Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/512

 

 

 

 

                      

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,  

улсын яллагч М.Анхбаяр,      

хохирогч Б.*******, П.*******,       

  шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

******* прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тефебло мантаж энерги ХХК-нд ажилладаг, ам бүл 4 ээж, аав, дүүгийн хамт, ******* дүүргийн 2 дугаар хороо, *******-******* тоотод оршин суух хаягтай, урьд

*******, , дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 1, 146 дугаар зүйлийн 1, 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 1 жилийн хорих ялыг тэнссэн,

дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 3 жил 1 cap хорих ял,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн жилийн хорих ял,  

дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4******* дугаартай шийтгэх тогтоолоор дугаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 5 жил хорих ял,

дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн. ******* овогт *******гийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

                 1. Шүүгдэгч 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амин-Эрдэнэ эмнэлгийн 3 давхрын 6 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, хэвтэн эмчлүүлж байсан хохирогч П.*******ийн эзэмшлийн Айфоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.567.000 төгрөгийн хохирол учруулсан,

                 2. 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хороо, Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн дотоод шүүрлийн тасгийн 1 дүгээр платад эмчлүүлж байсан иргэн О.гийн өрөөнд хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн хуавэй пи-20 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн Г.Гармаажавын эзэмшлийн самсунг загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 120.000 төгрөгийн хохирол, нийт 400.000 төгрөгийн хохирол бусдад учруулсан,

3. 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ******* дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 4 давхрын 02 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн Ш.ийн эзэмшлийн Самсунг нөүт 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 7 дугаар төв эмнэлгийн сувилагч Е.ын ажлын өрөөнд хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн оппо 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн 3 давхрын 308 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч өлгүүрт байсан хувцасны халааснаас айфоне 7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч С.т 580.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч О.ын өрөөнд хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн айфоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.  2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон төв”-ийн 506 тоот өрөөнөөс хохирогч Т.ын өрөөнд хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн “ЛЖ Ви-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон төвл-ийн 506 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн Х.ийн эзэмшлийн айфоне икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 09 цагийн үед дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жинст эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн Р.гийн өрөөнд хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн 100.000 төгрөгийн үнэ бүхий Эл Жи 2 загварын гар утас, мөн үргэлжилсэн үйлдлээр хажуу өрөөнд нь унтаж байсан Б.Эрхэмбаярын 220.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси А-5 загварын гар утсыг тус тус хулгайлан авч нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ахмадын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн Д.гийн өрөөнд хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн самсунг А-30 загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

11. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пийсмолл” худалдааны төвийн 13 давхрын 1*******0 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн Б.гийн эзэмшлийн редми нөүт 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 444.600 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн 5 дугаар платад хууль бусаар нэвтрэн орж, тус өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Э.ийн унтаж байгааг далимдуулан өрөөнд нь хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн Орро RS plus загварын гар утсыг 288.000 эзэмшлийн загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 288.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулах Гастро интерлоги төвийн ажлын өрөөнд хууль бусаар нэвтэрч, иргэн Г.ийн эзэмшлийн Самсунг эс-8 загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхас эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн хүүхдээ эмчлүүлж байсан иргэн Б.*******гийн өрөөнд хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн айфоне 12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.244.550 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхас эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан иргэн М.ийн өрөөнд хууль бусаар нэвтэрч, эзэмшлийн самсунг А-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сөүл Плаза төвийн 7 дугаар давхарт байрладаг ИСҮ Финанс ББСБ-ын ажлын өрөөнд хууль бусаар нэвтэрч, Б.ы эзэмшлийн Айфоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.567.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Румын Улсын иргэн Фарида Кармен Флоринагийн өрөөнд хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн Самсунг А-30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

18.2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* дүүргийн 19 дүгээр хороо, Номуун эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн Б.Наранцэцэгийн өрөөнд хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн самсунг А-90 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

                 Шүүгдэгч Ө.******* нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны хооронд *******, дүүргийн нутаг дэвсгэрт нийт 15 удаагийн үйлдлээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэр бүхий 15 хохирогчийн өрөөнд хууль бусаар нэвтэрч тэдний эзэмшлийн Айфоне 11 загварын гар утас, хуавэй пи-20 загварын гар утас, самсунг загварын гар утас, Самсунг нөүт 9 загварын гар утас, оппо 8 загварын гар утас, айфоне 7 плас загварын гар утас, айфоне 8 плас загварын гар утас, “ЛЖ Ви-50” загварын гар утас, айфоне икс загварын гар утас, Самсунг галакси А-5 загварын гар утас, самсунг А-30 загварын rap утас, редми нөүт 8 загварын гар утас, Орро RS plus загварын гар утас, Самсунг эс-8 загварын rap утас, айфоне 12 про загварын гар утас, самсунг А-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан,

2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сөүл Плаза төвийн 7 дугаар давхарт байрладаг ИСҮ Финанс ББСБ-ын ажлын өрөөнд хууль бусаар нэвтэрч, Б.ы эзэмшлийн Айфоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.567.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Румын Улсын иргэн Фарида Кармен Флоринагийн өрөөнд хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн Самсунг А-30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* дүүргийн 19 дүгээр хороо, Номуун эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн Б.Наранцэцэгийн өрөөнд хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн самсунг А-90 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ:

 

“...Би гар утасны мөнгө 3.244.550 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.******* мэдүүлэхдээ:

 

“...Би гар утсаа 2,700,000 авч байсан. Үнэлгээгээр 1,567,000 төгрөг гэж тогтоосон. Үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.*******гийн өгсөн:

 

“... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би хохирлоо бүрэн төлж барагдуулна... ” гэх мэдүүлэг /5хх-н /, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.*******ийн өгсөн:

 

“...******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Амин-Эрдэнэ” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан... 11 цагийн орчимд сувилагч дуудаад 11 цагийн орчимд барианд ороод гарч ирээд өрөөнд ороход миний гар утас алга болсон байсан...Ая фоне 11 маркийн гар утас байсан...камерын бичлэгт бичигдсэн этгээд гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 4-96/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Байгалмаагийн өгсөн:

 

“...би “Амин-Эрдэнэ” эмнэлгийн 6 тоотод.. ******* гэх эмэгтэй хамт хэвтэж байна.11 цагийн үед В1 давхарт физик эмчилгээнд орчихоод 12 цагийн үед 3 давхарын 6 палатны өрөөндөө буцаж орж ирсэн.. ******* мөн эмчилгээндээ орчихсон өрөөнд хэн ч байгаагүй, эзэнгүй байсан...20 орчим минутын дараа ******* орж ирээд өрөөнд шүүгээн дээр утсаа үлдээгээд гарсан чинь алга болсон байна гэж хэлсэн...камер шүүхэд хар куртиктэй, 180 см орчим өндөртэй залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-н 4-100/,

 

          “Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан /4хх-104-105/,

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-132/,

           Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-174-176/,

           Дамно ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн БГ2-21-229, БГ2- 21-230 дугаатай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-143-144, 146-147/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Ичинхоролын өгсөн:

 

“...би 2021 оны 03 сарын 06-ны өдөр 3-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өглөөний 6 цагт ариун цэврийн өрөө орчхоод буцаж орж ирээд утсаараа оролдож найзуудтайгаа чатлаж байгаад зүүн тапдаа тавиад унтсан. Тэгээд 08 цагт сэрээд утсаа үзэхэд миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3хх-н 162-163/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Гармаажавын өгсөн:

 

“...би 2021 оны 03 сарын 05-ны өдөр 3-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 2021 оны 03 сарын 06-ны өдөр сэрээд цаг харахад 06 цаг 56 минут болж байсан, буцаад хэвтэж байхад нэг мэдсэн чинь унтчихсан байсан. Тэгээд 8 цагт сэрээд утсаа харах гэтэл миний утас байхгүй болчихсон байсан. Хамт эмчлүүлж байсан охиноос асуухад миний утас бас байхгүй болчихсон байна гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /3хх-н 171-172/, 

 

Хохирогч Ш.ээс цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /5хх-43/,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Ш.ийн өгсөн:

 

“...би 2021 оны 03 сарын 08-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн 2 дугаар тасгийн 02 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 03 сарын 08-ны өглөө 08 цагийн үед өрөөндөө ганцаараа байж байгаад 00-ын өрөө орохдоо шүүгээн дээрээ өөрийн Самсунг нөүт-9 загварын хар; өнгийн гар утсаа тавиад 00-ын өрөө орсон. Намайг 00-ын өрөөнд байхад миний хэвтэн эмчлүүлж байсан өрөөний хаалга дуугарч хүн орж ирэх чимээ гарсан. Би ‘‘хөөе хэн бэ” гэтэл чимээгүй болсон. Тэгээд төд удалгүй дахин хүн явж байх сүүдэр 00-ын өрөөний хаалганы доогуур сүүдэр нь үзэгдсэн. Тэгээд би 00-ын өрөөнөөс гарч ирээд сувилагч нарыг даралтын аппаратаа авсан байх гэж бодтол аппарат байрандаа байсан. Харин миний утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /5хх-н 61/,   

 

“Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх5-65-66/,

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Е.ын өгсөн:

 

“...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 7 дугаар төв эмнэлэгт би ажилдаг.18 цаг үедийн би өөрийн өрөөнөөс гарч хажуу талд байрлах хүлээн авахын өрөөрүү ороод ойроцоогоор 10 минут болоод буцаад өөрийн өрөөрүүгээ орход минйй ширээн дээрээ үлдээсэн байсан Орро 8 маркын гар утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 15-17/,   

 

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ- 921/109 дугаартай “Орра А8 загварын гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /1хх-*******-34/,

 

2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-10/,

 

Иргэн С.ийн цагдаагийн байгуулагад дуудлага мэдээлэл өгсөн дуудлагын хуудас /2хх-80/,

 

 

Мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн:

 

“...Би дүүргийн 13 дугаар хороо Эрүүл мэндийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт нүүрнийхээ саажилтыг эмчлүүлэх гээд хэвтсэн юм. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн орчим хэвтэж байсан өрөөнөөсөө гараад зүү тавьдаг өрөө болох 3 давхрын 308 тоот өрөө рүү орж нүүр гар, хөлөн дээрээ зүү тавиулсан юм. Тэгээд зүүгээ тавиулаад хөдөлгөөнгүй байж байтал хаалга дуугарах шиг болсон, үүний дараа зүү тавьсан эмч маань орж ирсэн. Тэгэхээр нь би эмчээсээ “сая хаалга дуугарах шиг болох юм, та миний халаасанд байгаа гар утас байна уу, үгүй юу үзээд өгөөч” гэж хэлэхэд эмч “чиний халаасанд ямарч утас алга” гэж хэлсэн, Айфоне 7 плас маркийн гар утас маань халаадны халаасанд байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 92/,   

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-80-81/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөнгййн үнэлгээний тайлан /2хх-37-38/,

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.ын өгсөн:

 

“...2021 оны 3 дугаар сарын 18-ны өглөө угаалгын өрөө орж нүүр гараа угаах гэж ороод 10-15 минут болоод палантандаа ороод иртэл миний цэнэглэж байсан айфоне 8 загварын гар утас байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-н 238/,   

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Хонгорзулын өгсөн:

 

“...2021 оны 3 дугаар сарын 18-ны өглөө ерөнхий мэс заслын плат хэвтэн эмчлүүлж байсан хүний гар утас алга болсон гэсэн тэгээд цагдаагийн байгууллага дуудпага өгсөн; Би 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт хянаж ажиллахаар 3 дугаар эмнэлгийн мэс заслын тасагт жижүүртэй байсан. Өглөө 8 цагийн үед миний хариуцаж ажиллаж байсан тасагг саарал тамирын хослолтой, хар өмдтэй цагаан пүүзтэй үл таних хүн байхаар нь та яагаад энүүгээр яваад байна гэсэн чинь би сахиур байгаа юмаа гэсэн тэгээд нээх анзаараагүй яваад өгсөн. 8 цаг 30 минут болж байх үед О. гээд өвчтөн гар утсаа алдчихсан гэсэн...” гэх мэдүүлэг /2хх-н 243/,    

 

Дамно ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн БГ2-21-275 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-249-250/,

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.ын өгсөн:

 

“...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлын байран дээрээ буюу ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон төвийн 5 давхрын 506 тоот өрөөнд ажлаа хийж байгаад 12 цагийн үед 504 тоотод суудаг ийн өрөө лүү орох гээд 506 тоот өрөөгөө онгорхой орхиод гараад явсан, тэгээд 10 орчим минутын дараа 506 тоот өрөө рүү ороод цэнэглэж байсан гар утсаа авах гэтэл гар утас алга болсон байна гэж хэлэхээр нь сандраад ширээ дээр үлдээсэн байсан өөрийнхөө гар утсыг хайхад миний гар утас алга болсон байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд намайг өрөөнөөсөө Одончимэгийн хамт гараад 504 тобт өрөө рүү явж байх үед зөрөөд явж байсан үл таних эрэгтэй хүн 506 тоот өрөө рүү явж ороод удалгүй гараад явж байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас LG Брендын V50 загварын гар утас байсан. Гар утсаа 2021 оны 01 сард хувь хүнээс 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /2хх-н 136-138/,    

 

Эд зүйлд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн LG Брендийн V50 загварын гар утсыг 440.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-151-152/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2хх-169-196/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.ийн өгсөн:

 

“...Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон” төвийн 504 тоот өрөөнд ажлаа хийж байгаад 12 цагийн үед 506 тоот өрөөнд ороод өөрийнхөө гар утсыг цэнэглээд ширээн дээр тавьж үлдээчээд гараад явсан юм. Тэгээд 10 орчим минутын дараа 506 тоот өрөө рүү ороод өөрийнхөө цэнэглэж байсан гар утсыг авах гэтэл миний гар утас алга болсон цэнэглэгч нь салаад шалан дээр унасан байсан...” гэх мэдүүлэг /3хх-н 61-63/,    

 

Дамно ХХК-ий 2021 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн “Айфоне-Х" маркын гар утсыг 960,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-76-77/

 

Цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /3хх-234/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Р.гийн өгсөн:

 

“...Би дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жинст эмнэлэгт эмчилгээ хийлгэн хэвтэж байсан. 2021 оны 03 сарын 20-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би эмчилгээгээ хийлгэх гээд хэвтэж байсан өрөөнөөсөө гарч яваад, эмчилгээгээ хийлгээд буцаж орж ирээд гар утсаа авах гэсэн байхгүй байсан. Эмчид rap утсаа алга болсон талаар хэлж, эмнэлгийн ажилчид нь хяналтын камерыг шүүж үзэхэд ,намайг эмчилгээнд орсон хойгуур миний өрөө рүү үл таних залуу ороод гарсан байсан. Тэр залуу эсрэг талын өрөө рүү бас ороод гарсан байсан.Тэр өрөөнд хэвтэж байсан залуугийн гар утас нь бас алга болсон байна гээд цагдаагийн байгууллагад дуудпага өгсөн. Миний гар утас нь 01.0-2 загварын хар өнгөтэй гар утас байсан...” гэх мэдүүлэг /3хх-н 249-250/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрхэмбаярын өгсөн:

 

“...Би дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жинст эмнэлэгт эмчилгээ хийлгэн хэвтэж байсан. 2021 оны 03 сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад нойл орчихоод гар утсаа орон дээр тавьчихаад унтсан байсан. Тэгээд 09 цаг өнгөрөөд сэрэхэд миний гар утас алга болсон байсан. Эмнэлгийн ажилчид энэ талаар хэлж хяналтын камерыг шүүж үзэхэд, гаднаас үл таних залуу орж ирээд гараад явсан байсан. Миний гар утас самсунг галакси-А5 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /4хх-н 4-5/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримт /3хх-242-243/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ /4хх-13-14/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.гийн өгсөн:

 

“...2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 09 цаг 55 минутын үед ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ахмадын эмнэлгийн 5 давхарт байрлах 502 тоотод хэвтэн эмчлүүлж байгаад өрөөндөө өөрийн самсунг А-30 загварын гар утсаа үлдээгээд ариун цэврийн өрөө ороод буцаад ирэхэд орон дээр үлдээсэн гар утас байхгүй болсон байхаар нь хамт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс асуухад би унтаж байсан хүн ороод гарах шиг болсон гэхээр нь эмнэлгийн хяналтын камер щүүх гэхэд 25-30 орчим насны биеийн тамирын хувцастай хар өнгийн пүүзтэй эрэгтэй, 170-175 см орчим өндөртэй залуу явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /2хх-н 5-6/,

 

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ- 921/162 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-14-17/,

 

2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-248-250, 2хх-1/,

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн:

 

“...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчим ажлын байр болох Пийсмолл оффис 13 давхрын 1*******0 тоот өрөөнд байх сургалтын төвийн өрөөндөө байж байгаад хажуугийн өрөөрүү сургалтын материал хүргэж өгөхөөр гараад эргэж орж ирсэн ба тухайн үед ангийн индэр буюу багшийн ширээн дээр тавьсан байсан гар утсаа ашиглах гэсэн боловч миний гар утас байхгүй байсан тэгээд хүний гар утсаар өөрийн 99360436 дугаарын утасруу залгахад холбогдохгүй унтарчихсан байсан. Тэгээд Пийсмолл худалдааны төвийн хяналтын камерийг шүүхэд манай өрөөрүү намайг гарснаас хойш нэг эрэгтэй хүн ороод дотор 4-5 минут байж байгаад гараад явсан бичлэг байсан учир өөрийн гар утсыг хулгайд алдсан гэж үзэж цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг /3хх-н 198-200/, 

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-205-206/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-210-213/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.ийн өгсөн:

 

“...Би 1 дүгээр эмнэлгийн чих хамар хоолойн тасагт 2021 оны 03 сарын 22-ноос 5 дугаар платанд хэвтэн эмчлүүлж байсан. Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 08 цагийн үед өрөөндөө унтаж байхад ширээн дээр байсан гар утас алга болсон... миний гар утас Орро PC плас загварын гар утас жилийн өмнө 800.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /4хх-н 134-137/,   

 

Дамно” ХХК-ийн Орро PC плас загварын гар утсыг 288.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх4-146-147/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-128-129/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.ийн өгсөн:

 

“...Би дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Гастро интерологийн төв ахлах сувилагчийн ажил хийдэг бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 07 цаг 50 минутын орчим 4 давхарт ажпын өрөөндөө ороод хувцасаа солиод мэдээ авахаар түр өрөөнөөсөө гарсан. Тэгээд 08 цаг 09 минутын орчимд өрөөндөө орж ирээд гар утсаа хайгаад залгахад эхэндээ дуудаж байгаад 5 минутын дараа холбогдох боломжгүй болсон бөгөөд Самсунг эс8 загварын гар утсаа хайгаад олохгүй байгаа...” гэх мэдүүлэг /4хх-н 176/,    

 

“Дамно” ХХК-ийн хохирогч З.ийн хулгайд алдсан гэх Самсунг эс загварын гар утсыг 250.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх- 187-188/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-169-170/,

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн өгсөн:

 

“...би 2021 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 07- 08 цагийн орчимд Эх нялхас эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цусны эмгэг судлалын тасгийн 5 давхарт хүүхдээ эмчлүүлж байхдаа өөрийн эзэмшлийн айфоне 12 про маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Тухайн өдөр би 06 цаг 30 минутын үед охины хамт шинжилгээ өгөхөөр сувилагчийн өрөөнд орсон. Тэгээд буцаж өрөөндөө орж ирээд охиныхоо хамт унтаад өгсөн байсан. Тэгээд би 9 цагийн үед сэрээд гар утсаараа ярих гээд байхгүй алга болсон байсан би гар утсаа 2020 оны 12 дугаар сарын орчимд БНСУ-аас 4,000,000 төгрөгөөр худалдан авч байсан би маш их гомдолтой байна, гар утсаа олж авч хохирлоо бүрэн барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-н 211-212/, 

 

Теле хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хяналтын камерийн бичлэг /1хх-204-206/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-223-224/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.ийн өгсөн:

 

“...Би 2021 оны 3 дугаар сарын 25-ны өглөө 07-08 цагийн орчимд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн цусны эмгэг судлалын тасгийн 5 давхарт хүүхдээ эмчлүүлж байхдаа өөрийн эзэмшлийн Самсунг А-11 маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Тухайн өдөр би 06 цагийн үед манай өрөөнд сувилагч ору ирээд хажуугийн хүүхдэд шинжилгээ авсан. Тэгээд манай охиноос шээсний шинжилгээ авах гэтэл манай охин боломжгүй байсан учраас маргааш өгье гээд хэлэхэд сувилгагч гараад явсан. Тухайн үед миний гар утсаа цэнэглээд байж байсан ба орны хажуу талын жижиг шкафан дээр байсан юм. Цаг эрт байсан учраас хүүхэдтэйгээ бид 2 унтаад өгсөн юм. Тэгээд 08 цагийн үед кашаа ав гээд хоолоо авчихаад эргээд ирэхэд цэнэглэгчийн утас нь доошоогоо унжсан гар утас хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-н 40-41/,

 

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар "Самсунг А11" загварын гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2хх-51-54/,

 

******* дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 5 давхрын Цусны эмгэг судлалын тасгийн үүдний хэсгийн хяналтын камерын бичлэгт, тус бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-59-61/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ы өгсөн:

 

“...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед дүүргийн 03 дугаар хороо Сөүл Плаза төвийн 7 дугаар давхарт ИСҮ Финанс ББСБ-т ажлын өрөөндөө ганцаараа сууж байх үед гаднаас хар өнгийн саравчтай малгайтай хар өнгийн бэлтгэлийн цамцтай 25-26 орчим насны, масктай, үл таних залуу шагайгаад Энхчимэг байна уу гэж асуусан. Би тэр залууд тийм хүн байхгүй гэж хэлсэн чинь хаалга хаасан. Тэгээд би тамхи татах гээд хажуу талд үйл ажиллагаа явуулдаг байгууллага руу ороод 4 орчим минут болоод буцаад өрөөндөө ороод иртэл ширээн дээр цэнэглэж байсан Айфоне 11 маркын гар утас алга болчихсон байсан. Би Айфоне11 гар утсаа 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хувь иргэнээс 1.650.000 төгрөгөөр худалдан авсан, цагаан өнгийн 64 гб багтаамжтай байсан. Би гар утсаа алдсанаа мэдээд камер шүүхэд намайг сууж байхад Энхчимэг байна уу гэж асуусан залуу тамхи татах гээд гарсан хойгуур гар утсыг хулгайлан авсан дүрс бичлэг байсан. Би өөрийн гар утсаа 1.650.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /5хх-н 11-12/,

 

Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /5хх-14-15/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-1/,

 

Мөрдөн байцаалтад Румын Улсын иргэн Фарида Кармен флоринагийн өгсөн:

 

“...2021 оны 03 дугаар сарын 26-ны орой би 01 цаг 30 минутын үед зурагтаа унтраагаад хаалгаа бага зэрэг коридорын гэрэл гаргаж нээгээд хэвтэхдээ орон дээр дэрний хажууд миний гар утас байгааг харчхаад унтсан. Өглөө унтаж байхад гаднаас өрөөнд сувилагч гартаа цусны даралт үздэг аппарат, халуун үздэг хэрэгслээ барьж орж ирээд миний чихнээс биеийн халууныг үзээд гарын бугалга хэсгээс цусны даралт үзчихээд гараад явсан... Тэгтэл тэр сувилагч миний гаранд тос түрхэж өгчихөөд буцаад гараад явсан. Би цаг харах гээд орон дээр байсан гар утсаа авах гэхэд байхгүй байсан. би орон дээрээ утсаа хайхад байхгүй байсан.... 2020 оны 10 дугаар сард Тэди төвийн лангуун дээрээс 600.000 төгрөгөөр хуучин Самсунг маркийн гар утас худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /4хх-н 211/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-18-19/,

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Наранцэцэгийн өгсөн:

 

“...Би 2021 оны 03 дугаар сарын 29- ний өдөр ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номуун эмнэлэгт охин Маралын хамт тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тэгээд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өглөө 06 цаг 30 минутад манай охин Марал өрөөнд байрлах 00-д орохдоо өөрийнхөө гар утсыг бариад орсон тэгээд 00-н өрөөнөөс гарч ирээд буцаад унтахдаа rap утсаа орныхоо хажуу талд байрлах шүүгээн дээр утсаа тавиад унтсан тэрний дараа 30-40 минут болсон байх манай өрөөнд асрагч орж ирээд өрөө цэвэрлээд гараад явсан тэр асрагчийг гараад 10-20 минут болсон байх намайг хэвтэж байхад ахиад нэг хүн орж ирсэн тэгэхээр нь би асрагч орж ирж хогоо авч байгаа байх гэж бодоод босож хараагүй 08 цагт би боссон манай охин Марал 08 цаг өнгөрөөгөөд босоод надаас гар утсаа асуухаар нь би охиноосоо чи хаана гар утсаа тавьсан юм гэж асуугаад охин бид 2 өрөөндөө гар утсаа хайсан олдоогүй тэгээд 09 цаг болоод ажил цуглахаар эмнэлгийнхэнд хандаад танай камерыг шүүж үзэх хэрэгтэй байна гээд эмнэлгийн дотор талын хяналтын камерыг шүүж үзэхэд нэг залуу манай өрөөнд орж байсан тэгээд дараа нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /4хх-н 51-54/,

 

Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд алдагдсан эд
зүйлсийг 630.000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4хх-61-63/
зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул ******* прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ө.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

  Хохирлын талаар

 

            Шүүгдэгч Ө.******* нь хохирогч Е.д 45.000 төгрөг, Д.д 350.000 төгрөг, Б.д 444.600 төгрөгийг тус тус төлж барагдуулсныг тэмдэглэе.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******гоос хохирогч П.*******т 1.567.000 төгрөг, О.Ичинхоролд 280.000 төгрөг, Г.Гармаажавт 120.000 төгрөг, Ш.т 650.000 төгрөг, С.т 580.000 төгрөг, О.ад 560.000 төгрөг, Т.д 440.000 төгрөг, Х.т 960.000 төгрөг, Р.д 100.000 төгрөг, Б.Эрхэмбаярт 220.000 төгрөг, Э.өд 288.000 төгрөг, З.т 250.000 төгрөг, Б.*******д 3.244.550 төгрөг, М.т 350.000 төгрөг, Б.д 1.567.000 төгрөг, Рум улсын иргэн Фарида Кармен флоринад 340.000 төгрөг, Б.Наранцэцэгт 630.000 төгрөг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно.  

 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

 - иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 145/,

 -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-н 147/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн,

Шүүгдэгч Ө.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...”  гэсэн санал, хүсэлтүүдийг тус тус гаргажээ. 

 

            Шүүхээс шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Ө.*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас урьдчилан цагдан хоригдсон 120 хоногийн хорих ялыг хасч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жил 245 хоногийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.     

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******гоос хохирогч П.*******т 1.567.000 төгрөг, О.Ичинхоролд 280.000 төгрөг, Г.Гармаажавт 120.000 төгрөг, Ш.т 650.000 төгрөг, С.т 580.000 төгрөг, О.ад 560.000 төгрөг, Т.д 440.000 төгрөг, Х.т 960.000 төгрөг, Р.д 100.000 төгрөг, Б.Эрхэмбаярт 220.000 төгрөг, Э.өд 288.000 төгрөг, З.т 250.000 төгрөг, Б.*******д 3.244.550 төгрөг, М.т 350.000 төгрөг, Б.д 1.567.000 төгрөг, Рум улсын иргэн Фарида Кармен флоринад 340.000 төгрөг, Б.Наранцэцэгт 630.000 төгрөг тус тус гаргуулж олгох нь зүйтэй.   

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сд 8 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдъя. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.*******г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Ө.*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас урьдчилан цагдан хоригдсон 120 хоногийн хорих ялыг хасч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жил 245 хоногийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.       

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******гоос хохирогч П.*******т 1.567.000 төгрөг, О.Ичинхоролд 280.000 төгрөг, Г.Гармаажавт 120.000 төгрөг, Ш.т 650.000 төгрөг, С.т 580.000 төгрөг, О.ад 560.000 төгрөг, Т.д 440.000 төгрөг, Х.т 960.000 төгрөг, Р.д 100.000 төгрөг, Б.Эрхэмбаярт 220.000 төгрөг, Э.өд 288.000 төгрөг, З.т 250.000 төгрөг, Б.*******д 3.244.550 төгрөг, М.т 350.000 төгрөг, Б.д 1.567.000 төгрөг, Рум улсын иргэн Фарида Кармен флоринад 340.000 төгрөг, Б.Наранцэцэгт 630.000 төгрөг тус тус гаргуулж олгосугай.      

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сд 8 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.     

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.*******д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг Ө.*******д сануулсугай.

 

9. Шүүгдэгч Ө.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ