Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/502

 

 

 

 

 

 

 

 

                  

   2021             7           28                                        2021/ШЦТ/502                                

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч С.Батгэрэл,    

шүүгдэгч/хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун /онлайн/,

шүүгдэгч/хохирогч Я.Ш , түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О  овогт Д-ийн   С   , мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л  овогт Я-ын  Ш  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019002210089 тоот дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, ......... оны.......... дугаар сарын ...........-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ хамт Баянгол дүүргийн ........ дугаар хороо, ....... дүгээр ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, О  овогт Д-ийн   С    /РД................../,

Монгол Улсын иргэн, ......... оны.......... дүгээр сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт Баянгол дүүргийн .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Л  овогт Я-ын  Ш  /РД:................,

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.С нь Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багт байрлах Монголын төмөр замын ТӨХК-ний кемпед 2020 оны 7 дугаар сарын 07, 09-ний өдөр Я.Ш тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодон шодойн тээрхий, зүүн шуу, хоёр гарын сарвуу, хоёр шилбэнд зулгаралт зэрэг гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Я.Ш  нь Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багт байрлах Монголын төмөр замын ТӨХК-ний кемпед 2020 оны 7 дугаар сарын 09- ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Стэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодон цээжний баруун талын 7 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шагай, тавхайн цус хуралт, баруун өлмийн 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал зэрэг гэмтлийг учруулж хүний эрүүл
мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Д.С нь Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багт байрлах Монголын төмөр замын ТӨХК-ний кемпэд 2020 оны 7 дугаар сарын 07, 09-ний өдөр Я.Ш тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодон шодойн тээрхий, зүүн шуу, хоёр гарын сарвуу, хоёр шилбэнд зулгаралт зэрэг гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Я.Ш  нь Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багт байрлах Монголын төмөр замын ТӨХК-ний кемпед 2020 оны 7 дугаар сарын 09- ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Стэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодон цээжний баруун талын 7 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шагай, тавхайн цус хуралт, баруун өлмийн 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал зэрэг гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ:

 

“...Яллах дүгнэлтэд намайг дагз руу цохисон, бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, үснээс зулгаасан, тухайн өдөр  намайг  согтуу байсан гэж байна. Би тухайн өдөр согтуу байгаагүй, би энэ өндөр залуугийн үснээс үсдэж чадахгүй, намайг амарч байхад оймстойгоо нэг хүн гэрт явж байгаад гарах гэж байхад нь хойноос тийрээд гаргасан үнэн. Үйлчлэгч эмэгтэй чихрийн шижинтэй, бие өвдсөн тул Манлай сум руу хүргэж өгөөд 4 цагийн үед ирсэн. Энд хамт явсан хүмүүс мэдэж байгаа, би согтуу байгаагүй. Эхнэрийг чинь хүчиндээд гэр бүлийг чинь тахална гэж намайг хэлсэн гэж байгаа. Би энэ залууг эхнэр хүүхэдтэй, гэр бүлтэй гэдгийг мэдэхгүй, ийм зүйл ч яриагүй. Миний дээр гарч толгой руу 2-3 удаа цохисон гэж байгаа. 60 настай би, 25 настай залуугийн дээр нь гараад цохиод, энэ залуу дээрээ гаргаад цохиулаад байх хүн биш. Хөлийг нь хазаад, униар цохисон гэж байна. Салхи, шуурга гардаг тул энд тэнд унь байхгүй, баглаад уясан байдаг. Гэрч болсон залуучууд бүгд Ш тэй хамтарч архи ууж байсан. Г нь намайг салгах гэж гүйгээд байсан. Энд гэрчилсэн хүмүүс бүгд хөл дээрээ ч тогтож чадахгүй, согтуу байсан. Үүний гэрчлэх 2-3 хүмүүс байдаг ч бүгд ажлаасаа гарсан. Хутгыг Заяа гэж хүн зуухны хажууд тавьсан байхад нь аваад нуусан талаар гэрч байдаг. Би энэ кемпэд ирээд удаагүй байсан болохоор таних байгаагүй, архи согтууруулах ундаа ч хэрэглээгүй. Шодой хэсэгт цохисон гэж байна. Би урд хэсэгт нь цохиогүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ш  мэдүүлэхдээ:

 

“...Д.С өгсөн мэдүүлэг ямар ч логикгүй байна. Нэгдүгээрт: Ажилд авахад эрүүл мэндийн байдлыг харгалзаж авдаг. Манай кемпэд чихрийн шижинтэй хүн байгаагүй. Тогоочийн бие муудаад эмнэлэгт хүргэсэн гэж байна. Энэ нь 7 дугаар сарын 09-ны өдөртэй хамааралгүй. Түмэнжаргал гэх хүн намайг зодуулсныг мэдэж байгаа гэж байгаа. Түмэнжаргал нь манай компанид кранист хийдэг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг гэдгийг хүн болгон мэднэ. Д.Сэ ахыг яагаад согтуу байсан гэж үзэж байна вэ гэхээр С   э ахын гэрт байдаг, жолооч нар бүгд байгаагүй. Түмэннасан нь тогооч нарын гэрт тусдаа байдаг. Манай гэрийн үйлчлэгч эмэгтэй, өнөөдөр гэртээ хоноогүй гэдэг. Компани хөдөлмөрийн дотоод журамд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглодог. Хутганы талаар ярьж байна. Би кемпийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг. Хоол хийдэг гэр, хоол агуулахын түлхүүр зөвхөн ахлах тогоочид байдаг. Би хүнсний асуудалд оролцдоггүй. Ахлах тогоочийн зөвшөөрөлгүй гэрээс хутга гаргах боломжгүй, дээрээс нь цоожтой гэрээс хутга авах боломжгүй. Д.С нь хувийн таарамжгүй харилцаатай гэж манай кемпэд шилжиж ирсэн байдаг. Би 24 цагийн турш кемпийн үйл ажиллагааг хариуцдаг учраас архи согтууруулах ундаа хэрэглэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С мэдүүлэхдээ:

 

“...Би хувиараа машинтай учраас өглөө гараад орой ирдэг. Энэ залуу намайг архи уусан гэж байна. Архи уусан зүйл надад байхгүй. Миний  хавирга хугарсан, баруун шуу, зүүн шуу гэмтэл авсан. Тавхайн суурь яс хугарч, гипстэй 40 хоног байсан. Одоо хатуу гутал өмсөх, хөл нүцгэн явахад шархирч өвддөг. Бүх бие өвчин болж, эрэмдэг, зэрэмдэг болсон...” гэх мэдүүлэг, 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Ш  мэдүүлэхдээ:

 

“...Д.С нь араас өшиглөсөн учраас бэлэг эрхтэн хавдаж, бие засаж чадахгүй яваад байсан учраас 1 дүгээр эмнэлэгт урологид очиж үзүүлсэн. Бусад гэмтэл шалбарсан, цус хурсан, нүүрэн тус болон толгой хэсэгт хавдсан. Залуу хүн учраас хурдан эдгэрсэн. Д.Сэс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Я.Ш гийн гэрч болон хохирогчоор өгсөн: 

 

“...Д.С нь зөвхөн надтай зууралдаж дээр доороо орсон болохоос өөр ямар нэгэн Г , М , Р  нартай зодолдож цохилцсон асуудал бол байхгүй Д.С биед би гэмтэл учруулсан. ... 2020 оны 7 дугаар сарын 06- ны өдөр би ажлын байран дээрээ байж байгаад С    гэх Ланд круйзер авто машины жолоочид хандаж “генератор 2-3 метр газар ирээд чирээд өг” гэтэл “гарахгүй миний хийх ёстой ажил наадах чинь биш” гээд миний шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь би эргэж хараад явахдаа хөгшин төгцөг гэж хэлтэл С    гэх жолооч эрэгтэй миний араас ирээд миний дагз руу гараараа цохисон үргэлжлүүлээд миний салтааны завсраар хөлөөрөө бэлэг эрхтэн рүү маань 1 удаа өшиглөсөн, баруун гараараа миний толгойноос үсдээд зүүн гараараа хувцснаас зуурчхаад тавихгүй байсан, тухайн үед С    гэх эрэгтэй хүнтэй нэг гэрт байрладаг жолооч нар бүгд харж байсан. Бид хоёр зууралдаж байгаад хамт газар унаад байж байтал миний хөлийг өчөөд бэлэг эрхтэн рүү маань 4-5 удаа хөлөөрөө тийрээд байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад би тэр чигээрээ яваад өгсөн. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5 толгой төмөр замын ХХК-ны гэрээний хугацаа дуусаад буцах гэж байхад миний бие Р , М , Б  , Г , Д , Б  нартай хамт долуулаа Эзэн нэртэй 75 гр-ын савлагаатай архи ууж байтал шөнийн 04 цагийн орчимд С    гэх эрэгтэй бид нар дээр ирээд над руу харснаа “чи энд юу хийж яваа юм, гөлөг минь” гэсэн. Би С    гэх эрэгтэйд хандаж “та согтуу байна. Уур амьсгал эвдээд байна, эндээс гар” гэхэд “чамаар заалгахгүй” гээд байсан. Тэгээд бүгд түүнийг гар гэсэн чинь гарахдаа миний чихэнд эхнэрийг хүчиндээд гэр бүлийг чинь таЛ лна гэчихээд гараад явсан. ...Би хэсэг хугацааны дараа гадаа гараад бие засаж байтал жолооч нарын гэрт хүмүүс хэрэлдээд байсан. Тэгээд би гайхаад тэдний гэрт ороход С   , Р  хоёр хоорондоо зууралдчихсан байж байсан. Тэр үед Р  “ахаа энэ намайг цохчихлоо” гэж хэлж байсан, би тэр хоёрыг салгаад С   д хандаж “та яагаад хүн бүрийг зодож цохиод байгаа юм бэ” гэж асуухад “чи намайг хүнээр зодуулах гэлээ” гээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохиж намайг газар унагасан. Тэгээд миний дээр гарч ирж сууж байгаад толгой руу цохиод байхаар нь би С   тэй харилцан гараараа цохилцсон, тэгэхдээ би тухайн үед нүдээ аньчихсан байсан болохоор түүний хаана цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тэгтэл манай ажлын эрэгтэй болох М  гэрт орж ирчихсэн С   эг надаас салгасан тэгээд бид нар гадаа гараад байж байтал С    дахиад миний толгой руу гараараа 1 удаа цохисон. Тэр үед нь М  С   эг боль яв гээд түлхтэл С   , Мөнх-Эрдэнийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон тэр үед Р  орж ирээд С   тэй зууралдаж байтал С    “энэ 3 намайг аллаа” гээд орилоод гүйсэн чинь Р  бас араас нь хөөж гүйгээд явж байтал манай ХАБ инженер Г барьж аваад “одоо боль” гээд болиулсан. ...С    нь миний бэлэн эрхтэн рүү өшиглөсөн, маажсан гэмтэл учруулсан бас зүүн талын шанаа булдруу болтол цохисон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнээс болж ажлаасаа гарсан болохоор харамсаж байна....Хэрэг болсон өдөр буюу 2020.07.09-ний өдөр хутга мэс гаргасан тийм үйлдэл огт хийгээгүй. Гал тогоонд л хутга байдаг, тэр үед гал тогоо түгжээтэй байсан. Шодойн тээрхий, зүүн шуу, хоёр гарын сарвуу, хоёр шилбэнд зулгаралт гэмтлийг С    гэх хүн надад учруулсан ...” гэх мэдүүлэг /хх-н 11-12, 26-27, 242/, 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.С гэрч болон хохирогчоор өгсөн:

 

“...байрандаа ороод амрах гэж байтал Ш  гэх кемпийн менежер залуу надад хандан “Генератор чирмээр байна гээд надаас гадна 3 жолоочид хэлсэн. Тэгтэл тэнд байгаа жолооч нар машин тэргээ эвдэнэ гээд нэг нь ч хөдлөөгүй. Тэгтэл над руу хүрч ирээд “ та МТЗ-ийн жолооч юм байгаа биз дээ юу хийх гэж ирсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хийдэг ажлаа хийх гэж ирсэн, генератор чирэх гэж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд гараад явсан гарч явахдаа намайг хэл амаар маш ихээр доромжилсон. Тэгээд Ш  нь гараад буцаж орж ирэхдээ нүүрээ маскаар далдалсан орж ирээд би дөхөж очтол архи үнэртэж байсан бөгөөд намайг заамдаж аваад толгой руу гараараа цохиод хавсарч унагаад намайг зодсон. Энэ явдлаас хойш дахин 2020 оны 07 дугаар сарын 09- ний өдөр дахин намайг 2 залуутай хамт орж ирээд намайг тэр хоёр залуутайгаа нийлж зодсон. Тухайн үед Ш  өөрөө ард нь хутга барьчихсан орж ирсэн. Тухайн үед би зугтаасан тэгээд би тэндээсээ 2020 оны 07 дугаар сарын 10-ны орой гэртээ ирээд шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн миний тархинд хавантай болсон байна, мөн 2 талын хавирга хугарсан байна гэсэн....Намайг Түмэнжаргал, Бямбадорж гэх хүмүүс зодуулсныг мэднэ. Тухайн үед мэдэгдээгүй би мэдэгдэх гэсэн боловч бие өвдөөд чадаагүй. Баруун талын хавирга, зүүн талын хөл хавдсан байсан тухайн үед яасан гэдэг нь мэдэгдээгүй, тархинд зөөлөн эдийн гэмтэл хаван гүйсэн байна гэж хэлсэн, миний үснээс зулгаасан өөр ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй. Ш  нь баруун хавирга хугалсан, баруун хөлны тавхайн суурь яс хугарсан, зөөлөн эдийн гэмтэл учруулсан. Ш  гэх хүн гэмтэл учруулсныг Түмэнжаргал гэх хүн мэднэ. Би зугтаад Түмэнжаргалын гэр лүү нь гүйгээд орсон. Тэнд ажилладаг хүмүүс нь мэднэ. 5 толгойн инженерүүд нь мэднэ....Ер нь Ш  намайг барьж аваад байсан, нөгөө 2 залуу нь хажууд ирцгээгээд Ш г хөхүүлэн дэмжээд байсан. Цээжний баруун талын 7 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шагай, тавхайд цус хуралт, баруун өлмийн 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал гэмтлүүдийг бүгдийг Ш  учруулсан, өөрийн биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэлтэй санал нийлж байна. Нийт 16 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 9-10, 33-34, 241/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Т  өгсөн:

 

“..өглөө 06 цаг өнгөрч байхад бөөн чимээ гараад байхаар нь босоод ирсэн чинь хүмүүс хоорондоо зодолдоод байгаа юм шиг бөөн дуу шуу болж байсан тэгэхээр нь би олон хүн байсан болохоор айгаад очоогүй юм. Тэгээд би хоолоо хийгээд байж байсан чинь Ш  манай гэрийн хажууд уйлчихсан сууж байхаар би яваад очсон чинь “миний хоолой эвгүй болчихлоо, би С   э ахтай муудалцаж зодолдсон” гэж надад хэлсэн. Тухайн үед харахад Ш гийн хоолой, 2 гар нь их шалбарсан цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь “чи яагаад настай хүнтэй маргалдаад байдаг юм” гээд өрөөнд оруулж амраасан юм. ... Би тухайн өдөр уг хүмүүсийг хоорондоо хэн хэнтэй муудалцаж зодолдсон талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр Ш  надтай таарахдаа С   э ахтай муудалцаж маргалдсан гэж хэлсэн, тэрнээс биш хэнтэй зодолдсон талаар мэдэхгүй байна. ... Надад тухайн 2 хүний биед хэн гэмтэл учруулсан талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 73/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Р өгсөн:

 

“...Бидний ажил дуусаад явцгаах гээд Ш  бид нар хоол идэх гээд гал тогооны гэрт сууж байсан чинь гаднаас С   э ах орж ирээд шууд Ш  рүү хандаад “би чамайг хутгалчихаад эхнэрийг чинь хүчиндчихээд явчихна шүү, гэр бүлийг чинь таЛ лчихаад явчихаж чадах хүн шүү” гэж хэлсэн. Ш  С   э ахад хандаж “та эндээс гарчих уур амьсгал эвдээд байна. Энэ асуудал та бид хоёрын хоорондын асуудал, хоёулаа дараа болъё” гэж хэлсэн. С   э ах гараад явсан. Тухайн үед хоол идэж байсан хүмүүс бүгд гадаа тамхи татаад үлдсэн, би хоолоо идчихээд С   э ахын гэр рүү ороод орных нь хажууд очиж суугаад “ах яасан юм бэ, юу болсон юм бэ” гэж асуухад С   э ах уурласан. Би ямар нэгэн байдлаар өөдөөс нь зөрүүлж хэрэлдсэн зүйл байхгүй. Тэгсэн гаднаас манай хөдөлмөр хамгааллын инженер Г , М  хоёр орж ирээд С   э ахыг хорьж тайвшруулаад намайг аваад гадаа гаргасан. Тэгсэн Ш  ах С   э ахад “та яагаад зүгээр байсан хүүхэдтэй хэрүүл хийгээд байгаа юм бэ, та бид хоёрын асуудал байхад" гэж хэлээд Ш , С   э ах хоёр муудалцаад барилцаж авсан, нэг нэгнээ цохьсон асуудал бол байхгүй. Г , Мөнх- Эрдэнэ бид гурав салгаж болиулсан. Тэгээд би шууд хойшоо амрах байр руугаа орж хувцсаа бэлдээд унаандаа суугаад явсан. Намайг байхад Ш , С    хоёр хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй нэг нэгэнтэйгээ зууралдаад байсан. ... Ярианых нь байдлаас харахад өмнө нь хоорондоо муудалцаж байсан юм шиг байсан. Г , М , Ш  бид нарын ажил дуусаад явах гэж байсан тэр өдөр хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Нэг нэгэнтэйгээ зууралдаад байсан. Намайг байхгүйд хоорондоо зодолдсон эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 66-67/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Б өгсөн:

 

“...Ш , М , Д , Б  , Г бид нар гэрт хөзөр тоглоод байж байсан. Тэгээд шөнийн 04 цагийн орчимд гаднаас С    согтуу орж ирээд Ш тэй хэрүүл хийсэн. Тэгээд бид нар үүрээр явах гээд хувцсаа бэлдэж байсан. Тэгээд гэнэт гадаа хүн орилох чимээ гарсан. Бид нар бүгд гүйж гараад хартал С   , Ш  нар хоорондоо барьцалдаж аваад зодолдож байсан. Тэгээд М , Р  нар салгахаар оролдсон гэтэл С    хэнийх нь билээ сайн санахгүй байна хөлийг нь хазаад униар цохьсон, тэгээд л салгасан юм. С   , Ш г хэл амаар доромжилж маш муухайгаар хэлж байсан. Ш , С    нарын асуудалд тухайн үед хүн оролцоогүй Ш , С    нар нь зодоон болохоос өмнө нь хэрэлдээд яваад байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 80-81/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Д өгсөн:

 

“...2020.07.09-ний өдөр билүү 10-ны өдөр билүү би он, cap, өдрийг нь одоо мартсан байна, шөнө 05 цагийн үед байх бид нарын ажил дуусаад кемпийн менежер Я.Ш  нь бид нарыг гаргаж өгч байна гээд 2-3 шил архи задалсан. Тэгээд бид нар цуг уусан тэгтэл гаднаас С    гэх хүн халамцуу ороод ирсэн. Бид нар руу хараалын үг хэлээд агсраад байсан. Тэгсэн Ш  нь тэр ахыг аргалаад гэрээс гаргасан. Тэгээд би жаал сууж байгаад унтаад өгсөн. Шөнө 05 цагийн үед гэгээ орж байхад гадаа хүмүүс шуугилдаж эхэлсэн. Тэгээд би гараад хартал Р , М , Ш , С    ах, Б  , Г гэх мэт хүмүүс байсан. Ш , С    хоёр хоорондоо маргалдаад байсан, бусад хүмүүс нь салгаад байсан. Би яг юу болсон талаар нь хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-н 100-102/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Б  ий өгсөн:

 

“...Би юунаас болж маргалдсан асуудлыг бол мэдэхгүй байна. Ямар ч байсан 2021.07.09-ний өдөр кемп буух гээд бид нар өмнөх өдөр нь тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, үүр цайж байхад Я.Ш , Д.С нар хажуу талын гэр дотор хоорондоо зодолдож байхаар нь бид нар ороод салгасан. Яг зодоон болох үед Я.Ш , Д.С нар л байсан...” гэх мэдүүлэг /хх-н 94/,  

 

 Мөрдөн байцаалтад гэрч Г.М-ийн өгсөн:

 

“...2020.07.09- ний өдөр кемп бууж байгаа гээд Я.Ш , Б , Г , Д , Б   нар хөзөр тоглоод нэг шил архи ууж байхад гаднаас С    гэх хүн согтуу орж ирээд Ш г бацаан, гөлөг гэх зэргээр хэлээд байсан. Бид нар “ахаа та боль” гээд гар гэж хэлээд гэрээс гаргасан. Бид 6 тоглож байгаад амрах гээд амьдардаг байр руугаа тус тусдаа орсон. Тэгтэл шөнө 02-03 цагийн үед хүмүүс гадаа маргалдаад байхаар нь гараад харсан чинь Ш , С    ах хоёр муудалцаад байж байсан. Тухайн үед Ш гийн уруул хэсгээр цус гарчихсан, бага зэрэг хавдсан байсан. Би дундуур нь орж салгасан Ш , С    хоёрын хооронд цохилцож, мөн хэн хэнийгээ цохисныг хараагүй. Тэр хоёроос өөр хүн байгаагүй би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 88/,  

 

ШШҮХ-ийн 2020. 07.29-ний өдрийн 8688 дугаартай “...Я.Ш гийн биед шодойн тээрхий, зүүн шуу, хоёр гарын сарвуу, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт /хх-н 107-108/,

 

2021.03. 04-ний өдрийн 158 дугаартай Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “... Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8262 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Д.С биед цээжний баруун талын 7 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шагай, тавхайд цус хуралт, баруун өлмийн 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 146-148/

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас О  овогт Д-ийн   С-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Л  овогт Я-ын  Ш г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.С-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Я.Ш г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

           

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Я.Ш гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Д.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Я.Ш гээс 1.319.610 төгрөг гаргуулж, хохирогч Д.Сд олгохоор шийдвэрлэв. Нэмж дурдахад хохирогч Д.С нь нэг баримтыг хэд хэд хуулбарлан хавсаргаж хохиролд тооцон нэхэмжилсэн байх ба тэр хэсгийг хохирлын тооцоонд оруулан тооцож гаргуулах боломжгүй юм.   

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдъя. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 152, 248/,

- оршин суух хаягийн лавлагаа /1хх-н 153, 247/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 171, 172/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

        Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Д.С-ийг  450.000 төгрөгөөр торгох, Я.Ш г 1.000.000 төгрөгөөр торгох санал гаргаж байна...” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн буруутай үйлдэл, хохирол, төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Д.Сэс нэхэмжлэх хохирол төлбөргүй...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч Д.С нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ш д 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа боловч ямар зөрчил гаргасан талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригдсангүй. Гэм буруугийн хувьд Д.С, Я.Ш  нар нь насны зөрүүтэй. Ноцолдож, зодолдсоны улмаас Я.Ш гийн биед хөнгөн гэмтэл учирсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ гэмтлийг Д.С нь санаатай учруулсан уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Ноцолдож, зодолдож байх явцдаа үүссэн гэмтэл үү, эсвэл идэвхтэй үйлдэл, эсэргүүцлийг дарах зорилготой санаатай үйлдэл үү гэдгийг ялгаж, салгах хэрэгтэй...” гэсэн санал, хүсэлтүүдийг тус тус гаргажээ.

Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч хохирогч нар харилцан бие биенийхээ эсрэг чиглэсэн идэвхитэй үйлдэл хийж байсан нь өөр төрлийн гэмтлийн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан байх тул санаатай үйлдэл хийж хэн алиндаа гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.

 

Харин шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О  овогт Д-ийн   С-ийг  450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л  овогт Я-ын  Ш г 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/-н төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанарт тохирно гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.С, Я.Ш  нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна. 

 

Иймд шүүгдэгч Д.С, Я.Ш  нарын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, Д.С нь бусдад төлөх төлбөргүй, Я.Ш  нь хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Д.С, Я.Ш  нарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О  овогт Д-ийн   С-ийг  450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л  овогт Я-ын  Ш г 1.000.000 /нэг сая/-н төгрөгийн торгох ялаас тус тус өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Я.Ш гээс 1.319.610 төгрөг гаргуулж, хохирогч Д.Сд олгохоор шийдвэрлэсэн байна.    

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдъя.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 

1. Шүүгдэгч О  овогт Д-ийн   С-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд,  

шүүгдэгч Л  овогт Я-ын  Ш г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О  овогт Д-ийн   С-ийг  450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л  овогт Я-ын  Ш г 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/-н төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.С, Я.Ш  нарт оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.  

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Я.Ш гээс 1.319.610 төгрөг гаргуулж, хохирогч Д.Сд олгосугай.     

  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.С, Я.Ш  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ