй болсон. Тэрнээс хойш би эхнэрээ өөрийнхөө амьдарч байгаа газрынхан орчмоор нийтийн байруудаар хайгаад олоогүй. Тэгээд 10 дугаар сарын 30-ны өдөр над руу танихгүй дугаараас залгаж “би О.Н байна, одоо Эрээнээс Замын-Үүд гараад одоо Улаанбаатар руу явж байна” гэсэн. Тэгээд би хотод ирэхээр нь О.Н-тай уулзаад хүүхэд хаана байгаа талаар асуухад “Н.Д нь эгч хүүхэд хүнээр харуулж байгаа” гэсэн. Тэгээд бид хоёр хүүхэдтэйгээ уулзмаар байна, Н.Д-тай холбогдоход тэрээр “маргааш хүүхэд харуулсан тооцоогоо хийж байж хүүхдээ ав” гэсэн. Тэгээд маргааш нь 11 сарын 1-ний өдөр хүүхдээ аваад салцгаасан. Тэрнээс хойш тэр хүмүүстэй холбогдоогүй...” гэх мэдүүлэг /1хх-54-55/...Өөрийнхөө 80148869 дугаараас миний 99914273 дугаарын утас руу холбогдоод “надаас Н.Д надаас мөнгө нэхээд байна, хүүхэд Н.Д-д байгаа очиж авах хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд бид хоёр уулзаагүй, маргааш нь бид хоёр уулзаад Н.Д гэх хүнийг олж хүүхдээ авахаар явсан. Тэгээд утсаар холбогдсон чинь О.Н-ааг “чаддаг юм бол ах дүү нараа дагуулж ирээд хүүхдээ ав” гээд байсан. О.Н-ааг надтай байх хугацаанд өөрийнх нь Юнителын утас руу олон янзын эрэгтэй, эмэгтэй хүмүүс залгаад сүрдүүлээд элдвээр хэлж яриад байсан, ирж нөгөө ажлаа хий гээд дарамтлаад байсан, хүүхдийг нь өгөхгүй гээд л элдвээр хэлж яриад байсан...” гэх мэдүүлэг /1хх-63-64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Чинзоригийн өгсөн: “...Миний охин ахыгаа дагаад авто угаалгын газар ажиллаж байсан өөр газар ажиллаж байгаагүй. Миний охин гадуур дотуур тэнэдэггүй, гэрээс гардаггүй хүүхдээ ямар нэгэн хүнд хууртагдаад ийм юманд орсон байх...” гэх мэдүүлэг /1хх-56-57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэрэнтогтохын өгсөн: “...Би хотод хүүхдийн хамт 2006 онд ирээд амьдарч эхэлсэн бөгөөд 2008 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10 дугаар гудамжны 21 тоотод байрлах нийтийн байрыг ажиллуулж эхэлсэн. Нийтийн байрандаа хүн авахдаа “Шуурхай зар” сонинд зараа өгдөг юм. Тэгээд зарын дагуу хүмүүс ирж холбогдоод байр түрээсэлдэг. Тухайн үед нэг намхан жижигхэн биетэй охинтой ирсэн. Тэгэхдээ нэг хар өнгийн дөрвөлжин машинтай ирсэн бөгөөд дугаарыг нь би сайн мэдэхгүй байна. Тэр хоёулаа орой болохоор гараад явчихдаг үүрээр орж ирэхдээ ганц нэг эрэгтэй хүн дагуулж ирээд пижигнээд байхаар нь 2, 3 хоног харж байгаад Н.Д-тай уулзаад “яагаад хүн амьтан авчраад байдаг юм” гэсэн чинь “машинаа бариулж хүргүүлж ирдэг юм” гэж хэлсэн. Тэгээд би “чи гараа өглөө үүрээр ирэх юм хөгшин настай миний нойр хүрэхгүй байна” гэсэн чинь “маргаашаас нь машиндаа юмаа ачаад яваад өгдөг байсан. Байрандаа байхдаа өдөржин хятадаар яриад л суугаад байдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-59-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхгэрэлийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр байх би яг он сарыг нь сайн санахгүй байна. Н.Д-тай хамт туранхай шар охин ирээд эмэгтэй 1 нас 9 сартай Ану гэх охиноо аваад манай гэрт ирсэн бөгөөд надад хандаж “таниар хүүхдээ харуулмаар байна, би ажил хийх хэрэгтэй байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Өдрийн 40.000 төгрөгөөр хүүхдээ харуулахаар тохиролцсон. Би ойролцоогоор 300.000 төгрөг цувуулж авсан байх...” гэх мэдүүлэг /1хх-243-244/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.З-ийн өгсөн: “...Би Батмөнхтэй 2019 оны 5 дугаар сарын дундуур фейсбүүкээр танилцаж байсан бөгөөд англиар Туул гэсэн хаягтай болохоор Батмөнх болохоор бас англиар Батмөнх Баагий гээд хаягтай өөрийнх нь зурагтай байсан бөгөөд бид хоёр танилцаад бараг 1 сар чаталсан бөгөөд анх 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр манай гэрийн гадна оройн цагаар уулзсан. 20 цагийн үед Батмөнх ирэхдээ хар өнгийн приус маркийн автомашинтай ирээд намайг суулгаад манай гэрээс хойшоо уулын энгэр рүү авч явсан. Тухайн үедээ би нээх янз бүрийн юм бодоогүй юм. Тэгээд уулын энгэр дээр очоод би хойд талд нь сууж байсан чинь хаалгануудаа цоожлоод хойшоо орж ирж суугаад юу ч ярилгүй миний доогуураа өмссөн байсан өмд дотуур хувцсыг маань тайлах гэж оролдсон. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ болиоч ээ” гэсэн чинь “зүгээр ээ” гэж байгаад дотуур хувцсыг тайлаад дээгүүрх хувцас бас тайлсан. Тэгээд өөрийнхөө хувцсыг тайлаагүй, өмдөө дотуур өмдтэйгөө доошлуулаад миний дээр гараад бэлгийн харьцаанд орсон бөгөөд би мөр рүү нь түлхээд “болиоч” гэхэд улам дээр хэвтээд байсан. Тэгээд 5-10 минут хэртэй хийж байгаад больсон. Тэгсэн чинь миний бэлэг эрхтнээс нэг нойтон зүйл гарч байгаа нь мэдэгдсэн. Тэгсэн чинь Батмөнх надад жолоочийн эсрэг талын суудлын урд хайрцгаас нойтон салфетка бас 00 цаас гаргаж өгөхөөр нь би бэлэг эрхтнээ арчаад хувцсаа өмссөн. Тэгсэн Батмөнх надаас хэдүүлээ амьдардаг болох талаар асууж байгаад гэр рүү хүргэж өгсөн....Би 2003 оных гэдгээ хэлж байсан. Намайг хаана сурдаг гэр чинь хаана байдаг вэ гэж бас асууж байсан...” гэх мэдүүлэг /2хх-85-90/, ...Анх надтай зүгээр уулзана гэж ирчхээд гэрийн хойно байдаг уулан дээр машиндаа хүчиндсэн. Тэрнээс хойш би холбогдохгүй гэж бодсон боловч 6 сарын сүүлээр миний биений юм ирэхгүй байсан учир Батмөнхөд хэлсэн чинь уулзаж байгаад шийднэ гээд 2019 оны 7 дугаар сарын 9, 10-ны хавьцаа намайг Офицерын Ботаник явдаг буудал дээр хүрээд ир гээд би очсон. Тэгсэн замын хойшоо гараад Батлан хамгаалах яам билүү түүний хойно хойшоо өгсөн засмал замаар яваад орон сууцны байрны 2 давхарт нэг айлд ганцаараа байсан гэр нь юм уу юуг нь би мэдэхгүй байна, айлын гэр гэж хэлсэн. Тэгээд намайг очиход 23 цаг өнгөрч байсан байх харанхуй тоггүй байсан бөгөөд очсон чинь шууд хувцсыг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон. “Боль” гэж хэлсэн ч тоохгүй байсан. Тэгээд би удалгүй гэртээ харьсан. Харин 3 дахь удаагаа бол 2019 оны 8 дугаар сарын 6, 7-ны хавьцаа намайг гэртээ байхад залгаад “манай найз наад хүүхдийг чинь зохицуулаад өгнө” гээд “Хүннү молл”-ын урд уулзаад машинд нь суугаад Монелын тийшээ найзтай нь уулзах гээд явсан. Тухайн үед 20 цаг болж байсан. Тэгээд найз гэх Б.Г ийг хэлж байсан юм байна лээ. Би мэдүүлэг шалгах ажиллагаанд Монелд зааж байсан нийтийн байр байсан тэр байр мөн. Тэгсэн гадаа нь очоод бас машиныхаа хойд суудалд суулгаад надтай бэлгийн харьцаанд орсон. Би хойно сууж байсан юм. Би Батмөнхтэй огт ярилцаж тохиролцож бэлгийн харьцаанд орсон удаа байхгүй. Би эсэргүүцэж боль гэж хэлдэг, түлхдэг байсан ч Батмөнх миний үгийг огт тоодоггүй байсан...” гэх мэдүүлэг /2хх-110-112/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Цовоогийн өгсөн: “...Би таниж байна аа, Б.Г нь жижигхэн туранхай бор царайтай хүүхэн байсан, Т.З- нь бас цагаан шаргал царайтай нээх өндөр биш нуруугаараа ерөнхийдөө ойролцоо охин байсан. Б.Г ирэхдээ эгч нь байна гэж хамт ирсэн Т.З- 17 настай гэж байсан. Тухайн үедээ яг хэдэн сартай жирэмсэн гэдгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-75-77/,
Насанд хүрээгүй хохирогч Т.З-ийн нас тоолсон тэмдэглэл /2хх-91/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2266 дугаартай дүгнэлтэд:
1.2.3.4. Т.З-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
5. Т.З-ийн охин хальс 5, 7-н цагийн чиглэлд хуучин урагдал тогтоогдлоо.
6. Т.З-ийн үтрээний арчдас наалдцанд эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй.
7. Т.З- нь тэмбүү өвчнөөр өвчлөөд эдгэрсэн байна.
8. Т.З- нь шээс бэлгийн замын халдварт трихомонад өвчтэй байна.
9. Т.З- нь 3-р бүлгийн цустай байна.
10. Т.З- нь өөрөө мэдүүлэхдээ жирэмсэлж байсан гэх боловч жирэмсэлсэн, үр хөндүүлж байсан гэх эмнэлгийн баримт байхгүй тул жирэмсэлж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.
11. Т.З- нь одоогоор жирэмсэн биш байна...” /1хх-67-68/ гэх дүгнэлт,
Бактериологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг /1хх-70-71/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2267 дугаартай дүгнэлтэд:
1.2.3.4. О.Н-ы биед гэмтэл тогтоогдсонгүй.
5. О.Н-ы охин хальс хуучин урагдалтай байна.
6. О.Н-ы үтрээний арчдас наалдцанд эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй.
7. О.Н нь бэлгийн замын халдварт тэмбүү, трихомонад өвчтэй байна. Тэмбүү өвчин нь цочмог шатандаа байна.
8. О.Н нь 2-р бүлгийн цустай байна.
9. О.Н нь урьд нь нэг удаа төрсөн байх боломжтой байна.
10. О.Н нь 38-39 долоо хоногтой буюу 10-н сартай жирэмсэн байна.” /1хх-74-75/ гэх дүгнэлт,
Бактериологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг /1хх-76-77/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 906 дугаартай дүгнэлтэд:
1. Б.М нь сэтгэцийн хувьд F07.8. Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь олдмол шалтгаант сэтгэцийн эмгэг болно.
2. Б.М нь F07.8. сэтгэцийн эмгэгтэй байна.
3. Б.М нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /2хх-118-119/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Би Т.З-тэй 2019 оны 8 дугаар сарын эхээр танилцсан өмнө нь намайг биеэ үнэлдэг байхад уулздаг байсан Батмөнх гэх залуу надтай танилцуулсан бөгөөд Т.З- нь тухайн үед Батмөнхөөс жирэмсэн болсон хүүхдээ авхуулмаар байна гээд надаас тусламж гуйсан....Ука Ука гэх Фейсбүүк хаягаараа санхүү авна гэсэн зар тавиад ирсэн хүнтэй нь Т.З-ийг уулзуулсан бөгөөд 2, 3 хүнтэй уулзуулсан. ...О.Н-д хүн олж өгсөн гээд нэг хүнээс нь 20-30 мянган төгрөг авдаг байсан. Миний данс руу тэр хүн хийх юм бол би өөрийнхөө авах мөнгийг хасаад бусдыг нь О.Н-д бэлнээр гаргаж өгдөг байсан, гүйлгээний утга дээр нь үсэг юм уу тоо юм хийчихдэг байсан...” гэх мэдүүлэг /1хх-218-221/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Д-ийн яллагдагчаар өгсөн: “... Б.Г бид 3 өөрсдийнхөө утсаа болон фейсбүүкээр санхүү авна гэсэн зар тавьж байгаад хүмүүстэй уулзаад сонгосон нь хамт явдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-230-235/,
Мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн Б.М-ын өгсөн: “...Би Т.З-тэй 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон бөгөөд бэлгэвчтэй байсан...” гэх мэдүүлэг /2хх-44-47/,
-Гэмт хэргийн талаар мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-9/,
-Насанд хүрээгүй хохирогч Т.З-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 26-361 тоотод байрлах нийтийн байрыг заав...” /1хх-10-14/,
-Хохирогч О.Н-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Далайхүү төвийн ертөнцийн зүгээр урд талд байрлах ногоон төмөр хашааны дотор 3 давхар тоосгон байр, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10 дугаар гудамжны 21 тоот байр, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 26-361 тоотод байрлах нийтийн байрыг тус тус зааж байв...” /1хх-15-23/,
-Д.Наранзулаар Б.Г-ийн гэрэл зургаар таниулах ажиллагааны тэмдэглэл /1хх-24-27/,
-Насанд хүрээгүй хохирогч Т.З-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл: “...52/6 дугаар байрны зүүн хойд буланд эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх ногоон өнгийн хаягтай шилэн хаалгатай хаалганы гадна талд саарал өнгийн төмөр сараалжин хаалгатай хаалганыхаа баруун талд Зивака эмэгтэйчүүдийн эмнэлэг гэсэн хаягтай эмнэлгийг хохирогч Т.З- өөрийн үр хөндөлт хийлгүүлсэн гэж заасан...” /2хх-67-69/,
-Яллагдагч Б.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2хх-70/,
-О.Н-ы жирэмсэний хяналтанд орсон бичиг баримт /1хх-81-85/,
-Б.Г-ийн “Хаан” банкны 5700187768 тоот дансанд 2019 оны 8 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд мөнгө шилжиж орж ирсэн талаар дансны хуулга /1хх-123-124/,
-Шүүгдэгч Н.Д, Б.Г нарын Монгол Улсын хилийн боомтуудаар нэвтэрсэн талаархи Хил Хамгаалах Ерөнхий газрын албан бичиг, хавсралтууд /1хх-181-186/,
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын цагдаагийн газраас ирүүлсэн албан бичиг /2хх-34-39/,
-“Фэйр Валуэшн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан”...Тоёота Румион” маркийн 34-56 УАЕ улсын дугаартай автомашиныг 11.958.000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт 2хх-49-55/,
-Шүүгдэгч Н.Д, Б.Г нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-179, 180/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Д, Б.Г, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү, У.Хүрэлсүх нарын зүгээс гаргасан: “...Хэргийн бодит байдлаас аваад үзэхэд О.Н-аагийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хоорондоо зөрүүтэй байдаг. Хохирогч О.Н-ыг хил давуулж худалдаалсан үйлдэл тогтоогдохгүй байна. Яллах талаас аваад үзэхээр зөвхөн О.Н-аагийн мэдүүлэг л зөвхөн энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогч болгож хувиргаад байгаа юм. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бичгийн нотлох баримтуудаар О.Н-тай фейсбүүкээр харьцаж байсныгаа өнөөдөр би хоригдож байсан ямар ч холбоогүй байсан мэтээр ярьж байна. Гэтэл тэр фейсбүүк чатыг харахаар олсон мөнгө өөрөө зарцуулж, үр өгөөжийг нь хүртэж байсан гэдэг нь харагддаг. Мөн хохирогч Г.З-ийн мэдүүлгээс харахад О.Н-тай хэрхэн танилцсан, та хоёрын хооронд ямар нэг хүч хэрэглэсэн нөхцөл байдал та хоёрын дунд байсан уу гэхэд “огт байгаагүй тийм зүйл надад харагдаж байгаагүй Г.З-т ямар нэг байдлаар хүч хэрэглэж, дарамталж, сэтгэл зүйн дайралт хийх маягаар залилж, мэхэлж эмзэг байдлыг нь далимдуулсан дүр зураг харагдахгүй байсан гэдэг. Шүүгдэгч Н.Д-ийн хувьд хэн нэгнийг эмзэг байдлыг нь далимдуулж, хуурч мэхэлж биеийг нь үнэлүүлж, худалдаалах үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь Т.З-ийн мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа юм. Тэгэхээр хохирогч О.Н-аагийн хувьд ямар үндэслэлээр шүүгдэгч Н.Д, Б.Г нарыг хүнд гэмт хэрэгт гүтгээд байгааг нь ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд заасан биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн хохирогч гэж үзэж байна.” гэх тайлбар, ...шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы зүгээс гаргасан: “...Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Т.З- нь өөрөө надад ямар нэг хүч хэрэглэсэн, заналхийлсэн зүйл байхгүй гэдэг талаар мэдүүлж байна. Өөрөө хэлбэл бид хоёр ярилцаад бэлгийн харилцаанд орсон гэж байна. Мөн Т.З-ийн өөрийнх нь гараар бичиж өгсөн тайлбарт тодорхой бичсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлаас харахад Б.М-ын үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үйлдэл тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мыг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү.” ... шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаярын зүгээс гаргасан: “...Хүчингийн гэмт хэргийн гол үзүүлэлт нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсвэл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, бие махбодын хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр сэтгэл санааны хувьд айдас төрүүлэн, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх замаар, нөгөөтэйгүүр, тодорхой шалтгааны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг ашиглан бусдын хүсэл зоригийг үл харгалзан хурьцал үйлдэхийг ойлгоно. Гэтэл шүүгдэгч Б.М-ын хувьд хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй гэдэг нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тэгэхээр 3 удаа бэлгийг харилцаанд орохдоо шүүгдэгч Б.М нь хүчирхийлсэн зүйл байхгүй гэдэг нь тухайн үед Б.Мтай фейсбүүкээр танилцаад ярилцсаны үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад хохирогч гомдол гаргаагүй байсан. Энэ асуудал нь юунаас үүссэн гэхээр хохирогч О.Н-ы шалгагдсан үйлдлээс болж эхэлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт Т.З- мэдүүлэхдээ анх удаа байцаалт өгөхөд надаас тэгсэн үү, ингэсэн үү гэсэн асуулт тавьсан болохоор тэгсэн гэж мэдүүлсэн. Цагдаа дээр байж байгаад ааваасаа айсан гэх талаар хэлж байна. Хохирогчид өнөөдөр хууль сануулж мэдүүлэг өгсөн. Иймд хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож өгнө үү.” гэх тайлбар, ...шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн зүгээс гаргасан: “...О.Н нь Бүгд Найрамдах Хятад ард улсад байрлах объектод байж байхад яг ямар үйл явдал болсон гэдгийг тогтоогоогүй байж, энэ хэргийг шийдвэрлүүлэх гэж орж ирж байгаа нь процесс ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Тэгэхээр Том мам, Жижиг мам гэх хүмүүсийг шалгаж тогтоох ёстой байсан. Тэгэхээр нотолбол зохих байдал бүрэн бодитой тогтоогоогүй байна гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээсэй гэсэн хүсэлттэй байна.” гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээрхи шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.
Шүүгдэгч Б.Г нь Н.Д-тай санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд иргэн О.Н-ыг биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр, жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд орогнуулан, тээвэрлэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.Н-ыг “...гадаадад очиж ажиллаж орон сууцтай болооч...” гэж хууран мэхэлж Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотод үл мэдэх зочид буудалд биеийг нь үнэлүүлж худалдаалахдаа Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн,
ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 8-ны өдрийн хооронд насанд хүрээгүй хохирогч Т.З-ийн биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр жирэмсэн гэдгийг мэдсээр байж “...хүүхдээ авахуулах...” гэж хуурч, мэхлэн эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 26-361 тоотод байрлах нийтийн байранд орогнуулан биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан ба дээрх гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Н.Д нь Б.Г-тэй санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд иргэн О.Н-ыг биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр, жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд орогнуулан, тээвэрлэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.Н-ыг “...гадаадад очиж ажиллаж орон сууцтай болооч...” гэж хууран мэхэлж Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотод үл мэдэх зочид буудалд биеийг нь үнэлүүлж худалдаалахдаа Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 37-630 тоотын орчим уулын энгэрт тээврийн хэрэгсэл дотор 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгосон, “...жирэмсэн болсон талаар уулзаж ярилцъя...” гэж 2019 оны 7 дугаар сарын 9, 10-ны үеэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батлан хамгаалах яам”-ны ойролцоо орон сууцны 2 давхарт айлын гэрт арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, 2019 оны 8 дугаар сарын 6, 7-ны үеэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26-361 тоот нийтийн байрны гадна тээврийн хэрэгсэл дотор арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох гэмт хэргийн талаар мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-9/, насанд хүрээгүй хохирогч Т.З-ийн өгсөн мэдүүлэг /1хх-10-14, 44-47, 2хх-85-90, 110-112/, хохирогч О.Н-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1хх-15-23, 2хх-30-33/, гэрч Д.Наранзулаар Б.Г-ийн гэрэл зургаар таниулах ажиллагааны тэмдэглэл /1хх-24-27/, хохирогч О.Н-ы өгсөн мэдүүлэг /1хх-30-33, 35-38, 240-242, 2хх-83-84/, гэрч Д.Наранзулын өгсөн мэдүүлэг /1хх-53/, гэрч Д.Доржчүлтэмийн өгсөн мэдүүүлэг /1хх-54-55, 63-64/, гэрч П.Чинзоригийн өгсөн мэдүүлэг /1хх-56-57/, гэрч Д.Цэрэнтогтохын өгсөн мэдүүлэг /1хх-59-60/, Хүний биед хийгдсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2266 дугаартай дүгнэлт /1хх-67-69/, хохирогч О.Н нь жирэмсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2267 дугаартай дүгнэлт /1хх-74-75/, Б.Г-ийн “Хаан” банкны 5700187768 дугаартай дансны хуулга /1хх-108-128/, Б.Г-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-50-51, 62, 218-221/, Н.Д-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-48-49, 230-235/, Б.М-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2хх-44-47/, насанд хүрээгүй Т.З-ийн мэдүүлгийг газар дээр нь ажиллагааны тэмдэглэл /2хх-67-69/, Б.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2хх-70/, гэрч Э.Цовоогийн өгсөн мэдүүлэг /2хх-75-77/, насанд хүрээгүй Т.З-ийн нас тоолсон тэмдэглэл /2хх-91/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, О.Н-ы иргэний үнэмлэхний хуулбар, жирэмсэний хяналтанд орсон бичиг баримт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт, Н.Анунгоогийн төрсөний гэрчилгээний хуулбар /2хх-20/, О.Н-ы гадаад паспортын хуулбар /1хх-79-87/, Б.Г-ийн хил нэвтэрсэн тухай Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, хавсралтууд /1хх-182-186/, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын цагдаагийн газраас ирүүлсэн албан бичиг /2хх-34-39/, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /2хх-79/, Н.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-179/, гэрч Д.Мөнхгэрэлийн өгсөн мэдүүлэг /1хх-244/, гэрч Н.Дагвадоржийн өгсөн мэдүүлэг /1хх-246/, Н.Д О.Н нарын хоорондын гар утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулж хэвлэсэн тухай баримт /2хх-13/, нярай хүүхдийн төрсөний дараахи дэвтрийн хуулбар /2хх-36/, Н.Г-ийн хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар /1хх-91-92/, Н.Д-ийн хил нэвтэрсэн тухай Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, хавсралтууд /1хх-182-187/, алга болсон хүн эрэн сурвалжлах АСАП сангийн мэдээлэл /1хх-191/, гэрч Б.Батболдын өгсөн мэдүүлэг /2хх-114/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт зэргээр нотлогдон тогтоосон байх тул мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, оролцогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, хэн түүний эрх, эрх чөлөө, бэлгийн халдашгүй байдал, хүсэл зоргийн эсрэг бусдад дамжуулан биеийг нь үнэлүүлж, тээвэрлэсэн талаар зөрүүтэй мэдүүлээгүй, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр шүүгдэгчийн заасан дүүрэг, хороо, гудамж, газар, орны байдалтай тохирсон нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Г-ийн Н.Д-тай санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд иргэн О.Н-ыг биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр, жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд орогнуулан, тээвэрлэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.Н-ыг “...гадаадад очиж ажиллаж орон сууцтай болооч...” гэж хууран мэхэлж Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотод үл мэдэх зочид буудалд биеийг нь үнэлүүлж худалдаалахдаа Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн,
ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 8-ны өдрийн хооронд насанд хүрээгүй хохирогч Т.З-ийн биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр жирэмсэн гэдгийг мэдсээр байж “...хүүхдээ авахуулах...” гэж хуурч, мэхлэн эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 26-361 тоотод байрлах нийтийн байранд орогнуулан биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан ба дээрх гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,
Шүүгдэгч Н.Д-ийн Б.Г-тэй санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд иргэн О.Н-ыг биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр, жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, элсүүлэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд орогнуулан, тээвэрлэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.Н-ыг “...гадаадад очиж ажиллаж орон сууцтай болооч...” гэж хууран мэхэлж Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотод үл мэдэх зочид буудалд биеийг нь үнэлүүлж худалдаалахдаа Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн агуулж байна.
Өөрөөр хэлбэл “Хүн худалдаалах гэмт хэрэг нь эдгээр үйлдлүүдийн аль нэгийг нь хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Хохирогч худалдаалагдахыг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Энэ хэргийн хувьд хохирогчийн хүсэл зоригийн дагуу буюу түүний зөвшөөрлөөр биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр түүний гэр бүлийн таагүй орчин түүнчлэн амьдрал ахуйн бусад хүнд байдал зэргийг ашиглан, жирэмсэн гэдгийг түүний гадаад төрх байдал, эсхүл бусад эх сурвалжаас лавтай мэдсээр байж хохирогчийн эрх, эрх чөлөөг хязгаарлана зэргээр айлган сүрдүүлж, Монгол Улсын хилийг нууцаар эсхүл хуурамч буюу хууль ёсны бичиг баримт ашиглан илээр нэвтрүүлж үйлдсэн байна.
“Хүн худалдаалах” гэмт хэрэг нь эртний үеэс тухайлбал боолчлолын үеэс үүдэлтэй боловч Монгол Улс 1968 оны 10 дугаар сарын 31-ны өдөр нэгдэн орсон “Боолчлол, боолын худалдааг хориглох тухай олон улсын конвенц”[1]-ийг зөрчсөн Олон улсын шинж чанартай гэмт хэрэг юм. Хүн худалдаалах гэмт хэрэг нь хүний хувийн эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд олон улсын шинжтэй гэмт хэрэгт тооцогддог.
“Хүн худалдаалах гэмт хэрэг” хэмээх нэр томъёог НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Конвенц, түүний нэмэлт болох Хүн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн протоколд дурдсан үйлдлийг хэлнэ.
“Хүн худалдаалсан” гэдэг нь ашиг олох буюу мөлжих зорилгоор хүнийг мөнгө, эд хөрөнгөөр үнэлж өөр этгээдэд худалдахаар шилжүүлэн өгч, уг эд хөрөнгийг тохиролцсон ёсоор авсан үйлдэл байдаг.
2015 оны Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг хуульчлахдаа НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцийн нэмэлт Палермогийн протокол, Хүн худалдаалахтай тэмцэх тухай Монгол Улсын хуулийн агуулгад нийцүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай 2008 оны Улсын Дээд шүүхийн 12 дугаар тогтоол, Эрүүгийн хуульд заасан хууль тогтоогчийн тайлбарыг тус тус гэмт хэргийн обьектив талын шинжид багтаан хуульчилсан.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн шүүгдэгч Б.М-ын Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 37-630 тоотын орчим уулын энгэрт тээврийн хэрэгсэл дотор 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгосон, “...жирэмсэн болсон талаар уулзаж ярилцъя...” гэж 2019 оны 7 дугаар сарын 9, 10-ны үеэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батлан хамгаалах яам”-ны ойролцоо орон сууцны 2 давхарт айлын гэрт арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, 2019 оны 8 дугаар сарын 6, 7-ны үеэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26-361 тоот нийтийн байрны гадна тээврийн хэрэгсэл дотор арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн агуулж байна.
Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх зорилгоор хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хаалттай явагдаж болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол” гэж хуульчилсан байдаг. Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэдгийг шууд утгаар ойлгоно. Хохирогчийг жирэмсэн болгосон гэж хүчиндсэний улмаас хохирогчийн умайд үр тогтож, үр хөврөл, ураг бүрэлдсэнийг хэлнэ.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоож Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн гүйцэтгэгч” гэж хуульчилсан. Шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдснаар шүүгдэгч Н.Д, Б.Г, Б.М нарын гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч О.Н, Т.З- нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, гэм хорын талаар нэхэмжилсэн баримтгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн боловч хохирогч нар нь цаашид холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар хохирол жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ эрүүгийн хэрэгт шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ял шийтгэлийг тус тус оногдуулж, биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж...хохирогчийг жирэмсэн болгож” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хүндэрсэн байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тодорхойлжээ.
Тодруулбал шүүгдэгч Б.М-ын Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 37-630 тоотын орчим уулын энгэрт тээврийн хэрэгсэл дотор 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгосон, “...жирэмсэн болсон талаар уулзаж ярилцъя...” гэж 2019 оны 7 дугаар сарын 9, 10-ны үеэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батлан хамгаалах яам”-ны ойролцоо орон сууцны 2 давхарт айлын гэрт арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, 2019 оны 8 дугаар сарын 6, 7-ны үеэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26-361 тоот нийтийн байрны гадна тээврийн хэрэгсэл дотор арван найман насанд хүрээгүй 16 нас 4 сартай Т.З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус заасанд нийцүүлэн шүүх шийдвэрлэв. Энэ нь шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал бөгөөд шинэ хуулийг түүнээс өмнөх үйл баримтад хэрэглэх гэсэн зарчмыг удирдлага болгодог.
Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэргүй үзэлд нийцсэн зарчим байдаг.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д заасан “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга..төлөхөд зарцуулна.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.М-ын хувьд ноогдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Румион” маркийн 34-56 УАЕ улсын дугаартай автомашины үнэлгээ болох 11.958.000 төгрөгийг түүний хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Г, Н.Д, Б.М нарын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд тус бүрийн цагдан хоригдсон 30 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар тэдний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцохоор тогтов.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Г нь бага насны хүүхэдтэй болох нь 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Г.А, 2009 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн Г.Н, 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр төрсөн М.Б нарын төрсний гэрчилгээ /1хх-91-92/, шүүгдэгч Н.Д 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Д.Д-ийн төрсөний гэрчилгээний хуулбар, хорооны засаг даргын тодорхойлолт, эмчийн хяналтын дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүхээс асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг харъяа дүүргийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Б.Г-ийг үргэлжилсэн үйлдлээр хүн худалдаалах гэмт хэргийг жирэмсэн эмэгтэй гэдгийг мэдсээр байж, хоёр хүнийг худалдаалж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Б овогтой Н.Д-г үргэлжилсэн үйлдлээр хүн худалдаалах гэмт хэргийг жирэмсэн эмэгтэй гэдгийг мэдсээр байж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Б овогтой Б.М-ыг үргэлжилсэн үйлдлээр арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д тус тус зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д тус тус зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар Б.Г-т оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих, Н.Д-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, Б.М-д оногдуулсан 4 хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Г, Н.Д, Б.М нарын тус бүрийн цагдан хоригдсон 30 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар Б.Г-ийн 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Г.А, 2009 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн Г.Н, 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр төрсөн М.Б, Н.Д-ийн 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Д.Д нарын асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар 11.958.000 төгрөгийг Б.М-ын хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Хохирогч О.Н, Т.З нар нь цаашид гарах гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Б.Г, Н.Д, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г, Н.Д, Б.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
М.ТҮМЭННАСТ
[1] Монгол Улсын Олон улсын гэрээ, Төрийн мэдээлэл сэтгүүлийн тусгай дугаар, IV боть, 2006 он