Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/506

 

 

 

 

 

 

                  

   2021             7           29                                          2021/ШЦТ/506                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Онон,   

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

              

Б  дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Г Д-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000916 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, .......... оны ......... дүгээр сарын ........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт Б  дүүргийн .......... хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Г Д /РД:........................../

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Б  дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганзам 20 дугаар сургуулийн орчим маргааны улмаас Э.Б  нүүрэн тус газарт гараар цохиж түүний биед хамар ясны хугарал, духанд шарх зулгаралт, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Б  дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганзам 20 дугаар сургуулийн орчим маргааны улмаас Э.Б  нүүрэн тус газарт гараар цохиж түүний биед хамар ясны хугарал, духанд шарх зулгаралт, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Д өгсөн:

 

“...01 цагийн үед би Гомбо, түүний хоёр найзтай цуг замын хажууд нэг пиво задлаад ууж байсан чинь сагс тоглож байсан дүү Б   хүрч ирээд ганц утсаар яриулаач гээд ирсэн. Б   тэгээд бид хэдтэй нэг пиво хуваалцаж уугаад дуусахад Гомбоогийн хоёр найз нь харилаа гээд яваад өгсөн. Гомбо Б   бид 3 бас харих гээд замын хажууд алхаж явсан. Тэгээд Гомбо бид хоёр хоорондоо жаахан маргалдаад зууралдсан. Тэгтэл Б   голоор орж ирээд салгах гэж зууралцсан. Тэгэхээр нь би өөрийн зүүн гараараа тэр залуугийн нүүрэн тус газар цохисон чинь Б   газар цементэн дээр унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 45-47/,     

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Б  өгсөн:

 

“...Тэр хоёр хоорондоо маргалдаад зууралдаад унасан. Тэгэхээр нь би та нар болиоч ээ гээд голоор нь орсон чинь нэг махлаг өндөр өөрийгөө Тэнгис гээд байсан ах нөгөө залууг харснаа дүүтэйгээ нийлж намайг пойлдох гээд байна уу гээд миний нүүрэн тус газар баруун гараараа цохиод авсан. Цохиулаад газар ухаан алдаад унасан. ...цаг 01 өнгөрч байсан байх намайг сэргэнгүүт Тэнгис гэх залуу зүгээр биз дээ ахын дүү асуудал байхгүй биз дээ гээд намайг сугадаад гэр лүүгээ оруулсан. ..Тэнгис гэх залуу нүүр царай чинь ийм аймар байхад яаж гэрлүүгээ харих вэ гээд намайг гэртээ ахиад нэг хонуулсан. Би маргааш өдөр нь 15 цагийн үед гэрээс нь гараад өөрийн гэрлүүгээ харихад ах Батмягмар, эгч Жавзандулам нар хараад хэн ингэсэн гэхээр нь би Тэнгис гэх залуугийн утасны дугаарыг өгч болсон үйл явдлын талаар ярьсан. Манай ах Тэнгис рүү яриад хүүхдийн нүүр амыг ийм болгочихсон байна. Цагдаад өгнө гэхэд цагдаад битгий өгөөч би эмчилгээ хийлгээд өгнө. Зардал мөнгийг нь шууд гаргаж өгнө гэж хэлээд гуйгаад байхаар нь цагдаад өгөөгүй маргааш нь цуг явж Мөнгөн гүүр эмнэлэгт Тэнгис эхнэрээ дагуулан цуг яваад үзүүлж харуулж байсан. ...Би хамраа янзлуулж эмчлүүлмээр байна. Гарсан зардлаа нэхэмжилж байна. Миний хамар одоо муруйлттай таславч нь муруйсан, хагалгаанд орох заалттай...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Б өгсөн:

 

“...би 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийн төрсөн дүү Б   руу дүрс бичлэг хийж ярьсан. Тэггээд дүүгийн нүүр хавдаж хөхөрч хамар нь далийсан, нүүр нь дээд болон доод хэсэгт халцарсан байсан. Яагаад ийм болчихсон юм бэ гэхэд өчигдөр орой найз болон найз нарын ах нартай сагс тоглож пиво ууж байгаад хоорондоо маргалдахаар нь голоор нь орж салгах гэсэн боловч Тэнгис гэгч нь манай дүүгийн нүүрэн дээр цохиж гэмтээсэн гэж хэлсэн. Тэр үед цохисон гэх залуу нь Тэнгис гэх залуу байсан юм билээ надаас нуугаад байсан юм билээ...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Г өгсөн:

 

“...Д бид хоёр гэртээ харихаар алхаж байгаад манай хоёр найзтай таараад 20 дугаар сургуулийн урд талд байрны хажууд суугаад бид дөрөв пиво ууж байхад Б   хүрч ирээд ахаа нэг утсаар яриулаач гэж ирсэн. Би утсаа өгч яриад манай найз нартай Б   цуг суугаад пиво ууж байгаад дуусаад манай хоёр найз яваад өгсөн. Д бид хоёр явах гэж босоод алхаж байгаад хоорондоо жаахан маргалдаад зууралцсан. Тэгтэл Б   голоор орж ирээд ах нараа боль гээд салгаж байтал Д гэнэт Б  ы шанаа, нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгтэл Б   газар унаад өгсөн. Тухайн үед маргалдаж муудахад Д бид хоёр хоёр биенээ цохих зодох ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Намайг цохихоор хүн биш, жаахан согтуу халамцуу байсан болохоор л Б  ыг Д цохисон байх...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,  

 

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4160 тоот дүгнэлт

“...“Э.Б  биед хамар ясны хугарал, духанд шарх зулгаралт, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-н 21-22/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Б  дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Д-ийг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Э.Б  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 Хохирогч Э.Б   нь шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Д-ийг   бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 29/

- үл хөдлөх хөрөнгийн жагсаалт лавлагаа /хх-н 31/ 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 25/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Г.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Г.Д-ийг   500.000 төгрөгөөр торгох...” санал гаргасан ба шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанарт тохирно гэж үзсэн болно.

 

Харин шүүгдэгч Г.Дхувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Г.Д-ийг   Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг