Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/789

 

 

 

 

 

 

 

 

   2021         07         05                                    2021/ШЦТ/789

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Н.Баасанбат, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

   иргэдийн төлөөлөгч Ц.Лхагва,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

хохирогч Л.Б, Х.Т, Н.Б,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмаржаргал,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

Шүүгдэгч Б.Э, Б.Ч, Э.Б, С.Б, тэдгээрийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал,

Шүүгдэгч Б.Я, А.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогтой Б-ын Я-ад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Б-ийн Э-т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б-ийн Ч-т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Д-ийн М,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Э-ийн Б-т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт С-ийн Б,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт М-ийн А, Б овогт А-ийн Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 00000 2803 дугаартай хэргийг шүүх 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Я-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

          шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

          шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

         шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт,

         шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

         шүүгдэгч С.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

         шүүгдэгч М.А, Х.Батцэцэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 150.013.138 төгрөгийн хохирол учирсанаас эргэн 44.911.800 төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.Я-аас 15.971.781 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А-д 975.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэцэцэгт 1.740.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 1.848.400 төгрөг, хохирогч М.Ут 802.150 төгрөг, хохирогч Л.Б-т 650.574 төгрөг, хохирогч Д.Н-т 613.000 төгрөг, хохирогч Ч.Д-т 200.000 төгрөг, хохирогч Ц.Б-ид 205.667 төгрөг, Д.Б-од 480.000 төгрөг, хохирогч Ц.Н-д 43.350 төгрөг, хохирогч Д.Д-т 54.000 төгрөг, хохирогч Л.М-ад 947.960 төгрөг, хохирогч С.М-т 312.000 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Ж-од 163.200 төгрөг, хохирогч М.Алтанцэцэгт 672.000 төгрөг, хохирогч Ц.Б-д 85.500 төгрөг, хохирогч У.Б-д 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Б-т 3.103.340 төгрөг, хохирогч Т.М-эд 135.000 төгрөг, хохиогч Ж.Б-д 190.500 төгрөг, хохирогч С.Б-д 244.825 төгрөг, хохирогч Ж.Магсаржаламд 326.000 төгрөг, хохирогч Н.М-д 165.750 төгрөг, хохирогч Б.А-д 122.500 төгрөг, хохирогч Р.Ц-д 1.053.333 төгрөг, хохирогч Г.Э-д 81.667 төгрөг, хохирогч М.Л-д 170.333 төгрөг, хохирогч С.А-д 350.667 төгрөг, хохирогч Б.Б-эд 195.220 төгрөг, хохирогч Х.Т-т 595.667 төгрөг, хохирогч Б.Г-т 193667 төгрөг, хохирогч Х.Д-д 616.833 төгрөгийг тус тус, шүүгдэгч Д.М-оос 37.728.249 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Отгонтуяад 2.755.000 төгрөг, хохирогч Я.Мөнгөнцоожид 2.061.500 төгрөг, хохирогч Б.Бямбадэлгэрт 394.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Оюунтунгалагт 120.000 төгрөг хохирогч Б.Болортуяад 3.665.000 төгрөг, хохирогч Н.П-д 238.820 төгрөг, хохирогч Б.Ц-д 1.848.400 төгрөг, хохирогч Д.Ганбаатарт 200.000 төгрөг, хохирогч Б.Адъяад 1.010.000 төгрөг, хохирогч Л.Пагамсүрэнд 612.000 төгрөг, хохирогч Х.Оюунчулуунд 643.000 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Ж-од 163.200 төгрөг, хохирогч Б.Оюунтунгалаг 8.930.000 төгрөг, хохирогч У.Б-д 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Б-т 3.103.340 төгрөг, хохирогч В.Заяад 1.095.000 төгрөг, хохирогч Ж.Магсаржаламд 326.000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэбатад 80.000 төгрөг, хохирогч У.Алтантуяад 650.200 төгрөг, хохирогч Ш.Нургулд, 153.500 төгрөг, хохирогч Н.Чинзоригт 150.000 төгрөг, Г.Должмаад 1.728.700 төгрөг, хохирогч Н.Б-д 1.061.200 төгрөг, хохирогч С.Цэндэд 1.536.997 төгрөг, хохирогч Р.Ц-д 1.053.333 төгрөг, хохирогч Г.Э-д 81.667 төгрөг, хохирогч М.Л-д 170.333 төгрөг, хохирогч С.А-д 350.667 төгрөг, хохирогч Б.Б-эд 195.220 төгрөг, хохирогч Х.Т-т 595.667 төгрөг, хохирогч Б.Г-т 193667 төгрөг, хохирогч Х.Д-д 616.833 төгрөгийг тус тус, шүүгдэгч Э.Б-аас 13.241.293 төгрөгийг гаргуулж хохирогч А.Пүрэвдоржид 90.000 төгрөг, хохирогч Н.П-д 238.820 төгрөг,  хохирогч Б.Ц-д 1.848.400 төгрөг, хохирогч Д.Н-т 613.000 төгрөг, хохирогч Б.Ж-од 163.200 төгрөг, хохирогч У.Б-д 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Б-т 3.103.340 төгрөг, хохирогч Ж.Баттогтоход 4.827.863 төгрөг, хохирогч Б.Цэнд-Аюушт 765.000 төгрөгийг тус тус, шүүгдэгч С.Б-ээс 4.827.863 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Баттогтоход, шүүгдэгч Б.Ч-ээс 1.917.552 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-ид 205.667 төгрөг, хохирогч Ц.Н-д 43.350 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Ж-од 163.200 төгрөг, хохирогч С.Буянжаргалд 620.000 төгрөг, хохирогч А.Т-д 532.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.А-д 122.500 төгрөг, хохирогч Ц.Н-д 43.350 төгрөгийг, шүүгдэгч А.Б нь хохирогч Б.А-д 122.500 төгрөгийг, шүүгдэгч М.А нь  хохирогч Б.А-д 122.500 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Б.Я-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт торгох ял шийтгэлийг,

          шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял шийтгэлийг,

          шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэлийг,

           шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэлийг,

           шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэлийг,

           шүүгдэгч С.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэлийг,

           шүүгдэгч М.А, Х.Батцэцэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт торгох ял шийтгэлийг тус тус оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Я-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлд, 

            шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлд тус тус нэмж нэгтгэж тэдний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “...эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.М нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 165 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргүүдийг дахин үйлдсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

           Шүүгдэгч Б.Ч, С.Б нар нь урьд Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 36 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар  тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хооронд шүүгдэгч нар нь дахин энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргүүдийг үйлдсэн нь баримтаар нотлогдож байх тул тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасан “...Энэ хуулийн тусгай ангийн ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Ч, С.Б нар нь Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 36 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэлд, шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэлд тус тус нэмж нэгтгэж тэдний биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

 

 Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Я-ын 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 183 хоног, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 118 хоног, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 149 хоног, 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 151 хоног, нийт 601 цагдан хоригдсон хоногийг,

шүүгдэгч С.Б-ийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 56 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 280 хоног, нийт 336 хоног цагдан хоригдсон хоногийг,

шүүгдэгч Б.Ч-ийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 56 хоног, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 107 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 279 хоног, нийт цагдан хоригдсон  442 хоногийг,

шүүгдэгч Э.Б-ын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 56 хоног, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 150 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 279 хоног, нийт 485 цагдан хоригдсон хоногийг,

шүүгдэгч Б.Э-ийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс  2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 86 цагдан хоригдсон хоногийг,

шүүгдэгч Д.М-ын 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 180 хоног, 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 56 хоног, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 115 хоног, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 119 хоног, 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 486 хоног нийт 956 хоног цагдан хоригдсоныг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 

Шүүхээс шүүгдэгч М.А, Х.Батцэцэг нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

  Шүүгдэгч М.А, Х.Батцэцэг нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 10 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:


          1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Яыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

         шүүгдэгч Х овогт Б-ийн Эийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

         бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

         шүүгдэгч Б овогт Д-ийн Мыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч буюу буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Б овогт Б-ийн Чийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          бусдын эд хөрөнгийг хуурч авсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

           шүүгдэгч Х овогт Э-ийн Быг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн зохион байгуулагчаар хамтран оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч буюу буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

           шүүгдэгч Боржигин овогтой Соёл-Эрдэнийн Баянзүрхийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт А-ийн Б, Т овогт М-ийн А нарыг тус бүрийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Шүүгдэгч Б.Я-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, 

          шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, 

          шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

          шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

           шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

           шүүгдэгч С.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

           шүүгдэгч М.А, Х.Батцэцэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ч, С.Б нарт Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 36 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэж нийт түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

              шүүгдэгч С.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1   дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлийг тус тус нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 9 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 

            шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Д.М-т урьд оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 165 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Я-ын цагдан хоригдсон 601 хоногийг, шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 336 хоногийг, шүүгдэгч Б.Ч-ийн цагдан хоригдсон  442 хоногийг, шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 485 хоногийг, шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 86 хоногийг, шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон 956 хоног цагдан хоригдсоныг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

                                                                                                                                                      

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Я-ад оногдуулсан 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.М-т оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б-эд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 3 жил 2 сарын хугацаатай хорих ялыг нээлтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.   

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.А, Х.Батцэцэг нарт тус бүрт шүүхээс оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.А, Х.Батцэцэг нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

           11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Я-аас 15.971.781 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А-д 975.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэцэцэгт 1.740.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 1.848.400 төгрөг, хохирогч М.Ут 802.150 төгрөг, хохирогч Л.Б-т 650.574 төгрөг, хохирогч Д.Н-т 613.000 төгрөг, хохирогч Ч.Д-т 200.000 төгрөг, хохирогч Ц.Б-ид 205.667 төгрөг, Д.Б-од 480.000 төгрөг, хохирогч Ц.Н-д 43.350 төгрөг, хохирогч Д.Д-т 54.000 төгрөг, хохирогч Л.М-ад 947.960 төгрөг, хохирогч С.М-т 312.000 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Ж-од 163.200 төгрөг, хохирогч М.Алтанцэцэгт 672.000 төгрөг, хохирогч Ц.Б-д 85.500 төгрөг, хохирогч У.Б-д 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Б-т 3.103.340 төгрөг, хохирогч Т.М-эд 135.000 төгрөг, хохирогч Ж.Б-д 190.500 төгрөг, хохирогч С.Б-д 244.825 төгрөг, хохирогч Ж.Магсаржаламд 326.000 төгрөг, хохирогч Н.М-д 165.750 төгрөг, хохирогч Б.А-д 122.500 төгрөг, хохирогч Р.Ц-д 1.053.333 төгрөг, хохирогч Г.Э-д 81.667 төгрөг, хохирогч М.Л-д 170.333 төгрөг, хохирогч С.А-д 350.667 төгрөг, хохирогч Б.Б-эд 195.220 төгрөг, хохирогч Х.Т-т 595.667 төгрөг, хохирогч Б.Г-т 193667 төгрөг, хохирогч Х.Д-д 616.833 төгрөгийг тус тус, шүүгдэгч Д.М-оос 37.728.249 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Отгонтуяад 2.755.000 төгрөг, хохирогч Я.Мөнгөнцоожид 2.061.500 төгрөг, хохирогч Б.Бямбадэлгэрт 394.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Оюунтунгалагт 120.000 төгрөг, хохирогч Б.Болортуяад 3.665.000 төгрөг, хохирогч Н.П-д 238.820 төгрөг, хохирогч Б.Ц-д 1.848.400 төгрөг, хохирогч Д.Ганбаатарт 200.000 төгрөг, хохирогч Б.Адъяад 1.010.000 төгрөг, хохирогч Л.Пагамсүрэнд 612.000 төгрөг, хохирогч Х.Оюунчулуунд 643.000 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Ж-од 163.200 төгрөг, хохирогч Б.Оюунтунгалаг 8.930.000 төгрөг, хохирогч У.Б-д 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Б-т 3.103.340 төгрөг, хохирогч В.Заяад 1.095.000 төгрөг, хохирогч Ж.Магсаржаламд 326.000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэбатад 80.000 төгрөг, хохирогч У.Алтантуяад 650.200 төгрөг, хохирогч Ш.Нургулд 153.500 төгрөг, хохирогч Н.Чинзоригт 150.000 төгрөг, хохирогч Г.Должмаад 1.728.700 төгрөг, хохирогч Н.Б-д 1.061.200 төгрөг, хохирогч С.Цэндэд 1.536.997 төгрөг, хохирогч Р.Ц-д 1.053.333 төгрөг, хохирогч Г.Э-д 81.667 төгрөг, хохирогч М.Л-д 170.333 төгрөг, хохирогч С.А-д 350.667 төгрөг, хохирогч Б.Б-эд 195.220 төгрөг, хохирогч Х.Т-т 595.667 төгрөг, хохирогч Б.Г-т 193.667 төгрөг, хохирогч Х.Д-д 616.833 төгрөгийг тус тус, шүүгдэгч Э.Б-аас 13.241.293 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Пүрэвдоржид 90.000 төгрөг, хохирогч Н.П-д 238.820 төгрөг, хохирогч Б.Ц-д 1.848.400 төгрөг, хохирогч Д.Н-т 613.000 төгрөг, хохирогч Б.Ж-од 163.200 төгрөг, хохирогч У.Б-д 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Б-т 3.103.340 төгрөг, хохирогч Ж.Баттогтоход 4.827.863 төгрөг, хохирогч Б.Цэнд-Аюушт 765.000 төгрөгийг тус тус, шүүгдэгч С.Б-ээс 4.827.863 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Баттогтоход, шүүгдэгч Б.Ч-ээс 1.917.552 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-ид 205.667 төгрөг, хохирогч Ц.Н-д 43.350 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Ж-од 163.200 төгрөг, хохирогч С.Буянжаргалд 620.000 төгрөг, хохирогч А.Т-д 532.000 төгрөгийг тус тус олгосугай.

       

           12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерын бичлэг бүхий 9 ширхэг сиди, толгойн томограф зурагтай нийт 10 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

13. Шүүгдэгч Б.Э, А.Б, М.А нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

           14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.А, А.Б нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, С.Б, Б.Ч, Д.М, Э.Б, Б.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Б.Я-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

      15. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           16. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.А, А.Б нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, С.Б, Б.Ч, Д.М, Э.Б, Б.Э, Б.Я нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС

 

                               ШҮҮГЧИД                                Н.БААСАНБАТ

 

                                                                              Д.МӨНХТУЯА