Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох 2123000000018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн *******ын *******, ИФ******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч С.*******г “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч С.******* нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Улаагчны хар нуур” гэх газраас зөвшөөрөлгүйгээр тор тавин 160 ширхэг “Зарам” гэх загасыг барьж амьтны экологи-эдийн засагт 2,240,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч С.*******: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт, хохирлын талаар маргах зүйл байхгүй. Оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад: 1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.ын өгсөн: “...Миний хувийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Албан ажлын зүгээс 2 зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загас агнаж байгаль экологид учруулсан хохирлыг нь хуулийн дагуу барагдуулахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, 2. Гэрч Р.ийн өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 20-ны орчимд аймагт ороод иртэл ******* ах намайг машинаараа ******* сумын багийн нутаг “Улаагчны хар нуур” гэдэг газарт хүргээд өгөөч гэхээр нь би *******, , , нарыг машинаараа “Улаагчны хар нуур” гэдэг газарт хүргэж өгсөн юм. Тэгтэл тэд нар гэдэг хүний зуслангийн газарт байсан гэрийг нуурын захад аваачиж барьсан юм. Тэгээд би аймаг руу явах гэтэл миний машины бензин насос нь эвдэрчхээд асахгүй болсон тул утсаар ярьж аймаг руу сэлбэг захиад сэлбэгээ ирэхийг хүлээгээд тэд нартай хамт байж байтал цагдаа нар ирээд , ******* нарын барьсан загасыг торнуудтай нь хамт хураагаад явсан юм. ...Би С.******* ахыг загас агнах зөвшөөрөл авсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “Улаагчны хар нуур”-аас тор ашиглан нийт 3-н шуудай загас барьсан, яг ямар төрлийн загас хэчнээн ширхэгийг барьсныг тодорхой мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

3. Гэрч С.ын өгсөн: “...2020 оны 12 сард С.*******тэй тааралдаж уулзахад “Улаагчны хар нуур явж загас барих ажил байна танайх хаана байдаг вэ? гэр хэрэгтэй байна” гэхээр нь би манай жижиг гэр Улаагчны хар нуурын урд талд зуслан дээр байдаг амбаарт байгаа гэхэд С.******* тэгтэл тэр гэрийг чинь хэд хоног барьчхаад өгье гээд байхаар нь за за тэгвэл би өөрөө очиж гаргаж өгнө гэсэн юм. Тэгтэл ******* чи надтай хамт яваад гал тогоо бариад өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн тэгээд бид нар маргааш нь нуур руу явахаар болоод С.******* хэдэн хүмүүстэй улаан өнгийн пекаб гэдэг машинтай ирээд намайг авч явсан намайг машинд суухад *******, , нар суучихсан гэдэг залуу машин барьж явсан. Тэгээд бид нар манай зуслан дээр очиж би тэд нарт жижиг гэрийн унь, хана, хаалга, дээвэр туурга гаргаж өгсөн. Тэдгээрийг машиндаа ачиж яваад Улаагчны хар нуурын зүүн урд талын захад Хүүхдийн овоо гэдэг газрын баруун талд нуурын эрэг дээр очиж гэрээ барьсан гэр барьж дуусаад нэг хоол хийж идчихээд , нар явах гэтэл машин нь асахгүй байсан тул хамт хоноцгоосон. Маргааш өглөө нь босоод , бид гурав машин асаах гэж гал түлж аккумлятор цэнэглэх гэх мэт ажил хийж машиныхаа эд зүйлийг тайлж авч үзээд засах гээд байж байх зуур ******* гэрээс баруун хойд зүгт нуурын голд байдаг арлын зүгт ойролцоогоор 200м орчим яваад 4-5 газарт нуурын мөс цоолж тор тавьж байсан. ...Тэгээд байж байтал гэдэг хүн үхрээ хайж бид хэд дээр ирээд нэг хоносон юм. *******, нар тус тусдаа нуурын мөс цоолж тор тавьж загас барьж байсан. Яг хэдэн ширхэг ямар загас барьж байсныг би тодорхой мэдэхгүй байна би тэд нарт хоол цайг нь бэлтгэж өгөөд хажуугаар нь ийг машинаа засахад нь туслаад байж байсан юм. Тэгтэл тэр орой цагдаа нар ирсэн. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна 2020 оны 12 сарын 17-ны орчимд байх С.******* нь Завхан аймгийн ******* сумын нутаг “Улаагчны хар нуур” гэдэг нуурын зүүн урд хэсэгт Хүүхдийн овооны булангийн баруун хойд 3 хэсгээс нуурын эргээс 200 метр орчимд нуурын мөс цоолж тор тавих аргаар загас агнасан. Би түүнтэй хамтарч загас агнаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, 4. С.*******гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байхаа цаг хугацааг нь сайн санахгүй байна. Манай хамаатны хүүхэд болох ийг аймаг дээр орж ирсэн байхаар нь чи ахыгаа ******* сумын Улаагчны хар нуур гэх газарт хүргээд өгчих гэж гуйгаад ийн машинаар , , бид нар ******* сумын Улаагчны хар нуур гэх газарт очсон. Тэгээд би мөс цөмлөөд 4 газарт тор тавьж хоноод маргааш нь тороо татсан чинь 3 уут загас баригдсан байсан. бас өөр газарт тор тавьсан. Тэр үед ийн машины бензин насос эвдэрсэн байсан учир , , нар машин янзалсан. Би нуурын урд хэсэгт байх хүүхдийн овооны ар хэсэг рүү 4 тор тавьсан. Би нуураас барьсан загасаа ачиж тээвэрлээгүй. Бариад шуудайнд хийсэн байж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/, 5. Хэргийн газар болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолсон байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.ын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай “...Завхан аймгийн ******* сумын нутагт байрлах “Улаагчны хар нуур”-т байх загас нь Яргайтын багийн Хулдын овгийн цагаан загасны төрөл Зарам буюу Пельд /Coregonuspeled/ зүйлийн загас байна. Тухайн загас нь Монгол Улсын амьтны тухай хуульд зааснаар нэн ховор амьтны жагсаалд ороогүй, загасны нэг төрөл юм. Пельд /зарам/ Coregonuspeled нэг загасны экологи эдийн засгийн үнэлгээ 14.000 /арван дөрвөн мянга/ төгрөг, нийт-160 ширхэг загас 2,240,000 /хоёр сая хоёр зуун дөчин мянган/ төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/-ээр шүүгдэгч С.******* нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр загас агнаж амьтны экологи-эдийн засагт 2,240,000 төгрөгийн бодит хохирол учруулсан болохыг тогтоожээ. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор Завхан аймгийн ******* сумын Улаагчны Хар нуур 4 орчмын газар нутгийг байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг тогтоосон /хх-ийн 12-15-р хуудас/ байх бөгөөд шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай “...Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “Улаагчны хар нуур” нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/- ээр шүүгдэгч С.*******гийн загас агнасан гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг болох нь тогтоогдож байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн экологи, байгаль орчин, хууль зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас улсын тусгай хамгаалалттай газар нутагт загас агнаж амьтны экологи-эдийн засагт хохирол учруулсан байна. Зөвшөөрөлгүйгээр загас агнах гэмт хэргийг шүүгдэгч С.******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

- Хохирол, хор уршгийн талаар: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2- т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлбөр төлүүлэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч С.*******гийн амьтны экологи-эдийн засагт учруулсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол 2,240,000 /хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг 4,480,000 /дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж заасан байх тул шүүгдэгч С.*******гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр 4,480,000 /дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч 5 С.*******г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хавтаст хэрэгт шүүгдэгч С.*******гийн хувийн байдлын талаарх урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 66 дугаар хуудас/, Гэрч Ж., Ч. нарын “...Зан араншингийн хувьд төлөв томоотой, хүнд тус дэм болохыг хичээж явдаг, нутаг усандаа нэр хүндтэй, бусадтай нийтэч харилцаатай явдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42-р хуудас/, Завхан аймгийн Улиастай сумын багийн засаг даргын тодорхойлолт болон С.*******гийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй талаарх Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 61, 64-р хуудас/ зэрэг баримт авагдсаныг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Н.******* шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав. Шүүх шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, ам бүл хоёр, эхнэрийн хамт амьдардаг, *******настай зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Иймд шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг 6 хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч С.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч С.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 5 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.*******гийн гэмт хэрэг үйлдэж агнасан 160 ширхэг “Зарам” загасыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаасан мөс цоолох зориулалт бүхий 120 сантиметр, 140 сантиметр төмөр багаж 2 ширхэг, загас барих зориулалт бүхий 4 ширхэг торыг тус тус устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч С.*******гийн өмчлөлийн Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг тоотод байрлах 0,7 га талбайтай, 3 тал хашааг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг /хх-ийн 17-р хуудас/ хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч С.*******д 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай 7 хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.*******д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч С.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч С.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 5 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч С.*******гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 4,480,000 /дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.9-д зааснаар шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.*******гийн гэмт хэрэг үйлдэж агнасан 160 ширхэг “Зарам” загасыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мөс цоолох зориулалт бүхий 120 сантиметр, 140 сантиметр төмөр багаж 2 ширхэг, загас барих зориулалт бүхий 4 ширхэг торыг тус тус устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гийн өмчлөлийн Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг тоотод байрлах 0,7 га талбайтай, 3 тал хашааг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 8 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Батболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ