Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/514

 

 

 

 

 

 

 

 

   2021              8            04                                       2021/ШЦТ/514

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,   

улсын яллагч Б.Соёлмаа /томилолт/,      

шүүгдэгч П.Т , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт П-ийн  Т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102000000012 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

 

Монгол Улсын иргэн, ........... оны........ дүгээр сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт Баянзүрх дүүргийн .............. тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б  овогт П-ийн  Т  /РД:........................./,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Т  нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 2 орцноос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606,4 гр /цэвэр жин 574,1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152,4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18,0219 гр /цэвэр жин 10,3855 гр/, “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8,7667 гр /цэвэр жин 6,4836 гр/, “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11,0819 гр /цэвэр жин 7,6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,9101 гр /цэвэр жин 4,5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407,8 гр /цэвэр жин 394,8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338,9 гр /цэвэр жин 307,1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,5131 гр /цэвэр жин 5,8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9,7360 гр /цэвэр жин 9,0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1,2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11А байрны Б1 давхарт үйл ажиллагаа  явуулдаг “Урлан” гэх газарт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9- тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606,4 гр /цэвэр жин 574,1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152,4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18,0219 гр /цэвэр жин 10,3855 гр/, “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8,7667 гр /цэвэр жин 6,4836 гр/, “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11,0819 гр /цэвэр жин 7,6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,9101 гр /цэвэр жин 4,5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407,8 гр /цэвэр жин 394,8 гр/, “8" гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338,9 гр /цэвэр жин 307,1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,5131 гр /цэвэр жин 5,8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9,7360 гр /цэвэр жин 9,0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1,2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч П.Т  нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 2 орцноос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606,4 гр /цэвэр жин 574,1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152,4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18,0219 гр /цэвэр жин 10,3855 гр/, “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8,7667 гр /цэвэр жин 6,4836 гр/, “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11,0819 гр /цэвэр жин 7,6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,9101 гр /цэвэр жин 4,5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407,8 гр /цэвэр жин 394,8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338,9 гр /цэвэр жин 307,1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,5131 гр /цэвэр жин 5,8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9,7360 гр /цэвэр жин 9,0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1,2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11А байрны Б1 давхарт үйл ажиллагаа  явуулдаг “Урлан” гэх газарт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9- тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606,4 гр /цэвэр жин 574,1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152,4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18,0219 гр /цэвэр жин 10,3855 гр/, “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8,7667 гр /цэвэр жин 6,4836 гр/, “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11,0819 гр /цэвэр жин 7,6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,9101 гр /цэвэр жин 4,5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407,8 гр /цэвэр жин 394,8 гр/, “8" гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338,9 гр /цэвэр жин 307,1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,5131 гр /цэвэр жин 5,8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9,7360 гр /цэвэр жин 9,0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1,2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Т  мэдүүлэхдээ

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Т ийн өгсөн:

 

“...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 144-145/,      

 

            Нэгжлэг хийсэн тухай “...урлан дотор байрлах текний ширээнээс баруун талд байрлах бор өнгийн модон ширээний доод хэсэгт гараар зааж ногоон эрээн өнгийн цүнх рүү зааж гараараа авч цүнхний цахилгааныг нээхэд хар өнгийн тортой ургамал мэт зүйлс, 2 ширхэг цагаан өнгийн тортой хатсан ургамал мэт зүйл, мөн жижиглэн бэлтгэсэн овор хэмжээ багатай 3 ширхэг цагаан ууттай, 1 ширхэг ногоон ууттай хатсан ургамал мэт зүйлс байв. Ногоон эрээн өнгийн цүнхний ёроол хэсэгт нунтаг ургамал мэт зүйлс байв. Ногоон эрээн цүнхийг нэгжлэгийн явцад эд мөрийн баримтаар хураан авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...бильярдний өрөөний хаалганы ард талд байрлах цагаан өнгийн вакум цонхны тавцан хэсэгт зип лок түгжээтэй нунтаг болгон буталсан ногоон өнгөтэй ургамал мэт зүйл болон шатаж түлэгдсэн мөнгөлөг цаас байсныг эд мөрийн баримтаар хураан авч дүрс бичлэгээр бэхжүүлэв. Урлангийн зүүн урд булан мөн бор өнгийн модон ширээ байх ба ширээний тавцан дээр компьютер болон бусад эд зүйлс байх ба ширээний тавцан дээр шатаж түлэгдсэн болон ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг мөнгөлөг тугалган цаас байсныг эд мөрийн баримтаар хураан авч дүрс бичлэгээр бэхжүүлэв. Мөн нэгжлэгийн явцад урлангийн зарагтны эсрэг талд байрлах цагаан өнгийн зөөлөвчтэй түшлэгтэй буйдан сандлын зүүн талын тохойвчны орчим зип лок түгжээтэй ногоон өнгийн нунтаг хэлбэртэй ургамал мэт зүйлс байсныг эд мөрийн баримтаар хураан авч дүрс бичлэгээр бэхжүүлэв...” гэх тэмдэглэл /хх-н 7-8/,

           

            Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...П.Т ...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас илэрч тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж хариу гарч байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-14/,

 

            Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-20-21/,

           

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-22/,

             

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-24-28/,

             

Мөрдөн байцаалтад гэрч Т.Нямтогтохын өгсөн:

 

“...Тэгээд 16 цагийн үед Жамъяан бид хоёр урлан дээр ирэхэд Т  байсан ба Т  тэр үед цаасан нэг юм ороогоод сууж байсан. Тэгээд чи юу татаад байгаа юм бэ гэхэд өвс гэдэг зүйл байна гэж хэлээд Жамъяанд өгсөн. Тэгтэл Жамъяан татаж үзээд надад өгсөн. Намайг татахад хоолой хорсоод байсан. Тэгтэл Жамъяан нь наадах чинь бүтэхгүй юм байна. Харшил өгөх юм биш биз гэж хэлсэн. Тэгтэл Т  00-руу аваад явсан. Харин 00 эргэж гарч ирэхдээ гартаа юу ч бариагүй байсан. Тэгээд л байж байтал цагдаа нар орж ирсэн. 11 а байрны Б1 давхрыг урлан буюу зураг зурах зориулалттай. 11 а байрны Б1 давхарт байрлах объектыг Т , Жамъяан нарын хамтаар түрээсэлдэг. Өмнө нь сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Тэр өдөр л нэг удаа хэрэглэсэн. Тэр өдөр Т өөс анх удаа тэр өвс гэдэг зүйлийг сонирхоод өөрөө аваад татаад сорсон. Нэгээс хоёр удаа сорсон. Тэрийг сороход хоолой аймар хорсож, сэрвэгнэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36, 37/, 

 

     Мөрдөн байцаалтад гэрч А.Жамъяны өгсөн:

 

“...Нямаа бид хоёр 15 цагаас 16 цагийн хооронд урлан руу орж ирэхэд нэг тийм сонин үнэртэй, утаатай бага зэргийн байсан. Тэгээд би гайхаад энэ юу юм бэ гэж асуугаад тэр зүйлийг Т өөс аваад сонирхож хэд сорж үзсэн. Тэгээд сороход гашуун, нэг тийм хэцүү байсан. Сорж болохгүй байсан. Тэгээд би байсан газарт нь буцаагаад тавьсан. Тэгээд би хая гэж хэлээд буцаагаад Түвинтөгсөд өгсөн. Тэгээд л жаахан зураг зураад сууж байсан даа. IQ- 20 минутын дараа цагдаа нар орж ирсэн. Зүгээр нэг цаасанд ороосон тамхи шиг зүйл байсан. Би тамхи гэж үзсэн. Нямаа бид хоёр л гаднаас орж ирээд бид гурав л байсан. Анх гаднаас орж ирэхэд Т  зүгээр л хэвийн сууж байсан. Байдгаараа л дүнсэн тамхи татаж байгаа юм шиг л сууж байсан. Сонирхоод хэд сорсон зүйл сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис байсныг мэдээгүй. Т  өөрөө ч сайн мэдэхгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “7" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “9” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “10” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “11" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 ширхэг гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас зэргээс делыа-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-46-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “П.Т  УИ96011819 2020.12.15” гэж хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-59-61/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Т.Нямтогтох У392011414 12 сарын 15нд” гэжхаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-67-69/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Т.Жамъян УШ92040871 2020.12.15” гэж хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-65/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1224 дугаартай дүгнэлт /хх-71-72/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт П-ийн  Т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч П.Т ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Шүүгдэгч П.Т  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 90 /,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 89/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 134/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч П.Т  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б  овогт П-ийн  Т ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Харин Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна. 

 

Иймд шүүгдэгч П.Т ийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Б  овогт П-ийн  Т д оногдуусан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Т өд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг П.Т өд сануулъя. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606,4 гр /цэвэр жин 574,1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152,4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18,0219 гр /цэвэр жин 10,3855 гр/, “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8,7667 гр /цэвэр жин 6,4836 гр/, “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11,0819 гр /цэвэр жин 7,6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,9101 гр /цэвэр жин 4,5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407,8 гр /цэвэр жин 394,8 гр/, “8" гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338,9 гр /цэвэр жин 307,1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,5131 гр /цэвэр жин 5,8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9,7360 гр /цэвэр жин 9,0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1,2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисууд, 3 ширхэг гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, хугархай сахлын хутга 1 ширхэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

 

            1. Шүүгдэгч Б  овогт П-ийн  Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б  овогт П-ийн  Т ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгту заасныг журамлан, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул П.Т өд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.       

 

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606,4 гр /цэвэр жин 574,1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152,4 гр /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18,0219 гр /цэвэр жин 10,3855 гр/, “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8,7667 гр /цэвэр жин 6,4836 гр/, “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11,0819 гр /цэвэр жин 7,6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,9101 гр /цэвэр жин 4,5625 гр/, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407,8 гр /цэвэр жин 394,8 гр/, “8" гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338,9 гр /цэвэр жин 307,1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6,5131 гр /цэвэр жин 5,8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9,7360 гр /цэвэр жин 9,0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1,2859 гр /цэвэр жин 0,5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисууд, 3 ширхэг гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, хугархай сахлын хутга 1 ширхэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

   5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

 

    6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Т өд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг П.Т өд сануулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Т өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ