| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00518/И |
| Дугаар | 151/ШШ2017/00624 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2017/00624
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 151/ШШ2017/00624 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Холбоочдын гудамж, 4 Төрийн банкны 2-р байр /хуучин хадгаламж банкны/, 3-р давхарт байрлах “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэболд, Б.Цогтгэрэл, Г.Мөнх-Од, утас: 99991708, 99109959, 99061727/-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Төв аймаг, Эрдэнэсант сум, 02-р баг, Баргилт 03-р гудамж, 13 тоотод оршин суух Дашдондогын Батчимэг /рд:НФ81022701/, Төв аймаг, Эрдэнэсант сум, 5-р баг, 03 дугаар хороо, 01-р гудамж, 04 тоотод оршин суух Тэгшийн Цэгмэд /рд:НФ71031512/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.Батчимэг, Т.Цэгмэд нар нь Хадгаламж банктай 2012 оны 02 сарын 07-ны өдөр, 2012 оны 06 сарын 06-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ байгуулж 6 620 000 төгрөгийг 1,8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлийг авч ашигласан. Зээл авнаас хойш 5 370 011,74 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусч зээлээ төлөхгүй сураггүй алга болсон тул шүүхэд нийт зээлийн үлдэгдэл 6 029 737,65 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Зээлдэгч нар нь зээл авах үед байсан хаяг дээрээ амьдрахаа больсон. 2014 оноос хойш Улаанбаатар хот руу явсан гэх багийн Засаг даргын тодорхойлолт ирсэн байна. Д.Батчимэг, Т.Цэгмэд нар нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Д.Батчимэг, Т.Цэгмэд нарыг эрэн сурвалжилж, шүүх хуралдааныг итгэмжлэглсээ төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Д.Батчимэг, Т.Цэгмэд нарыг эрэн сурвалжлуулах тухай “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч /Банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд/-н хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Дайчин овогт Дашдондогийн Батчимэг нь цахим иргэний үнэмлэх дээр Төв аймаг, Эрдэнэсант сум, 2-р баг, Баргилт, 3-р гудамж, 13 тоотод оршин суух хаягтай, Дүнхэр Нацаг овогт Тэгшийн Цэгмэд нь Төв аймаг, Эрдэнэсант сум, 2-р багт оршин суух хаягтай ба нэхэмжлэгчтэй анх гэрээ хийхдээ Төв аймаг, Эрдэнэсант сум, 5-р баг, 3 дугаар хороо, 1-р гудамж, 4 тоотод оршин сууж байсан Дайчин овогт Дашдондогийн Батчимэг рд:НФ81022701, Дүнхэр Нацаг овогт Тэгшийн Цэгмэд рд:НФ71031512, /утас: 96064851, 91639133- Гэр бүлийн хүмүүс/ Цагдаагийн байгууллага эрх, үүргийнхээ дагуу иргэний улсын бүртгэлийн байгууллага зэрэг холбогдох газруудаас хаягийг тодруулж Д.Батчимэг, Т.Цэгмэд нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулж нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дашдондогын Батчимэг, /рд:НФ81022701, утас:96064851/, Тэгшийн Цэгмэд /рд:НФ71031512/ утас:91639133/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоож нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ