Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/495

 

 

 

 

 

 

 

 

   2021             7           27                                        2021/ШЦТ/495         

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ дарГ ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч В.Батдэлгэр /томилолтоор/,

хохирогчийн төлөөлөгч Б.Б ,

шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, 

шинжээч Ц.Оюунтуул /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г  овогт Б-ын  Г-д  холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905048101396 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ........ дугаар сарын .............-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, ............. настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдааны менежмент мэргэжилтэй, ................ ажилтан, ам бүл .......... хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ............ дүгээр хороолол, .......... тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн........ дугаар хороо, .......... тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, ........... регистрийн дугаартай, Г  овогт Б-ын  Г .

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Г  нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Грийн Индастри” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа тус компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүний үнэ болох 5.172.274 төгрөгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Б.Г  нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Грийн Индастри” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа тус компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүний үнэ болох 5.172.274 төгрөгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...1.500.000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлоо төлөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Үүнд:

 

“Грийн Индастри” ХХК-аас цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /1хх-11/,

 

Хөдөлмөрийн гэрээ /1хх-125-15/,

 

Хөлсөөр ажиллах гэрээ /1хх-96-97/,

 

АмГ ан ахуй аудит ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19/92 дугаартай Аудитын тайлан /1хх-98-103/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Г гийн өгсөн:

“... Би 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажилд орсон. Энэ өдөр 300 ширхэг гурил, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 500 ширхэг гурил авч гарсан. Харин гурилаа авад борлуулаад өдөр бүр орлогоо тушаа гэдэг байсан. Би орлогоо тушаадаг байсан. Харин  6 дугаар сарын 10-ны өдрөөс 21-ний хооронд олсон орлогоо тушаадаг байсан. Харин баримт нь байхгүй байсан. Уг мөнгийг хаашаа алга болсныг мэдэхгүй байна. Тухайн үед бараа авч гарахдаа мөнгөө тушаасны дараа бараагаа авч гардан байсан. Үүнээс болж би 3-4 сая төгрөгийн дутагдалтай болоод сар бүр өөрийн аванз 150.000 төгрөгнөөс бусдыг нь суутгуулдаг байсан. Тэгээд би бодохдоо борлуулалтын программ алдаатай санагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 150-151/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн төлөөлөгч Б.М мэдүүлэхдээ:

                “...манай байгууллагад Г  нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс Г  ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж 6 дугаар сарын 10-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан бараа материал 08-ны өдрөөс авч ажиллаж эхэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Уг хохирол нь хэрчсэн гурил авч яваад эргүүлэн өгөөгүй үлдэгдэл тооцоо... Та чи март нь дүгнэлт гарах хүртэл 146,850 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан. Харин тус 146,850 төгрөгийг одоо манай байгууллагад төлж барагдуулсан тул хохирлоос хасаж тооцно...УБТЗ Дархан худалдааны төв дахь харилцагчийн 412.000 төгрөг нь тухайн үедээ санхүүгийн алдаанаас болж үлдэгдэлтэй мэт гарч байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай байгууллагын дансанд тушаагдсан байсан тул уг мөнгийг хохирлоос хасаж тооцно...Плас гэх харилцагчийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй учраас уг хохирол болох 45,050 төгрөгийн нэхэмжлэлээс татГ заж байна...” гэх мэдүүлэг /1хх-н 117-118, 2хх-н 225-226/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.С өгсөн:

“...Энэ хэргийг би мэдэж байгаа. Тухайн үедээ би Г  худалдааны төлөөлөгчид Лапша брендийн хэрчсэн гурилыг баримтын дагуу ачуулдаг байсан...яг үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн ачуулдаг учраас ямар нэгэн гологдол байхгүй, хөгцөрсөн муудсан бүтээгдэхүүн ачуулдаггүй...нягтлан бодогч, нярав, худалдааны төлөөлөгч бид нарын гурвалсан гарын үсгийн дагуу олгодог...” гэх мэдүүлэг /1хх-н 123/,

 

Мөрдөн байцаалтад гэрч В.Б өгсөн:

“...дэлгүүрүүдээс хугацаа дууссан бараануудыг борлуулагч нар буцаан авчирч уг бүтээгдэхүүнийг устГ д оруулдаг. Хэрэв бараа борлуулагчид барааны үлдэгдэлтэй үлдэгдэл үлдвэл барааг тухайн борлуулагчид худалдаалах үүрэг хүлээдэг. Харин буцаалтын төлбөр нь хугацаа дууссан барааг эргүүлэн татаж тухайн тооцооноос хасагддаг. Харин тухайн борлуулагч өөрийн буруугаас буцаалт гаргавал тухайн борлуулагчид өр болж үлддэг...Г  нь манай дэлгүүрт орох ёстой байсан бүтээгдэхүүн худалдааны орлогыг өгөлгүй завшсан. Нийт 19 дэлгүүрт бараа өгсөн гэх боловч уг дэлгүүрүүд рүү ярихад манай бүтээгдэхүүнийг авсан Г-д  мөнгө өгсөн эсвэл огт аваагүй тухай хэлдэг...” гэх мэдүүлэг /1хх-н 125/,

 

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “...“АмГ ан ахуй Аудит” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 19/92 дугаартай аудитын нягтлах ажлын дүгнэлт нь шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Учир нь Шинжилгээгээр эд хариуцагч Б.Г гийн компани дахь хариуцаж байсан авлагын тооцоог тулган шалгахад 6,087,0624.00 төгрөгийг тушаагаагүй үлдэгдэлтэй байгаа нь өдөр бүрийн ачилтын хуудас, түгээлт, борлуулалтын зарлагын баримт, бэлэн мөнгөний кассын баримтууд, өр авлагын бүртгэл, тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдож байна. Мөн 2,257,968.89 төгрөгийн авлага үүсгэснийг дэмжиж анхан шатны баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. ... Шинжилгээгээр “Грийн Индастри" ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан өдөр бүрийн ачилтын хуудас, түгээлт, борлуулалтын зарлагын баримт, бэлэн мөнгөний кассын баримтууд, өр авлагын бүртгэл, тооцоо нийлсэн акт зэргийг тулган шалгахад 7,012,262.89 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байснаас 5,776,174.00 төгрөгийн зөрчил дутагдал тогтоогдож байна. Харин аудитын дүгнэлтэнд тусгагдсан шинжилгээний объектын шаардлага хангахгүй санхүүгийн баримтуудтай машины торгууль, машины сэлбэг зэрэг 1.236.088.89 төгрөгийн авлагуудыг мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байна. ...шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн 049 дугаартай дүгнэлт /1хх-132-138/,

 

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /1хх-248-249/,

 

Ажлын байрны тодорхойлолт /1хх-250, 2хх-1-2/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг ханГ ттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ханГ ттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Г г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч “Грийн Индастри” ХХК-нд 5.172.274 төгрөгийн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч “Грийн Индастри” ХХК-нд 5.172.274 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Г  1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г гаас 3.672.274 төгрөг гаргуулж Г  ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харГ зан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 155/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 156/

- үл хөдлөх хөрөнгийн жагсаалт лавлагаа /хх-н 158/ 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 167/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Б.Г  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харГ зан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.  

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Б.Г д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 /зургаа/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.

 

   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г гаас 3.672.274 төгрөг гаргуулж Г  ХХК-нд олгож шийдвэрлэсэн болно.

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдъя.

 

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг Б.Г д сануулж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

1. Шүүгдэгч Г  овогт Б-ын  Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Б.Г д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 /зургаа/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.     

 

   4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г гаас 3.672.274 төгрөг гаргуулж Г  ХХК-нд олгосугай

 

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

     6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг Б.Г д сануулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГ АГЧ, ШҮҮГЧ                                      Ц.МӨНХ-ЭРДЭНЭ