Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/503

 

 

 

 

              

                 

   2021             7           28                                          2021/ШЦТ/503

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч М.Энхбаатар /томилолтоор/, 

шүүгдэгч М.О , түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт М-ын  О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102000810055 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

 

Монгол Улсын иргэн, .......... оны .......... дугаар сарын ...........-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “............д интерьер дизайнер ажилтай, ам бүл ............хамт Баянгол дүүргийн ..........дугаар хороо, .......дугаар хороолол, ........дугаар байр, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б  овогт М-ын  О  /РД:......................../,

 

Холбогдсон хэргийн талаар 

Шүүгдэгч М.О  нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны орчим явж байх үедээ өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, бор хүрэн өнгийн “өвс” гэх нэршилтэй, “Улаан шонхор” гэсэн бичиглэлтэй 3 ширхэг янжууранд хийсэн, нийт 2.8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч М.О  нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны орчим явж байх үедээ өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, бор хүрэн өнгийн “өвс” гэх нэршилтэй, “Улаан шонхор” гэсэн бичиглэлтэй 3 ширхэг янжууранд хийсэн, нийт 2.8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О  мэдүүлэхдээ

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.О ын өгсөн:

 

“...дотор нь 3 ширхэг тамхи байсан. Тухайн үед тамхи татах сонирхолгүй байсан учраас уг хайрцагтай тамхийг аваад куртикнийхээ карманд хийсэн. Маргааш нь ажилдаа яваад 20 цагийн үед гэртээ ирээд эргээд 22 цагийн үед машинаа янзлуулах гээд машин руугаа явж байхад энгийн хувцастай 3 цагдаа намайг шалгаад миний карманаас Улаан шонхорын хайрцганд байсан 3 ширхэг тамхийг үнэрлэж үзээд өвс байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 59-61/,      

 

                 Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн 3 дугаар тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гүенбаатарын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн илтгэх хуудас /хх-н 4/,

 

            Хүний биед үзлэг хийсэн тухай “...М.О  миний биед хууль бус эд зүйл байгаа гэж хэлээд өөрийнхөө сайн дураар гадна талын хар өнгийн хүрэмний баруун талын халааснаас улаан шонхор гэх бичиглэл бүхий цагаан өнгийн гадаргуутай янжуурны хайрцаг байх бөгөөд тухайн хайрцаг дотор улаан шонхор гэх бичиглэл бүхий цагаан өнгийн гадаргуутай 3-н ширхэг янжуур байх ба янжуур тус бүрийн урд талын хэсгийг дотогш нугалсан байв. М.О ын өөрийнх нь хэлснээр тухайн янжуур тус бүр нь энгийн янжуур биш, дотор талд нь өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хийсэн байгаа гэснийг гэрэл зургийн аргаар баримтжуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хойшлуулгүйгээр хураан авч, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-7/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 11-12/

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Золзаяагийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 838 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Улаан шонхор” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцганд хийсэн 3 ширхэг цаасанд ороосон бор хүрэн өнгийн нунтаг зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 26-29/,

 

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 116 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт М-ын  О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.О ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Шүүгдэгч М.О  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 51/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч М.О  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна. 

 

Иймд шүүгдэгч М.О ын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Б  овогт М-ын  О ыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.О т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг М.О т сануулъя. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, бор хүрэн өнгийн “өвс” гэх нэршилтэй, “Улаан шонхор” гэсэн бичиглэлтэй 3 ширхэг янжууранд хийсэн, нийт 2,8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хураагдсан ба ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.   

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

            1. Шүүгдэгч Б  овогт М-ын  О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

 

              3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул М.О т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, бор хүрэн өнгийн “өвс” гэх нэршилтэй, “Улаан шонхор” гэсэн бичиглэлтэй 3 ширхэг янжууранд хийсэн, нийт 2,8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хураагдсан ба ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

   5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

 

    6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.О т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг М.О т сануулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ