Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Н.*******, Хохирогч Д.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Хохирогчийн өмгөөлөгч Б.*******, Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.*******од холбогдох 20230 01660013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт Завхан аймгийн сумын Товцог багийн тоотод оршин суудаг, ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар ИЮ******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.*******тай маргалдаж улмаар Завхан аймгийн сумын Жинст багийн нутагт байрлах Алтан зоогийн газрын дотор 1 удаа, тус зоогийн газрын гадна талд 2 удаа түүний нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт хавдар, дээд уруулын дотор хэсэгт, доод уруулын дотор хэсэгт язарсан өнгөц шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн өдөр хохирогч Б.*******ын жолоодож явсан “H.Logo” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины зүүн талын урд хаалганы гол хэсэгт, зүүн хойд хаалганы гол хэсэгт, баруун хаалганы дээд гол хэсэгт хөлөөрөө өшиглөж түүнд 400,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч Т.*******ын өгсөн: “...Хохирогчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг корона гайгүй болоод ажил эхлэхээр төлнө. Ямар нэг маргаан байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.*******ын өгсөн: “...Би хяналтын албаны барилгын салхивч төмрийг хийсэн. Тэгээд тэр ажлаа дууссан чинь намайг хүлээн авалтад урьсан. Тэгээд урьж байхад яаж орохгүй байх вэ? гээд орсон. Хүлээн авалт 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Алтан зоогийн газарт 19 цагийн үед болсон. Тэгээд уугаад, бүжиглээд, нэлээн халцгаасан. Сүүлдээ архи уусан хүмүүс хэдэн үг сөргөөцөлдсөн байна лээ. Архи уусан нь буруу ч аав шигээ хүнийг цохиж унагаад зодсонд би гомдолтой байна. Би үүн шиг 5 хүүхэдтэй. Тухайн үед намайг цохиж зодохгүй, эсхүл өөрөө гараад явчихсан бол, цагдаа дуудаад өгчихсөн бол өдийд ийм байдалтай болохгүй байсан байх гэж бодож байна. Тэгээд би хүүхэддээ аав нь зодуулчихлаа гээд утсаар хэлсэн чинь манай хүү аавыг зоддог хэн бэ, би яваад очиё гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав нь энүүгээрээ зохицуулчихъя гэж хэлээд *******той ярьсан чинь би Алдархаан сумд архи ууж байна. Очоод бүх хохирлыг чинь төлөөд өгнө гээд тэгээд байсан. Тэгж хэлсэн учир би нэг хоног ирж уулзахыг нь хараад хүлээгээд ирж уулзахгүй болохоор нь маргааш нь цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тэгээд маргааш нь Алтан ресторан руу явж очоод бармен хүүхдээс нь юу болсон талаар асуухад таныг тэр ******* гэдэг залуу цохиж унагаагаад байсан. Та захиралтай уулз гэж хэлсэн. Камерийн бичлэгийг нь шүүж үзэх гэтэл дөрвөлжин зураас гараад болохгүй байсан. Тухайн үед зодуулж байхад нэг харахад ******* харагдаад, харагдаад ухаан санаа орон гаран байсан. Түүнээс хойш би нойр муутай, унтаж чадахгүй, мартамхай болсон. Дандаа эм ууж унтаж байгаа. Тэр үед ******* бүх юмыг чинь төлөөд өгье, цагдаа, шүүхээр битгий ороорой гээд байхаар нь би тэгье гэсэн. Гэтэл төлөлгүй явсаар 6 сар боллоо. Барилгын ХААБ хийдэг 2,0 сая гаран төгрөгийн цалинтай хүн аргалаад зургаа, долоон зуун мянган төгрөг өгчихөж чадна. Энэ хүнд надад хохирол төлбөр өгье гэсэн сэтгэл алга. Би одоо эвдэрсэн машиныхаа 400,000 төгрөг, эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 350,000 төгрөгийг авчихвал гомдол, санал байхгүй. Төрийн хууль ямар байдаг, яаж шийдэхийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад:

1. Хохирогч Б.*******ын өгсөн: “ ...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Алтан зоогийн газарт хүлээн авалтад 19 цагийн үед орсон. Тэгээд тэнд архи уугаад бүжиглээд нэлээн халцгаасан. Хоорондоо маргалдсан юм шиг байна. Би тэнд яг юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан ******* намайг цохиод би ухаан алдаж унасан. Тэрнээс хойш ухаан мэдрэл орон гаран зарим юмаа мэдээд зарим юмаа мэдэхгүй байна. Тэр бааран дотор барьцалдаж аваад нэлээн юм болоод байсан. ...Тэгээд машинд сууж байсан чинь ******* миний машин руу өшиглөөд байсан. Тэнгэр дуугарч байгаа юм шиг дуугараад байсан. Би бүүр толгойгоо дараад чихээ таглаад байсан. Тэгээд би машинаа асаагаад хойшоо ухарсан чинь нэг юм тор хийх шиг болохоор нь урагш болоод шууд хөдлөөд яваад өгсөн. Тэгээд шууд цагдаа дээр машинаа жолоодоод ирсэн. Тэгээд цагдаа дээр ирээд уйлаад хүнд зодуулчихлаа гэж байснаа санаж байгаа. Тэгээд нэг замын цагдаа намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд унтсан чинь унтаж чадахгүй бие тааруу байсан. Хоноод өглөө нь босоод хүүхэд рүүгээ утсаар яриад аавыг нь ******* гээд залуу зодчихлоо гэж хэлээд тэгээд Алтан баар руу явж очоод Бармен хүүхдээс нь юу болсон талаар асуухад “таныг тэр ******* гэдэг залуу цохиж унагаагаад байсан би гэрч болж чадна” гээд тэгээд байсан. Тэгээд Би ******* руу утсаар яриад “чи яагаад намайг зоддог юм” гэсэн чинь “би Алдархаан суманд архи ууж байна. Очоод бүх хохирлыг чинь төлөөд өгнө” гээд тэгээд байсан. Тэгж хэлсэн учир би нэг хоног ирж уулзахыг нь хараад хүлээгээд ирж уулзахгүй болохоор нь би маргааш нь цагдаад өргөдөл бичиж өгсөн ...Би юунаас болж маргалдаж зодоон хийснээ мэдэхгүй байна. Ямар ч байсан хүмүүсийн яриагаар би толгой ширээн дээр очиж маргаан үүсээд *******той маргалдаад ******* намайг цохиж авсан. Тэгээд би ухаан алдаад унаж байсан санагдаж байсан. Тэгээд бусдыг нь би сайн санахгүй байна. Ямар ч байсан ийн машинд сууж байгаа харагдсан ...******* баруун шанаа нүдний хэсэг рүү гараараа цохисон байх гарын сорви байсан. ...Би мэдэж байгаа ******* миний баруун шанаа нүдний хэсэгт цохиод би ухаан балартаад ухаан орон гаран байсан. Миний биед нүд хөхөрсөн. Хажуу талын шанаа хавдаж хөхөрсөн ...ийн машинаас бууснаа мэдэхгүй байна. Өөрийнхөө машинд сууж байснаа мэдэж байна. Машинд суусан чинь ******* машин өшиглөөд байсан. Пин пан гээд айхтар дуу чимээ гараад аймар юм болсон. Би төмөр нүддэг хүн төмөр нүдэхээс илүү дуу гарсан. Тэгээд би машинаа асаагаад зугтаад явсан ...Миний биед баруун талын нүд хөхөрсөн. Хавдсан. Дээд уруул язарсан. Доод уруул хоёр язарсан. Хүзүү толгой ар нуруу бөөн өвчин даагдахгүй байгаа. Одоо болтол өвдөөд байгаа. Баруун гар дээшээ явахгүй байгаа. Уг асуудалтай гомдолтой байна. Машинаа засуулмаар байна. Эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. Дараа бас нэмээд гомдол байвал нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

2. Гэрч Д.ийн “...2020 оны 11 сарын 02-ны орой хүлээн авалт болсон. ...******* л миний машинаас буулгаад нүүр рүү нь хоёр удаа гараараа цохиод авсан. Өөрөөр цохиж зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /ххийн 25-26-р хуудас/,

3. Гэрч Л.*******ын “...2020 оны 11 сарын 02-ны орой хүлээн авалтанд орчхоод гараад хоёр захирлыг эхнэртэй нь гэрт нь жолоочтой нь хүргэж өгчхөөд эргээд нөхрөө машинтайгаа авах гээд Алтан рестораны гадаа ирсэн. ...Тэгсэн чинь ах “буугаач наадах чинь машин чинь биш гэж байна ш дээ” гээд ийн машин руу хоёр гурван удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн чинь ийн эхнэр нь машинаасаа буугаад “яагаад байгаа юм бэ чи одоо” гээд руу уурлачхаад дээр очоод “явъя л даа чи одоо суугаач” гэж хэлээд суулгаад аваад явсан. Тэгээд би нөхрөө машиндаа суулгаад аг машиндаа суулгаад явах гээд хөдлөх гэж байсан чинь******* ах өөрийнхөө машинд суучихсан. Машинтайгаа хөдлөөд ухарч ирээд манай машиныг мөргөчихсөн. Тэгээд би “хүүе та яаж байгаа юм бэ” гэсэн чинь ах миний машинаас бууж ирээд******* ахын машин руу хэд хэд өшиглөчихсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/

4. Гэрч Ц.ийн “...Тэгээд машины хаалга цаанаасаа хаагдтал нэг том биетэй залуу хүрч ирснээ “буугаад ир чи” гээд******* гуай руу дайраад машины хаалга руу хоёр удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад “яасан гэж машин өшиглөж байгаа” гээд уурласан чинь тэр бүдүүн залуу наад нэг юмаа буулгаадах гээд тэгсэн. Тэгээд тэр залуу******* гуайг чирээд буулгаад хоцорсон ...Харин манай машинаас ******* төмөрчин ахыг татаж буулгаад нүүр рүү нь хоёр удаа цохиод авч байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

5. Гэрч Л. ийн “...Тэр өдөр манайд барилгачдын хүлээн авалт болж байсан. Тэгээд хүлээн авалт дуусах болсон байсан. Тэнд зодуулсан гээд байгаа өвөө намайг текэн дээр байхад толгой ширээ буюу дарга нар суудаг ширээн дээр очоод хүмүүстэй жаахан түр тар хийгээд байсан. Тэгээд наанаас нь нэг тарган ******* гээд байгаа ах очоод нас намбандаа байгаач хөгшин хүн байж гэж хэлээд баруун гараараа нүүр рүү нь нэг алгадаж авсан. Тэнд тэр өвөөг ******* гээд тарган залуу хөгшин хүн байж нас намбандаа байгаарай гэж хэлээд баруун гараараа нэг алгадаж авсан. Ахиад алгадаж авах гэхээр нь би боль гээд болиулаад салгаад тар гээд тараасан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

6. Т.*******ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 сарын 02-ны өдөр “Алтан” зоогийн газарт “” ХХК-ийн хүлээн авалт болсон юм. Тэр хүлээн авалтан дээр би зохион байгуулагч хийж байсан юм. 23 цагийн үед байх******* гэж ах манай захирлуудын сууж байсан толгой ширээн дээр очиж хэл ам хийгээд байхаар нь би “та одоо боль” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм, чи дуугай зайл” гэхээр нь “та одоо болио” гээд 2, 3 удаа сануулсан юм. Тэгсэн улам цаашаа орилж чарлаад байхаар нь нас намбандаа байлдаа гээд зүүн талын шанаа руу нь нэг удаа алгадсан юм. Тэгээд больцгоосон юм, удаагүй би гадаа гараад зогсож байтал******* гарч ирээд хүмүүстэй хэл ам хэрүүл хийж байгаад хүний машинд суусан юм. Тэгэхээр нь суусан байсан машинаас нь буулгаж ирээд “та одоо яах гээд байгаан бэ” гэсэн чинь урдаас хэл амаар доромжлоод байхаар нь нүүр хэсэг рүү нь 2 удаа цохиж авсан юм. Тэгсэн хүмүүс салгаад би ******* гэж хүний машинд суугаад байж байтал******* гуай машинтайгаа хөдлөөд миний сууж байсан машиныг 1 удаа мөргөсөн юм. Миний сууж байсан машины жолооч “яанаа машин мөргөөд байна ш дээ” гээд байхаар нь би буугаад*******ын машины хаалгыг татсан чинь хаалгаа онгойлгохгүй байсан. Намайг буусны дараа тэр машиныг дахиад 1 мөргөсөн юм. Тэгэхээр нь би машиных нь зөв талын урд хойд хаалга, буруу талын урд хаалга хэсгүүд рүү нь хөлөөрөө өшиглөчихсөн юм. Тэгсэн******* гуай машинаа унаад яваад өгсөн юм. Алтан зоогийн газар дотор зохион байгуулагч хийж байхад толгой ширээн дээр очоод хэл ам хийгээд яваад байхаар нь болиулах гэснээс болж анх маргалдсан юм. Алтан дотор нэг удаа зүүн хацар руу алгадсан, гадаа нь нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Машиных нь зөв талын 2 хаалга, буруу талын нэг хаалга руу нь өшиглөсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

- Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 000000335 дугаартай “...Б.*******ын биед 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт хавдар, дээд уруулын дотор хэсэгт, доод уруулын дотор хэсэгт язарсан өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020 оны 11 сарын 02-нд үүссэн байх боломжтой... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.. Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /ххийн 56-р хуудас/-ээр хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, - “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Г.гийн 2020 оны 12 сарын 06-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.*******ын ЗАА улсын дугаартай “Logo” маркийн суудлын автомашинд 400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Иймд шүүгдэгч Т.*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.*******тай маргалдаж улмаар Завхан аймгийн сумын Жинст багийн нутагт байрлах “Алтан” зоогийн газрын дотор 1 удаа, тус зоогийн газрын гадна талд 2 удаа түүний нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт хавдар, дээд уруулын дотор хэсэгт, доод уруулын дотор хэсэгт язарсан өнгөц шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн өдөр хохирогч Б.*******ын жолоодож явсан “H.Logo” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын урд хаалганы гол хэсэгт, зүүн хойд хаалганы гол хэсэгт, баруун хаалганы дээд гол хэсэгт хөлөөрөө өшиглөж эд хөрөнгөд нь 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. - Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул хохирогч Б.******* нь шүүгдэгч Т.*******оос өөрийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би одоо эвдэрсэн машиныхаа 400,000 төгрөг, эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 350,000 төгрөгийг авчихвал гомдол, санал байхгүй.” гэсэн бөгөөд эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлээгүй байх тул уг хохирлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Харин “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Г.гийн 2020 оны 12 сарын 06-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ЗАА улсын дугаартай “Logo” маркийн суудлын автомашинд учирсан хохирлыг 400,000 төгрөгөөр тогтоосон байх тул уг хохирлыг шүүгдэгч Т.*******оос гаргуулж хохирогч Б.*******т олгох нь зүйтэй. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг шүүгдэгч Т.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үндэслэл болгов. Шүүгдэгч Т.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүхээс шүүгдэгч Т.*******ын хувийн байдлын талаарх урьд ял шийтгүүлж байгаагүй тухай “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 68-р/, Завхан аймгийн сумын Товцог багийн , мөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарын тодорхойлолт /хх-ийн 71-72-р хуудас/ болон гэрч Д., З. нарын “...Т.******* нь хувиараа барилгын ажил хийдэг. Зан байдлын хувьд хүнтэй зөв харьцдаг. Харилцаа гайгүй хүн байгаа юм.” /хх-ийн 41-44-р хуудас/ гэх мэдүүлэг зэргийг тус тус шинжлэн судлав. Шүүх шүүгдэгч Т.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний “...Хохирогчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг корона гайгүй болоод ажил эхлэхээр төлнө. Ямар нэг маргаан байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан үзээд Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ. Шүүх шүүгдэгч Т.*******ын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******од оногдуулсан 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.*******оос хохирогчийн эд хөрөнгөд учруулсан хохирол 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******т олгуулж, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ