Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/517

 

 

 

 

 

                  

   2021             8           05                                                2021/ШЦТ/517                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Г-ийн  Г-д  холбогдох эрүүгийн 2105012211036 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....... оны ........ дугаар сарын .........-ны өдөр Дорнод аймгийн ............суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл-............. хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ........дугаар хороо ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Г-ийн  Г  /РД:........................../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Г  нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 02 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 25 дугаар хороо “Хаппинес” таун хотхоны 110 дугаар байрны 183 тоотод иргэн С.Ш өөрийн гэрт нь биед нь халдаж зүүн бугалганд шарх, цус хуралт, зүүн хөлийн чигчий хуруунд шарх, цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Г.Г  нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 02 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 25 дугаар хороо “Хаппинес” таун хотхоны 110 дугаар байрны 183 тоотод иргэн С.Ш өөрийн гэрт нь биед халдаж зүүн бугалганд шарх, цус хуралт, зүүн хөлийн чигчий хуруунд шарх, цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Г  өгсөн:

“...Би Шинэбаярыг тэлээгээр ороолгож гараараа ор луу түлхэж унагаасан. Шинэбаяр хөлөөрөө жийхээр нь би хөлийг нь амандаа хийж хазсан. Гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 50/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Ш -ын өгсөн:

                 “...Би Баянгол дүүргийн 25-р хороо “Хаппинес” таун хотхоны 110 дугаар байрны 183 тоотод...амьдардаг. 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр найз залуу Г.Г  бид хоёр манай гэрт амарч байсан. Орой 18 цагийн үед 89145507 дугаараас Г.Г-ын салсан эхнэр гэх Мөнхгэрэл гэдэг хүн над руу залгаж ярих юм байна уулзъя гэж хэлсэн. Би Г.Г д эхнэр чинь намайг уулзъя гээд байна гэж хэлтэл өөдөөс “Чи хэрэггүй би очиж уулзаад ирье” гэж хэлээд гараад явсан. Удаагүй би эхнэртэйгээ уулзсан, одоо найзуудтайгаа уулзаж байна гээд зургаа дараад над руу чаатаар явуулсан. Орой нь манай найз залуу Г.Г  2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн үенд хаалга нүдээд цаанаа орилоод байсан. хаалга тайлаад өгтөл орцонд таксины жолоочтой маргалдаад зогсож байсан. Гэрт оруулж ирээд Гантулгыг одоо унт гэхэд унтахгүй гээд агсраад элдвээр хэлээд байснаа...өмднийхөө тэлээг сугалж аваад зүүн гарны тохой хэсэгт ороолгосон, Би тэлээг нь булаагаад автал толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа дэлсэж хүзүүг боож намайг буйдан луу түлхэж унагаасан. Би буйдан дээр унаад байх үедээ биеэ хамгаалах зорилгоор хөлөөрөө түүнийг жийх үед хөл барьж аваад зүүн хөлний хуруу хэсгээс хазаж зулгааж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-н 10-12/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5846 дугаартай “...1.С.Ш -ын биед зүүн бугалганд шарх, цус хуралт, зүүн хөлийн чигчий хуруунд шарх, цус хуралт, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-н 27-29/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Б  овогт Г-ийн  Г-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хохирлын талаар

 

            Шүүгдэгч Г.Г  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 65/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 97/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Г.Г д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Г.Г-ыг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

           

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт Г-ийн  Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ