Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/486

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,    

улсын яллагч  Д.Эрдэнэчимэг /томилолтоор/,  

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:    

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Э-ын   Энхнаранд холбогдох эрүүгийн 2005022120602 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Лоуздомогул ХХК-д төслийн нярав ажилтай, ам бүл 3, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 31-45 тоотод  хаягт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 50 мянгатын 21-62 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Э-ын   Э   /РД:.........................../.  

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боса ХХК-ийн салбар болох Дижи 1 салбар дэлгүүрийн худалдааны орлого буюу итгэмжлэн хариуцаж байсан хөрөнгөнөөс 3 удаагийн үйлдлээр нийт 1.388.680 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б  овогт Э-ын   Э   нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боса ХХК-ийн салбар болох Дижи 1 салбар дэлгүүрийн худалдааны орлого буюу итгэмжлэн хариуцаж байсан хөрөнгөнөөс 3 удаагийн үйлдлээр нийт 1.388.680 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:    

 

шүүгдэгч Э.Э “...би кассын ажилтнаас орлогын мөнгө 1.388.680 төгрөгийг хүлээн авсан, уг хохирлыг нь төлж барагдуулна. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан юм. Уг мөнгийг нь ойр зуурын хэрэглээндээ үрээд дууссан...” гэх мэдүүлэг /хх-н 48/,   

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О   “...би Эийн мөнгө тушааж буй хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд “тухайн орлогоос Э   нь багцалсан мөнгийг аваад халаасандаа хийж байгаа 1 удаагийн бичлэг” илэрсэн юм. Тэгэхээр нь Энхнаранд холбогдох видео бичлэгийг үзүүлж, үүссэн асуудлын талаар хэлэхэд “Надад хэлэх үг алга, явдаг байгууллагаар нь яв” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг/хх-н 13-15/,        

 

гэрч Ж.Э  “...Холбогдох орлогыг ахлахууд нь өөрсдөө авч ирээд л тушаадаг, уг орлогыг нь би бүртгэж аваад тэмдэглэл үйлддэг. Энэ хугацаанд байх он cap өдрийг нь сайн санахгүй байна тус салбар дээр худалдааны зөвлөх ажилтай Э.Э нь кассын орлогын мөнгийг авсан гэж асуудал үүссэн талаар сонссон ...” гэх мэдүүлэг/хх-н 29/, кассын орлого тушаагаагүй талаарх кассын тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Э итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Э.Э-ийн   гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид нийт 1.388.680 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх бөгөөд 1.388.680 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болно.

Хохирогчийн төлөөлөгч Ч.Оюунцэцэг “...Э   хохирлыг бүрэн төлж барагдуулсан, санал хүсэлт байхгүй...” гэжээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 58/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 76/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 84, 85/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Э.Э оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй 6 /зургаа/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь үндэслэлтэй.   

 

Шүүхээс шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.     

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт Э-ын   Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Э.Э оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй 6 /зургаа/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.      

 

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.     

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг Э.Э сануулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ