Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.зул, Улсын яллагч Н.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******, Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.*******т холбогдох 21230017*******024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар ИЮ******. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч Д.*******ыг бусдын эд хөрөнгийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг гэх газарт байсан Я.ын эзэмшлийн улсын дугааргүй, улаан шар өнгийн “Супер Даюун” маркийн мотоциклийг хулгайлж, түүнд 1,872,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Д.*******ийн өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Намайг уг мотоциклийг хулгайлаад бусдад зарсан талаар хэн ч мэдээгүй. Би хамт явж байсан хүмүүстээ “Манай дүүгийн мотоцикл байгаа юм. Надад мөнгө өгөх ёстой юм” гэж хэлсэн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад:

1. Хохирогч Я.ын өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг гэх газарт өөрийн мотоциклтойгоо айл нүүлгэж явж байгаад гинж нь тасарчихаар тэнд нь үлдээгээд маргааш нь , хоёрыг мотоциклио аваад ир гээд явуулсан чинь тэр хоёр олоогүй гээд орой ирсэн юм. Тэгэхээр нь би өөрөө 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мотоциклио хайгаад олоогүй юм. Тэгээд өдийг хүртэл хайгаад олдохгүй болохоор нь цагдаад хандаж байгаа юм. Улсын дугаар байхгүй улаан шардуу Даюун маркийн мотоцикл байсан юм. Миний хулгайд алдсан мотоцикл бол шинэ мотоцикл байгаа юм. Би 2020 оны 06 дугаар сард шинээр нь 1.980.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би мотоциклио алдаад 100.000 төгрөгийн зардал гаргаж хайсан. Энэ бүгд нийлээд надад 2.080.000 төгрөгийн хохирол учирсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

2. Гэрч М.ын өгсөн: “...Я.ын мотоциклийг Завхан аймгийн ******* сумын төвийн арын амаар хайсан. Ингэж явахдаа той хамт мотоциклиор явсан. Бид хоёр ахын мотоциклийг хайгаад олоогүй. ах одоо болтол мотоциклоо олоогүй байгаа гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

3. Гэрч Б.ийн өгсөн. “...Я.ын мотоциклийг ******* сумын төвийн эргэн тойрноор хайгаад олоогүй юм. Би цэргээс ирээд 2, 3 хонож байсан юм. Тэгсэн чинь ах орж ирээд “мотоциклио доор *******ы дээхэн талд хаячихлаа гинж нь тасарчихаар нь орхиод ирлээ чи аваад ирээч” гэхээр нь би тай хамт яваад олоогүй ирсэн. Супер Даюун маркийн улсын дугааргүй улаан билүү, улаан шар өнгийн мотоцикл өнгөрсөн хавар авсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-р хуудас/

4. Гэрч Г.ийн өгсөн: “...2020 оны 10 сарын сүүлээр өдрийг нь сайн мэдэхгүй байна. Манайх нүүдэл хийгээд сумын баг шаварт гэх газраас говь руу орох санаатай нүүдэл хийгээд сум багийн нутаг эх гэх газарт аймгийн мах камбинтад мал өгөх санаатай мал ялгаж байтал ногоон өнгийн микротой хүмүүс ирсэн юм. Тэгээд тэр машинаас *******, нөгөө хоёр залууг нь танихгүй нийт дөрвүүлээ бууж ирсэн. Тэгээд намайг ******* уулзъя гэхээр нь яваад очтол машин дотроо улаан өнгийн Даюун маркийн мотоцикл ачсан явж байсан. ******* гэх залуу тэр мотоциклийг намайг худалдаад аваадхаач манай хүүхдийн мотоцикл байгаа юм өчигдөр унаж байгаад гинж нь тасарчихаар нь ачаад аваад ирсэн юм гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь “надад мөнгө байхгүй хүүхэд гэрлүүлэх гээд надад мөнгөний хэрэг их байна” гэж хэлтэл бид хэд бензиний мөнгөгүй болоод байна гурван хонь өгчих тэгээд намар нэг адуу өгчих гээд гуйгаад байхаар нь гурван хонь өгөөд мотоциклийг авч үлдээд явуулсан юм. Надаас тухайн мотоциклио зараад гурван эм хонь аваад явсан тэр хонины мөнгөө гаргуулаад авчвал санал, гомдол, нэхэмжлэх зүйл алга байна. Тухайн үед сувиа эм хонь 100.000 төгрөгийн ханштай байсан. Тэгэхээр гурван хонь нийлээд 300,000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /37-р хуудас/,

5. Гэрч Ц.ын өгсөн: “ ...Тэр өдөр буюу 2020 оны 10 сарын 22-ны өдөр буюу тай хамт түүний машинтай аймгийн төвөөс ******* сумын багийн нутагт байдаг буюу *******ынд очиж өмнө нь т азрага зарсаныхаа үнэ өртөгийг авах гэж явсан юм. Тэгээд ынд очоод аймгаас авч явсан ганц шил архийг ах, бид нар гурав хувааж уугаад дууссан юм. Тэгээд сумын төвөөс 2 шил архи аваад сумын төв дээр байдаг гэдэг айлд очиж тэднийд , ах, бид 4 нэг шил архи хувааж уучхаад ынхаас гараад хөдөө ахынх руу явсан юм. Тэгээд явж байх замдаа буюу ын ар хавьд явж байсан чинь замын хажууд нэг хужаа мотоцикл байсан чинь ******* ах “энэ юун мотоцикл вэ” гэсэн чинь “гийн мотоцикл гэсэн, эвдрээд орхисон гэж байсан” гэж хэлсэн чинь ах “манай дүүгийн мотоцикл юм байна, дүүгийнхээ мотоциклыг авч явна” гээд өнгөрч явж байгаад буцаж эргээд нөгөө замын хажууд байсан мотоцикл дээр очсон юм. Бид 4 хамжиж өргөөд ы машинд ачаад цаашаа ахынх луу явсан юм. Архи ууж байсан чинь ах “Энэ мотоциклыг сум руу хүргэж өгөх хэрэгтэй байна, чи яваад өгөөч” гэж ыг гуйсан юм. , *******, бид дөрөв хамт сум руу явсан юм. Маргааш өглөө нь буюу 2020 оны 10 сарын 23- ны өдөр ******* сум руу буцаад явж байтал ах “замдаа айлаар орж энэ мотоциклыг буулгана шүү” гээд ийнд очсон юм. Тэнд нөгөө мотоциклыг буулгаад 3 хонь ачаад ******* сум руу явсан юм. ...Би тухайн үед “эзэн нь ирж авна биз” гэж хэлсэн чинь ах “ингэж байгаад алга болчихвол яахын” гэхээр нь нээрээ ч тэгэх юм болов уу гэж бодоод тэр мотоциклыг ачихад нь тусласан юм. ...Би ахыг дүүгийнхээ мотоциклыг мэдэж байгаа юм байлгүй л гэж бодсон. Тэр мотоциклыг ах д зарчихаар нь би ахаас “та яагаад дүүгийнхээ мотоциклыг зарчхаж байгаа юм бэ, ингэж болж байгаа юм уу” гэж асуусан чинь ах “би дүүгээсээ авлагатай юм аа тэрнийхээ оронд мотоциклыг нь авна гэж бид хоёр ярилцаж тохиролцсон юм” гэхээр нь бид нар тийм л юм байлгүй гэж бодсон шүү дээ. Түүнээс биш хулгайлж аваад зарж байна гэж огтхон ч бодоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

6. Гэрч Ч.ы өгсөн: “...Тэгээд ынхаас гарч ахынх руу явж байтал ын арын замын хажууд нэг хужаа мотоцикл байсныг өнгөрөөд явж байтал ах “энэ юун мотоцикл вэ” гэхэд араас “гийн мотоцикл гэсэн, эвдрээд орхисон гэж байсан” гэж хэлсэн чинь ах “манай дүүгийн мотоцикл байна, олон жил айл аймаг байсан юм, мотоциклыг нь авч явна” гээд байхаар нь өнгөрч явж байгаад буцаж эргээд нөгөө замын хажууд байсан мотоцикл дээр очоод ачих гэсэн чинь багтахгүй байх гээд урд дугуйг нь тайлаад ачсан юм. ... ах “ сум руу явж энэ мотоциклыг хүргэж өгчхөөд ирье, чи яваад өгөөч” гээд , ах, ах бид дөрөв хамт сум руу явсан юм. ...Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 10 сарын 23-ны өдөр гийнхээс ыг аваад түлшээ аваад ******* сум руу буцаад явж байтал замын баруун гар талд нэг айл байсан чинь ах “энэ айлаар орно” гэхээр нь би тэр айлын гадаа очсон чинь ах машинаас бууж тэр айлын хүмүүстэй уулзаж ирээд нөгөө мотоциклыг энд буулгахаар боллоо гээд тэр айлын гадна буулгаад явах гэтэл ах байж бай хонь ачна гээд 3 хонь ачсан юм. Тэгээд ******* суманд ирж эгчид нөгөө 3 хонио ах зарчхаад ыг гэрт нь буулгаж өгчхөөд гэрт 2 шил архи уучхаад ахыг хүргэж өгчхөөд бид хоёр шууд аймагт ирсэн ...Би тэр мотоциклыг зарж байгаа талаар юм мэдээгүй. Эзэн нь суманд л байгаа юм байна тэгээд мотоциклыг нь хүргэж өгч байгаа юм байлгүй гэж бодсон ...Би тэр айлын гадаа мотоциклыг буулгана гэж ахыг хэлэхээр нь л машинаасаа бууж мотоцикл өргөлцөж машинаасаа буулгаад буцаж машиндаа суусан. Ямар учиртай хонь юм гэж сүүлд ачаад явж байхдаа асуусан чинь ах би энэ хүнээс авах авлагатай юм байгаа юм тэрийгээ авч байна л гэж хэлсэн.” /хх-ийн 44-46-р хуудас/,

7. Д.*******ын яллагдагчаар өгсөн: “...Ингээд явж байхдаа ын ар талд хужаа мотоцикл байхаар нь би энэ юун мотоцикл вэ гэсэн чинь , хоёрын нэг нь “гийн мотоцикл эвдрээд орхисон” гэхээр нь би г таньдаг болохоороо мотоцикл нь хээр байж байгаад алга болчих байх гэж бодоод ачаад аваад явъя гэж нөгөө гурваас гуйсан. Тэгээд манайд очоод дахиад нэг шил архи уугаад байж байтал надад гэнэт нөгөө мотоциклийг хол аваачаад зарчих санаа төрж ...тэй уулзаж манай хүүхдийн мотоцикл байгаа юм унаж яваад надад гүйцэгдэхгүй байна чи энэ мотоциклийг авчхаач гэсэн чинь надад мөнгө алга гэхээр нь би ийг тэгвэл чи малаар авчих одоо гурван хонь өгчих хавар нэг адуу өгчих гэсэн чинь тэгье гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/, 8. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Г.ээс хураан авсан улаан өнгийн супер Даюун маркийн мотоциклыг 2021 оны 01 сарын 04-ний өдөр хохирогч Я.аар таньж олуулах ажиллагаа явуулсан “....Миний хулгайд алдсан мотоцикл бол улаан шардуу өнгийн супер Даюун маркийн хужаа мотоцикл байгаа мөн суудлын бүрээс нь шар цоохор торон бүрээстэй, банкны таг нь эвдэрсэн, 1******* мотортой мотоцикл байгаа юм. би энэ шинжүүдээр нь нүдээр үзэж болон зургийг нь хараад танина. ...Энэ миний хулгайд алдсан мотоцикл мөн байна. ...Миний алдсан мотоцикл бол 1******* мотортой суудал нь торон бүрээстэй улаандуу өнгөтэй банкны таг нь эвдэрчихсэн шинэ мотоцикл учраас энэ содон шинжээр нь таньж байна” гэх тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/, 9. Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэсэн бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон байна. ХХК-ийн Завхан салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Г.гийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай дүгнэлтээр “Даюун маркийн мотоциклийг 1,872,000 төгрөгөөр үнэлсэн” байх тул шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас хохирогч Я.т 1,872,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Д.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. - Хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас хохирогч Я. 1,872,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд “Даюун маркийн улаан өнгийн мотоциклыг хохирогч Я.т 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 36 минутад хүлээлгэн өгсөн” тухай мөрдөгчийн тэмдэгэл /хх-ийн 21-р хуудас/ авагдсан бөгөөд хохирогч Я.т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй. Д.*******т гомдол саналгүй” гэсэн байна. Мөн мөрдөгч Ч. 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “...20230017*******024 дугаартай хэргийн иргэний нэхэмжлэгч Г.тэй дугаарын утсаар хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэхэд би *******т өгсөн хонио буцааж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-ийн 38-р хуудас/ гэх тэмдэглэл үйлдсэн байна. Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д. шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 65-р хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч Д.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Д.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгч Д.*******т “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч Д.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ