Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1573

Ц.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01234 дүгээр шийдвэртэй, Ц.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дэжидлхамд холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Гэрэлт-Од нь Д.Дэжидлхамаас 2013 онд 5 000 000 төгрөгийг гэрээ байгуулаагүй зээлж авсан бөгөөд уг мөнгийг 2014 онд хүүтэй нь төлж дуусгасан. Харин Ц.Гэрэлт-Одын танил Ц.Даваасүрэн түүнээс 10 000 000 төгрөг зээлүүлээч гэхээр нь мөнгө зээлдүүлдэг хүнтэй очоод уулз гэж хэлсэн. Ингээд Д.Дэжидлхам, Ц.Даваасүрэн нар уулзаж Д.Дэжидлхам нь Ц.Даваасүрэнд 10 000 000 төгрөгийг зээлүүлсэн.

Гэтэл Д.Дэжидлхам нь 2014 оны 11 дүгээр сараас эхлэн чиний дагуулж ирсэн Ц.Даваасүрэн чинь эхний 2, 3 сарын хүүгээ төлөөд алга болчихлоо, утсаа авахгүй байна, мөнгөний хэрэг гараад байна, яаралтай мөнгө олоод өг, удахгүй буцаагаад өгнө гэж удаа дараа ярьсан. Ц.Гэрэлт-Од хамаатны дүүгээсээ мөнгө зээлж Д.Дэжидлхамд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг түүний Хаан банкны дансаар шилжүүлсэн боловч одоог хүртэл өгөхгүй, шаардахаар чиний дагуулж ирсэн Ц.Даваасүрэн зээлээ төлөөгүй, иймээс би чамаас авсан мөнгийг Ц.Даваасүрэнгийн зээлэнд тооцож авсан, чи өөрөө Ц.Даваасүрэнгээс олж ав гээд Ц.Гэрэлт-Одын хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

Ц.Гэрэлт-Од нь мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан Ц.Даваасүрэнг хүнд хүүтэй мөнгө зээлдүүлж хүүгийн ашиг авдаг Д.Дэжидлхамтай уулзуулж өгснөөс бус тэдний хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй, Ц.Даваасүрэнгийн зээлж авсан 10 000 000 төгрөгөөс огт аваагүй атал Ц.Даваасүрэнгийн зээлийн төлбөрт тооцсон нь нэхэмжлэгчийг хохироож байгаагаас гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа тул хариуцагчаас 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ц.Гэрэлт-Од нь Ц.Даваасүрэнгийн хамт ирээд манай найзад 10 000 000 төгрөг хэрэг болоод байна, 5 хувийн хүүтэй зээлүүлээч гэж гуйхаар нь танихгүй хүнд мөнгө зээлүүлэхгүй гэсэн. Ц.Гэрэлт-Од намайг гэж бодоод зээлчих, би бүх тооцоог хийнэ гэж хэд хоног гуйхаар нь 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг зээлүүлсэн. Хоёр жилийн дараа өөрийн зээлсэн 5 000 000 төгрөгийг хүүгийн хамт, мөн дараа нь авсан 10 000 000 төгрөгийн хүүг өгч байсан. Үндсэн зээл 10 000 000 төгрөгийг огт төлөөгүй.

Би Ц.Гэрэлт-Одоос ямар ч мөнгө зээлээгүй. Ц.Даваасүрэнтэй ярихад Ц.Гэрэлт-Одод хүүний мөнгө гэж өгч байсан. Мөнгөний карт, паспортын хамт авчихаад одоо болтол өгөөгүй. Миний хашаа, байшинг 10 000 000 төгрөгөндөө барьцаалж н.Батсайхан гэж хүний нэр дээр болгосон гэж ярьдаг гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Дэжидлхамаас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Гэрэлт-Одын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дэжидлхамаас 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гэрэлт-Одод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай гэрчээс мэдүүлэг авахаас татгалзаж, нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулж, хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон.

Шүүхийн шийдвэрт “Ц.Гэрэлт-Од нь Д.Дэжидлхамд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу бэлнээр болон өөрийн Хаан банкны данснаас шилжүүлсэн нь талуудын тайлбар болон хариуцагч Д.Дэжидлхамын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх ба талууд энэ талаар мараагүй болно” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь шилжүүлсэн гэх 10 000 000 төгрөг нь бодит байдал дээр нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн мөнгө биш юм.

Ц.Гэрэлт-Одын дүү Т.Халиун нь Д.Дэжидлхамаас 80 000 000 төгрөг зээлсэн бөгөөд тэрээр гадаад улсад байсан тул нэхэмжлэгчээр дамжуулан зээлийн эргэн төлөлтийн мөнгө болох 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байдаг. Гэтэл Ц.Гэрэлт-Од нь тус шүүхэд өөрийн зүгээс хариуцагчид 10 000 000 төгрөг зээлдүүлсэн мэтээр тус шүүхэд хандсан байхад шүүхийн зүгээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Т.Халиуныг гэрчээр асуулгах шаардлагатай байсан.

Мөн “Хариуцагч Д.Дэжидлхам нь 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ц.Даваасүрэнд нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одын хүссэний дагуу 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх ба талуудын тайлбараас үзэхэд уг 10 000 000 төгрөгийг Ц.Гэрэлт-Од бус Ц.Даваасүрэн нь хариуцагчаас зээлсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ.

Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай этгээдийг гэрчээр оролцуулахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч нь 10 000 000 төгрөгийг Ц.Гэрэлт-Одод өгсөн гэх боловч нэхэмжлэгч нь аваагүй гэж маргасан тул маргаан бүхий 10 000 000 төгрөгийг хариуцагчаас хэн зээлсэн болох нь тодорхой байх ёстой байсан.

Хариуцагч эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлж байсан тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууллийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од нь хариуцагч Д.Дэжидлхамд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлэг, орлогын баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одын Хаан банкны данснаас хариуцагч Д.Дэжидлхамд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх33-40, 43, 45/

Шүүх дээрх 10 000 000 төгрөгийг С.Гэрэлт-Од бус Ц.Даваасүрэн нь хариуцагчаас зээлсэн, улмаар нэхэмжлэгч нь Д.Дэжидлхамд зээлдүүлэх зорилгоор шилжүүлсэн 10 000 000 төгрөгөө түүнээс шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах болон татгалзах үндэслэлээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч С.Гэрэлт-Одын шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ц.Даваасүрэнг гэрчээр асуулгах тухай зохигчдын гаргасан хүсэлтийг шүүх  гэрчийн оршин суугаа газрын болон ажлын хаяг, харилцах утасны дугаар тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. /хх23-24/

Түүнчлэн хариуцагч Д.Дэжидлхамд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны товыг 20 хоногийн өмнө буюу боломжит хугацаанд мэдэгдсэн байтал тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас  түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар тогтоосон эрхийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. /хх26/

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул уг шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг С.Гэрэлт-Од гэж буруу бичсэн алдаа гаргасныг дурдаж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад зөвтгөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01234 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын “С.Гэрэлт-Од” гэснийг “Ц.Гэрэлт-Од” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 42 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

                                                                                                Т.ТУЯА