Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/497

 

               

 

 

 

 

   2021             7           27                                                2021/ШЦТ/497

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,     

улсын яллагч С.Батгэрэл,   

хохирогч Д.А , түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

шүүгдэгч О.А , түүний өмгөөлөгч А.Цэндзаяа,

гэрч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт О А   холбогдох эрүүгийн 2105010810978 тоот дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... оны ..... дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............. хамт БГД-ийн .......-р хороо, ..........-р хороолол, ............ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б  овгийн О А   /РД: ................/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.А  нь 2021 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандангийн арын уулзвар дээр хамтран амьдрагч Д.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тархи доргилт, дух, 2 бугалга, гуянд цус хуралт, доод уруулын дотор салстад язрал, зүүн сарвууны ядам хурууны үзүүрт шарх, цээжинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч О.А  нь 2021 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандангийн арын уулзвар дээр хамтран амьдрагч Д.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тархи доргилт, дух, 2 бугалга, гуянд цус хуралт, доод уруулын дотор салстад язрал, зүүн сарвууны ядам хурууны үзүүрт шарх, цээжинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А  мэдүүлэхдээ:

“...2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэртээ 4 хүүхдийнхээ хажууд цохиж аваад хоолой боож зодсон. Мөн 6 дугаар сарын 04-ний өдөр тохойлдож аваад хоолой боосон, 4 удаа мөргөхөд айсандаа ухаан алдсан. Одоо би сэтгэл санааны хямралд орж, ажил төрлөө хийж чадахгүй байна. Би зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.А ийн өгсөн:

“...Ариунтуяагийн духанд учирсан гэмтлийг би мөргөж учруулсан, бусад гэмтлийг ноцолдож байхдаа учруулсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-н 62-63/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.А гийн өгсөн:

“...2021.04.24-ний орой нөхөр А  ийн араас дагаж явж байгаад Сонсголонд Цэргийн хотхонд айлд байхад барьж авсан. Тухайн үед манай нөхөр өөр хүнтэй явалдаад байгаа талаар мэдсэн. Тэрнээс хойш гэртээ ирэлгүй 2 cap гаран болж байгаа юм. Тэгээд 2021.05.25-ны өдөр нөхөр А   гэртээ ирээд хэрүүл маргаан болж тухайн үед нь би А   хандан “чи үр хүүхдээ хаяж явж байгаа юм чинь би бас хаяж явна” гээд хувцсаа өмсөөд гарах гэхэд намайг гаргахгүй гээд заамдаж аваад орон дээр түлхээд унагаасан. Тэгээд босох гэхэд цээж рүү гараараа олон удаа цохиод миний хоолойг 2 гараараа дараад багалзуурдсан. Тэгэхэд би хэсэг манарахад над руу стакантай ус цацаад байсан. Намайг босох гэхэд дахиад цээж рүү цохиод байсан. Тэгэхэд манай 4 хүүхэд уйлаад байхаар нь бид 2 маргалдахаа больсон. Тэр шөнөдөө унтаж амраад үүрээр гараад явсан байсан. Тэрнээс хойш гэртээ ирээгүй, Барс зах дээр жимс ногооны тасагт хамт ажилладаг байсан. Тэгээд 2021.06.04-ний өдөр 16 цагийн үед ажил тараад гэртээ ирээд нөхрөө дуудаж тооцоогоо дуусга гэсэн. А   өдөр ирээд бид 2 барааныхаа тооцоог хийж байгаад орой 21 цагийн үед А   тооцоогоо хийж дуусгалгүй гараад явахаар нь би араас нь гараад машиныг нь дагаад явж байхад 10-р хороололд очиж зогсоод 1 эмэгтэйг аваад хөдөлсөн. Тэгээд Гандангийн арын автобусны буудал дээр гэрлэн дохион дээр зогсож байхад би бууж очоод жолоочийн хажуу талын хаалгыг онгойлгоход сууж явсан эмэгтэй нь над руу хөлөөрөө жийсэн, тэгэхээр нь би уг эмэгтэйг үсдэж машинаас гаргаад “чи миний 4 хүүхдийн амьдралаар тоглодог яаж байгаа юм бэ” гэхэд тэр эмэгтэй намайг бас үсдээд харилцан бие биенийгээ үсдээд тэр эмэгтэй миний дээр гараад би доор нь орж газар унасан. Тэгэхэд А   хажуунаас ирээд миний хоолойн дээр тохойгоороо дарахад би дугарч чадахгүй байсан. Тэгэхэд хажуугаар явж байсан хүмүүс ирж салгасан. Тэгээд тэр эмэгтэй зугтаагаад явахад А   бид 2 машиндаа суугаад хэрэлдэж байгаад гар утсаа А   рүү шидэхэд уурлаад “би энэ хүүхэнтэй амьдарна” гээд миний мөрнөөс 2 гараараа татаж аваад толгой, дух руу 4-5 удаа мөргөсөн. Тэгээд би хэсэг манараад өмднөөс нь зуураад авахад миний гарыг тавиулсан. Тэгээд би машинаас буугаад харилаа гэхэд А   намайг явуулахгүй байсан, би найз Баасансүрэн рүү залгаж зодуулсан талаараа хэлсэн. Манай нөхөр 14 жилийн өмнө буюу 2008 онд 1 удаа үсдэж зодож байсан, 2021,05.25-нд гэртээ байхдаа гаргахгүй гэж цээж рүү хэд хэдэн удаа цохиж байсан. Тэгээд дараа нь 2021.06.04-ний орой машин дотор толгой руу хэд хэдэн удаа мөргөсөн. Тухайн үед би эмнэлэгт үзүүлж байгаагүй, цагдаагийн байгууллагад өмнө нь гомдол огт гаргаж байгаагүй, бид 2 хамт амьдраад 15 жил болж байна, гэр бүлийн баталгаа байхгүй, дундаасаа 14 настай, 11 настай, 6 настай, 1 ой 8 сартай нийт 4 хүүхэдтэй, зодуулсандаа маш их гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/, 

 

2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4949 тоот дүгнэлт

“…Д.А гийн биед тархи доргилт, дух, 2 бугалга, гуянд цус хуралт, доод уруулын дотор салстад язрал, зүүн сарвууны ядам хурууны үзүүрт шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, дух, 2 бугалга, гуянд цус хуралт, доод уруулын дотор салстад язрал, зүүн сарвууны ядам хурууны үзүүрт шарх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзүүлэхээс өмнө 3-5 хоногийн хугацаанд үүссэн байх боломжтой, цээжинд цус хуралт нь үзүүлэхээс өмнө 7 дээш дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Тархи доргилт, дух, 2 бугалга, гуянд цус хуралт, доод уруулын дотор салстад язрал, зүүн сарвууны ядам хурууны үзүүрт шарх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…”  /хх-н 47-48/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.А ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

             Шүүх хуралдаанд хохирогч Д.А  нь шүүгдэгч О.А ээс 2.000.000 төгрөг нэхэмжилсэн ба О.А  нь төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А ээс нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж, хохирогч Д.А д олгохоор шийдвэрлэсэн болно.     

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.А  нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 72/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 84/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч О.А  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...О.А ийг 2.000.000 төгрөгөөр торгох...” санал гаргасан ба шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанарт тохирно гэж үзсэн болно.

 

Харин шүүгдэгч О.А ийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч О.А ийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/-н төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.   

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А ээс нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж, хохирогч Д.А д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.   

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.А  нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдъя.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт О А  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А ийг 2000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.А д оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А ээс нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж, хохирогч Д.А д олгосугай.     

  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.А  нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ