| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/37 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/37
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******гийн******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч., М.******* нарт холбогдох 2123000000029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*******”-нд жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр охины хамт амьдардаг, Завхан аймаг ******* сум ******* баг ийн хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******гийн******* /Регистрийн дугаар: ИЮ*****/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав, ээж, ахын хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сум баг ын хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******ын *******, /Регистрийн дугаар: ИЭ********/
Шүүгдэгч Ч. нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу Завхан аймгийн ******* сумын ******* багийн хорооллын орчимд 2021 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Б.той маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу Завхан аймгийн ******* сумын ******* багийн хорооллын орчимд 2021 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Ч.тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б.ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.ийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******гийн******* нь 2021 оны 02 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг хорооллын орчимд иргэн Б., М.*******, Х., М., Л., Н. нартай хамт машинд архи ууж байгаад “архи нуулаа” гэсэн шалтгаанаар Ч., М.******* нар маргалдан машинаас гарч заамдалцсан байхад Б. тэд нарыг салгахаар очсон ба энэ үед Ч. нь Б.ийн толгойн тус газар архины шилээр цохисон. Мөн цаг хугацаанд М.******* нь “Б.ийг зодлоо” гэх шалтгаанаар Ч.тэй маргалдаж түүнийг газар унагаан нүүрэн тус газар нь өшиглөж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Ч. өөрийг нь архины шилээр толгой тус газар цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.ийн “... , , , ******* бид 5 багт *******ын машин дотор нийслэл нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхгийг уусан. Тэгээд шинэ хороо орох гээд уруудаад явж байх үед ,******* хоёр таараад тэгсэн ******* 2 ахыг хүргээд өгье гээд машинд суулгаад ******* баг хорооллын дунд очиж зогссон. Тэгээд******* нэг шил 0.75 литрийн ерөөл нэртэй архи гаргаж ирээд бид 7 хамт хувааж уугаад сууж байх үед ******* би ахтайгаа юм ярина гээд , ******* 2 машинаас буусан. Тэгээд араас нь удалгүй******* гарсан. Тэгээд гадаа маргалдаад хоорондоо хэрэлдээд байхаар нь , , бид 4 машинаас бууж ирсэн. Тэгээд Ч., М.******* нар заамдалцсан байхаар нь салгах гээд очтол******* намайг архины шилээр зүүн шанаа хэсэгт нэг удаа лав цохисон...” гэсэн мэдүүлгээр, М.******* өөрийг өшиглөж зодсон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ч.ийн “...2021 оны 02 дугаар сарын 03-ны ...22 цаг өнгөрч байхад гараад харих гээд алхаж байсан чинь ... нэг машин уруудаж яваад буцаж ухарч ирээд зогссон чинь жолооч нь ын таньдаг хүн байсан. Тэгээд бид хоёрыг суучих гэхээр нь бид хоёр тэр залуучуудын машинд суусан чинь тэр залуучууд бүгд архи уусан байсан. Тэгээд Шинэ хороо гарч нэг айлаас архи аваад, буцаж Арал орж хорооллын тэнд зогссон. Тэгээд нэг шил архи хувааж уугаад дахин нэг шил архи уух гэсэн чинь нөгөө архи нь олдохгүй байсан. Тэгээд машиных нь гадаа гараад үзсэн чинь машиных нь гадаа нэг шил архи байсан. Тэгээд нөгөө архи чинь энд байна гэсэн чинь яадаг юм бэ пизда минь энэ тэр болоод тэгээд 3 залуу над руу дайраад ******* гэх туранхай өндөр залуу ... намайг хавсарч унагаагаад, нүүр болон цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр, Тухайн үед хамт байсан шүүгдэгч нарын үйлдлийг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Л.ын “...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед байх дэнжээс М.*******ын машинтай М.*******, Б., н., М. бид 5 уруудаад явж байсан чинь Ч., хоёр явган явж байхад нь таараад М.******* манай таньдаг ах байна, хүргээд өгчихье гээд машиндаа суулгасан юм. ас бусад нь бид хэд нэг шил архи уусан юм. Тэгээд тарах гээд байж байсан чинь М.*******, хоёр хоорондоо маргалдахаар нь салгаад байж байтал Б.ийн толгой руу Ч. архины шилээр цохиод хагалчихсан юм. Тэгсэн Б. миний толгойг хагалчихлаа гээд М.******* иртэл араас нь Ч. ирээд М.*******ын толгой, мөр хэсэг рүү 2, 3 удаа цохичихсон юм. Тэгсэн М.******* Ч.ийг хавсарч унагаагаад 2, 3 удаа цээж хавь руу нь өшиглөсөн юм. Тэгээд бид нар салгаад авч явсан юм. ийн зүүн талын шанаа хэсэг рүү нь Ч. архины шилээр 2 удаа цохиж Б.ийн зүүн шанаа хэсэг нь гэмтээд их цус гоожиж байсан. М.*******ын зүүн талын мөр толгой хэсэг рүү нь Ч. 2, 3 удаа архины шилээр цохисон...” гэсэн мэдүүлгээр, гэрч Х.ын “...2021 оны 02 дугаар сарын 03-ны орой 23 цаг орчмын үед Ч. бид хоёр, ... багийн уулын хажуугаар уруудаад алхаж байсан. Тэр үед хойноос гэрэл тусаад машин ирж байсан. Тэгээд Ч. бид хоёрын хажууд ирж зогссон. Тэр үед манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд ******* найзуудын хамт явж байсан. Би М.*******тай хамт явсан найзуудыг нь өмнө нь харж байгаагүй, танихгүй 4 залуу байсан. Тэгээд М.*******, Ч. бид хоёрыг хүргээд өгье гээд бид 2 суугаад явсан. Тэгээд ******* багийн хороололд байх*******ийн гэрийн гадаа очиж зогсоод машины хойд талын суудал дээр сууж байсан *******ын найз гэх залуу 0.5 литрийн ерөөл нэртэй тал шил архи гаргаж ирээд тойруулсан. Тэгээд тал шил архийг тойруулж дуусаад байж байх үед машины хойд суудал дээр сууж байсан хүмүүс муудалцаад машинаас буусан. Би яг хэн хэн юунаас болж муудалцсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд намайг машинаас гарахад хэн хэн байсан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 3 залуу*******тэй маргалдаад байсан. Яг тухайн маргаан болох үед хүн дуудах гээд ойр хавийн айл руу гүйчихсэн. Тэгээд би 2 айлын хаалга нүдээд буцаад ирэхэд******* урдаас явган алхаад ирж байсан. Тэгээд зодуулаад алуулах гэж байна. Нөгөө хэд чинь зугтчихлаа гээд ирсэн. Тэгээд******* бид 2 *******ын гэр лүү очсон. Тэгээд *******ынд очиход *******ын аав нь гэртээ сууж байсан. Тэгээд бид 2 танай хүүхэд хүн зодчихоод явчихлаа гэж хэлээд гарч ирээд Цагдаа явж байхдаа *******ын ээж рүү залгаж ярьчхаад Цагдаа дээр ирсэн...гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр , , , , нарын хамт ... дэнжээс уруудаад явж байсан чинь ,******* хоёр зам дээр алхаж байхаар нь бид нар зам дээр зогсоод ,******* нарыг машиндаа суулгаад бид нар ******* баг орсон. Тэгээд тоглоомын талбайн хажууд очиж зогсоод машинд байсан 2 шил Ерөөл нэртэй 0.5 мл хэмжээтэй архи байсны нэгийг нь гаргаж өгөөд бид нар тэр архийг хувааж уугаад дууссан, тэгээд нөгөө нэг архи хайгаад олоогүй, тэгсэн чинь******* ах нөгөө архийг миний машины гаднаас олоод та нар бид хоёроос архи харамлаад байгаа юмуу гээд ийн толгой руу архины шилээр цохиод дараа нь намайг архины шилээр толгой болон нуруу руу 3 удаа цохиод авсан. Би тэр үед*******ийг хавирч газарт унагаж байгаад нүүр рүү нь өшиглөсөн, тэгээд байж байсан чинь ийн толгойноос цус гараад хагарчихсан байхаар нь түргэн дуудсан. Тэгээд түргэний машин ирээд ийг аваад эмнэлэг явсан. Тэр үед гадаа харанхуй байсан үзэгдэх орчин муу байсан, Тэр үед ийн зүүн талын чихний урд хэсэгт нь хагарсан байсан. Тэрнээс их цус гарсан...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгч Ч.ийн үйлдлийн улмаас хохирогч Б.ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 000000054 дугаартай “...1.Б.ийн биед зүүн хацар, зүүн чихэнд зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Б.ийн биед зүүн хацар, зүүн чихэнд зүсэгдсэн шарх гэмтэл 2021 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Б.ийн биед зүүн хацар, зүүн чихэнд зүсэгдсэн шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлтээр, Шүүгдэгч М.*******ын үйлдлийн улмаас хохирогч Ч.ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 000000055 дугаартай “...1.Ч.ийн биед баруун зүүн нүд, зүүн хацрын төвгөр, баруун бугалгад цус хуралт, духны урд баруун хөмсөгний дээр зулгаралт хамрын мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, дээд эрүүний 2-р шүдний хагас мултрал гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Ч.ийн биед баруун зүүн нүд, зүүн хацрын төвгөр, баруун бугалгад цус хуралт, духны урд баруун хөмсөгний дээр зулгаралт хамрын мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, дээд эрүүний 2-р шүдний хагас мултрал гэмтлүүд 2021 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Ч.ийн биед баруун зүүн нүд, зүүн хацрын төвгөр, баруун бугалгад цус хуралт, духны урд баруун хөмсөгний дээр зулгаралт хамрын мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, дээд эрүүний 2-р шүдний хагас мултрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ч. нь хохирогч Б.ийг архины шилээр толгойн тус газарт 1 удаа цохисон үйлдэлдээ, М.******* нь Ч.ийг нүүрэн тус газарт нь өшиглөсөн үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Ч. нь шууд санаатай үйлдлээрээ хохирогч Б.ийн биед хөнгөн зэргийн гэмтэл, М.******* нь шууд санаатай үйлдлээрээ Ч.ийн биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулжээ. Шүүгдэгч Ч.ийн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч М.*******ын үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэнд хөнгөн хохирол тус тус учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Шүүгдэгч Ч., М.******* нар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж шүүгдэгч Ч. нь хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол шүүгдэгч М.******* нь Ч.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ч., М.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Ч. нь хохирогч Б.ид төлөх төлбөргүй болох нь “Миний эрүүл мэндэд учруулсан хохирлын эмчилгээний зардал болох 120.000 төгрөгийг өгсөн” гэсэн хүсэлтээр, шүүгдэгч М.******* нь хохирогч Ч.эд хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т зааснаар шүүгдэгч нарын хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд буюу шүүгдэгч нарт тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч нар бусдад хохирогчид төлөх төлбөргүй, тэдний эд хөрөнгөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн*******, овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч., М.******* нарыг тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 / таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч., М.******* нарт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч нар 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч., М.******* нар нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Ч., М.******* нарт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ